Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 8 December

    Монголд анх удаа “Мerry Сhristmas”-ийн баяр зохион байгуулна

    Resort World Terelj Hotel болон Unitel компани хамтран шинэ жилийн өдрүүдэд хоёр удаагийн EVENT зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүний эхнийх нь Монголд анх удаа Мerry Сhristmas – ийн баярыг 2016 оны 12 дугаар сарын 24-25-ны өдөр, байгалийн үзэсгэлэнт Горхи-Тэрэлжид байрлах Resort World Terelj Hotel цогцолборт зохион байгуулагдана. Та бүхэн найз нөхөд, албан байгууллагаараа хотын дуу чимээнээс холдож, цэвэр агаар, тансаг орчинд цагийг зугаатай өнгөрүүлэхийг …

  • 8 December

    ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле: Мэдлэгт суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллана

    ХХААХҮ-ийн сайдын 2016 оны А-24 дүгээр тушаалаар баталсан ХХААХҮЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал   /2016.12.07/ боллоо. Зөвлөлийн хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар, МААБХЗГ-ын дарга Л.Чой-Иш, ГТБХЗГ-ын дарга Ц.Болорчулуун, ҮАБЗ-ийн ажлын албаны  ХХАА-н асуудал хариуцсан референт Д.Энхмаа, БСШУЯ-ны  ШУТБГ-ын ахлах мэргэжилтэн, доктор профессор  Г.Сувдаа  болон бусад албаны хүмүүс оролцов. ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар …

  • 8 December

    Баянгол дүүргийн прокурорын газраас “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа

    Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дүүргийн төр захиргааны байгууллагуудтай хамтран “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгууллаа. Дүүргийн прокурорын газраас санаачлан зохион байгуулж байгаа уг арга хэмжээнд Баянгол дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс болон дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд оролцож, тус тусынхаа чиглэлээр иргэдэд хууль зүйн …

  • 8 December

    Ц.Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 159 дүгээр зарлигаар Цэвэгмидийн Зоригийг Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилсон байна. Ерөнхийлөгчийн зарлигийг танилцуулах ёслолын ажиллагаа Улсын Дээд шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдөр болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан зарлигийг уншиж танилцуулав. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдсон Ц.Зориг өөрийг нь дэмжиж, Ерөнхий шүүгчид …

  • 8 December

    Улаанбаатар хотод аюул учруулж болзошгүй хүчтэй газар хөдлөлтийн голомтууд

    Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 75 хувь нь VII-VIII ба түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд багтдаг ажээ. Манай улсын нутаг дэвсгэрт 1900-2000 оны хугацаанд магнитуд нь 7-оос дээш хүчтэй газар хөдлөлт 30 гаруй, магнитуд нь 8-аас дээш хүчтэй газар хөдлөлт дөрвөн удаа болсон. 2010-2016 онд улсын хэмжээнд 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэлт жилд дундажаар 44 удаа …

  • 8 December

    12 дугаар сард олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихтэй байна

    12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу орохоор байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр (8-10 нд) хүйтний эрч суларч голуудын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн …

  • 8 December

    Эрчим хүч, зам тээврийн салбарт 2017 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа

    Эрчим хүч, зам, тээврийн салбарт хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг баталлаа. Жагсаалтад багтсан төслийг түлхүүр гардуулах нөхцөлөөр хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэйгөөр гүйцэтгэгчийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шалгаруулах юм. Төсөл, хөтөлбөрүүдийг 2017 оны эхний улиралд багтаан гэрээ байгуулж, ажлыг нь эхлүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа. Жагсаалтад: 1.  Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт-аар нэмэгдүүлэх, дулаан дамжуулах сүлжээг өргөтгөх …

  • 8 December

    70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг зөвшөөрөв

    Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Олон улсын хөрөнгө оруулалтын банктай 70 сая хүртэлх еврогийн зээлийн гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрөв. Долоо хүртэлх жилийн хугацаатай, 3.89 хувийн хүүтэй энэ зээлийг өрийн үйлчилгээний зардлыг бууруулах, зээлийн эргэн төлөлтийн дундаж хугацааг уртасгахад зарцуулахаар Засгийн газраас төлөвлөж байна.

  • 8 December

    Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн

    2016 оны 12 дугаар сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар  баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор,  …

  • 7 December

    Монгол улсаа төлөөлж Дэлхийн мисс-2016  тэмцээнд  А.Баярцэцэг оролцож байна

    1951 онд анх усны хувцасны наадам хэлбэрээр зохиогдож байсан бүсгүйчүүдийн гоо сайхны тэмцээнийг хэвлэл мэдээллийнхэн “Дэлхийн Мисс” хэмээн бичсэнээр энэхүү нэр нь үүссэн түүхтэй гэдэг. “Дэлхийн Мисс”-г анх санаачлагч Эрик Морли нь ирэх жил нь энэхүү тэмцээнийг зохиох болсон. Ийнхүү дэлхийн хамгийн үзэсгэлэнт төгөлдөр гоо бүсгүйг шалгаруулах тэмцээн жил бүр зохион байгуулагдах болсон юм. Монгол улс “Дэлхийн Мисс”-ийн тэмцээнд 2005 …

  • 7 December

    Ерөнхий сайдын томилолтын мөрөөр шаардлагатай арга хэмжээ авна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд томилолтоор ажиллахдаа  сумын иргэдтэй уулзан, санал бодлыг нь сонсож, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаад ирсэн. Үүнтэй холбогдуулан Гурвантэс суманд Гал түймэр унтраах, аврах анги байгуулах, сумын төвийн эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр цахилгаан станц барих ажлыг ирэх оноос эхлүүлэх, …

  • 7 December

    Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар Б.Батбаярыг томилохыг зөвшөөрөв

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагын олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын дүнг хэлэлцээд Балганы Батбаярыг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилохыг тус банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд зөвшөөрөв. Б.Батбаяр нь 1998 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Санхүүч-эдийн засагч мэргэжлээр төгсөж, 2002-2004 онд АНУ-ын Индианагийн их сургуульд магистр зэрэг хамгаалсан. Сангийн яамны Төсвийн бодлогын газарт нягтлан бодогч, эдийн засагч, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, …

  • 7 December

    Хөгжлийн банкны талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг УИХ-д яаралтай өргөн барина

    Монгол Улсын Хөгжлийн банк нь 2011 онд байгуулагдснаас хойш өнөөдрийн байдлаар 7 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгөөр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Мөн хугацаанд 2000 орчим төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлснээс 5.9 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Банкны нийт зээлийн багц нь актив хөрөнгийн 80 хувиас давсан, өөрийн хөрөнгөтэй нь харьцуулбал 33 дахин их байгаа нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай …

  • 7 December

    “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөр баталлаа

    Засгийн газрын  өнөөдрийн ээлжит хуралдаанаар Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөртөөоюутнууд суралцах хугацаандаа цагийн ажил, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Орлоготой оюутан” хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Орлоготой оюутан” үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталж, хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг холбогдох сайд нарт даалгалаа. Хөтөлбөрийг 2016-2020 онд хэрэгжүүлэх бөгөөд хэрэгжилтийг жил бүр дүгнэж байх юм. …

  • 7 December

    Эмэгтэй хүний амьдрал хоёр зурааснаас эхэлдэг

     Өнөөдрийн ярилцлагадаа өсвөр насандаа анхны хүүхдээ өлгийдөн авсан хоёр ээжийг урилаа. Анх ээж болсон сэтгэгдэл, хэцүү бэрх бүхнийг хэрхэн давж гарсан тухай яриа өрнүүлсэн юм. Эхний ээж бол Э.Энхжин. Тэр 24 настай ба анх 17 насандаа ээж болжээ. Одоо Гялс төвд сувилагчаар ажилладаг. Харин хоёр дахь ээж бол 16 насандаа ээж болсон Г.Отгонтуяа. Одоо МУИС – д сэтгэл судлаач мэргэжлээр …