Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 12 September

    Ж.Эрдэнэбат: Бизнес эрхлэгчид, Засгийн газрын эрх ашиг нэг шугамд байх ёстой

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр МҮХАҮТ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан татварын орчин, бизнес эрхлэгчдэд тулгарч байгаа бэрхшээл, даван туулах арга замын талаар санал бодлоо солилцлоо. “Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулж УИХ-ын чуулганаар батлуулахдаа салбар бүрийн саналыг тусгахыг хичээсэн. Цаашид аливаа нэг шийдвэр гаргахын өмнө тухайн салбартаа мэргэшсэн хүмүүс, аж ахуйн нэгж, …

  • 12 September

    Чанаргүй зээлийн хэмжээ өсчээ

    Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр ээлжит мэдээлэлээ хийлээ. Энэ оны эхний найман сарын байдлаар улсын эдийн засаг болоод ажилгүй иргэдийн тоо, ажиллагсадын тоо болон чанаргүй зээлийн хувь хэмжээ хэр байгаа талаар тайлагналаа. Хэрэглээний үнийн улсын индекс энэ оны наймдугаар сард өмнөх оны эцсийнхээс 1.2 хувиар өсч, өмнөх сарынхаас 1.0 хувиар, өмнөх оны мөн үеийнхээс 0.2 хувиар буурсан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний …

  • 12 September

    Зөвшөөрөлгүй барилгын ажилд хяналт шалгалт хийж, зөрчил арилгуулжээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн нутгийн захиргааны зарим байгууллагын шинээр томилогдсон дарга нарыг  Тамгын газрын нутгийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа. Нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газрын даргаар Мандахын Дэлгэрэх,  Нийслэлийн Боловсролын газрын даргаар Жигжидсүрэнгийн Гантулга, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргаар Чулуунбаатарын Однасан, Нийслэлийн Газрын албаны даргаар Энэбишийн Болорчулуун, Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар Мягмаржавын Ганбаатар, …

  • 12 September

    Мөнгөний энергийг өөртөө татах арга

    Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүлрүү очно. Цалингаа нэмэгдүүлэх талаар лхагва гаригт асуувал зохино. Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй, мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй, харин баасан гаригт битгий …

  • 12 September

    Самрыг 9-р сарын 10-наас түүж эхлэх БОАЖ-ын сайдын тушаал хэрэгжиж эхэллээ

    Энэ жил самрын болц эрт гүйцсэн учраас  холбогдох мэргэжлийн байгууллагуудын судалгаа дүгнэлтийг үндэслэн  хуш модны  самрыг  9 дүгээр сарын 10-наас түүж бэлтгэх БОАЖ-ын сайдын 2016 оны есдүгээр сарын 1-ний А/24 тоот  тушаал гаран хэрэгжиж эхэллээ. Самар түүж бэлтгэх эрхийг яаж авах вэ?   Ойн дагалт баялагийг хамгаалах, зохистой ашиглах чиглэлийн эрх бүхий мэргэжлийн байгууллага болон ойн нөхөрлөл эзэмшлийнхээ талбайгаас хуш модны …

  • 12 September

    Д.Мөнхтөрийг ажлаас чөлөөлсөн шалтгаан

    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шүүхийн шийдвэрийн дагуу Б.Лхагваа томилсон билээ. Энд шүүхийн шийдвэр гэх тодотгосон үгс байгааг анзаарсан байх. Энэхүү үгс нь Д.Мөнхтөртэй огт хамааралгүй. Харин Б.Лхагвад хамаарагдах үгс юм. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулиар Ардчилсан нам …

  • 12 September

    “Юань гүрний гурван нийслэл” үзэсгэлэн нээгдлээ

    Юань гүрний нийслэл Дайду байгуулагдсаны 740 жил, нийслэлийн музей байгуулагдсаны 35 жилийн ойг тохиолдуулан 9-р сарын 9-өөс 12-р сарын 9-ний өдрүүдэд “Их Юань гүрний гурван нийслэл” нэртэй үзэсгэлэн гарлаа. Хубилай хаан юань гүрнийг байгуулсны дараа Шанду, Жүндү, Дайду гэх гурван том нийслэлийг дараалан байгуулсан юм. Тус үзэсгэлэнд бүх Хятадын хэмжээний музей болон түүх соёлын 14 байгууллагын 160 гаруй дурсгалт зүйлсийг …

  • 12 September

    Ховд аймгийн “Буянт үйлийн шим” хоршооны 20 жилийн ой боллоо

     Ховд аймгийн хувцас захиалга, засварын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Буянт үйлийн шим” хоршооны байгуулагдсаны 20 жилийн ой болж өнгөрлөө. Тус байгууллагын ойн баярын хуралд  ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог, “Буянт үйлийн шим хоршоо”-ны захирал А.Сэржханд болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Галсандондог “Хувцас захиалга, оёдол эсгүүрийн салбар уналтанд орсон байсан үед санаа нийлэн хоршоогоо байгуулж өдий …

  • 12 September

    ​Амжилттай хүмүүсийн баримталдаг 5 зүйл

      Амжилттай хүмүүсийн баримталдаг таван зүйлийг танилцуулж байна. Үүнд: 1. Шаргуу ажилладаг Амжилтанд хүрэх зам хялбар байдаггүй. Зорилгынхоо дагуу урт удаан хугацааны шаргуу хөдөлмөрийн үр дүн байдаг. Амжилтанд хүрэх шаардлагатай цаг бүрт  шаргуу ажиллах юм. 2. Millionaires are focused. Зөв зүйлийг шаргуу хөдөлмөрөөр бүтээх ёстой. Бид бүгд л баян болохыг хүсдэг.Харин хүмүүс энгийн зүйлд анхаарлаа хандуулаагүйгээсээ болж түүндээ хүрэх замыг олдоггүй. …

  • 12 September

    Аз жаргалтай амьдралын 7 нууц

    Эргэн тойрон стрэсс, бухимдалтай нийгэмд энгийн зүйлээс аз жаргалыг мэдэрч, амжилттай амьдрах хэцүү. Харин та хүсвэл аз жаргалын нууц маш энгийн. Аз жаргалыг энгийн зүйлээс олж чадвал амжилт өөрөө тань дээр ирнэ. Ингээд аз жаргалтай амьдралын 7 энгийн нууцыг хуваалцъя. 1. Одоодоо амьдар Болоод өнгөрсөн зүйлийн араас бодож, шаналан, стрессдэх хэрэггүй. Яг одоо өөрийн гарт байгаа зүйлдээ, яг одоо өөрт …

  • 12 September

    Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн ойн арга хэмжээ боллоо

    Хөвсгөл аймгийн шүүхийн 85 жилийн түүхт ой 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр тохиолоо. Ойн арга хэмжээг нээж, тус шүүхийн Тамгын газрын дарга Б.Батсайхан үг хэллээ. Дараа нь Хотгойдын шадар ван Чингүнжавын хөшөөнд цэцэг өргөн, ойн баярт уригдан ирсэн зочид төлөөлөгчдийг Хөвсгөл аймгийн Мөрөн хоттой танилцуулж, дурсгалын зураг татуулсан бөгөөд ойн арга хэмжээ баярын хурлаар үргэлжиллээ. Ойн арга хэмжээнд …

  • 12 September

    Өнөөдөр Мөрдөн байцаах албан үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр тохиож байна

    Монгол улсад Мөрдөн байцаах  алба үүсэн байгуулагдсны 70 жилийн ойн өдөр өнөөдөр буюу 9 сарын 12-ны энэ өдөр тохиож байна. Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах, гэмт этгээдийг олж тогтоох  үйл хэргийг хөтлөн явуулдаг мөрдөн байцаах алба  үүсэн байгуулагдаад 70 жилийн нүүрийг үзэж байна. Өнгөрсөн хугацаанд тус албанаас төрсөн гарсан үе үеийн шилдэг мөрдөн байцаагчид гэмт  хэрэг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоох үйл …

  • 12 September

    Баруун бүсийн спортын байгууллагуудын 3-р наадам Ховд аймагт болов

    Ховд аймагт Баруун бүсийн спортын байгууллагуудын спортын 3-р наадам зохион байгуулагдлаа.Баруун бүсийн биеийн тамир, спортын газрын тамирчид, ажилчдын энэхүү зөвлөгөөнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн зөвлөгөөнөөр тамирчид ажлын туршлага солилцох, сургалт зохион байгуулах, нөхөрсөг уралдаан тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байна. Тус арга хэмжээний нээлтэнд Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Эрүүл мэнд, биеийн тамирын спортын асуудал хариуцсан ахлах …

  • 12 September

    Бүх нийтийн марафоны үеэр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс иргэдэд зөвлөгөө өгөв

    Жил бүр Achilles Mongolia төрийн бус байгууллагаас санаачлан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Итгэл, найдвар боломж” нэртэй Бүх нийтийн марафоныг зохион байгуулдаг. Энэ жил Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс дэмжин оролцож, тус марафон гүйлтийн үеэр 150-аад хүнд эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө өгсөн юм. Нийтийн эрүүл мэндийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг НЭМХ-ийн хамт олонд марафон зохион байгуулагчдын зүгээс талархал дэвшүүлжээ.

  • 12 September

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үйлчилгээ шинэ жарны хөгжлийн тооллыг эхлүүлж байна

    Монгол Улсад хүүхдийн төрөлжсөн мэс заслын тусламж үүсч хөгжсөний 60 жилийн ойд зориулсан баярын хуралд оролцогчдод  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эмч, сувилагч нар аа, Үе үеийн эмнэлгийн ажилтнууд аа, Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ байдаг. Улс орныхоо ирээдүй хойчийг эрүүл энх өсөж торниулах их үйлсэд хүчин зүтгэж, сахин хамгаалж ирсэн хүүхдийн төрөлжсөн мэс …