Мэдээ мэдээлэл

December, 2016

  • 5 December

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ОХУ-д айлчилж байна

    ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ сарын 5-8-ны өдрүүдэд Оросын холбооны улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын бүрэлдэхүүнд ЦЕГ-ын дарга Р.Чингис, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн, ХСИС-ийн захирал С.Баатаржав, ХЗДХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа болон яамны холбогдох мэргэжилтэн багтаж байгаа юм. ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтыг уг айлчлалын үеэр ОХУ-ын Хууль зүйн сайд Александр Владимирович Коновалов, Дотоод хэргийн сайд Владимир Александрович …

  • 5 December

    Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа. Тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ. Тухайлбал эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, …

  • 5 December

    С.Батболд “Гудамж талбайн цас мөс арилсан ч зам дагуу явган хүний зам дээр овоолсон цас одоо хүртэл байсаар байна

    Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар нийслэлийн Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа. Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойролцоох зам талбай, авто зам дагуух цас цэвэрлэгээний  ажилд нийт 11404 хүн оролцож 133559 ам метр зам талбайн цас мөсийг цэвэрлэсэн …

  • 5 December

    ВВС: Хас тэмдгийн улмаас дуучин залууг Оросын дипломатч зоджээ

    ЛОНДОН. /ВВС/. Хас тэмдэгтэй дээл өмсч тайзан дээр гарсных нь дараа Монголын алдартай дуучныг Оросын нэгэн дипломатч ухаан алдтал нь зоджээ. Энэ хэрэгтэй холбогдуулан дуучин залуугийн өмгөөлөгч болон ар гэрийнхэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.  С.Амармандах  өнгөрсөн сард нийслэл Улаанбаатар хотод нэгэн арга хэмжээнд оролцсоныхоо дараа бусдад зодуулсан байна. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар, дуучны толгойн тус газарт нь архины …

  • 5 December

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндэд анхаарна

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан “Тогтвортой хөгжлийн зорилтонд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулъя” уриан дор зохион байгуулсан  хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн дэд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үйл ажиллагааг “ Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодитой болгое” Инчеоны стратеги, хөгжлийн бэрхшээлтэй …

  • 5 December

    Чингэлтэй дүүргийн бага ангийн багш нарын “Спорт наадам-2016” тэмцээн боллоо

    Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага ангийн багш нарын “Спорт наадам-2106” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээн нь гар бөмбөг, шатар, теннис, олс таталт, буухиа гэсэн спортын 5 төрлөөр явагдлаа. Тэмцээнд төрийн өмчийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 баг, төрийн бус өмчийн сургуулиудын бага ангийн багш нарын 1 баг, нийт 14 баг оролцож, хурд, хүч авхаалж самбаагаа сорьсон. Багууд оролцоо, идэвх, …

  • 5 December

    13 цэцэрлэгийн 3590 хүүхэд томуугийн эсрэг вакцин хийлээ

    Томуу, томуу төст өвчний өвчлөл ихэсч  Чингэлтэй дүүргийн Хүүхдийн амбулатори болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тасгуудын ачаалал эрс нэмэгдээд байна. Томуугийн өвчлөл ихэсч байгаатай холбогдуулан  Эрүүл мэндийн сайдын 2016 оны 11 сарын 24-ний өдрийн А/145 дугаар тушаалын дагуу  нийслэлийн гэр хорооллын цэцэрлэгүүдийн 2-оос дээш насны 13 цэцэрлэгийн нийт 3590 хүүхдэд томуугийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцин хийгдлээ. Энэ вакцин нь ДЭМБ-аас зөвлөсөн …

  • 5 December

    Чингэлтэй дүүргийн 245 дугаар цэцэрлэг сургалтын үйл ажиллагаагаа эхэллээ

    Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй  дүүргийн 8 дугаар хороонд баригдсан 245 дугаар цэцэрлэг ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүллээ.  Тус цэцэрлэгт 150 хүүхэд суралцахаар бүртгүүлснээс өнөөдрийн байдлаар 113 хүүхдийн ирцтэй байна.

  • 5 December

    Нүүрсээ “гуйж зарах” шалтгаан бидэнд алга

    Зөрчиж болдоггүй гэрээний хохирогчид болсон Монгол улсын ирээдүй. Манай улсад гэрээ хэлэлцээр хийх, байгуулах нь нэг л хуулийн дор хэрэгжинэ. Гэтэл зарим ажил олгогчийн хийсэн гэрээгээ зөрчиж, зарим нь гэрээтэй ч гэрээгүй мэт хэн хэндээ хариуцлага хүлээхгүй амьдраад байдаг. Гэтэл хамгийн хачирхалтай гэрээ болох тогтвортой үнийн гэрээ гэж байгаа. Хэдэн жил ч болсон, нүүрс хэр өссөн ч нэг л үнээр …

  • 5 December

    Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан сайн үйлсийн аянд нэгдлээ

    НҮБ-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжил” төслийн хүрээнд Нефал улсын Сарлахи дүүрэг дэхь асрамжийн газрын 47 хүүхдэд туслах зорилгоор “Сайн дурынханы манлайлал” ТББ-ын залуус Хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Баянзүрх дүүрэг дүүрэг, Баянзүрх дүүргийн зарим хороод, Төрийн болон Төрийн бус байгууллагууд уг аянд нэгдэж, эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон “Юугаараа баян …

  • 5 December

    Хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны хуралдаан боллоо

    Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын хамтарсан ажлын бүлгийн ээлжит 8 дугаар хуралдаан 2016 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд ОХУ-ын Эрхүү хотноо боллоо. ОХУ-ын Цэрэг-техникийн хамтын ажиллагааны Холбооны албанаас зохион байгуулсан тус хуралдаанд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй, БХЯ, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, …

  • 5 December

    Замын цагдаагийн албыг “Хангарьд” одонгоор шагналаа

    Замын цагдаагийн алба үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ойн баяр тохиож байна. Замын цагдаагийн албанд ажиллаж байсан ахмадууд, үе үеийн ахлагч, офицерийн төлөөлөл баярын хурлаа хийж, 80 жилийн түүхэн ажил хөдөлмөрөө дүгнэн ярилцлаа. Баярын хуралд Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд нар оролцож баяр хүргэлээ. Энэ үеэр …

  • 5 December

    Чихэвч тархины хавдар үүсгэдэг нь тогтоогдов

    Чихэвч зүүж явах нь анхаарал сарниулж, тайван бус болгох нөлөөллийг хүнд үзүүлдэг. Гэтэл одоогийн залуус ямар нэгэн зүйлийг өөр тутамдаа сонсож явах юм. Нийгмийн талаасаа чихэвч нь зам тээврийн осолд өртөмтгий болгох, анхаарал төвлөрүүлэхгүй байх, орчны дуу чимээний мэдээллийг бүрэн авахгүй байх сөрөг талуудтай. Зам тээврийн осолд өртөж байгаа залуусын ихэнх нь чихэвчний хөгжим сонсож явсан, дууны үгийг бодолхийлсэн байсан …

  • 5 December

    Ж.Эрдэнэбат: Нарийн сухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замын ажлыг ирэх хавар эхлүүлэхээр төлөвлөж байна

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 3-ны бямба гаригт Өмнөговь аймгийн Гурвантэс суманд ажиллаж, Нарийн сухайтын нүүрсний ордын уурхайнуудын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сумын иргэдтэй уулзалт хийж, Засгийн газраас хийж хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж, тэдний асуултад хариуллаа. Ерөнхий сайдын томилолтод УИХ, Засгийн газрын зарим гишүүн хамт ажиллалаа. П.Ганхүү: Цахилгаан станц барихад бодлогын дэмжлэг үзүүлнэ Гурвантэс суманд хайгуулын 49 лиценз …

  • 5 December

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг Катар улсад ажлын айлчлал хийлээ

    Катар улсын Доха хотноо 2016 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Эрүүл мэндийн инновацийн асуудлаарх дэлхийн дээд түвшний уулзалтад Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тэргүүтэй төлөөлөгчид оролцоод ирлээ. Энэхүү дээд түвшний 3 дахь удаагийн уулзалтад нийт 100 гаруй орны 1500 орчим хүндэт зочид төлөөлөгчид, тэр дундаа 19 орны Эрүүл мэндийн сайд нар оролцсон нь …