Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гурав дахь зарлигтаа гарын үсэг зурлаа. Тэрээр өчигдөр АНУ-Мексикийн хил дагуу хана хэрэм барих зарлигт Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурлаа. Трамп тус зарлигт гарын үсэг зурахаасаа өмнө “ABC News” телевизэд ярилцлага өгөхдөө “хана барих ажил удахгүй, хэдхэн сарын дараа эхэлнэ” гэжээ. Түүний хэлснээр, хана барих зардал мөнгийг эхлээд АНУ гаргах бөгөөд …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
26 January
Г.Ганбаяр: Байшингийн цонхыг хагалж дөрвөн хүнийг аюулгүй гаргасан
“Нэгэн бүлийн дөрвөн хүн шатаж амь насаа алдах аюулыг цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр зайлуулжээ” гэсэн мэдээ өнөөдөр олны анхаарлыг татаж, сонор сэрэмж, авхаалж самбаа, эр зоригтой цагдаагийн алба хаагч хүмүүсийн хүндлэл, хайрыг хүлээж байна. Тэгвэл баатарлаг үйлсийн эзэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Г.Ганбаяр, галын аюулаас аврагдсан иргэн Ц.Найманжин нартай уулзаж, болсон үйл явдлын талаар ярилцсанаа …
-
26 January
Налайх дүүргийн соёл урлагийн ордонд номын дээжээ хандивлалаа
Налайх дүүргийн Соёл урлагийн ордноос санаачлан Налайх дүүргийн нийтийн номын сангийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, уншигчид номоор нөхөрлөх, бусадтай номоо солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор “Номоо солилцъё” өдөрлөгийг 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Соёл урлагийн ордны урд талбайд зохион байгуулна. Ийнхүү “Номоо солилцъё” өдөрлөгийг угтан Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажилтан, албан хаагчид “Гэрэл дагуулсан амьдрал”, “Өнчин хүү”, “Миний …
-
26 January
Налайх дүүргийн 5 дугаар хороонд хорио цээрийн дэглэм тогтоолоо
Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутагт хонь малын гоц халдварт “Цэцэг өвчин” гарсан нь Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон тул тус дүүргийн Засаг даргын 2017 оны 01 сарын 24-ны өдрийн А/26 дугаар захирамжаар голомт гарсан бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоолоо. Тус дүүргийн 5 дугаар хороо буюу Дархан ноёны худаг гэх газарт өвөлжиж байсан малчин өрхийн …
-
26 January
Сэрэмжлүүлэг: Цас орж, цасан шуурга шуурна
Цаг уурын байгууллагаас 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр, 28, 29-ний өдөр зүүн аймгуудын нутгаар цас орж, салхи 27, 28-ны өдөр ихэнх нутгаар 18-20 м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Иймд: -Хүчтэй салхи шуурганы үеэр эцэг, эх, асран хамгаалагчид бага насны хүүхэд, өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарал тавих, иргэд холбогдох …
-
26 January
УИХ-ын дарга “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар байр сууриа илэрхийллээ
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд /2017.01.25/ Монгол дахь Америкийн Худалдааны танхимын гишүүдтэй уулзалт хийв. Төрөөс бизнесийн орчныг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, санал солилцох зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Уг уулзалтад Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам)-ын гишүүн байгууллагууд, гадаадын Элчин сайд нар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид …
-
26 January
Польш Улсаас 50 сая еврогийн зээл авах талаар УИХ-тай зөвшилцөнө
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн төслийг хэлэлцэн УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо. 28 жилийн хугацаатай 50 сая еврогийн зээл нь жилийн 0,15 хувийн хүүтэй бөгөөд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа нь 5 жил байх юм. Зээлийг хөдөө аж ахуй, дэд бүтэц, боловсрол, байгаль орчныг хамгаалах салбарт зарцуулахаар төлөвлөж байна.
-
26 January
Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хэмжээг буурууллаа
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн өсөлт, ам.доллартай харьцах төгрөгийн ханшийн уналттай холбогдуулан автобензин, дизелийн түлшний үнийн өсөлтийг саармагжуулах, тогтвортой барих зорилгоор энэ төрлийн бүтээгдэхүүнд ногдуулах Онцгой албан татварын хэмжээг буурууллаа. Засгийн газрын тогтоолоор автобензинд ногдуулах онцгой албан татварыг 160,000 төгрөгөөс 50,000 төгрөг болгож,/ 90-ээс дээш октантайг 160,000 төгрөгөөс 30,000 төгрөг/, дизелийн түлшинд ногдох татвар 180,000 төгрөг байсныг 70,000 …
-
26 January
Гацууртын ордыг ашиглах талаар хэлэлцээр хийнэ
Стратегийн ач холбогдол бүхий Гацууртын алтны үндсэн ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра Гоулд Монголия” компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орд ашиглах гэрээ байгуулах талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулахаар болов. Орд ашиглах гэрээний хэлэлцээр хийх Ажлын хэсэгт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөл, Хөрөнгө …
-
26 January
Монголд авлига өсч, албан тушаалтнууд баяжсаныг олон улсын байгууллага тогтоов
Авлига аюулын харанга дэлдэж буй орнуудыг улаанаар тэмдэглэжээ Монгол Улс авлигын “сордог элс”-нд аль хэдийнэ гүн гэгч нь суусан, ёроол уруугаа явж буй орнуудын нэг билээ. Албан тушаалтнууд нь авлигыг саяар ярьдаг байсан бол одоо тэрбумаар ярьж, саяар ярьсан нэгнийгээ чи ямар багаар ярьдаг юм гэдэг болж. Улсын Ерөнхийлөгчөөс нь өгсүүлээд албан тушаалтнууд бүгд авлига буурч байгаа гэдэг ч үнэн …
-
26 January
Ахмад настанд олгох “Насны хишиг”-ийг ирэх сард олгоно
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ахмад настанд Насны хишиг олгох тухай журмыг хэлэлцэн баталлаа. Энэ оны хоёрдугаар сараас хишиг олгох ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгав. Ахмадуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-Цагаан сар, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан ахмадуудад жилд хоёр удаа Насны хишиг олгохоор Ахмад настны нийгмийн …
-
26 January
Н.Энхтайван: Хуулийг шинэчилснээр үл таних юмуу “Цүнх баригч” нэг нөхөр дарга болдгийг таслан зогсооно
Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн төслийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Н.Энхтайвантай ярилцпаа. -МАН-ын бүлгээс байгуулсан ажлын хэсэг Төрийн албаны тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулж байна. Энэ хуулийг өөрчлөн шинэчлэх шаардлага, нөхцөл юу байв? -Төрийн дархлааг бататган бэхжүүлэхийн нэг үндэс нь төрийн албан хаагчийн боловсрол, чадамж, ажлын ур чадварыг дээшлүүлэх явдал юм. Энэ нь төрийн ажлын залгамж …
-
26 January
Л.Эрхэмбаяр: Намын даргын сунгааг АН ард түмэнтэйгээ уулзаж байна гэж ойлго
АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа. -Танай намын даргын сонгуулийн сурталчилгаа үргэлжилж байна. Сунгааны явц ямархуу байна вэ? -Даргын сунгаа үнэхээр сонирхолтой болж байна гэж улстөрчид төдийгүй иргэд ярьж байгаа. Анх сонсоод бас нэг жүжиг болж байгаа биз дээ гэж бодсон чинь үгүй юм байна. Нэр дэвшиж буй таван гишүүн маань хоорондоо яг жинхэнэ өрсөлдөөн бий болгож …
-
25 January
АН-ын гишүүд намын даргынхаа тушаалыг эсэргүүцэн УРИАЛГА гаргажээ
АН-ын дарга З.Энхболд өнөөдөр Бүртгэл хүчингүй болгох тухай тушаал гарган 2017 оны 1 сарын 06-ны өдөр АН-ын төв байранд бүртгүүлсэн АН-ын гишүүдийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Түүний гаргасан энэ тушаалтай холбогдуулан АН-ын зарим гишүүд эсэргүүцлээ илэрхийлэн, түүнийг эрх мэдлээ хэтрүүлэн АН-ыг үзэл бодол, итгэл үнэмшлийг дэмжиж гишүүнээр элссэн 15.000 гишүүний эрхийг илтэд хөсөрдүүлсэн хүчин төгөлдөр бус шийдвэр гаргасан гэж …
-
25 January
Казахстаны жүжигчин Саят Исембаев Л.Бүжинлхам охинд туслахаар Монголд ирлээ
“Рэкитер” киноны Саяны дүрээр бидний танил болсон Казакстан улсын жүжигчин Саят Исембаев өнөөдөр Монгол улсад хүрэлцэн ирлээ. Тэрээр өмнө нь “Рэкитер-2” киноныхоо нээлтийн үйл ажиллагаанд оролцохоор Монгол Улсад ирж байсан. Энэ удаад сайн үйлсийн аянд оролцохоор ирсэн байна. Долоо настай Л.Бүжинлхам гэх охин яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа. Охин эцэг, эх хагалгаанд шаардлагатай мөнгийг цуглуулж байх үеэр Саят …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл