Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 27 September

    Бондын мөнгийг “ЗАВШСАН” нөхдүүд тодорч эхэллээ

    “Чингис”, “Самурай” бондын мөнгө буруу гараар орсон эсэхийг тодруулахаар хууль хяналтын байгууллага болон Хууль зүйн дотоод хэргийн яамны дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан Ажлын хэсгийнхэн шалгалт хийж, улмаар зарим нэг хүнийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн билээ. Тухайлбал, манай сонины өчигдрийн дугаарт Түлш, эрчим хүчний яамны дэд сайдаар ажиллаж байсан Д.Доржпүрэвийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хорьсон талаарх мэдээллийг хүргэсэн билээ. …

  • 27 September

    БНХАУ-ын Гуандун мужтай хамтран ажиллах санал солилцлоо

    НИТХ-ын дарга Ц.Сандуй өнөөдөр БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн Байнгийн хорооны дарга Жан Гуан Мин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд НИТХ-ын дарга Ц. Сандуй зочид төлөөлөгчдийг Улаанбаатар хотод тавтай морилохыг хүсээд, Гуандун муж болон Гуанжоу хоттой хамтын ажиллагаагаа шинэ шатанд гарган, найрамдалт харилцаагаа өргөжүүлэх хүсэлтэй  байгаагаа хэллээ. БНХАУ-ын Гуандун мужийн Ардын төлөөлөгчдийн байнгын хорооны дарга Жан-Гуан Мин,  Төв …

  • 27 September

    Тархины хогийг цэвэрлэцгээе

    Монгол улсын хөгжил Монгол хүний хөгжлөөс эхэлнэ гэдэг. Тэгвэл анх ном уншиж, уншсан номныхоо талаар ярилцах, бие биенээсээ суралцан өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзлээр нэгдсэн залуусын “Номтой өглөө” клуб нь 2 жилийн хугацаанд уулзалтаа 7 хоногт 2-3 удаа тогтмол явуулж ирсэн бөгөөд үйл ажиллагаагаа илүү нийгэм, олон нийтэд хүргэх үүднээс2016 оны 9 сард “Номтой оюуны ирээдүй” хэмээх нийгэмд үйлчлэх төрийн бус …

  • 27 September

    Дуучин Рианна Парисийн загварын долоо хоногийн нээлтэнд Louis Vuitton брэндийн цүнхээр гоёжээ

    Парис хотод болсон загварын долоо хоногийн шоуны нээлтэнд дуучин  Рианна Louis Vuitton брэндийн  цүнх болон  Aquazzura брэндийн сандаалаар  гангарч тус нээлтэнд оролцжээ. Түүний  өмссөн хувцас болон  цүнх  нь тэнд ирсэн зочидийн анхаарлыг ихэд татжээ. Г.Нараа

  • 27 September

    Монгол Улс хэдэн тэрбумын өрөөсөө болж Вашингтоныг сонсох уу?

    -Засгийн газрын бондын ихэнхийг АНУ-ын хөрөнгө оруулалтын сангууд хариуцдаг- Оросын эдийн засагч Владислав Гинькогийн нийтлэлийг орчуулан хүргэж байна. Монгол Улс өрийн ангал руу улам гүнзгий шигдэж орсоор байна. Засгийн газраас өрийн дээд хязгаарыг ДНБ-ий 55 хувьд тавьсан ч өдгөө 78 хувьд хүрчээ. Сүүлийн зургаан жилд Монгол Улс зээлийн хэмжээгээ гурав дахин нэмсэн аж. Өдгөө тус улсын эдийн засаг жилд 11.8 …

  • 27 September

    “Мэргэн буудагч-2016” тэмцээнд Зэвсэгт хүчний 120 дугаар анги тэргүүллээ

    Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Мэргэн буудагч-2016” тэмцээн Хужирбулан дахь Зэвсэгт хүчний буудлагын талбайд 10 дахь жилдээ амжилттай болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчин, ТЕГ, Эрүүгийн цагдаагийн газар, ХХЕГ, ОБЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар болон Сүлд телевиз зэрэг 29 байгууллагын 35 баг тамирчид гурван төрлийн буугаар таван номинацид өрсөлдлөө. Тамирчид …

  • 27 September

    Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэн батлахааар болжээ. Үүнээс өмнө  НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ.  НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж байна. Харин маргааш “Аз жаргалтай хот” …

  • 27 September

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ЕСБХБ-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 9-р сарын 26 буюу өчигдөр  Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан Үйл ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч Филлип Д.Беннет, дэд захирал А.Өлзийтогтох, ЕСБХБ-ны Турк, Төв Азийн бүсийг хариуцсан захирал Наталиа Канжекова болон бусад албаныхан байлцав. Уулзалтаар Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас  жил бүр  олгодог  …

  • 27 September

    Европын сэргээн босголт, хөгжлийн банкны дэд ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны (ЕСБХБ) дэд ерөнхийлөгч Филип Беннетыг хүлээн авч уулзлаа. ЕСБХБ манай улсад үйл ажиллагаагаа явуулж эхэлсний 10 жилийн ой энэ онд тохиож байна. Тус банк нь Монгол Улсын хувийн хэвшлийн олон салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж 1,4 тэрбум гаруй ам.долларын урт хугацааны шууд хөрөнгө оруулалт хийсэнд Ерөнхий сайд талархаж, цаашид хамтын ажиллагаагаа дараагийн шатанд …

  • 27 September

    “Петровис” ХХК-ийн орон нутгийн хэрэглэгчдийн сэтгэгдэл /цуврал I /

    Монгол улсын өнцөг булан бүрт шатахуун хангамжийн үйл ажиллагаа явуулж буй “Петровис” ХХК-ийн хэрэглэгчдийг хэсэгчлэн сэтгэгдлийг нь хүргэж байна. Тариа хураалт, хадлангийн ажил ид өрнөж буй энэ өдрүүдэд Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймгуудын хэрэглэгчдийн сонин сайхан болон шатахууны чанар, үйлчилгээнд өгсөн дүгнэлтийг хуваалцъя. Дашрамд, Дархан, Эрдэнэт хотуудад дэлхийн өндөр чанартай Евро 5 стандартын 95, 98, дизель түлш худалдаалагдаж байна. “Дарханы төмөрлөгийн …

  • 27 September

    Швейцарийн банкинд данстай Францын иргэдийн нэрсийг ил болгох хүсэлт гаргажээ

    Францын эрх баригчид Швейцарийн UBS банкинд  данс эзэмшигч францчуудын нэрсийг ил болгохыг Швейцарийн талд хандан хүсчээ. Татвараас зугтаах үйлдлийг шалгах ажиллагааны хүрээнд ийм хүсэлт гаргасныг “Parisien” сонинд дурдсан байна. Энэ оны 5 дугаар сард Францын татварын албанаас Швейцарь руу илгээсэн хүсэлт захидлаас тус сонин иш татсан байна. Тухайлбал, татварын албаныхан 45161 данс эзэмшиж буй хүмүүсийн нэрсийг олж авахыг хүсчээ. Одоогийн …

  • 27 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэх сэтгэл агуу

    Пенсилванийн их сургуулийн удирдлагыг хүлээн авсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж тус сургуулийн Хантсман танхимд хүрэлцэн ирэв. Танхимд Пенсилванийн их сургуулийн профессор, багш, оюутан болон хувийн хэвшлийн төлөөлөл цугларсан байлаа. Пенсильванийн их сургуулийн Нийгэм, шинжлэх ухааны факультетийн Декан, доктор Стивен Флуарти Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж хэлсэн үгэндээ “Пенсилванийн их сургуульд зочлон ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийг танилцуулж байгаадаа би туйлын баяртай …

  • 27 September

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-ын Суурин төлөөлөгч Нэйл Сакерийг хүлээн авч уулзав

    Уулзалтаар ОУВС-ын зүгээс улс орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүдийн талаар болон өнгөрсөн жилүүдэд ОУВС-аас хэрэгжүүлж хөтөлбөрүүдийн нөхцөл ихээхэн уян хатан болж өөрчлөгдсөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч улс орны өөрийн авч хэрэгжүүлэх макроэдийн засгийн бодлого голлох үүрэг гүйцэтгэдэг болохыг танилцуулав. Монгол Улсын Ерөнхий сайд хэлэхдээ Эдийн засгийн хүндрэлийг даван туулахын төлөө Засгийн газар ихээхэн анхаарал хандуулж, тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж байгааг дурьдаад Засгийн газрын …

  • 27 September

    ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргил Япон, БНСУ-д айлчилна

    Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 2016 оны 9 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд Япон Улс, БНСУ-д тус тус айлчилна. Гадаад харилцааны сайд айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ф.Кишида, БНСУ-ын Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ нартай яриа хэлэлцээ хийж, Засгийн газрын гишүүд, парламентын бүлэг, албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалт хийнэ. Япон Улстай “Стратегийн түншлэлийн харилцаа”,  БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн …