Мэдээ мэдээлэл

July, 2016

  • 20 July

    АСЕМ-ын уулзалтын үеэр Онцгой байдлын албаны нийт 1085 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллалаа

    Ази Европын дээд түвшний XI уулзалтын үеэр Онцгой байдлын албаны нийт 1085 албан хаагч өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэн ажиллалаа. АСЕМ-ын үндсэн болон дагалдах арга хэмжээний хамгаалалт, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий Тагнуулын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газар, Цагдаагийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газарт байрлах штабууд болон нэгдсэн хамгаалалтын байрлалуудад байрласан аюулгүй байдлын багцуудтай …

  • 20 July

    Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги шинэ байртай боллоо

    Онцгой байдлын албыг бэхжүүлэх, албаны бэлэн байдлыг хангах, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор Ховд аймгийн Онцгой байдлын газраас “Эрэн хайх, аврах ангийн шинэ ажлын байр” төслийг амжилттай хэрэгжүүлж 2016 оны 7 дугаар сарын 15-ний билэгт сайн өдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Эрэн хайх, аврах ангийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, Онцгой байдлын газрын дарга, дэд …

  • 20 July

    Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас урамшууллын аян зарлажээ

    Цахилгаан эрчим хүчний http://my.tog.mn/ цахим үйлчилгээг хэрэглэгчдэд таниулах, ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай, цаг алдалгүй хүргэх зорилгоор Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ /УБЦТС/ ТӨХК-иас цахим үйлчилгээг ашигладаг хэрэглэгчдийнхээ дунд урамшууллын аян зарлажээ.  Аян 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс  9 дүгээр сарын 20-ны өдрийг дуустал үргэлжилэх юм байна. Энэхүү аянд УБЦТС ТӨХК-ийн бүх хэрэглэгч оролцох боломжтой бөгөөд цахилгаан эрчим хүчний …

  • 20 July

    Таван шар орчим хэрэглээний халуун ус түр хязгаарлана

    Нийслэлийн хэмжээнд хотын дулааны төв шугам, тоноглолын их болон урсгал засварын ажлыг төлөвлөсөн графикийн дагуу хийж байна.  Өнөөдрийн байдлаар  СХД-ийн Таван шар орчим, Номин агуулах, Нефть бааз, Алтан тариа, 21-р хороолол орчмын орон сууц, албан газруудын хэрэглээний халуун усыг түр хязгаарлан, дулааны шугамд засвар үйлчилгээ хийж эхлээд байна. Засварын ажлыг 07 сарын 28-ны өдөр дуусгахаар төлөвлөжээ.

  • 20 July

    Тарваган тахлын вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдана

    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Энэхүү вакцинд зургаагаас дээш насныхан хамрагдах тул харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа очиж хийлгэнэ үү. ДЭМБ-ын мэдээнээс үзэхэд жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг аж. Ази, Африк, Өмнөд Америкийн зарим оронд хүмүүс тарваган тахлаар өвчилж байгаа нь …

  • 20 July

    Монголынхоо нэрийг гаргах оюуны бүтээлд саналаа өгч нэгдээрэй!

    Амазоны “Kindle Scout” номын агентлаг “Очир эрхшээгч” номыг маань зөвшөөрч бүтэн сарын хугацаатай ном хэвлүүлэх эрхийн төлөөх санал асуулганд оролцуулах болсон юм. Эл ном хэвлүүлэх санал асуулганд “Очир эрхшээгч” роман маань 18 хоног явж байна. -Би энд хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Миний ном бол Амазоны номын ертөнцөд огт танил биш ном. Учир нь : Би Ази, Ази азидаа Монгол …

  • 20 July

    Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт энэ сарын 28 хүртэл явагдана

    ЗӨСҮТөв нь өчигдрөөс эхлэн улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 28-ныг дуустал зохион байгуулах юм. Тиймээс тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад  идэвхтэй хамрагдахыг МХЕГ-аас анхааруулж байна.

  • 20 July

    Голын уснаас дахин хоёр иргэний амь насыг аварлаа

    Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн томилгоот бүрэлдэхүүн 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн 12:00-20:30 цагийн хооронд Орхон голын эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх ээлжит эргүүлийг хийлээ. Тус хугацаанд хоёр иргэн согтуугаар усанд орж байгаад хөл алдан  живж, гол даган урсаж байсныг эрэн хайх аврах ангийн усчин аврагчид аврах ажиллагаа явуулан, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, Цагдаагийн газарт …

  • 20 July

    Отгонтэнгэр хайрханы тахилга энэ сарын 22-нд болно

    Төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханы тэнгэрийг тайх ёслолыг энэ сарын 22-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Монгол түмний буян заяа, цог хийморь, хойч ирээдүйг ивээн даасан төрийн тахилгат Отгонтэнгэр хайрханыг тахих ёслолыг Ерөнхийлөгчийн 2012 оны 08 сарын 23-ны өдрийн 153 дугаар зарлигаар таван жилд нэг удаа хийхээр болсон билээ. Тахилгын үйл ажиллагааг “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ыг баримтлан …

  • 20 July

    Рио-2016 олимпийн тугчаар Б.Тэмүүлэн тодорлоо

    Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг  үдэн гаргах ёслол өнөөдөр  Чингисийн талбайд  11 цагаас болно. Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья: 1.Жүдо …

  • 20 July

    Цахим үнэмлэхээ үрэгдүүлсэн бол нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр захиалж болно

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас иргэд  нийслэлийн нутгийн Захиргааны байгууллагуудын 316, Засгийн газрын харъяа, Яам болон агентлагуудын 77 үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм. Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарт Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас гадаад паспорт захиалах, иргэний цахим үнэмлэх захиалах зэрэг үйлчилгээг үзүүлж байгаа юм. Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас мэдээлж байгаагаар нийслэлийн иргэд үрэгдүүлсэн, хүчинтэй байдлыг …

  • 20 July

    С.Молор-Эрдэнэ хуурамч, худлаа философидолтоороо олон нийтийг хуурч байна

                  “50 настныг сургаж болдоггүй, тавхан ч бай нохойг тууж болдоггүй” гэдэг монгол ардын цэцэн үг байдаг даа. Оюуны эрдмийг бол 50 байтугай ахмад, өндөр настангууд сурдаг төдийгүй бүтээдэг нь бүхэнд илэрхий. Харин амьдралаа яаж зохион авч явах, нийтийн дунд биеэ хэрхэн илэрхийлж байх ухаан ба үйлдэл  бол 50 настанд өөрийнх нь хэр хэмжээнд төлөвшчихсөн байж, харин төлөвшөөгүй байлаа …

  • 19 July

    Богино хугацаанд амжилтаа ахиулсан төрийн байгууллага

    Улс орны эдийн засаг саарсан, тэр хэрээр төрийн болоод хувийн хэвшлийн ажил удааширч, зогсонги байдалд ороод буй гэж ярьж бичицгээж байна. Гэвч энэ хугацаанд хийсэн ажилдаа эзэн болж, ажлынх нь үр дүн өсөлтийн графикаар хэмжигдэж буй төрийн байгууллагууд цөөнгүй байна. Тэд төрийн хямрал, эдийн засгийн хүндрэлийг үл ажрах ажилдаа идэвх зүтгэл гаргаснаар ганцхан жилийн хугацаанд үр дүнтэй, орлоготой ажиллаж чадсан жишээ …