2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр буюу өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив. Ц.Мөнх-Оргил сайд хэлэхдээ, Монгол Улс нь “Нэг Хятад”-ын уламжлалт бодлогыг тууштай баримталж, Түвд нь Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Түвдийн асуудал Хятадын дотоод хэрэг гэж үзсээр ирсэн бөгөөд бие биеийнхээ язгуур ашиг сонирхлыг хүндэтгэх нь хоёр …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
24 January
Эрүүл мэндэд тустай, эдийн засагт хэмнэлттэйгээр өвлийн хүйтнийг давах боломжтой боллоо
Монголчууд бид утаанаасаа хэрхэн салах хэмээн сүүлийн 20 жил ярьж, төр засгаас утаагүй зуух, шахмал түлш үйлдвэрлэл гэх зэрэг олон арга хэрэглсэн ч өнөөдрийг хүртэл Улаанбаатар хот маань утаан дунд оршсоор байна. Утааг үүсгэгч гол зүйл нь нийслэл хотын гэр хороололынхны түлж байгаа түүхий нүүрс байдаг. Өвлийг өнтэй давж, гэр орноо дулаалхан байлгахын тулд нүүрс түлэхээс өөр аргагүй. Нүүрсний оронд …
-
24 January
Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 26-нд болно
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох, сонгуулийг товлон зарлах тухай саналаа энэ сарын 18-ны өдөр Улсын Их Хуралд хүргүүлсэн талаар Сонгуулийн …
-
24 January
Сонгогдох магадлалтай нэр дэвшигчдийн дунд өрсөлдөөн ширүүсчээ
АН-ын даргын сонгуулийн санал хураалт тав хоногийн дараа болно. Хөдөө орон нутагт хийсэн уулзалт, гишүүдийн санал шүүмжлэлийг сонсоход намын нийт гишүүд дэмжигчид, тэр тусмаа залуучууд Л.Гантөмөрийг илүүтэй дэмжиж байгаа юм. Олон нийтийн дунд нэр хүнд нь унаагүй, дунд, залуу үеийн төлөөлөл гэдгээрээ нийт масс дэмжих магадлал өндөр байгаа. Харин түүний гол өрсөлдөгч нь С.Эрдэнэ юм. Одоогийн намын дарга З.Энхболд, С.Эрдэнэ …
-
24 January
УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авав
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2017.01.24/ хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцлээ. Ажлын хэсэг санал дүгнэлтээ танилцуулсны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа. УИХ дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ уг асуудлаар хэвлэлийнхэнд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийн шалгалтын …
-
24 January
БНСУ хууль бус цагаач ажилчдыг албадан гаргах ажиллагаагаа эрчимжүүлжээ
БНСУ-ын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэдийн талаар мэдээлэл хийжээ. Уг мэдээлэлд “Өмнөд Солонгос Улсад 2016 оны 12-р сарын байдлаар 2 сая 140 мянган гадаадын иргэн хууль бусаар амьдарч байсан. Хууль зүйн яам 2018 онд Пёнгчанг хотод Өвлийн олимп зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан хууль бусаар амьдарч байгаа иргэдийн тоог жил бүр дунджаар 10%-иар …
-
24 January
Д.Трамп: Сэтгүүлчид бол энэ дэлхийн хамгийн новшийн хүмүүс
АНУ-ын шинэхэн Ерөнхийлөгч Дональд Трамп долоо хоногийн сүүлчээр Виржиниа мужийн Лангли дахь Тагнуулын төв газрын байранд зочлохдоо тангараг өргөх ёслол дээр ирсэн хүмүүсийн талаар хэвлэл мэдээллийнхэн худлаа ярьсан хэмээн мэдэгдэв. “Миний тангараг өргөх ёслол дээр бараг л 1.5 сая хүн ирсэн юм шиг санагдаж байсан. Гэтэл хэвлэл, телевизээр бараг л хүн ирээгүй мэт хоосон, ханхай юм гаргаж байна. Сэтгүүлчид бол …
-
24 January
Озэки Кисэносатод Ёкозуна цол олгохоор боллоо
Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөл өнөөдөр хуралдаж, озэки Кисэносатод Ёкозуна цол олгохоор шийдвэрлэсэн байна. Ингэснээр Японы үндэсний спорт сумо бөхийн дэвжээнээ 19 жилийн дараа Японы сумоч анх удаа Ёкозуна цолтон болж байна. Хамгийн сүүлд япон бөхчүүдээс их аварга Ваканохана 1998 онд Ёкозуна цол хүртэж байсан юм. Тэгвэл түүнээс 19 жилийн озэки Кисэносато энэ сарын башёд 14 даваатай түрүүлснээр …
-
24 January
“Эх ундарга” ардын урлагийн их наадам болно
Дэлхийд данстай язгуур урлагийн нандин өвийг залгамжлан хөгжүүлж, эх орноо олон улсад сурталчлахад авъяас билгээ зориулан яваа уран бүтээлчдээ дэмжих, соёлын үнэт өв язгуур урлагаар дамжуулан монгол түмний эв нэгдлийг тэтгэн бадраах зорилготой ардын урлагийн тоглолт монгол туургатны их баяр цагаан сарын өмнө жил бүр зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Монгол Улсын төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар язгуур урлагийн …
-
24 January
“Монгол зэс” компани огт байхгүй зүйлийг барьцаалж Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан нь тогтоогдов
Өнөөдөр өглөө Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус 2016 оны 06 дугаар тогтоолоор байгуулагдсан Оросын холбооны Улсын Засгийн газар болон тус улсын өндөр технологийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн бүтээх, үйлдвэрлэх, экспортлох ажиллагааг дэмжих “Ростех” улсын корпорацийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг Монголиан Коппер Корпорейшн ХХК худалдан авсантай холбогдох асуудлыг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг …
-
24 January
Холыг зорьсон хос морьтон буюу “Монголын философийн товч түүх”
Манай улсын философийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтдийн нэг Монгол улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Д.Дашпүрэв “Монголын философийн товч түүх” бүтээлийг хэдхэн жилийн өмнө (2013 он) нийтийн хүртээл болгосон нь хэвлэгдсэн даруйдаа уншигч олны анхаарлыг татаж, мэргэжлийн хүрээнд ч нэгэнт хүндтэй байр сууриа эзлэсэн билээ. Тус бүтээлийн философи агуулга, ач холбогдлын талаарх шүүмж, санал сэтгэгдлээ философийн шинжлэх ухааны …
-
24 January
Сургуулийн хана бүдэг ногоон өнгөтэй байх нь сурагчдыг бага стрессдүүлдэг
Өмнөд Солонгосын Сөүл хотын захиргаанаас хотын бага сургуулийн хананы өнгөний талаар сүүлийн зургаан жилийн турш судалгаа хийж, судалгааныхаа үр дүнг танилцууллаа. Судалгаагаар сургуулийн хана бүдэг ногоон өнгөтэй байх нь сурагчдыг бага стрессдүүлдэг болох нь тогтоогджээ. Бага ангийн сурагчдын дунд явуулсан санал асуулгаар сурагчид сургуулийн дотор хана ногоон өнгөтэй байх нь тэднийг бага стрессдүүлж, сурч боловсроход нь тус дэм өгч …
-
24 January
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп татварын тайлангаа нийтлэхгүй
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж албан тушаалдаа ороод тэрбумтан Дональд Трамп Цагаан ордны тэргүүн болохоосоо өмнө хийж байсан бизнесийн тайлангаа олон нийтэд үзүүлэхгүй гэж Цагаан ордны зөвлөх Келлианне Конвай өнгөрөгч 22-ны өдөр мэдэгдсэн юм. Энэ сарын 20-нд Дональд Трамп Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш Цагаан ордон нэг өргөдөл хүлээн аваад байгаа аж. Энэ өргөдөлд “Донаьлд Трампын татварын тайланг бүрэн эхээр нь, үүнд …
-
24 January
Таван толгойн 49 хувийг зарахын цаана юу нуугдана вэ
“Хөдөө тал маань малаар дүүрэн Хөрсөн дороо эрдэнээр арвин …” хэмээн яруу найрагчдын маань шүлэглэн магтсан эх орны баялаг маань хааш урсахаар болж байна вэ. Өвөг дээдсийн холч мэргэн ухаанаар дамжин үр хойч бидэнд өвлөгдөн ирсэн байгалийн баялагаа өнөө цагт бид гадныханд “найр тавин” өгөх нь юуны учир вэ. 7.0 тэрбум гаруй тонн нүүрсний нөөцтэй гэх Таван толгойн орд Монголчууд бидэнд …
-
24 January
Оффшор данстай эрхмүүдэд өршөөл үзүүлэх үү?
Төрийн өндөр албан тушаалтан оффшорт мөнгө хадгалахыг хориглох буюу Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл анхны хэлэлцүүлэг дээрээ бүдэрсэн. Тэгвэл хуулийн төслийг дахин оруулж ирлээ. Хуульзүйн байнгын хороо хуулийн төсөлд улстөрчид, иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчдийн байр суурийг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлэв. Анхны хэлэлцүүлгээр ганц хуудас хуулийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл