Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойролцоох зам талбай, авто зам дагуух цас цэвэрлэгээний ажилд нийт 11404 хүн оролцож 133559 ам метр зам талбайн цас мөсийг цэвэрлэсэн …
Мэдээ мэдээлэл
December, 2016
-
5 December
ВВС: Хас тэмдгийн улмаас дуучин залууг Оросын дипломатч зоджээ
ЛОНДОН. /ВВС/. Хас тэмдэгтэй дээл өмсч тайзан дээр гарсных нь дараа Монголын алдартай дуучныг Оросын нэгэн дипломатч ухаан алдтал нь зоджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан дуучин залуугийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. С.Амармандах өнгөрсөн сард нийслэл Улаанбаатар хотод нэгэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа бусдад зодуулсан байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, дуучны толгойн тус газарт нь архины …
-
5 December
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд анхаарна
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” уриан дор зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг “ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгое” Инчеоны стратеги, хөгжлийн бэрхшээлтэй …
-
5 December
Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Спорт наадам-2016” тэмцээн боллоо
Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарын “Спорт наадам-2106” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн нь гар бөмбөг, шатар, теннис, олс таталт, буухиа гэсэн спортын 5 төрлөөр явагдлаа. Тэмцээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 баг, төрийн бус өмчийн сургуулиудын бага ангийн багш нарын 1 баг, нийт 14 баг оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон. Багууд оролцоо, идэвх, …
-
5 December
13 цэцэрлэгийн 3590 хүүхэд томуугийн эсрэг вакцин хийлээ
Томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгуудын ачаалал эрс нэмэгдээд байна. Томуугийн өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/145 дугаар тушаалын дагуу нийслэлийн гэр хорооллын цэцэрлэгүүдийн 2-оос дээш насны 13 цэцэрлэгийн нийт 3590 хүүхдэд томуугийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцин хийгдлээ. Энэ вакцин нь ДЭМБ-аас зөвлөсөн …
-
5 December
Чингэлтэй дүүргийн 245 дугаар цэцэрлэг сургалтын үйл ажиллагаагаа эхэллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд баригдсан 245 дугаар цэцэрлэг ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүллээ. Тус цэцэрлэгт 150 хүүхэд суралцахаар бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 113 хүүхдийн ирцтэй байна.
-
5 December
Нүүрсээ “гуйж зарах” шалтгаан бидэнд алга
Зөрчиж болдоггүй гэрээний хохирогчид болсон Монгол улсын ирээдүй. Манай улсад гэрээ хэлэлцээр хийх, байгуулах нь нэг л хуулийн дор хэрэгжинэ. Гэтэл зарим ажил олгогчийн хийсэн гэрээгээ зөрчиж, зарим нь гэрээтэй ч гэрээгүй мэт хэн хэндээ хариуцлага хүлээхгүй амьдраад байдаг. Гэтэл хамгийн хачирхалтай гэрээ болох тогтвортой үнийн гэрээ гэж байгаа. Хэдэн жил ч болсон, нүүрс хэр өссөн ч нэг л үнээр …
-
5 December
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан сайн үйлсийн аянд нэгдлээ
НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Нефал улсын Сарлахи дүүрэг дэхь асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор “Сайн дурынханы манлайлал” ТББ-ын залуус Хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороод, Төрийн болон Төрийн бус байгууллагууд уг аянд нэгдэж, эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон “Юугаараа баян …
-
5 December
Хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны хуралдаан боллоо
Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжит 8 дугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо боллоо. ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албанаас зохион байгуулсан тус хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, …
-
5 December
Замын цагдаагийн албыг “Хангарьд” одонгоор шагналаа
Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяр тохиож байна. Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ахлагч, офицерийн төлөөлөл баярын хурлаа хийж, 80 жилийн түүхэн ажил хөдөлмөрөө дүгнэн ярилцлаа. Баярын хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр …
-
5 December
Чихэвч тархины хавдар үүсгэдэг нь тогтоогдов
Чихэвч зүүж явах нь анхаарал сарниулж, тайван бус болгох нөлөөллийг хүнд үзүүлдэг. Гэтэл одоогийн залуус ямар нэгэн зүйлийг өөр тутамдаа сонсож явах юм. Нийгмийн талаасаа чихэвч нь зам тээврийн осолд өртөмтгий болгох, анхаарал төвлөрүүлэхгүй байх, орчны дуу чимээний мэдээллийг бүрэн авахгүй байх сөрөг талуудтай. Зам тээврийн осолд өртөж байгаа залуусын ихэнх нь чихэвчний хөгжим сонсож явсан, дууны үгийг бодолхийлсэн байсан …
-
5 December
Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа. П.Ганхүү: Цахилгаан станц барихад бодлогын дэмжлэг үзүүлнэ Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз …
-
5 December
ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Катар улсад ажлын айлчлал хийлээ
Катар улсын Доха хотноо 2016 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн инновацийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Энэхүү дээд түвшний 3 дахь удаагийн уулзалтад нийт 100 гаруй орны 1500 орчим хүндэт зочид төлөөлөгчид, тэр дундаа 19 орны Эрүүл мэндийн сайд нар оролцсон нь …
-
5 December
Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна
ЭМЯ, НЭМХ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран жилийн өмнө батлагдсан “Хүн амын хоол тэжээл” үндэсний хөтөлбөрийг танилцуулах уулзалтыг 21 аймгийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, засаг даргын тамгийн газрын мэргэжилтэн, дарга нарт болон салбар бүрийн яамдын төлөөлөл, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зохион байгууллаа. Нээлтэд ЭМЯ-ны дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэлсэн бөгөөд Хүн амын дунд хоол тэжээлээс хамаарал бүхий өвчлөл жилээс жилд нэмэгдсээр …
-
5 December
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
Увс, Завханы хойд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 11-16 хэм, бусад нутгаар 18-23 хэм хүйтэн байх ба Увс, Завханы хойд, Ховдын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас 0.5-1.0 хэмаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлчээр хүйтний эрч суларч Идэр, Тэсийн хөндийгөөр шөнөдөө 28-32 хэм, өдөртөө 17-22 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл