Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 25 January

    Манай Улс авлигын индексээр 87 дугаар байранд орлоо

    “Транспэрэнси Интэрнэшнл” байгууллагаас  “Авлигын төсөөллийн индекс”-ийг  өнөөдөр зарлалаа. Монгол Улс  2012 онд 36 оноогоор  94-р байр, 2013 онд 38 оноогоор ,2014 онд 39 оноогоор  80 байр,  2015 онд 165 орноос  39 оноогоор 72-р байрт орж байсан бол харин  энэ  удаад 176 орноос  87 дугаарт 38 оноогоор орж 15 байраар ухарсан үзүүлэлтэй гарчээ. Харин манай хойд хөрш болох  ОХУ 131 дугаар байранд …

  • 25 January

    Монголын сайтын холбоо оюуны өмчийг дээдэлж, мэдээний хулгайтай тэмцэж ажиллана

    Цахим орчинд мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, иргэдийн мэдээлэл олж авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах чиглэлээр тууштай ажиллаж байгаа Монголын Сайтын холбооноос энэ сарын 27-ны өдөр  сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан “Цахим сэтгүүл зүй ба Оюуны өмч” сургалтыг Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар,  Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна. Сүүлийн үед цахим …

  • 25 January

    222 дугаар цэцэрлэг үйл ажиллагаагаа эхэллээ

    2016  оны 12 дугаар сард нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд баригдсан 180 хүүхдийн суудалтай 140 дүгээр бага сургууль, 120 хүүхдийн ортой 222 дугаар цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил дуусч ашиглалтад хүлээн авсан.  222 дугаар цэцэрлэг нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр үйл ажиллагаа эхэлж 129 хүүхдийн ирцтэй байна. Тус цэцэрлэгт 191 хүүхэд суралцахаар бүртгүүлсэн байна. …

  • 25 January

    Галын аюулаас 4 хүний амь аварлаа

    2017 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 08:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 14-08 тоотод оршин суух иргэн Ц.Найманжингийн эзэмшлийн өвлийн сууцанд гал гарч дотор нь унтаж байсан Д.Алтанзул, Ц.Найманжин, Ц.Есөнжин, Г.Нэргүй нарыг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр галын аюулаас гарган аварлаа. Эрдэнэт 4 хүний амийг аварсан эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяртаа …

  • 25 January

    “Увертюра” хамтлагийн “Монгол минь” тоглолтын хэвлэлийн хурал маргааш болно

    Монгол поп “Увертюра” хамтлаг “Залуу малчдыг дэмжих аян”-ы хүрээнд “Монгол минь” тоглолтоо энэ сарын 31-ны өдөр тоглохоор товоо зарлаад байгаа билээ.    Тэгвэл тоглолтын хэвлэлийн хурал маргааш 11:00 цагаас Монгол ньюс мэдээллийн төвд болно. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Ирсэн бүх сэтгүүлчдэд “Увертюра” хамтлагийн шинэ цомгийг бэлэг болгон өгөх юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг: 90003311, 90003322 утаснаас авах боломжтой www.URLAG.mn

  • 25 January

    Томуугийн тархалт буурч, эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна

    Нийслэлийн хэмжээнд амьсгалын замын цочмог халдварын өвчлөл тодорхой хэмжээгээр буурч, дүүргийн эмнэлгүүд хэвийн горимоор ажиллаж байна. Тухайлбал, энэ сарын 24-ний байдлаар, амбулаторийн 83955 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 6325 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 7.5 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 1.1 хувиар буурчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт батлагдсан 1897 орон дээр 1742 хүн хэвтэн эмчлүүлж буй бөгөөд орны ачаалал хэтрээгүй байна. Шинээр хэвтсэн …

  • 25 January

    Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаанаар хэлэлцлээ. Тус байнгын хорооны хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг 100 хувь дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэв. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд М.Энхболд, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Сумъяабазар, Б.Ундармаа, Л.Оюун-Эрдэнэ, Н.Цэрэнбат …

  • 25 January

    Дональд Трампид Сири улсын 7 настай охин захиа илгээв

    АНУ-ын  45 дахь ерөнхийлөгч Дональд Трампид Сири улсын Алэпа хотын 7 настай Бан Алабэ гэдэг охин захиа илгээжээ. Захиа: Сайна байна уу Ноён Дональд  Трамп Намайг Бан Алабэд гэдэг. Би долоон настай Сири улсын Алэпа хотод төрж өссөн. Ихэнхи амьдралаа Сири улсад өнгөрүүлсэн. Өнгөрсөн жилийн 12 сард Сирийг орхих хүртлээ би амьдралаа тэнд өнгөрүүлж байсан. Би бол Сирийн дайны уршигт нэрвэгдсэн, …

  • 25 January

    Н.Золжаргалын дур мэдэн хэвлүүлсэн 7 их наяд төгрөгийн үлдэгдэл “илжрэх” шахаад хэвтэж байна

    Монголын үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш урьд өмнө үзэгдэж байгаагүйгээр унаж, ам.долларын ханш тэнгэрт хадсан хар бараан өдрүүд үргэлжилсээр байна. Үүний гол буруутан нь Монгол банкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргал юм. 2012 оны сонгуулиар засгийн эрхийг гартаа авсан АН-ынхан түүнд Монгол Улсын “Эрдэнэсийн их авдар”-ыг хариуцуулсан нь маш том алдаа болсон билээ. Аливаа улс орны төв банк ямар нэг улс …

  • 25 January

    Авто замын барилга, засварын хяналтын ажилд Японы менежментийг нэвтрүүлнэ

    Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас “Авто замын барилга, засварын хяналтын инженерийн гарын авлага”-ыг   нийслэлийн Иргэний танхимд танилцууллаа. Энэхүү гарын авлагыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ийн “Өвсний үндэс” техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн “Хүйтэн, сэрүүн бүс нутгийн авто замын барилга, засварын хяналтын ажлын чадавхийг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд боловсруулсан юм. Гарын авлагад  авто замын барилгын бэлтгэл ажлаас эхлээд дуустал,  инженерийн …

  • 25 January

    “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болов

    УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Шинжлэх ухаан ба хөгжлийн гарц: Асуудал, шийдэл” сэдэвт Шинжлэх ухааны салбарын хөгжлийн асуудлаар санал солилцох хэлэлцүүлгийг /2017.01.24/ Шинжлэх Ухаан Технологийн Сангийн төв байранд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын НББСШУБХ-ны гишүүн Ё.Баатарбилэг, Д.Гантулга, Б.Баттөмөр нар болон БСШУЯ, ШУА болон харьяа хүрээлэнгүүд, Их, дээд сургуулиудын харьяа хүрээлэнгүүд, бодлого судлалын хүрээлэнгүүд, эрдэмтэн судлаачдын төлөөлөл оролцов. …

  • 25 January

    Засгийн газрын ээлжит хуралдаан болно

    Засгийн газар өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийнэ. Тус хуралдаанаар Насны хишиг олгох журам батлах тухай, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн тухай болон Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл зэргийг хэлэлцэнэ. Мөн Барилгын хийц …

  • 25 January

    Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно

    “ШАНГРИ–ЛА” ЗОЧИД БУУДАЛ 09.00 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн 2012-2016 онд хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд хамтран хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон ирэх 5 жилд хэрэгжүүлэх хөтөлбөрийг танилцуулах хурал болно. Утас: 99112652 “ТУУШИН” ЗОЧИД БУУДАЛ 10.00 цагт: Америк-Монголын Худалдааны танхимын уулзалт болно. Уулзалтын үеэр худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин зэрэг өргөн хүрээний асуудлууд яригдана. “Туушин” зочид …

  • 25 January

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст цас орж, ихэнх нутгаар салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 01 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, …