Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 15 September

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны есдүгээр сарын 15. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын дунд улаагчин тахиа сарын 14. Бархасвадь гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан хулгана өдөр. Өдрийн наран 6 цаг 35 минутад мандан, 19 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, …

  • 14 September

    Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудалуудыг хэлэлцлээ Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг албан тушаалтан офшор бүсэд данс эзэмших, компани байгуулахыг хориглоно Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Гишүүдээс гаргасан саналуудыг тусган хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Хуульзүй, дотоод хэргийн …

  • 14 September

    Ямар ордны бүсгүйчүүд, сайн эхнэр болдог вэ?

    Эхнэр хүн гэдэг эр нөхрийнхөө ар талыг сайтар хариуцаж, хайр халамжаар дутаалгүй байхаас гадна үр хүүхдээ зөв зүйтэй хүмүүжүүлэх үүрэгтэй байдаг. Харин ямар ордны бүсгүйчүүд хүний сайн хань, хүүхдийн сайн ээж байж чаддаг бол? Ингээд та бүхэндээ сонирхолтой сонжоог хүргэж, өөрийгөө болон өрөөлийг сайн эхнэр байж чаддаг эсэхийг мэдэх боломжыг олгож байна.  Хонины орд Тус ордны бүсгүйчүүд хүчирхэг, биеэ даасан …

  • 14 September

    Мялзан өвчний голомт газруудад 44 пост шинээр байгуулж ажиллуулахаар боллоо

     Ховд аймгийн Онцгой комисс хуралдаж сумдад 44 пост шинээр байгуулж, 10 ажлын хэсэг өвчин дэлгэрсэн сумууд руу гарлаа. Сумдын Засаг дарга нар онцгой байдлыг эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоон ажиллах, бусад халдваргүй сумд анхааралтай байж малын шилжилт хөдөлгөөн хийхгүй байх, зайлшгүй тохиолдолд ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэх, тухайн өвчний талаар ухуулга сурталчилгаа болон эмнэлзүйн арга хэмжээг цаг тухай бүр шуурхай авч ажиллахыг анхааруулав. …

  • 14 September

    101/105, 102, 103 дугаар руу тоглох болон шалтгаангүйгээр залгасан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ

    Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсуудаар хүлээн авч, шуурхай удирдлага зохицуулалтаар ханган ажиллаж байна. Тус төвд 2016 оны эхний 8 сард бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн:  – 101, 105 тусгай дугаарын утсанд …

  • 14 September

    Баянхонгор аймгийн цагдаагийн алба хаагчид гэрлэх ёслолын ордонд гэрлэлтээ батлууллаа

    Монгол Улсад Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 95 жил, Мөрдөн байцаах алба үүсч хөгжсөний түүхт 70 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн Б/302 дугаар тушаалаар батлагдсан “Цагдаагийн алба хаагч, ажилтаны нийгмийн баталгааг хангах, эрүүл мэндийг хамгаалах хөтөлбөр”-ийн хүрээнд БАЯНХОНГОР аймгийн Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Баттөмөр, Н.Түмэннасан, цагдаагийн …

  • 14 September

    МЖБХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулгыг улираан сонголоо

    Монголын жүдо бөхийн холбооны Их хурал өнөөдөр МҮОХ-ны байранд болж байна. Тус холбооны Их хурал 10.00 цагаас эхэлсэн бөгөөд Токиогийн олимп хүртэл жүдогийн холбоог удирдах ерөнхийлөгчөө тодрууллаа. Уг Их хурлаас 2006 оноос хойш ерөнхийлөгчийн албыг хашсан Х.Баттулгад итгэл үзүүлж, дараагийн олимп хүртэл улиран сонгохоор болжээ. Мөн дэд ерөнхийлөгч, дасгалжуулагч нарыг сонгох юм байна.    zaluu.com

  • 14 September

    НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү хороодод орох төлөөлөгчдийнхөө нэрийг өнөөдөр өгчээ

    НИТХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өглөө мэдээлэл хийсэн. Тэд НИТХ нээлттэй үйл ажиллагаа явуулах зарчмаас ухарч, сар бүр хуралдахгүй байгаагаас Улаанбаатар хотын ажил амьдрал, бүтээн байгуулалт тасалдаж байна гэж мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга М.Буяндэлгэр мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ “НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү тэргүүлэгчдийг томилохгүй байна гэж мэдээлсэн. Үнэн хэрэгтээ НИТХ-ын анхдугаар хуралдаан долдугаар сарын …

  • 14 September

    Бэлэн гоймон хүүхдийг тэжээлийн архаг дутагдалд оруулдаг

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хамгийн хортой хүнсний бүтээгдэхүүний нэг бол бэлэн гоймон. Бэлэн гоймон хэрэглэснээр сөрөг нөлөө их ч дэлхий даяараа хүнсэндээ хэрэглэсээр байгаа юм. Уншигч танд бэлэн гоймонгийн талаар мэдвэл зохих зарим баримтыг хүргэе. Бэлэн гоймонгийн хэрэглээгээрээ тэргүүлэгч нь Хятад улс бол дараагаар нь Индонез, Япон, АНУ, Өмнөд Солонгос зэрэг орон ордог байна. The Ramen Rater цахим хуудсыг …

  • 14 September

    ГХ-ны яамны дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын 65 жилийн ойн баярын шатрын тэмцээн боллоо

    Гадаад Харилцааны Яамны Дипломат Байгууллагын Үйлчилгээ Эрхлэх газрын 65 жилийн ойн баярын шатрын тэмцээн боллоо. Уг тэмцээнийг Монголын Шатрын Холбоотой хамтран Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны Анхны тэргүүн сайд Чин Ван М.Ханддоржийн өргөөнд зохион байгууллаа. Тэмцээний нээлт, хаалтын үйл ажиллагаанд ГХЯ-ны ДБҮЭГ-ын Захирал О.Заяамандах, Дэд захирал А.Сүхбалт, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Баянмонгол болон Монголын Шатрын Холбооны төлөөллүүд оролцов. Уг …

  • 14 September

    ЭМ-ийн сайд А.Цогцэцэг НҮБ-ын хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй уулзлаа

    НҮБ-ын Хүүхдийн сан нь эрүүл мэндийн салбарт бага насны хүүхэд, ялангуяа эмзэг бүлгийн бага насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, хамгааллын чиглэлээр Засгийн  газрын үйл ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн.     Сайд А.Цогцэцэг өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Ноён Роберто Бенесийг хүлээн авч уулзаж цаашид хэрхэн шинэ шатанд хамтран ажиллах талаар ярилцлаа.     Уулзалтын эхэнд суурин төлөөлөгч манай …

  • 14 September

    Хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлэх асуудлаар хэлэлцүүлэг боллоо

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОУХБ хамтран “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоог бэхжүүлж Зохистой хөдөлмөрийг дэмжих нь” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ үеэр “ОУХБ-аас 2005, 2009 онд хийсэн Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тойм”, “Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын тогтолцоо: Өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Хөдөлмөрийн хяналтын өнөөгийн чиг хандлага, бэрхшээл”, “Конвенцид нэгдэн орох боломжийн тухай”, “Цаашид хэрэгжүүлэх арга зам: Хяналтын …

  • 14 September

    Дундговь аймгийн Сайнцагаан сумын малчин цэцэг өвчнөөр өвчилсөн малыг аймгийн төврүү оруулж байгаад баригдав

    Дундговь аймгийн  Сайнцагаан сумын Үйзэн багийн малчин хонины гоц халдварт цэцэг өвчнөөр өвчилж тусгайлан ялгасан хониноосоо нядалж аймгийн төврүү оруулж байгаад хяналтын постныхонд баригдлаа. Энэ малчин нь Монгол улсын Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 14.1.3 хорио цээрийн дэглэм биелүүлэх , уг махыг тээвэрлэсэн жолооч нь Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т заасан мал, …

  • 14 September

    УИХ-ын дарга М.Энхболд ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа

    Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд өнөөдөр /2016.09.14/ ОХУ-ын “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозёров тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгчтэй уулзан, танилцаж байгаадаа баяртай байна хэмээгээд Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны илэрхийлэл болсон хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь хоёр улсын стратегийн түншлэлийн ач холбогдолтой байгууллага. Монгол …