Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 31 August

    “Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа

    УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар .“Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд СЕХ-гоор дамжуулан санхүүжигдэх зардлын хэмжээг 13.9 тэрбум төгрөг байхаар тогтоох тухай саналаа СЕХ 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д ирүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо 2016 …

  • 31 August

    Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух болон үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус байнгын хорооны гишүүн Ц.Даваасүрэн зарчмын зөрүүтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй юм. Дараа нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах талаар санал хураалт явуулахад гишүүдийн олонхи дэмжиж, санал …

  • 31 August

    Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /2016.08.30/ хуралдаж, 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагалдан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд мөн 2016 оны төсвийн тодотголыг дагалдуулан өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхийг дэмжсэнгүй Тус байнгын хорооны өмнөх хуралдаанаар уг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч …

  • 31 August

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төсөл үргэлжилнэ

    Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн АХБ-ны Суурин төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн Раушанбек Маматкуловтой уулзаж, ЭМСХХ-VI буюу “Эмзэг бүлгийн  иргэдэд  хүргэх  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах” нь төслийн  бэлтгэл  ажлын явцын талаар мэдээлэл солилцлоо.     Манай улсын эрүүл мэндийн салбарт АХБ-аас үзүүлж буй буцалтгүй тусламж хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “ЭМСХХ IV,V” төслүүд өмнө нь амжилттай хэрэгжиж үр дүнгээ өгсөөр байгаа. Шинээр хэрэгжих …

  • 31 August

    Сингапур Улс руу зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамнаас анхааруулж байна

    Өнгөрсөн долоо хоногт Сингапур Улсад Зика вирусын халдвар дахин гарсан нь тогтоогдож, өнөөдрийн байдлаар тус вирусын нийт 56 тохиолдол илрээд байна. Сингапурын Эрүүл мэндийн яамнаас иргэдэд зориулсан зөвлөмж гаргаж, Сингапурын зүүн хэсэгт байрлах оршин суугчдын дунд үзлэг, шинжилгээ явуулж, Зика вирусын төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдийн мэдээллийг цуглуулах, дахин шинжилгээнд хамруулах, орон сууцанд шумуулны устгал явуулах, гудамж талбайд утаа тавих …

  • 31 August

    Нийслэл Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн захирал, суурин төлөөлөгч хатагтай Ашлэй Вэйлэнийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ардчиллыг бэхжүүлэх, иргэнд төвлөрсөн засаглалыг дэмжин ажиллахын тулд Засгийн газар, улс төрийн намууд болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажилладаг Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн үйл ажиллагаанд талархал …

  • 31 August

    Өнөөдөр цахилгаан сүлжээнд хийх засварын хуваарь

    Өнөөдөр буюу наймдугаар сарын 31-ний лхагва гарагт дараах байршлуудад цахилгаан эрчим хүч түгээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.00-18.00 цагт: 1, 11, 12, 13-р хороо Рашаант, Хангайн гудамж, Ус өргөх насос, Сансар худалдааны төв, Макс хүнс, Санколл, Инкозон, Зоос одон тэмдэг, Оргил деко, Фортуна стар, Хүжийн гал констракшн, Гэрэлт жин, Эрчим …

  • 31 August

    Олимпийн медальт тамирчид, дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагнал олгох батламж гардууллаа

    Бразилийн Рио де Жанейро хотноо болсон зуны олимпийн XXXI наадамд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн тамирчид, тэдний дасгалжуулагч нарт Засгийн газрын мөнгөн шагналын Батламж гардуулах ёслол Төрийн ордонд боллоо. Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, Боксийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн хүрэл медальт Д.Отгондалай, шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн нарт Засгийн газрын …

  • 31 August

    Өнөөдөр болох үйл явдлууд

    Багшийн хөгжлийн ордон 10.00 цагт: ЮНЕСКО-гийн ивээл доорх APCIEU байгууллага манай улстай боловсролын салбарт 5 дахь жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа БНСУ-Монгол улсын хооронд багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын сургуулиудад  хуваарилагдан 3 сарын турш ажиллах солонгос багш нарыг хүлээж авах үйл ажиллагаа болно.  Утас: 99058414 ХХААХҮЯ 10.00 цагт: Хөдөө аж ахуйн маркетинг төслийн үндсэн зорилтын нэг болох малын эрүүл мэндийг …

  • 31 August

    Улаанбаатарт 22 хэм дулаан

    Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хэсгээр,  есдүгээр сарын 2-нд ихэнх нутгаар бороо, уулаараа хур тунадас орж сэрүүхэн байна. 2016 оны наймдугаар сарын 31-ний 09 цагаас 21 цаг хүртэл: Нутгийн баруун болон зүүн хэсгээр үүлшинэ. Зүүн аймгуудын зарим нутаг болон баруун аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн …

  • 30 August

    Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын уулзалтанд оролцов

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Америкийн худалдааны танхимын 8 дугаар сарын уулзалтанд уригдан оролцов. Уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол Улсын гадаад худалдаа, эдийн засгийн бодлого, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал болон эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд Засгийн газраас явуулж буй бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. Уулзалтанд оролцогчид гадаадын хөрөнгө оруулагчидтай бизнесийн таатай орчин бүрдүүлэх, гадаад …

  • 30 August

    Шуурхай мэдээ: ОБЕГ-аас анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр буюу өнөөдөр Улаанбаатар хотод хүчтэй аадар бороо орох тул болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна. Онцгой байдлын ерөнхий газар

  • 30 August

    Трендийн эзэд хэн бэ

    Дурлаж, хайрлаж, ажиллаж, хэнээс ч дутахгүй аз жаргалтай хосоороо амьдрахыг хэн хүнгүй хүсдэг. Харин царай муутай хүмүүст өөртөө итгэлгүй байдлаас бусдын адил таалагдсан нэгэнтэйгээ хамт байж чаддаггүй гээд олон асуудал бий. Харин энэ асуудлыг эцэс болгоно гэж сэтгэл шлуудсан Мааз хамтлагийн “Би дуралмаар байна” кино үзэгчдэд хүрч үзсэн хэн хүн өөртөө итгэлтэй болж амьдралыг өнгөлөгөөр харж эхэлж байгаа гэдгийг тус …

  • 30 August

    Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн өдрийг угтсан ажлууд хийгдэнэ

    Манай улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” болгон хүндэтгэл үзүүлсээр ирсэн. Нийслэл дүүргийн салбар комиссоос тусгай төлөвлөгөө гарган тодорхой ажлуудыг зохион байгуулж, хэлмэгдэгсэд болон түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр Цагаатгах ажлыг зохион байгуулах нийслэлийн салбар комисс хуралдаж есдүгээр сарын 10-ны өдрийг угтан хэлмэгдэгсдийн дурсгалын төв хөшөө, Сонгинохайрхан …

  • 30 August

    ЕБС-иуд 9 дүгээр сарын 2-ноос ердийн хуваарийн дагуу хичээллэнэ

    Ирэх пүрэв гараг буюу есдүгээр сарын нэгний өдөр төрийн болон төрийн бус өмчийн дунд сургуулиудад хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах чиглэл гарчээ. Улсын хэмжээнд ЕБС-иуд есдүгээр сарын нэгний өглөө 08:00- 08:40 цагийн хооронд нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бөгөөд үргэлжлүүлэн 09:00-09:40 цагийн хооронд 1-12 дугаар ангийн бүх бүлгийн сурагчдад “Монголын нууц товчоо” сэдвээр хичээл заах ажээ. БСШУЯ