Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 12 December

    Гадаадад эмчлүүлэх иргэдийн урсгалыг бууруулахаар хэлэлцэв

    “Гадаад улсад эмчлүүлэх шаардлагатай өвчнийг багасгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг ЭМЯ дээр болж байгаа бөгөөд эрхзүйн орчинг шинэчлэх, санхүүжилтийг оновчтой болгох гарцыг тодорхойлж, шинэ технологи, оношилгоо, эмчилгээний аргуудыг нэвтрүүлэхэд гадны улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчдыг татах, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Зайлшгүй шаардлагаар гадаад …

  • 12 December

    Дархан фитнесс клубын багш Б.Бадамсүрэн дэлхийн аварга боллоо

    Дэлхийн аварга шалгаруулах бодибилдингийн долоо дахь тэмцээн 2016 оны 12 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо болов. Энэ удаагийн ДАШТ-д 59 орны 600 гаруй тамирчид бие бялдар, ур чадвараа сорисон байна. Бодибилдинг, фитнессийн ДАШТ нь 36 ангилалд болдог. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй зургаа, нийт 16 тамирчин оролцсон бөгөөд тэд бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд өрсөлдсөн байна. Дархан фитнесс …

  • 12 December

    “Хүүхдийн тусламжийн 108 утас” хариу үйлчилгээ үзүүлдэг цогц төв болно

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, “Хүүхдийн тусламжийн 108 утас”, Мобиком корпорацийн удирдлагууд ажлын уулзалт хийж, хүүхэд хамгааллын асуудлаар цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов. Уулзалтад Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Харилцаа холбооны зохицуулах хорооны дэд дарга Д.Сэрээдорж, тус газрын Зохицуулалтын бодлогыг хэрэгжүүлэх газрын дарга С.Долгорсүрэн, ГБХЗХГ-ын Хүүхэд …

  • 12 December

    Хотын дарга Австри улсын Бээжин дэх элчин сайдын яамны худалдааны аташетай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Бүгд Найрамдах Австри Улсын Бээжин дэх Элчин сайдын яамны худалдааны аташе ноён Майкл Таншицтэй уулзлаа. 2011 оны гэрээгээр Австрийн Засгийн газар 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг манай улсад олгосон. Уг зээлээр Улаанбаатар хотын 4 эмнэлэгт тоног төхөөрөмж нийлүүлж, онцгой байдлын газар 15 давхраас дээш өндөр байшинд гарсан гал унтраах машин авсан ба …

  • 12 December

    Монгол Ардын Намын Бага хурлын VII хуралдаанд УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдын тавьсан илтгэл

    Намын Бага хурлын гишүүд ээ!Эрхэм журмын нөхөд өө! Намын Бага хурлын VI хуралдаанаас хойших хугацаанд манай орны болон Монгол Ардын Намын амьдрал чухал үйл явдлаар дүүрэн байлаа. Энэ удаагийн Бага хурлын хуралдаан Улсын Их Хурлын болон орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн сонгуулийн дараа, улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд тулгарсан амаргүй нөхцөл байдлын дунд, манай нам эрх баригч улс төрийн хүчин …

  • 12 December

    Нөхрөө гутлын үдээсээр боож хөнөөсөн эмэгтэйд 7 жилийн ял оноожээ

    Дундговь аймгийн Адаацаг суманд өнгөрсөн тавдугаар сарын 24-нд эхнэр Г нь нөхөр Б-тэйгээ маргалдаж, улмаар гутлын үдээсээр хоолойг нь боомилж, амийг нь хөнөөсөн хэрэг гарчээ.  Уг хэрэгт тус аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас Монгол улсын Эрүүгийн хуулийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорт шилжүүлжээ. Аймгийн Прокурорын газраас хэргийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын …

  • 12 December

    Хөгжлийн банктай холбоотой шалгалтын дүнг хэлэлцэнэ

               Эдийн засгийн болон Хуульзүйн байнгын хороо хуралдаж Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүнг өнгөрсөн 7 хоногт хэлэлцэх байсан ч АН-ын зүгээс завсарлага авсан байгаа юм.              Учир нь тус намын гишүүдтэй холбоотой “но” болон Чингис бонд, Самурай бондын мөнгийг хэний компани хэрхэн яаж авч зарцуулсан, яаж үрэгдүүлсэн гэх асуудлыг шалгалтаар ярилцаж мэдээлэл сонсох байсан юм. Уг ажлын хэсгийг Хууль зүй, …

  • 12 December

    С.Зориг агсны шүүх хуралд лхагва гаригт болно

    18 жил илрээгүй, араасаа олон таамаг, хардлага дагуулсан С.Зоригийн хэргийн шүүх хурлын тов гарчээ. Шүүх хурал энэ сарын 14 буюу ирэх лхагва гаригт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд өглөө 10:00 цагт эхэлнэ.  Хурлаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.1, 91.2.4, 91.2.6, 91.2.10, 91.2.11, 91.2.12, 91.2.13, 91.2.16 гэсэн зүйл заалтаар шүүх бөгөөд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл анги нь …

  • 12 December

    Пак Гын Хег огцруулахаар боллоо

    Өмнөд Солонгосын Их Хурлын гишүүд Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах эсэх асуудлаар хэлэлцэж, санал хураалт явуулахад түүнийг огцруулах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргажээ. Санал хураалтанд Их Хурлын 300-н гишүүний 299 нь оролцсоноос 234-н гишүүн Ерөнхийлөгч Пак Гын Хег огцруулах саналыг дэмжсэн бол 65-н гишүүн дэмжээгүй байна. БНСУ-ын Үндсэн хуулийн 65 дугаар зүйлийн 2 дэх заалтын дагуу нийт 300 гишүүний 3-ны 2-оос дээш гишүүдийн …

  • 12 December

    Гашуун сухайт-Ганц модны боомтоос бусад нь хураамж нэмээгүй

    ӨМӨЗО-ны захиргаанаас Монгол, Хятадын дөрвөн боомт дээр ачаа болон том даацын машины хураамжийг нэмэх шийдвэр гаргаж, уг шийдвэрийг 12 дугаар 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхэлсэн. Гэхдээ энэ шийдвэр нь одоогоор зөвхөн Гашуун сухайт-Ганц модны боомт дээр хэрэгжиж байгаа, харин бусад боомтууд хураамжийн хуучин журмаа мөрдсөн хэвээр байгаа гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яамнаас өгч байна. ӨМӨЗО-ны энэхүү шийдвэр нь энэ оны …

  • 12 December

    Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөв

    2009 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг орон даяар тэмдэглэж энэ өдрийг “Ардчилал, хүний эрхийн өдөр” болгох Засгийн газрын тогтоол гарчээ. “Ардчилал, хүний эрхийн өдөр” буюу жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд болон анд нөхөд нь төр, нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнхийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Ж.Батмөнх агсан Монгол Улсын өөрчлөлт, шинэчлэлтийг тайван замаар хүлээн …

  • 12 December

    Өнөөдөр МАН-ын Бага хурал болно

    МАН-ын долдугаар бага хурал энэ сарын 12-нд буюу өнөөдөр болохоор товлогдсон билээ. Бага хурлаар сонгуулийн үр дүн, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдлын талаар илтгэл тавьж, эдийн засгийн хүндрэл, төр, засгийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон намын дотоод асуудлаар намын гишүүд байр сууриа илэрхийлж, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна. МАН-ын бага хурал Тусгаар тогтнолын ордны Их танхимд …

  • 12 December

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: 12-13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарна. 2016 оны 12 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгаар …

  • 10 December

    Үндсэн хуулийн нэрэмжит шатрын тэмцээний 2-р шат эхэллээ

    Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ой 2017 оны нэгдүгээр сарын 13-нд тохиох билээ. Ойн хүрээнд зохион байгуулах ажлын эхнийх болох Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах анхан шатны тэмцээн 11 дүгээр сарын 19-нөөс 20-ны хооронд Монгол Улсын 330 сум, нийслэлийн 9 дүүрэгт явагдаж амжилттай өндөрлөсөн бол өнөөдөр /2016.12.10/ 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн нэгэн зэрэг …

  • 10 December

    Монгол иргэдэд олон удаагийн виз олгож байх хүсэлт тавьж ноот гардуулав

    Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунг урьж уулзан хоёр орны хооронд иргэд харилцан зорчих нөхцлийг шат дараалан хөнгөвчлөх, улмаар ирээдүйд харилцан визгүй зорчих боломжийг судалж үзэх асуудлаар санал солилцож, жилдээ 500 сая төгрөгөөс дээш татвар төлдөг Монголын аж ахуйн нэгжийн удирдлага, ажилтнуудад олон удаагийн виз олгуулж байх хүсэлт бүхий ноот …