Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 23 January

    Монгол Улс аялахад тохиромжтой хамгийн ядуу 10 орны нэгээр тодорчээ

    Австралийн “News.com” сайт аялагчдад зориулсан ээлжит нэгэн мэдээллээ нийтэлжээ. Тус мэдээлэлд 2017 онд аялахад тохиромжтой хамгийн ядуу 10 орныг дурджээ. Эдгээр 10 орон ядуу учраас аялахад нээх их мөнгө төлөөд байх шаардлагагүй аж. Түүнчлэн эдгээр 10 оронд үзэж харах юм их, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газрууд олон бий. Тиймээс бага зардлаар байгалийн сайхныг мэдрэх хүсэлтэй аялагчдад зориулж аялахад тохиромжтой аюулгүй бөгөөд …

  • 23 January

    Хөдөө, орон нутагт зорчиж буй жолооч, зорчигчдийн анхааралд

    Нийт нутгаар цас их унаж, хүйтний эрч чангарсан, орон нутгийн замын гадаргууд цасан болон мөсөн бүрхүүл тогтож, хальтиргаа гулгаа үүссэн, зарим хэсгээр автозамын зорчих хэсэг нарийссан зэргээс шалтгаалан зам тээврийн осол, зөрчил гарч болзошгүй юм. Иймд аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх үүднээс: ЖОЛООЧ ТА: – Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулах; – Шатах тослох материалын нөөцтэй замд гарах; – Техникийн …

  • 23 January

    “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шалгаж эхэлжээ

            Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгах ажлын хэсгийнхэн Эх орон намын дарга, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын албан өрөө, гэрт нь нэгжлэг хийжээ. Учир нь тэрээр Чингис бондын хөрөнгөөс тус банкаар дамжуулан компанидаа ямар ч барьцаагүй хоёр удаа зээл авсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр эхний удаа 14 сая, дараа нь есөн сая ам,доллар авч, нэг ч удаа эргэн …

  • 23 January

    Д.Трамп Мексик, Канадын удирдагчидтай утсаар ярьжээ

    Хойд Америкийн Чөлөөт худалдааны хэлэлцээрийн /ХАЧХХ/ гишүүн улсууд болох Канад болон Мексикийн удирдагчидтай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп утсаар ярьжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер өнгөрсөн амралтын өдөр мэдэгдэхдээ “Ерөнхийлөгч Д.Трамп бямба гарагт Канадын Ерөнхий сайд Жастин Трюдотой АНУ-Канадын харилцааны асуудлаар ярилцсан” гэв. Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пена Ньетотой мөн өдөр Д.Трамп утсаар ярьжээ. Хоёр орны удирдагчид энэ сарын 31-нд уулзаж, …

  • 23 January

    Трамп өрөөгөө алтан шаргал өнгөөр өөрчилж эхэллээ

             Доналд Трампын ажлын эхний өдөр цагаан ордонд нэвтэрсэн сэтгүүлчид түүний өрөө өөрчлөгдөж эхэлснийг анзаарчээ. Тухайлбал Обамагийн үед улаан хүрэн өнгийн хөшигтэй байсан Зууван танхим алтан шаргал өнгөтэй болжээ. Мөн тус танхимын хивсийг Жорж Бушийн үеийн хивсээр сольж, Британийн ерөнхий сайд асан Уинстон Черчиллийн хөшөөг эргүүлэн залсан байна. Обама тус хөшөөг өөр өрөөнд шилжүүлснийг Их Британид айлчлах үеэр нь …

  • 23 January

    Энэ сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч татвараа төлнө

    Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль”, “Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд жил бүр албан татвар төлдөг. Ингэхдээ улсын дугаарын төгсгөлийн тооноос хамаарч сар бүрд хуваарилж өгөх учиртай. Хуулийн дагуу 1 дүгээр сард 1, 6-аар төгссөн улсын дугаартай жолооч нар энэ сардаа багтаж …

  • 23 January

    “Эрдэнэт” төрөөс шимэгчдийг илчилж, эрүүлжүүлэх үндсийг тавив уу?

    Энэ долоо хоногт УИХ-аар “Эрдэнэт”  үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан процессыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж эхэлнэ. Үүнийг угтаж олон нийтийн санаа бодлыг тандах зорилготой “М.Энхболд Эрдэнэтийн 49 хувийг төрд буцаан авах шийдвэрийг эцэслэн гаргав” гэх цуурхал дэгдээж, цахим ертөнцөөр шуугиулаад авсан. Олон нийтийн зүгээс уг асуудлыг шууд эсэргүүцсэн хэсэг байхад гайхаж тээнэгэлзсэн, төрд үл итгэсэн байдалтай нь зонхилж байлаа. …

  • 23 January

    Утааны эсрэг аав ээжүүд энэ сарын 28-нд жагсана

    2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл “Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж “Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа жагсаалаа зохион байгуулахаар болжээ. Г.Нараа

  • 23 January

    БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн ташаа мэдээлэл гэв

    Олон нийтийн сүлжээгээр БНХАУ-ын иргэд Монгол Улсад 30 хүртэл хоног визгүй зорчино гэсэн мэдээлэл гарч байгаа нь ташаа мэдээлэл болохыг Гадаад харилцааны яам хариуцлагатайгаар мэдэгдэж байна.  Уг мэдэгдэлд: Гадаад улсын иргэдийг Монгол Улсын визээс чөлөөлөх асуудлыг олон улсын гэрээгээр шийдвэрлэх хуулийн зохицуулалттай бөгөөд хятад иргэдийг визгүй зорчуулах талаар Засгийн газраас ямар нэг шийдвэр гараагүй болно. Хоёр улсын иргэд харилцан зорчих …

  • 22 January

    “Сайн аав” УСК үзэгчдийн хүлээлт, догдлол, баярын нулимсаар дүүрэн нээлтээ хийлээ

    “Good dad” буюу “Сайн аав” Монголын уран сайхны кино өчигдөр үзэгчдийг байлдан дагуулж, баярын нулимс, хүлээлт, догдолсон сэтгэлээр дүүргэн бүх кино театруудаар нээлтээ хийлээ. Уг киног  Улаанбаатар такси компанид  жолооч хийж байсан Т.Даваасүрэн агсны гэгээн дурсгалд зориулан бүтээсэн байна.   “Сайн аав” уран сайхны кино “Простар” фильмийн бүтээл бөгөөд гол дүрд жүжигчин, найруулагч СТА С.Баттулга, “Маск” продакшны жүжигчин СТА Ш. Жавхлан …

  • 22 January

    Мөсөнд авиралтын УАШТ-2016 болж байна

    Мөсөнд авиралтын 2016 оны УАШТ 1 дүгээр сарын 21-ний Бямба гаригт Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд эхэлсэн бөгөөд урьдчилсан авиралтууд амжилттай явагдаж өндөрлөжээ. Тэмцээнд хот, хөдөөгийн 80 тамирчин оролцохоор бүртгүүлж хурд хүч чадлаа сорьж байна. Тэмцээн хурд ба техник гэсэн хоёр төрлөөр идэр нас, насанд хүрэгчид, ахмад нас гэсэн ангиллаар зохион явагдаж байна. Энэ удаагийн УАШТ нь олон улсын стандартад …

  • 22 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. 2017 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, …

  • 21 January

    Агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ?

    Агаарын бохирдлыг бууруулах, эрүүл мэндээ хамгаалахын тулд иргэд ямар дадлыг хэвшүүлэх нь зүйтэй вэ? Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлөөс сэргийлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал учраас дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг зөвлөж байна. Үүнд: Агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаал Хүүхдээ тэвэрч явах. Агаар бохирдуулагч тоос, хүнд металлууд, агаараас хүнд хорт хийнүүд нь 1,5 м-ээс доош түвшинд хамгийн ихээр хуримтлагдах, тунах …

  • 21 January

    Ерөнхийлөгч Ц. Элбэгдорж “Агаарын бохирдол” сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо

    Давос хотноо  зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 47 дугаар чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдорж Агаарын бохирдол сэдэвт хэлэлцүүлэг уулзалтад оролцлоо Шинжлэх ухааны сүүлийн үеийн дэвшилтэт шинэ технологи, ололт дээр тулгуурлан агаарын бохирдолтой тэмцэх урт хугацааны бодлого боловсруулж хүний эрүүл мэндийг хамгалаах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, цаг уурын өөрчлөлтийг багасгах зэрэг асуудлыг хэлэлцэв. Мөн Дэлхийн эдийн засгийн удирдагчид …