Мэдээ мэдээлэл

January, 2017

  • 12 January

    Анх удаа зүрхний хэм алдагдлын эмчилгээг шинээр нэвтрүүллээ

    2016 онд УГТЭ-т ЭМЯ-ны төсвийн хөрөнгө оруулалтаар зүрхний электрофизиологийн оношилгоо, эмчилгээний иж бүрэн тоног төхөөрөмжийг суурилуулснаар Монгол улсын эрүүл мэндийн салбарт анх удаа зүрхний хэм алдагдлын аблаци эмчилгээг шинээр нэвтрүүлээд байна. Уг эмчилгээ нь дэлхийн аль ч өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэшсэн ур чадвар шаардсан өртөг, зардал өндөртэй эмчилгээний тоонд ордог бөгөөд эмчилгээний зардал нь Азийн орнуудад 8,000-30,000 ам доллар, …

  • 12 January

    Цэргийн тагнуулын газрын даргаар Н.Ганболдыг томилжээ

    Авлигатай тэмцэх газрын даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Н.Ганболдыг Тагнуулын төв газрын харъяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ. АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог хэдий ч Н.Ганболд 4.6 жил АТГ-ын даргын албыг хашаад албан тушаалаа хүлээлгэн өгсөн юм. Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдаан дээр эрүүл мэндийн асуудлын улмаас хугацаанаасаа өмнө АТГ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм.

  • 12 January

    НИТХ-ын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Бичил бизнесийг дэмжих Нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийслэлийн өмчит хувьцаат компани болон өмчийн оролцоотой компаниудын ТУЗ-ийн гишүүдийг томилох тухай, Нийслэл, дүүргийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллогын мөрөөр авах арга хэмжээний тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах …

  • 12 January

    Манай Улсад ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна

    Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт боллоо. Уулзалтын гол зорилго нь ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжихаас сэргийлэх арга хэмжээг нэгдсэн нэг удирдлага, зохион байгуулалттайгаар хангаж,  бүх эрүүл мэндийн байгууллагын түвшинд ХДХВ-ийн халдвартай үйлчлүүлэгчдийг оношооор нь ялгаварлан гадуурхалгүйгээр, тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлэхэд чиглэгдсэн юм. Энэ удаагийн уулзалтаар: –       Эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний …

  • 12 January

    Казахстан Улсын элчин сайд Баян-Өлгий аймагт Консулын газар нээх хүсэлтийг УИХ-ын даргад тавьлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Калыбек Ибрагимович Кобландинийг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд Монгол, Казахстаны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн босгон дээр уулзаж байгаагаа онцлоод, “Өнгөрсөн хугацааны хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, ирээдүйн чиг, төлөвийг …

  • 12 January

    Куба Улс манай улсын спорт, аялал жуулчлалын салбарын шинэ хамтын ажиллагаанд анхаарал хандуулна гэв

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Газар нутгийн хувьд алс зайдуу оршдог ч гэлээ Монгол, Куба улс харилцаа, хамтын ажиллагааны олон жилийн түүхтэй гэдгийг УИХ-ын дарга үгийнхээ эхэнд онцлоод өнгөрсөн оны 9-р сард Монгол Улсын …

  • 12 January

    Мөнххайрханы “Үзүүр гялан”-гийн олдвор дэлхийн үл тайлагдах гайхамшигт тооцогджээ

    Шинжлэх ухаан ба ертөнцийн нууц Уншигч та бүхэнтэй нэгэн сонирхолтой мэдээллийг хуваалцая. Өнгөрсөн 2016 оны намар манай Ховд аймгийн Мөнххайраны сумын нутаг “Үзүүр гялан” гэдэг газар хадны хөндийгөөс эртний хүний шарил (оршуулга) олдсоныг Манай  аймгийн судлаачид (Ховд их сургуулийн багш судлаачид, аймгийн Музейн  эрдэм шинжилгээний ажилтан болон холбогдох бусад хүмүүс) мэргэжлийн дагуу үзлэг хийж, олборлон зөөвөрлөж авч ирсэн ба түүнийг …

  • 12 January

    Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг “хязгаарлана”

    Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор оруулж ирэх автомашины …

  • 12 January

    Галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ эхэллээ

    Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэсэнтэй холбоотойгоор цахилгааны хэрэглээ нэмэгдэх болсон байна. Тиймээс галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай хамтран 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаанд нийслэлийн гэр хороололд галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээ …

  • 12 January

    Ж.Эрдэнэбат: Авлигын эрсдэлийн үзүүлэлтийг эрс сайжруулаагүй нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтын урсгал дорвитой нэмэгдэхгүй

    Монгол Улсад Авлигатай тэмцэх тухай хуулийг батлан гаргаж, Авилгатай тэмцэх бие даасан байгууллагыг байгуулагдсаны 10 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Нийгмийн хорт хавдар гэж үздэг энэхүү үзэгдэлтэй тууштай тэмцэх өндөр хариуцлагатай үүргийг хүлээсэн Авлигатай тэмцэх байгууллагын нийт хамт олон, ажилтан албан хаагчид Та бүхэнд 10 жилийн ойн баяр хүргэж, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе. Дэлхийн улс орнуудын хувьд …

  • 12 January

    Монголчууд Тавантолгойгоо алдлаа

    “…Хайран Тавантолгой, монголчуудыг 300 жил тэжээх арвин баялаг минь” хэмээн халаглахад нэгэнт оройтжээ. Тавантолгойн 49 хувийг авахаар ярьсан хүн нь авч, Монголын төр, ард түмэн “Монголд үлдсэн” 51 хувиас 34-ийн эзэмшилтэй хоцрох нь тодорхой боллоо. Учир нь өнөөдөр УИХ-аар Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцээд батлах гэж байна. Энэ хууль 1993 оны арвахоёрдугаар сарын 28-нд батлагдаж байжээ. Хуулийн …

  • 12 January

    “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг үүрэг болголоо

    Аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэх, тэдэнд зориулсан  үйлчилгээг шинээр бий болгох ажлын хүрээнд зохион байгуулах “Чингис хаан” төслийг дэмжиж хамтран ажиллахыг “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Эрдэнэс Монгол” ХХК-д Засгийн газрын тэмдэглэлээр үүрэг болголоо. “Чингис хаан” төслөөр 1200 зураг бүхий мультмедиа болон бусад  хэлбэрээр “Монголын нууц товчоо”-гоор Монгол Улсыг сурталчлах юм.  Төслийн хүрээнд Д.Сүхбаатарын талбайд үзэсгэлэнгийн байгууламжууд байгуулж, 2017 оны …

  • 12 January

    15 сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгохоор боллоо

    Өвөлжилт хүндэрч байгаа зарим аймаг, суманд улсын нөөцөөс 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг  50 хувь хямдруулан олгохоор боллоо.  Мөн орон нутгийн иргэд, малчдад эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор нэр бүхий 15 сумын Эрүүл мэндийн төвд УАЗ маркын машин олгохоор Засгийн газрын тогтоол баталлаа.

  • 12 January

    Баруун талдаа жолооны хүрдтэй автомашины импортыг хязгаарлах санал боловсруулна

     Засгийн газрын ээлжит хуралдаанаар баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийн импортыг хязгаарлах тухай Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв. Манай улс тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг замын зорчих хэсгийн баруун гар талаар явуулна гэсэн хуультай. Энэ нь жолооны хүрд зүүн талдаа байхаар тооцож хууль, дүрэм, журам, стандарт, замын хөдөлгөөний аюулгүй байдлын бусад үзүүлэлтийг тогтооно гэсэн үг юм. Гэвч импортоор …

  • 12 January

    УИХ-ын гишүүн С.Жавхлан Ерөнхийлөгчийг огцруулахыг асуудлыг УИХ-д оруулахаа мэдэгдэв

    УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам /ТТЭНН/-ын дарга Г.Уянга нар өнөөдөр Төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. ТТЭНН-ын дарга Г.Уянга өнгөрсөн оны сүүлчээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах 12 үндэслэлээ хэвлэлийнхэнд танилцуулж байсан. Тэрбээр энэхүү үндэслэлээ УИХ-ын гишүүдэд хүргүүлэхэд УИХ-ын гишүүн С.Жавхлан түүнтэй хамтрахаа мэдэгдсэн байна. ТТЭНН-ын Г.Уянга энэ үеэр тус үндэслэлээр дахин танилцуулсан юм. Тэрбээр, нэгдүгээрт “Эрдэнэт” үйлдвэрийн …