Мэдээ мэдээлэл

August, 2016

  • 12 August

    Онцгой байдлын албан хаагчид 2016 оны эхний хагаст зам тээврийн ослын 50 гаруй дуудлагаар ажиллажээ

    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага нь иргэдийг аливаа гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах үүрэгтэй.  Тус үүргийнхээ дагуу “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-31-ний өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. 2016 оны эхний хагас жилийн байдлаар Онцгой байдлын албан хаагчид зам тээврийн ослын 50 удаагийн дуудлагаар очиж үүрэг гүйцэтгэсэн байна. Иймд болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх …

  • 12 August

    Орд бүрийн эмэгтэйчүүдийн өвөрмөц, дур булаам чадварууд

    Бүсгүй хүн бүхэнд эр хүний хайрыг татаж, дурыг булаах өөрийн гэсэн өвөрмөц нандин увидас бий. Од гаригсийн нөлөөгөөр хүн төрөлхтний “гайхамшигт хүйстэн” буюу бүсгүйчүүд бусдыг татах өөр өөрийн хүчирхэг чанаруудыг өвлөн төрсөн байдаг. Хонь Хонины ордонд төрсөн бүсгүйчүүд асар сэтгэлийн тэнхээтэй, зорилгодоо хүрэхийн төлөө тууштай тэмцэгч. Наалинхай ааш гаргаж эсрэг хүйстнээ татахдаа гаргууд бөгөөд нэг л урхидсан бол өөрийн болгохын төлөө юуг ч хийхэд …

  • 12 August

    Монгол улсын гавъяат тамирчин Н.Түвшинбаяр тэмцээнээ өндөрлүүллээ

    Монгол түмний хайртай хүү олимпийн аварга Н.Түвшинбаяр жүдо бөхийн -100 кг-ийн жинд Кубын тамирчин Армен Теростой хүч үзэн 0:1 оноо буюу юко үнэлгээгээр ялагдсанаар энэ удаагийн олимпийн наадмаа өндөрлүүллээ. Гурав дахь олимпдоо оролцон, монголчуудаа баясгасан Монгол түмний хайртай хүү Н.Түвшинбаяр аваргадаа баярлалаа.    

  • 12 August

    Хүүгээ 26 удаа хутгалуулж алуулсан ээж давж заалдана

    Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19 настай залууг 26 удаа хутгалж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ. Энэхүү хэргийг 33 настай Б гэгч этгээд үйлдсэн бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг бүрэлдэхүүнгүй ганцаараа шүүж дэнслэв. Шүүхийн шийдвэр нь сэжигтэн Б-г аргагүй хамгаалалт хэрэглэж амиа …

  • 12 August

    Улаанбаатарт өдөртөө 18-20 хэм дулаан байна

    2016 оны наймдугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 хэм, Говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 хэм, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад …

  • 12 August

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны наймдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Намрын тэргүүн улаан бич сарын шинийн 9. Сугар гараг. Найман цагаан мэнгэтэй, онгоц одтой, улаан бар өдөр. Өдрийн наран 5 цаг 46 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 11 August

    ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн БНСУ-ын элчин сайд У Сун-г хүлээн авч уулзав

    Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд У Сун-г өнөөдөр   /2016.08.11/  хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд талууд хоёр орны найрамдалт харилцаа сүүлийн жилүүдэд улам өргөжин хөгжиж Төрийн тэргүүнүүдийн харилцан айлчлал идэвхжиж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа …

  • 11 August

    Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа

     Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Канад Улсын Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзан харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Монгол Улс нь Канад Улсаас газар зүйн хувьд алс хол оршдог ч Монгол Улсын гадаад бодлогод онцгой байр суурь эзэлдэг гэдгийг Ерөнхий сайд онцлоод харилцаа, хамтын ажиллагаагаа бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй байдгийг тэмдэглэлээ. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, газар тариалан, …

  • 11 August

    Нүдэн дээр өвдөг гарсан үед хориглох зүйл

    Америкийн “www.wikihow.com” сайт нүдэн дээр өвдөг гарсан үед хориглох зүйл болон хурдан эдгээх аргыг зөвлөжээ. Алхам №1     Биеийн дархлаа муудах, мөн бохир орсон үед нүдэн дээр өвдөг гардаг. Ихэвчлэн зовхины цаана байрлах булчирхайн хэсэгт өвдөг гардаг.   Алхам №2     Эмчилгээ хийлгэхээсээ өмнө таны нүдэн дээр гарсан зүйл өвдөг эсэхийг сайтар тогтоох хэрэгтэй. Өвдөг зовхин дээр гардаг …

  • 11 August

    Туркийн Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Мурат Карагөз  Монгол, Туркийн хооронд түүхийн өнө эртний харилцаатайг онцолж байв. Хоёр орны хоорондын иж бүрэн түншлэлийн харилцаа олон салбарт үр бүтээлтэй өргөжин хөгжиж байгааг дурдлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хоёр орны эдийн …

  • 11 August

    “Рио 2016” олимпийн наадмаас манай улс 36-рт эрэмблэгдсэн байна

    “Рио 2016” зуны олимпийн наадам тав дахь өдрөө үргэлжилж байна. Тэгвэл уг наадмаас медаль авсан чансаагаар нь улс орнуудыг жагсаажээ. Одоогийн байдлаар АНУ, Хятад, Япон, ОХУ, Австрали, Их Британи улсууд тэргүүлж байна. АНУ хамгийн олон алт буюу 11 алт, 11 мөнгө, 10 хүрэл медаль авснаараа тэргүүлж байна. Харин хүн төрлөхтөн эв нэгдлийн энэ наадмаас манай улс 205 орноос 36 дугаарт эрэмбэлэгдсэн …

  • 11 August

    Төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал ноён Аюуми Конушиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Азийн хөгжлийн банк, Улаанбаатар хот хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов. Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн бүсийн захирал  Аюуми Конуши “ Юуны өмнө хотын даргын чухал албан тушаалд томилогдсонд баяр хүргэе. Азийн хөгжлийн банк, …

  • 11 August

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ХБНГУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дуппелийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирсэн Элчин сайд, ноён Ш.Дуппелд баяр хүргэн, хоёр улсын хамтын ажиллагаа, тогтоосон уламжлалт харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүсэв. Мөн Монгол-Германы ашигт малтмал технологийн дээд …

  • 11 August

    Монгол улсын оюуны өмчийн газар, дэлхийн оюуны өмчийн байгууллага барааны тэмдгийн нэгдсэн сантай боллоо

    Монгол Улсын Оюуны өмчийн газар, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага хамтран ажилласны үр дүнд Монгол улсад хамгаалагдаж буй 45000 гаруй барааны тэмдгийн цахим санг Global Brand Database буюу Дэлхийн брэндийн санд ДОӨБ-ын гишүүн 188 орноос 31 дэх улс болж орууллаа. Энэ нь Монгол Улс 1985 онд гишүүнээр нэгдэн орсон Аж үйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисийн конвенцийн 12 дугаар зүйлээр хүлээсэн “Холбооны …