Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 10 October

    Замын хөдөлгөөний шинэ зохицуулалт мөрдөгдөж эхэллээ

    “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” гэсэн Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн дагуу зарим уулзварыг тогтмол баруун гар тийш эргэдэг болгохоор зохицуулалт хийхээр болсон билээ. Тэгвэл энэ шинэ зохицуулалтыг жолооч нар өнөөдрөөс эхлэн даган мөрдөх юм. Нийслэлийн хэмжээнд гэрлэн дохионы зохицуулалттай 142 уулзвар байдгаас 48 нь баруун гар тийш тогтмол эргэх боломжтой юм. Үүнд: Нэг талаас баруун эргэх боломжтой 12 Хоёр талаас …

  • 10 October

    Их наадамд “Аврагч” спорт хороо эхний байруудад шалгарав

    Монгол Улсын нийслэл хот үүсч байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг 10-р сарын 8-ны өдөр  боллоо. Энэхүү арга хэмжээний үеэр Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын зуны, өвлийн спортын төрлүүдэд төв, орон нутаг, салбартаа амжилттай зохион байгуулж байгууллагын дүнгээр тэргүүлсэн байгууллага, баг тамирчдад шагнал гардуулах ажиллагаа боллоо. Монголын бүх ард …

  • 10 October

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзалт хийлээ

    Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат энэ сарын 7-нд Хөвсгөл аймагт ажиллаж, иргэдтэй уулзалт хийлээ. Энэ нь  Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хугацаандаа ажиллаж буй долоо дахь аймаг юм. Хөвсгөлийн иргэдтэй хийсэн уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрчим хүчний сайд П.Ганхүү,  БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр болон тус аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд оролцож иргэдийн асуултад хариуллаа. УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Монгол Улсын Засгийн …

  • 10 October

    Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан

    Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:  Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн хур тунадас орж,  хүйтэн байх боловч 11-нээс ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 2016 оны аравдугаар сарын 10-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Говийн бүсийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын зарим газар, зүүн аймгуудын өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас …

  • 8 October

    УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр буюу өнөөдөр /2016.10.08/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Мод тарих үндэсний өдөрт зориулсан зургаа дахь удаагийн өдөрлөгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн А.Ундармаа, Б.Саранчимэг, …

  • 8 October

    Сурагчид аврах ажиллагаанд суралцлаа

    Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд “Өсвөрийн аврагч” аварга шалгаруулах тэмцээнийг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд зохион байгууллаа. Уралдаант тэмцээнийг сургуулиудын ахлах ангийн сурагчид дунд дүүрэг бүрт нь шилдгийг шалгаруулж шилдгүүд сүүлийн шатны шалгаруулалтад өнөөдөр оролцож Багануур дүүргийн  “Боловсрол” цогцолбор сургуулийн Г.Хулан ахлагчтай баг тэргүүн байр,  13 оноогоор Хан-Уул дүүргийн 34 дүгээр сургуулийн …

  • 8 October

    Чилийн “Codelco” зэсийн хөрөнгө оруулалтаа танав

    Зэс үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чили улсын төрийн өмчит компани Codelco зэсийн төслүүддээ 2020 он хүртэлх хугацаанд нийтдээ 25 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийдвэрлэснээ цуцалж, 20 тэрбум ам.доллар руу бууруулж байсан билээ. Тэгвэл энэ сард тус компанийн удирдлага хөрөнгө оруулалтын хэмжээг дахин бууруулж 2.25 тэрбум ам.доллараар танахаар болсон тухайгаа мэдэгдлээ. Өнгөрсөн наймдугаар сард хөрөнгө оруулалтыг 18 тэрбум доллар болгож бууруулах …

  • 8 October

    ГХ-ны дэд сайд Зүүн хойд азийн аюулгүй байдлын уулзалтанд оролцов

    АНУ-ын Вашингтон хотноо 10 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд болж байгаа БНСУ-ын Зүүн Хойд Азийн энх тайван, хамтын ажиллагааны санаачилга-НАПСИ-гийн Засгийн газар хоорондын дээд түвшний гуравдугаар уулзалтанд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож байна. Дэд сайд Б.Батцэцэг дээд түвшний хуралдаанд хэлсэн үгэндээ Зүүн Хойд Азид хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр манай улсын гаргаж байгаа хүчин чармайлтыг нотолж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан …

  • 8 October

    Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг” мод тарилаа

    Бүх нийтээр мод тарих Үндэсний өдрийн хүрээнд НИТХ-ын дарга Ц.Сандуй, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд, Улаанбаатар хотын Ерөнхий менежер С.Гантөмөр болон холбогдох хүмүүс өнөөдөр Сүхбаатарын талбайн “Хонхтой цэцэрлэг”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, “Монгол наадам” цогцолборуудад мод тарилаа. Хотын төвийн гол гудамжуудад нийтдээ  5 метрийн өндөртэй 200 ширхэг нарс мод тарихаас “Хонхтой цэцэрлэг”-т 56 модыг нь тарьж байна. Улаанбаатар …

  • 8 October

    Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг

    Арилгасан ногоог хүйтэн усанд удаан байлгах нь витаминлаг чанарыг нь алдагдуулдаг учраас арилгасан даруйдаа хэрэглэх хэрэгтэй. Ногоог ус юм уу сүүнд чанаж болгоно. Усанд чанаж болгоход шимт бодисууд нь чанасан шүүсэнд шингэнэ. Ууранд жигнэж болговол тэжээллэг чанараа хамгийн бага алддаг гэнэ. Хүрэн манжингийн будаг нь усанд идэвхитэй уусаж, харин тосонд уусдаггүй байна. Салат хийж байх үедээ чанаж болгосон хүрэн манжингийн …

  • 8 October

    Хөвсгөр үстэй болох 10 алхам

    Үсний хагалбараас зайлсхий Үс чинь аль нэг тийшээгээ хагалбартай бол хичнээн үсээ овоолгойд ч сайхан харагдахгүй. Тиймээс үсээ эхлээд хойш самнаж, дараа нь өөрийнх нь уналтын дагуу байлга. Хэрэв үсэнд чинь хагалбар бүр тогтчихсон бол эсрэг тийш нь самна. Эхэндээ дасахгүй бага зэрэг эвгүй санагдаж байгаад удахгүй дасчихна. Тэгээд ч ингэж самнахад үсний уг бага зэрэг овойж харагддаг давуу талтай. …

  • 8 October

    “Спортлог Улаанбаатар ” өдөрлөг эхэллээ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 377 жилийн ойд зориулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Спортлог Улаанбаатар” бүх нийтийн өдөрлөг болж байна. Өдөрлөгт нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын хороод, спортын холбоод, чийрэгжүүлэх бялдаржуулах төв, клубүүд, Олон улсын сайн дурын Америк, Англи багш нарын холбоо, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Оюутны шигшээ баг, дүүргүүдийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ багийн тамирчид, нийслэл …

  • 8 October

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гэрлэх ёслолын ордны цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр Монгол орон даяар мод тарих үндэсний өдрийг тэмдэглэж иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр мод, бут тарих хөдөлгөөн өрнүүллээ.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Гэрлэх ёслолын ордны цэцэрлэгт хүрээлэнгийн хайрын төгөлд мөнх ногоон …

  • 8 October

    Олимпын медальтнуудад “Хангарьд” одон гардууллаа

    Бразил улсын Рио Де Жанейро хотод болж өнгөрсөн зуны олимпын 31-р наадмаас манай улсын тамирчид 1 мөнгө, 1 хүрэл медаль, паралимпийн 15 дахь удаагийн наадмаас хоёр хүрэл медаль хүртсэн. Эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, төрийн далбаагаа олимпын тэнгэрт дөрвөнтөө мандуулсан тамирчдад өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Хангарьд” одон гардууллаа. Шагналыг НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч …

  • 8 October

    Угаартаж болзошгүй байсан 98 иргэнийг аварсан байна

    Өчигдөр орой 18:47 цагт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, 43 дугаар байрны суурийн давхраас утаа гараад байна гэсэн дуудлагыг ирүүлснээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүлгийг очиход суурийн давхарт хэрэглээний халуун ус халаах зориулалттай 1 тн багтаамжтай 4 ш халаагчийн гадна дулаалга шатаж байсныг нэмэлт дуудлагаар 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргаж …