Мэдээ мэдээлэл

September, 2016

  • 12 September

    Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төсөлд иргэдээс санал авч байна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журмын төслийг боловсруулж байгаа юм. Шинэчилсэн төсөлд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас өгөх саналыг www.ubservice.ub.gov.mn цахим хуудсаар дамжуулан авч байна. Төсөлд түргэн үйлчилгээний цэгийн шинэчилсэн журам боловсруулах нийтлэг үндэслэл,  түргэн үйлчилгээний цэгт тавигдах шаардлага, байршил, хориглох зүйлс, хяналт тавих тогтолцоо, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн үүрэг, хариуцлагыг тусгасан юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын …

  • 12 September

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    ХАН-УУЛ 09:30-16:00 цагт: 3-р хороо Атар өргөө ХК-ийн баруун талын ЦТП СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:30-18:00 цагт: 7-р хороо 0119-р ЦА 2Т-7 болон эдгээрийн ойр орчмоор НАЛАЙХ ДҮҮРЭГ 08:30-21:00 цагт: Лэгдэнхаан, Стройка, Их Биндэр хайрхан, Юнител, Өндөр-Улаан, Ном, Немо камп, Болор, Баяр импекс, Минжин, Мираж, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Тэрэлж жуулчин, UB-2, Гацуурт, Талын сондор, Тэрэлж, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн …

  • 12 September

    Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна. БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө …

  • 10 September

    Л.Хэнтий: Э.Бат-Үүл биднийг эмнэлэггүй болгосон

    Нийслэлийн “Шүд, эрүү нүүрний эмгэг судлалын төв”-ийг байрнаас нь гаргаад таван жил болж байгаа ч өнөөдрийг хүртэл байртай болгоогүй байгаа талаар манай сонин өмнөх дугаарууддаа мэдээллэсэн. Тодруулбал, тус эмнэлгийн 1120 ам.метр талбай бүхий хоёр давхар барилгыг хотын хуучин удирдлагууд иргэн З.Пүрэв-Очирт дөрвөн тэрбум гаруй төгрөгөөр худалдсан юм. Энэхүү эмнэлгийн барилга байгууламж яагаад бусдад хувьчлагдах болсон талаар тус эмнэлгийн захирал Л.Хэнтийгээс …

  • 10 September

    Монголчуудыг өртэй амьдрах хувь заяаг АН-ын эрх баригчид “бэлэглэсэн”

    Төсвийн тодотголыг ойрын өдрүүдэд хэлэлцэж шийдвэрлэхээр УИХ ажиллаж байна. УИХ-ын дарга М.Энхболдын захирамжаар хуралдаж буй ээлжит бус чуулганы гол зорилго нь төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх юм. Улсын данс улааж, хөрөнгө мөнгөний асуудал тулгарч асуудал бүхэлдээ хүндхэн байдал руу шилжээд байна. Сангийн сайдын ажлаа авсан даруйдаа мэдээлэл хийж төсвийн алдагдал хэрээс хэтэрч, валютын нөөц дуусч, төрийн албан хаагчдын цалингаа тавьж чадах …

  • 10 September

    Энэ онд 37 хүн амиа егүүтгэжээ

    Амиа хорлохын эсрэг-Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг “Холбогд. Харилц. Халамжил”  уриатай  тэмдэглэж байна. Тэмдэглэлт өдрийн хүрээнд хүн амд ганцаардал, сэтгэл гутралын хор уршиг, найз нөхөд ойр дотны хэн нэгнийг амиа хорлох эрсдлээс сэргийлэх хамгаалах мэдлэг, хандлагыг сайжруулах, залуучуудыг стрессийг даван туулах, сэтгэлийн хаттай байх, амьдралын сорилтод өртсөн найз нөхдөө анхаарч дэмжих, эерэг зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгаа хийх, …

  • 10 September

    УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

    УИХ-ын чуулганы өчигдөр оройны хуралдаанаар УИХ-ын 2016 оны 26 дугаар тогтоолд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Хууль сахиулах ажиллагааны тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудыг буцаах тухай” УИХ-ын 26 дугаар тогтоолд Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан юм. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд “Хүлээн …

  • 9 September

    ” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг боллоо

    “Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлалын журмаар шийдвэрлэх нь” Хууль зүйн их дээд сургуулиудад зориулсан хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлэг өнөөдөр буюу 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд боллоо. Энэхүү хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын хуульчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд хууль зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн төлөөллүүд …

  • 9 September

    Хилийн чанад дахь монголчууд улаанбаатар хотноо 2 дахь өдрөө чуулж байна

    Дэлхийн 100 гаруй оронд ажиллаж, амьдарч байгаа 130 гаруй мянган Монголчуудын төлөөлөл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотноо хуран чуулж, хилийн чанад дахь иргэдэд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх гарц боломжууд, эх орныхоо хөгжилд хэрхэн хувь нэмрээ оруулах боломжийн талаар нээлттэй хэлэлцлээ. 2014 онд Гадаад харилцааны сайдын санаачилгаар анхдугаар чуулга уулзалтаа хийж байсан Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, төрийн бус байгууллагуудын энэ …

  • 9 September

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд найрамдах Македон улсаас МУ-д суугаа элчин сайд Илия Исайловскиг хүлээн авч уулзав

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Бүгд Найрамдах Македон Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Илия Исайловскиг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Сайд Ц.Мөнх-Оргил Элчин сайд Илия Исайловскид Македон Улсын Гадаад хэргийн дэд сайдаар томилогдон ажиллахаар болсонд баяр хүргээд Монгол, Македоны харилцааг хоёр тал төдийгүй олон талт хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх талаар санал солилцов. Мөн …

  • 9 September

    Ерөнхийлөгчид Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга бараалхлаа

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад айлчилж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархал илэрхийлээд хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж, эдийн засаг, хөрөнгө оруулалт, боловсрол зэрэг салбарт идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцоллоо.  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж …

  • 9 September

    Дорнод аймагт боом өвчний хүний өвчлөлийн сэжиг илэрлээ

    Дорнод аймгийн Хэрлэн сумын Хашаатад малын боомын өвчлөл гарч хорио цээрийн дэглэм тогтоосон ба тус нутагт амьдардаг “Н”-д боом өвчний шинж тэмдэг илэрч, аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт тусгаарлан эмчлэгдэж байна. Оношийг баталгаажуулахаар өвчтнөөс авсан сорьцод ЗӨСҮТ-д шинжилгээ хийгдэж байгаа ба тархвар судлалын холбогдлыг тогтоохоор тус газарт мэргэжлийн баг ажиллаж байна. Иймд малчид, иргэдэд доорх сэрэмжлүүлгийн өгч байна. Сэрэмжлүүлэг: ·         Боомын …

  • 9 September

    Шадар сайд У.Хүрэлсүх: Онцгой байдлын алба бол ард түмний хайр, итгэл, сэтгэл дээр тогтсон алба

    Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллалаа. Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх Шуурхай удирдлага зарлан мэдээлэх төвийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалттай танилцаж, зарлан мэдээлэх систем, гамшгаас урьдчилан сэргийлэх, мэдээлэл түгээх сүлжээ, техник, технологийн  талаар нэг бүрчлэн асууж, тодруулж байлаа. Мөн энэ онд шинээр байгуулагдсан Онцгой байдлын албаны музейд зочилж, музейн үйл ажиллагаатай танилцан тус албаны үүсэл, хөгжлийг …

  • 9 September

    Дархан-уул аймгийнхан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэв

    Монгол улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн 09 дүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэснээс хойш эдүгээ 18 дахь жилтэйгээ золгож байна. Өнөөдөр Дархан-уул аймгийн  Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймгийн салбар комиссоос улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дусгалыг хүндэтгэх, хэлмэгдэгсэдийн ар гэр, үр хүүхдүүд, ач зээ нарыг хүлээн авч хүндэтгэл …

  • 9 September

    Онцгой байдлынхан гал унтраах автомашинаа хүлээн авлаа

    Багануур дүүрэг, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн Онцгой байдлын газар ой, хээрийн түймэр унтраах автомашинаар паркаа шинэчиллээ. Мөн төв, орон нутгийн анги, байгууллагууд зөөврийн усан шахуурга, үлээгч аппарат, үүргийн унтраагуур, хүрз зэрэг 10 орчим нэр төрлийн 2400 гаруй багаж, хэрэгслээ хүлээн авсан байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 2.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий автомашин, техник хэрэгслийг хүлээлгэн өгөх ёслолд Монгол Улсын …