Монголд технологийн салбар үүсч хөгжөөд тийм ч их цаг хугацааг өнгөрүүлээгүй хэрнээ өнөөдөр бид энэ салбарын хөгжлөөр дэлхийн бусад орнуудтай хөл нийлүүлэн алхаж байна. Интернет кафед суурин компьютер дээр суугаад сошиал ертөнцөөр аялаж байх тухайн цаг үед хэн ч гар утаснаасаа бүгдийг удирддаг болох цаг ирнэ гэдгийг тэр бүр мэдрээгүй байсан биз. Гэтэл өнөөдөр Монгол залуучууд Монголын хамгийн том вэб …
Мэдээ мэдээлэл
September, 2016
-
27 September
Улаанбурхан өвнөөс сэргийлье
Улаанбурхан өвчин манайд 2015 оны 3 сараас эхэлж дэгдэлт гарч 23464 тохиолдол буюу 10,000 хүн амд 79.2 тохиолдол бүртгэгдсэн юм. Тус өвчний дэгдэлт хүйтэн сэрүүний улиралд ихэсдэг учраас эцэг эхчүүд хүүхэд багачуудаа улаанбурханы эсрэг вакцинд хамруулж мөн дархлааг сайжруулах хоол хүнс хэрэглэж байхыг зөвлөж байна. Г.Нараа
-
27 September
Бондын мөнгийг “ЗАВШСАН” нөхдүүд тодорч эхэллээ
“Чингис”, “Самурай” бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг тодруулахаар хууль хяналтын байгууллага болон Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийж, улмаар зарим нэг хүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайлбал, манай сонины өчигдрийн дугаарт Түлш, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. …
-
27 September
БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо
НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгийн хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц. Сандуй зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа хэллээ. БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин, Төв …
-
27 September
Диснейн киноны хэсгүүдээс хэсэгчлэн уруулан дээр дүрсэлж зуржээ /фото/
Dory The Little Mermaid Mulan The Lion King Harry Potter Titanic
-
27 September
Тархины хогийг цэвэрлэцгээе
Монгол улсын хөгжил Монгол хүний хөгжлөөс эхэлнэ гэдэг. Тэгвэл анх ном уншиж, уншсан номныхоо талаар ярилцах, бие биенээсээ суралцан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр нэгдсэн залуусын “Номтой өглөө” клуб нь 2 жилийн хугацаанд уулзалтаа 7 хоногт 2-3 удаа тогтмол явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа илүү нийгэм, олон нийтэд хүргэх үүднээс2016 оны 9 сард “Номтой оюуны ирээдүй” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус …
-
27 September
Дуучин Рианна Парисийн загварын долоо хоногийн нээлтэнд Louis Vuitton брэндийн цүнхээр гоёжээ
Парис хотод болсон загварын долоо хоногийн шоуны нээлтэнд дуучин Рианна Louis Vuitton брэндийн цүнх болон Aquazzura брэндийн сандаалаар гангарч тус нээлтэнд оролцжээ. Түүний өмссөн хувцас болон цүнх нь тэнд ирсэн зочидийн анхаарлыг ихэд татжээ. Г.Нараа
-
27 September
Монгол Улс хэдэн тэрбумын өрөөсөө болж Вашингтоныг сонсох уу?
-Засгийн газрын бондын ихэнхийг АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд хариуцдаг- Оросын эдийн засагч Владислав Гинькогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Монгол Улс өрийн ангал руу улам гүнзгий шигдэж орсоор байна. Засгийн газраас өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 55 хувьд тавьсан ч өдгөө 78 хувьд хүрчээ. Сүүлийн зургаан жилд Монгол Улс зээлийн хэмжээгээ гурав дахин нэмсэн аж. Өдгөө тус улсын эдийн засаг жилд 11.8 …
-
27 September
“Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 120 дугаар анги тэргүүллээ
Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мэргэн буудагч-2016” тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний буудлагын талбайд 10 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХХЕГ, ОБЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар болон Сүлд телевиз зэрэг 29 байгууллагын 35 баг тамирчид гурван төрлийн буугаар таван номинацид өрсөлдлөө. Тамирчид …
-
27 September
Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн батлахааар болжээ. Үүнээс өмнө НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ. НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж байна. Харин маргааш “Аз жаргалтай хот” …
-
27 September
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 9-р сарын 26 буюу өчигдөр Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Филлип Д.Беннет, дэд захирал А.Өлзийтогтох, ЕСБХБ-ны Турк, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Наталиа Канжекова болон бусад албаныхан байлцав. Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас жил бүр олгодог …
-
27 September
Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) дэд ерөнхийлөгч Филип Беннетыг хүлээн авч уулзлаа. ЕСБХБ манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус банк нь Монгол Улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 1,4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт хийсэнд Ерөнхий сайд талархаж, цаашид хамтын ажиллагаагаа дараагийн шатанд …
-
27 September
“Петровис” ХХК-ийн орон нутгийн хэрэглэгчдийн сэтгэгдэл /цуврал I /
Монгол улсын өнцөг булан бүрт шатахуун хангамжийн үйл ажиллагаа явуулж буй “Петровис” ХХК-ийн хэрэглэгчдийг хэсэгчлэн сэтгэгдлийг нь хүргэж байна. Тариа хураалт, хадлангийн ажил ид өрнөж буй энэ өдрүүдэд Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудын хэрэглэгчдийн сонин сайхан болон шатахууны чанар, үйлчилгээнд өгсөн дүгнэлтийг хуваалцъя. Дашрамд, Дархан, Эрдэнэт хотуудад дэлхийн өндөр чанартай Евро 5 стандартын 95, 98, дизель түлш худалдаалагдаж байна. “Дарханы төмөрлөгийн …
-
27 September
Швейцарийн банкинд данстай Францын иргэдийн нэрсийг ил болгох хүсэлт гаргажээ
Францын эрх баригчид Швейцарийн UBS банкинд данс эзэмшигч францчуудын нэрсийг ил болгохыг Швейцарийн талд хандан хүсчээ. Татвараас зугтаах үйлдлийг шалгах ажиллагааны хүрээнд ийм хүсэлт гаргасныг “Parisien” сонинд дурдсан байна. Энэ оны 5 дугаар сард Францын татварын албанаас Швейцарь руу илгээсэн хүсэлт захидлаас тус сонин иш татсан байна. Тухайлбал, татварын албаныхан 45161 данс эзэмшиж буй хүмүүсийн нэрсийг олж авахыг хүсчээ. Одоогийн …
-
27 September
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу
Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа. Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл