Мэдээ мэдээлэл

October, 2016

  • 11 October

    Торгоны замын хуралд гадны 150 орчим төлөөлөгч оролцоно

    НҮБ-ын  Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/, Монгол Улсын БОАЖЯ хамтран “Нүүдлийн аялал жуулчлал ба хотуудын тогтвортой хөгжил”сэдэвт Торгоны замын аялал жуулчлалын олон улсын анхдугаар бага хурлыг энэ сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Анх 2015 оны зургадугаар сарын 19-ний өдөр БНХАУ-ын Сиань хотод хийсэн уулзалтын үеэр НҮБ-ын ДАЖБ /UNWTO/-ынЕрөнхий нарийн бичгийн дарга ноён Талеб Рифаигаас Монгол Улсын …

  • 11 October

    “GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон шалгалт тохируулгын аргачлал“ сэдэвт сургалтад оролцов

    Ази номхон далайн хэмжил зүйн бага хурлын дэргэдэх MEDEA /Азийн хөгжиж буй орнуудад хэмжил зүйд дэмжлэг үзүүлэх/ төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй“GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт болон шалгалт тохируулгын аргачлал“ сэдэвт сургалт семинарт Стандартчилал, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн цаг, давтамж, уртын нэгдсэн лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, мэргэжилтэн Г.Батзаяа нар 2016 оны 9 дүгээр сарын 25-30 …

  • 11 October

    Тариалан эрхлэгчдийн ашиглаж буй жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтад үнэгүй хамруулж байна

    2016 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн “Хэрэглэгчийн жил”-ийн ажлын  хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар Шадар сайдын ажлын албатай хамтран эдийн засаг хямралтай байгаа өнөө үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Төв, Ховд зэрэг орон нутгийн тариалан эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний мөнгөн тооцоонд ашигладаг жин хэмжүүрт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийх ажлыг зохион байгуулж байна.. Баталгаажуулалтын ажлын явцад  орон …

  • 11 October

    УИХ-ын чуулганыг түр завсарлуулах захирамж гаргалаа

    УИХ дахь МАН болон АН-ын бүлгийн 2016 оны аравдугаар сарын 7-ны өдөр гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсын 2017 оны төсвийн төслийг иргэдэд тайлбарлан таниулах, төсөлтэй холбоотой санал хүсэлтийг сонсох зорилгоор УИХ-ын намрын ээлжит чуулганыг 2016 оны 10 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд түр завсарлуулах захирамжид УИХ-ын дарга М.Энхболд өнөөдөр гарын үсэг зурлаа. Чуулган 10 дугаар сарын 20-ны өдрөөс тогтсон хуваарь, горимын …

  • 11 October

    Баянголын засаг даргаар С.Одонтуяа СОНГОГДОНО гэж мөрийцөх үү?

    УИХ-ын гишүүн С.Эрдэнийн шинэхэн нүүдэл Баянгол дүүргийн хэмжээнд сонгогчдын саналыг Ардчилсан нам руу эргүүлж, улс төрчдийн харааг эрхгүй булааж байна. Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болбол тус дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан, дүүргийнхээ онцлогийг хамгийн сайн мэддэг, туршлагатай, нэр цэвэр улс төрч Салдангийн Одонтуяаг засаг даргаар сонгон ажиллуулахаар шийдвэрлэсэн гэдгээ С.Эрдэнэ гишүүн гэнэт зарласан нь Баянголчуудын …

  • 11 October

    Ж.Батсайханы хонзон МАН-ыг ялагдуулахыг хүсэмжилсээр байна уу

    УИХ-ын сонгуульд ялсан намаа орон нутгийн сонгуульд ялагдаасай гэж хүсч, эсрэг ажиллаж эхэлсэн МАН-ын гишүүд бий болжээ. Тэдний нэг нь Соёлын гавъяат зүтгэлтэн, МАН-ын гишүүн, ахмад зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамьян гуай болж таарсан нь олны анхаарлыг чамгүй татсан юм. Тэрээр “Орон нутгийн сонгуульд МАН-аас өөр нам бол аль ч нам хамаагүй ялаасай, Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболдоос өөр хүн бол хэн нь ч …

  • 11 October

    Томоохон зах, худалдааны төвүүдэд нийгмийн даатгалын байцаагчид ажиллаж байна

    Нийгмийн даатгалын бодлого, чиглэл, үйлчилгээ, үйл ажиллагааны үр дүнг иргэд, даатгуулагчдад таниулах зорилгоор “Засгийн газар 100 хоног” арга хэмжээг нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсүүд зохион байгуулж байна. Өчигдөр Нарантуул зах, Алтжин бөмбөгөр, Содон бөмбөгөр, “BSB” худалааны төвийн урд талбай, “Саруул худалдааны төв”, “Бэлх Плаза” худалдааны төв, “Буян налайх” худалдааны төв, Өлзийт хороолол зэрэг нийт 40 гаруй байршилд …

  • 11 October

    Журам зөрчсөн тээврийн хэрэгслийн тусгай дуут болон гэрэл дохиог хураалаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Замын цагдаагийн газар, Лицензийн төвтэй хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” нэгдсэн арга хэмжээг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Аяны хүрээнд нийт 183 зөрчил илрүүлсэн байна. Үүнд зөвшөөрлийн хугацаа дууссан ч замын хөдөлгөөнд оролцож байсан 95, өөр өнгийн гэрлэн …

  • 11 October

    Цагдаагийн хэлтэс, хэсгүүдэд албан хаагчдын хүрэлцээ муу байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2, 3-р хэлтэс, Гачуурт тосгоны дэд хэсгийн алба хаагчдад ирэх дөрвөн жилд “Аюулгүй хот” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа танилцуулж, санал бодлоо солилцлоо. Мөн цагдаагийн хэлтсүүдэд тулгамдсан асуудлыг сонсч, шийдвэрлэх боломжтойг нь газар дээр нь шийдвэрлэсэн байна. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3-р хэлтсийн дарга, …

  • 11 October

    Автобусны 3 зогсоол шинээр байгуулж, 11 зогсоолд карма гаргажээ

    Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын карманы ажлыг хийж гүйцэтгэдэг. Дээрх ажлын хүрээнд дүүргүүдээс санал авч, Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр 2016 онд 14 зогсоолын карма гаргах ажил хийгдсэн байна. Үүнээс 3 зогсоол шинээр байгуулагдсанаар нийтийн тээврийн үйлчилгээ иргэдэд илүү ойртжээ. Үүнд: …

  • 11 October

    Эрдэмтэд хүн нас барсныхаа дараа хаачдагийг тогтоожээ

    Хүн нас барсныхаа дараа хаачдагийг Америкийн Умард Каролины их сургуулийн эрдэмтэд олж тогтоолоо хэмээсэн шуугиант мэдэгдэл хийжээ. Судлаачдынхаар бол хүн нас барсныхаа дараа бодитой оршин тогтохгүй ч өөр нэг орон зайд очиж “амьдардаг”  гэнэ. Энэ сургуулийн профессор Роберт Ланц хүний болон ургамлын амьдралыг харьцуулан судалж хүн яг л ургамал шиг үхээд, дахиад л цэцэглэдэг гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Эрдэмтэн үүнийгээ …

  • 11 October

    Нийтийн тээврийн 2 чиглэлд өөрчлөлт орууллаа

    Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, зорчих эрэлтэд хийсэн судалгааны дүнд үндэслэн, дараах 2 чиглэлд өөрчлөлт оруулан, үйлчилгээг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Ч:23 буюу “Чингэлтэй-Зүрх уул-МУБИС-Цэцэг төв”, Ч:8 буюу “Зайсан-Цэцэг төв-Хайлааст” чиглэлийн замналд өөрчлөлт оруулсан байна.  Иймд дээрх чиглэлээр үйлчлүүлдэг иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү гэж Нийслэлийн тээврийн …

  • 11 October

    Чингэлтэй дүүрэг: 5 байршилд авто зам ашиглалтад хүлээн авлаа

    Орон нутгиийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 14,15,16 дугаар хороодод “Эко тогтол” ХХК  байгалийн чулуун хучилттай авто зам тавих ажил хийж гүйцэтгэсэн. Нийт 291,3 сая төгрөгөөр 371 метр байгалийн чулуун зам, 820 м/кв явган зам хийж гүйцэтгэлээ. Дүүргийн төсвийн хөрөнгөөр 17 дугаар хороо Сурагчийн 49 дүгээр гудамжны гүүрнээс Чингэлтэй авто замтай холбох 200 метр бетонон замын ажлыг Чингэлтэй дүүргийн  тохижилт үйлчилгээ ХХК …

  • 11 October

    Эм хангамжийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

    Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд эмнэлгийн байгууллага, хүн амыг чанарын баталгаатай, аюулгүй, гарал үүсэл нь тодорхой, боломжийн үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслээр тогтвортой хангах, шаардлагатай нөөцийг тасалдалгүй ханган  ажиллаж  байгаа  эм зүйч, эм найруулагч нарт “Эм холбоо” ТББ үүсэн байгууллагдсаны 20 жилийн ойн баярын арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй “Эм хангамжийн салбарын удирдах ажилтны зөвөлгөө”-нд …

  • 11 October

    120 гаруй байгууллага эрчим хүч хэмнэх үүрэг хүлээж ажиллана

    Герман улсын эрчим хүчний төлбөр Монгол улсаас 2-3 дахин өндөр үнэтэй. Хэдий тийм ч айл өрхүүд эрчим хүчний зардлаа багасгахын тулд эрчим хүч бага зарцуулдаг цахилгаан бараа худалдан авдаг” тухай “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн хурлын танхимд өнөөдөр болсон “Эрчим хүч хэмнэлтийн удирдлага ба түүний үр ашиг” хурлын үеэр Германы хамтын ажиллагааны Олон Улсын нийгэмлэгийн Эрчим хүчний системийн үр ашиг …