Засгийн газрын ээлжит хуралдаанаар гар утасны хэрэглээний зардлаа төсвөөс төлүүлж байгаа 248 хүн цаашид өөрсдөө төлбөрөө төлж байх тухай Засгийн газрын тогтоол баталлаа. Ингэснээр энэ онд батлагдсан төсөв 90 сая төгрөгөөр, цаашид жил бүр 265 сая төгрөг хэмнэгдэх тооцоо гараад байна. Дээрх 248 хүний 107 нь УИХ болон түүний харьяа байгууллага, 52 нь Засгийн газар, түүний харьяа байгууллага, 89 нь орон …
Мэдээ мэдээлэл
November, 2016
-
16 November
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2016.11.16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Элчин сайд нарын нэрийг Ерөнхийлөгчид уламжлахаар тогтлоо Засгийн газрын хуралдаанаар дараах хүмүүсийг Элчин сайдаар томилуулах саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтлоо. Үүнд: -Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дашийн Билэгдорж, -Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Зоригтын …
-
16 November
150 орчим хүүхэд “Байгууллагын цэцэрлэг”-т хамрагдана
Чингэлтэй дүүргийн зургаадугаар хорооны нутагт байрлах Тагнуулын ерөнхий газрын эзэмшиж байгаа хоёр давхар, 546 ам.метр талбай бүхий барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулж ажиллуулахыг холбогдох хүмүүст даалгалаа. Ингэснээр тагнуулын байгууллагын албан хаагчдын 150 орчим хүүхэд цэцэрлэгт явах боломж бүрдэх юм. Тус байгууллагын нийт албан хаагчдын 80 гаруй хувь нь залуу гэр бүл бөгөөд 2-5 настай 350 орчим хүүхэд байдгаас 40 гаруй …
-
16 November
МАК компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрлөө
“Оюутолгой-Цагаан суварга чиглэлийн агаарын шугам, дэд станц төсөл”-ийн концессын гэрээг Монголын алт /МАК/ ХХК-тай байгуулах эрхийг Үндэсний хөгжлийн газарт зөвшөөрлөө. Уг төсөлд зарцуулагдах 32.231.104.00 ам.доллартай тэнцэх төгрөгийг концессын гэрээнд заасан хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хуваарийн дагуу жил бүр улсын төсөвт тусгахыг Сангийн сайдад даалгалаа. Энэ төслийг хэрэгжүүлснээр Цагаансуваргын ордын бүтээн байгуулалтыг цахилгаанаар хангахын зэрэгцээ Дорноговь аймгийн Мандах, Хатанбулаг сумыг төвлөрсөн …
-
16 November
С вирусийг эмчлэх эмийн үнэд ЭМД-ын сангаас хөнгөлөлт үзүүлнэ
Засгийн газрын хуралдаанаар элэгний С вирусийн тархалт өндөр, эмчилгээ ч үр дүнгээ өгч байгаа учир эмийн үнэд Эрүүл мэндийн даатгалын сангаас тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. С вирусийг эмчлэх АНУ-ын “Харвони”, Энэтхэгийн “Ледвир”, “Ледифос”, “Хедсинат-ЛП”, “Вирпас” эм манай улсын эмийн бүртгэлд бүртгэгдээд байна. Эдгээр эм зах зээлд 340-702 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэ …
-
16 November
Тэтгэвэр авагч банкаа сонгох эрхтэй боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Тэтгэвэр авагч Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээ авах банкаа өөрөө сонгох боломжтой болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Одоогийн байдлаар 370 орчим мянган иргэн арилжааны долоон банкаар дамжуулан тэтгэврээ авдаг. Судалгаанаас үзэхэд нийт тэтгэвэр авагчдын 48.5 хувь нь Хаан банк, 42.2 хувь нь Төрийн, 8.6 хувь нь Капитал, үлдсэн нь …
-
16 November
Аз жаргалын яамтай улс
Бутан улсад Аз жаргалын яам гэж байдаг. Аз жаргалын яамтай дэлхийн цорын ганц улс гээд төсөөл дөө. Түүнчлэн Бутан бол тантри буддизмыг албан ёсны шашнаар өргөмжилсөн цорын ганц улс. Иймээс Бутан улсын Засгийн газрын гол зорилго бол иргэн бүрээ аз жаргалтай болгох. Үүнийгээ ч Үндсэн хуулийнхаа 9-р бүлэгт тусгажээ. 2008 оны 8-р сарын 24-нд “Бүх ард түмний аз жаргалын комисс” …
-
16 November
УИХ-ын гишүүд 11 сарын 26-нд бүх нийтээрээ амрах хуулийн төсөл өргөн барилаа
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Б.Жавхлан, Г.Мөнхцэцэг, Ж.Батзандан нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. Жил бүрийн 11 дүгээр сарын 26 буюу Үндсэн хуульт Бүгд Найрамдах Улсаа тунхагласны өдрийг манай улс нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон тэмдэглэж байгаад 2012 оноос уг өдрийг тэмдэглэлт өдрийн түвшинд өнгөрөөх …
-
16 November
Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны цэцэрлэг хүүхдүүдээ бүртгэж эхэллээ
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд 150 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг шинээр баригдаж, үйл ажиллаагаагаа эхлүүлэхэд бэлэн болоод байна. Тус хороонд цэцэрлэг байхгүй бөгөөд цэцэрлэгийн насны 448 хүүхэдтэй. Шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлснээр 200 гаруй хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой. Тус цэцэрлэгийн бүртгэл 11 дүгээр сарын 16,17,18-ны өдрүүдэд явагдана.
-
16 November
Чингэлтэй дүүргийн засаг даргын нэрэмжит “Спорт наадам 2016” тэмцээн болно
Чингэлтэй дүүргийн засаг даргын нэрэмжит төрийн албан хаагчдын дундах спортын нөхөрсөг тэмцээн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тэмцээнийг 2016 оны 11 дүгээр сарын 17,18,19-ний өдрүүдэд зохион байгуулна. Төрийн албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хамт олныг нягтруулах, байгууллагуудыг уялдаа холбоог сайжруулах зорилгоор 26 хэлтэс албадын 18 баг тамирчид спортын 4 төрлөөр …
-
16 November
Н.Алтанхуягийн дүүг хилээр гарахыг хоригложээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хамгийн бага дүүг хилээр гарахыг хоригложээ. Одоогоор ямар шалтгаантай нь тодорхойгүй байна. Түүний эхнэр болон дүүгийн хилээр гарахыг ийн хориглосон нь улстөрийн шалтгаантай гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа бололтой. Н.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарласан. Үүнтэй холбогдуулан түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй хэмээн улстөрийн дайралт хийж байж магадгүй гэж эх сурвалж хэлэв.
-
16 November
Дэлхийн Шувуулахуйн өдөр тохиож байна
Дэлхийн шувуулахуйн өдөр /шувуугаар ан хийх/ өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 11-р сарын 16-ны өдөр дэлхийн шувуулахуйн өдрийг дэлхийн даяар тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил тус өдрийг дэлхий даяар Эгэл шонхорыг сэргээн нутагшуулал ба шонхорчидын манлайлал гэсэн уриан дор зохион байгуулж байна. Г.Нараа
-
16 November
Ногоон пасспорттай иргэдийг Япон уруу визгүй зорчуулж эхэллээ
Ногоон паспорттой иргэд Япон Улс руу 30 хоногийн хугацаанд визгүй зорчих Засгийн газар хооронд хийсэн хэлэлцээр өчигдрөөс хэрэгжиж эхэллээ. Ногоон пасспорттой иргэд заавал албан хэргээр тухайн улсыг зорихоор болсноо албан бичгээр баталгаажуулах шаардлагатай. Харин хувийн ажлаар ногоон пасспорт ашиглан визгүй зорчвол боомт дээрээс буцах юм байна. Иймээс ногоон пасспорттой иргэд хувьдаа албаны пасспортоо битгий ашиглаарай гэдгийг Гадаад харилцааны яамаас сануулж …
-
16 November
Г.Уянга “Эрдэнэт”-ийн асуудлаар бусад нам эвслийг тэмцэлд уриаллаа
“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга мэдээлэл хийлээ. Тэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдэв. Тус намын зүгээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, “Монгол Улсын төсвийн 40 хувийг бүрдүүлдэг “Эрдэнэт” үйлдвэрийг МАНАН бүлэг хувьчилсныг Тусгаар тогтнол нам эсэргүүцэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Эрдэнэт”-д хувьчлал болоогүй худалдан авалт болсон …
-
16 November
“Цагаан шонхор шувууг цэнгүүлэх” ёслолын арга хэмжээ зохион байгууллаа
Дэлхийн шувуулахуйн /шувуугаар ан хийх/ өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс Улаанбаатар хотын цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн хүрээнд Монголын Шувуулахуйн холбоотой хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дахь Алтан Шонхорын хөшөөнд хүндэтгэл үзүүлж цагаан шонхорыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслолын зохион байгуулав. Анх 1994 оны 6-р сарын 6-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дарга, МУ-ын гавьяат хуульч, …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл