“Орхон аймгийн Эрдэнэт хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг дахь Овоотын уурхай хүртэл барьж байгуулах төмөр замын шугамын чиг”-ийг баталлаа. Төмөр замын суурь бүтцийн техник, эдийн засгийн үндэслэл, инженерийн нарийвчилсан зураг төсөл боловсруулах, батлагдсан чигийн координатыг Үндэсний орон зайн мэдээллийн санд бүртгэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. Эрдэнэт-Овоотын төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт …
Мэдээ мэдээлэл
January, 2017
-
12 January
Малчдыг орлоготой, махны үнийг өсгөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэв
Засгийн газрын ээлжит хуралдаанаар манай орны нийт нутгийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, 15 аймгийн 64 суманд өвөлжилт хүндрээд байна. Цаашид цас нэмж орж, хүйтэрвэл нийт 17 аймгийн 127 суманд өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм. Иймд малчдыг орлоготой байлгах, хот, суурин газруудад махны хомсдол үүсгэж улмаар үнийг нь нэмэгдүүлэхгүйн тулд мах бэлтгэлийг нэмэгдүүлэх ажлыг чиглэлээр шуурхай зохион байгуулахыг …
-
12 January
“Хал нь гаднаа хайр нь дотроо” сунгаа болж байна
АН-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байгаа “таван хуруу” багийнхан шөнө дөлөөр Говь-Алтай аймгийн төв Алтай хотод ирэв. Алтай хотын цасанд дарагдсан гэгээтэй саруулхан гудамжаар алхахад хүйтэн жавар чихний омог хайрна. Хаана ч очсон АН-ын үүрийн гишүүд ёс төртэй тосч авч хүндэтгэл үзүүлэх нь бахархмаар. Аргагүй л нэг “гэр бүлийн” аль эсвэл …
-
12 January
ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно
Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 12-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. ШУТИС 09.00 цагт: “Монголын археологи 2016” эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн ШУТ номын сангийн 604 тоотод зохион байгуулагдана. Археологичид 2016 онд хийгдсэн Монголын археологийн хээрийн судалгааны үр дүн, тайланг хэлэлцэх гэж байна. Энэ хурлаар Монголын судлаач, эрдэмтдийн өнгөрсөн 2016 онд хийгдсэн археологийн шинэ шилдэг …
-
11 January
СХД-т нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч26 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарч байна. НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь …
-
11 January
Албадан эрүүлжүүлэх байрны үйл ажиллагааг шилжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ
“Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулж, УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдсанаар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх үйл ажиллагаа эмнэлгийн байгууллагаас цагдаагийн байгууллагад шилжиж, нийгмийн хэв журмыг сахиулах хуулийн зорилт бодит утгаар хэрэгжин, эрүүл мэндийн байгууллагын зохиомол ачаалал буурч, тусламж …
-
11 January
УИХ-ын дарга М.Энхболд Авлигын эсрэг үндэсний чуулганд оролцлоо
Монгол Улсад авлигатай тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Авлигын эсрэг үндэсний чуулган” өнөөдөр /2017.01.11/ Төрийн ордонд болж байна. “Авлигын эсрэг үндэсний чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга М.Энхболд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Шинээр байгуулагдсан Улсын Их Хурал 2016 оны 10-р сард ирэх 6 жилд улсын хэмжээнд авлигатай тэмцэх томоохон зорилтуудыг багтаасан Авлигатай тэмцэх …
-
11 January
900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна
Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон билээ. Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн …
-
11 January
МУ-ын үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хөтөлбөр
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой нэгдүгээр сарын 13-нд тохионо. Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй. Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр …
-
11 January
УИХ-ын дарга М.Энхболд: Tөрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулагч хорт үзэгдэл бол авлига
АВЛИГЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ ЧУУЛГАНД УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА МИЕЭГОМБЫН ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Зочид төлөөлөгчид өө, Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилж, Авлигын эсрэг үндэсний чуулганы ажиллагаанд амжилт хүсье. Сайн засаглалыг бэхжүүлэх, шударга ёсыг дархлаажуулах, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэх, иргэнээ дээдэлсэн нийгмийг цогцлоох зэрэг дэлхий нийтийн хүсэл зорилгод …
-
11 January
Зуслангийн хэсгийн замыг цэвэрлэлээ
Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 02-ний өдрөөс 9-ний өдрүүдэд дүүргийн зуслангийн хэсгийн замын цасыг цэвэрлэх, цасыг грейдрээр хусч цэвэрлэх ажлыг зохион байгуулан ажиллалаа. Нийт 1 мастер, 1 жолооч, 1 грейдр, 1 ашиглалтын инженер, 80 зам талбайн үйлчлэгчийн бүрэлдэхүүнтэй цэвэрлэж ажиллажээ.
-
11 January
Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт цэргийн тоо бүртгэлийн явц, зохион байгуулалт ямар байгаатай нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар өнөөдөр танилцлаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг. Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Даваарагчаа “Манай дүүргийн хувьд цэргийн …
-
11 January
Төвийн зургаан дүүргийн иргэдийн дуудлагыг 103 дугаарт хүлээн авч байна
Нийслэлийн Түргэн тусламжийн төв өнөөдрөөс эхлэн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн иргэдээс ирсэн дуудлагыг 103 утсандаа шууд хүлээн авч байна. Энэ талаар нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дэд захирал С.Ариунболд “Төвийн 6 дүүргийн хүүхэд болон насанд хүрэгчдийн дуудлагыг 24 цагийн турш 103 дугаарт үнэ төлбөргүй хүлээн авснаар иргэд эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, түргэн шуурхай хүлээн авах боломж бүрдлээ. Зөвхөн түргэн тусламжийн дуудлагыг …
-
11 January
УИХ-ын гишүүн Д.Гантулга 2016 онд хийсэн ажлуудаа тайлагнав
УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга шинэ жишиг тогтоон, өөрөөсөө эхлүүлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүд сонгуулийн жил л гэнэт ажлаа тайлагнадаг байдлыг болиулж жил бүр тайлан тавьж байхаар болжээ. Тэрбээр энэ санаачлагаа өөрөөсөө эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилд хийсэн ажлуудаасаа 15-ыг нь онцолсон байна. 1. 26 жилийн дараа Монгол улс залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай боллоо: 2016 оны …
-
11 January
Утаа ихтэй бүсэд сэрэмжтэй явахыг жолооч нарт анхаарууллаа
Нийслэлийн Агаарын чанарын албаны мэдээгээр Толгойт, Баянхошуу орчимд агаарын бохирдол хамгийн их байна. Мөн Бөхийн өргөө, Баруун 4 зам, 100 айл орчим газруудад ч үзэгдэх орчин хязгаарлагдаж, замын хөдөлгөөнд хүндрэл учирч болзошгүй байгааг Агаарын чанарын албанаас анхаарууллаа. Дээрх үзэгдэх орчин муудсан бүсүүдэд замын хөдөлгөөнд оролцоход хүндрэл үүсч байгааг ч жолооч нар ярьж байгаа. Тиймээс жолооч нарыг сонор сэрэмжтэйгээр замын хөдөлгөөнд оролцож, санамсаргүй, болзошгүй эрсдлээс өөрийгөө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл