Мэдээ мэдээлэл

June, 2016

  • 25 June

    Гурав хоног архи согтууруулах ундаа худалдахгүй

    Сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуулийн үеэр гарч болзошгүй хэрэг зөрчлөөс сэргийлэх зорилгоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга захирамж гаргажээ. Уг захирамжийг хэрэгжүүлэхээр, сумын цагдаагийн хэлтэс энэ сарын 26-ны өдрөөс эхлэн гурав хоног архи согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудыг архи согтууруулах ундаагаар иргэдэд үйлчлэхгүй байхыг анхааруулжээ. Энэ гурав хоногийн хугацаанд захирамж зөрчсөн хүнийг 30-50 мянган төгрөгөөр, аж …

  • 25 June

    Нийт 21 мянган га газар түймэрт өртжээ

    Улсын хэмжээнд он гарсаар эхний зургаан сарын байдлаар нийт 13 аймгийн 47 суманд 81 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 21293 га ой, 332.653 га хээр, нийт 353.946 га талбай түймэрт өртсөн байна. Түймрийн улмаас /урьдчилсан байдлаар/ байгаль, экологид 310.871.286 төгрөг, эд материалд 2.497.500 төгрөг, унтраахад 10.068.050 төгрөгийн зардал гарчээ. Түймэрт гурван хүн амиа алдаж, дөрвөн хүн түлэгдэж, …

  • 25 June

    Зам ашигласны төлбөр хураах зохицуулалт хангалтгүй байна гэв

    ШӨХТГ-аас Улаанбаатар хот болон хот хоорондын төлбөр хураах төвүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар дараах хэд хэдэн зөрчил илэрчээ.Тодруулбал, Иргэдээс авдаг авто зам ашигласны төлбөрийн тасалбар нь нууцлалгүй, тухайн шалган нэвтрүүлэх байгууллагын нэр бичих бичвэр байдаг ч бичдэггүй, үнэт цаасны шаардлага хангахгүй, хугацаа илэрхийлдэггүй, зарим шалган нэвтрүүлэх цэгүүдэд тасалбар дээр /он.сар.өдөр/ огноог ажилтнууд өөрсдөө гараар бичдэг зэрэг зөрчил нийтлэг …

  • 25 June

    Кино театруудын гаднах зогсоолууд төлбөргүй байх ёстой гэв

    Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар өргөн дэлгэцийн  кино театруудад шалгалт хийсэн бөгөөд энэ үеэр гаднах талбайн автомашины зогсоолыг төлбөргүй болгохоор зөвлөмж хүргүүлжээ. Тус шалгалтанд “Өргөө”,“Тэнгис”,“Хүннү”,“Гэгээнтэн” кино театрууд хамрагдсан ба эдгээр байгууллагын зарим үйл ажиллагааг хуулийн хүрээнд байлгахыг сануулжээ. ШӨХТГ-ын дарга Б.Мөнхтөр “Тухайн байгууллага гаднах автомашины зогсоолоос төлбөр нэхэмжлэх нь хууль бус үйлдэл. Тиймээс кино театруудад төлбөргүй байлгахыг зөвлөж байна” гэлээ. …

  • 25 June

    Хумсны лакыг хурдан хатаах аргууд!

    Халуун уур, хүйтэн ус хэрэглэх, эсвэл зүгээр л бүрэн хаттал нь огт оролдохгүй байх шаардлага гардаг. Гэтэл хаттал нь хүлээх зуур юу эс тохиолддог билээ. Тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид уг асуудлыг хялбар шийдэх «лак хатаагч» нэртэй бүтээгдэхүүн гаргасан байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүн нь тосон түрхлэг, спрей, дусаагууртай дусал зэрэг хэлбэрүүдээс тогтоно. Эдгээр бүтээгдэхүүнүүд нь хумсны лакыг маш түргэн хугацаанд …

  • 25 June

    Өндөр болмоор байна уу охидоо?

    Сунгалтын бvх дасгалыг нэг бол хvчний дасгалын дараа, эсвэл хvчний дасгалын явцад хийдэг. Долоо хоногт 2-3 удаа нэг давталттай хийнэ. Төлөвлөгөө -Бие халаалт. Хэрэв чи энэ цогц дасгалыг хийхээр шийдсэн бол эхлээд заавал биеэ халаах хэрэгтэй. Энэ нь, нэгдvгээрт vр дvнг нэмэгдvvлнэ. Хоёрдугаарт, гэмтэж бэртэхээс хамгаална. Yvний тулд булчингуудаа амрааж, дээд зэргээр сунгах боломжтой болохын тулд дасгалын тоог 15-аас хэтрvvлэх …

  • 25 June

    Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн боловсролын салбарын сургууль, цэцэрлэгийн удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулагдаж дүүргийн боловсролын хэлтэс, Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нарын 270 гаруй хүн оролцлоо.      Тэрбээр 2012-2016 онд хийгдсэн ажлын товч тайлан, 2015-2016 оны хичээлийн жилийн зорилтын биелэлтийг тайлагнах, цаашид хэрэгжүүлэх ажлын санал, асуулга авах зорилготой тус зөвлөгөөн Нийслэлийн иргэний танхимд өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө.

  • 25 June

    Өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээний өдөр

    Үндэсний их баяр наадмыг угтаж өнөөдөр нийслэлийн хэмжээнд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна.Цэвэрлэгээгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хийгдсэн засвар, тохижилтын ажлуудыг дуусгаж, үлдэгдэл хог хаягдал, шороо чулууг цэвэрлэх, гудамж талбайн хогийн сав, хайс хашлага, гэрэлтүүлгийн шонг угаан, аж ахуйн нэгж, иргэд орчныхоо 50 м газрыг цэвэрлэнэ. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрийг …

  • 25 June

    Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

    Өнөөдөр аргын тооллын 2016 оны зургаадугаар сарын 25. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Зуны дунд хөх морь сарын Билгийн тооллын 20. Санчир гараг. Чөдөр одтой, хоёр хар мэнгэтэй, шар бар өдөр. Өдрийн наран 4 цаг 55 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба …

  • 24 June

    Шөнийн захын худалдаа эрхлэгчид Р.Булгамаагаас хуулийн зөвлөгөө авлаа

    Өнөөдөр Р.Булгамаа “Шөнийн зах” худалдааны төвд ажиллалаа. Тэрээр хувиараа худалдаа эрхлэгчдийн ихэнх нь эмэгтэйчүүд байгааг анзаарсан бөгөөд асуудал, хүндрэл хаана байгааг харилцан ярилцсан юм. Худалдаа эрхлэгчид түүнийг элэгсэг дотно хүлээн авч, худалдааны төвийн түрээс, нийгмийн халамжийн талаар ярилцлаа. Шөнийн захын удирдлагууд Р.Булгамаад итгэл хүлээлгэн ийн арга хэмжээ зохиож байгаад нь талархаад “яг үнэндээ нийгмийг хөдөлгөгч хүч нь болсон иргэдийн худалдаа …

  • 24 June

    УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс асуух арван асуулт

    Х.ТЭМҮҮЖИН ТАНЫГ ЦЕНЗУРГҮЙ ЯРИАНД УРЬЖ БАЙНА  Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс сэтгүүлч Л.Мөнхбаясгалан дараах 10 асуултыг асууж, “Цензургүй яриа” нэвтрүүлэгтээ урьжээ. Эрхэм гишүүн Х.Тэмүүжинг нэвтрүүлэгтээ урьж дараах асуултуудыг асууя…бүх асуулт цагаан цаасан дээр хараар эрхзүйн баримттай бөгөөд зарим нь бичлэгээр буй…Урих болсон шалтгаан нь та миний хийсэн нэвтрүүлгүүдийг тэндээс захиалгатай, эндээс захиалгатай гэж олон удаа ярьлаа. Би ч …

  • 24 June

    Гэмтсэн үсийг арчлах энгийн аргуудаас

    Үс унах үед халгайн хандаар шавшдаг. Амны нэг халбага нунтагласан халгайн навчин дээр нэг аяга халуун ус хийж нэг цаг орчим байлгана. Хандыг шүүж толгойн хуйханд долоо хоногт 1-2 удаа түрхэнэ. Үс унах, толгойн үс хуурайшсан үед толгойгоо савангүй бүлээн усаар угаасны дараа хуйхандаа тайвшруулах иллэг хийх маягаар хоолны давс түрхэнэ. 10-15 минут болсны дараа үсээ угаана. Зургаан удаа давтана. …

  • 24 June

    “Хөвсгөлийн халдлага давтагдахгүй …” гэх мэдээлэлд залруулга хийж байна

    2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр www.tashuur.mn сайтаас “Хөвсгөлийн халдлага давтагдахгүй гэх баталгаа бий юу” гэх гарчиг бүхий материалыг нийтэлж өгнө үү гэсэн хүсэлт тавьсан. Хамтран ажиллаж мэдээ, мэдээлэл солилцдог учраас итгэлцэл дээр тулгуурлан энэ мэдээллийг тухайн өдөр өөрийн сайтад нийтлэсэн болно. Гэвч мэдээлэл нь баримт нотолгоогүй, гүтгэлгийн шинжтэй байсныг нягтлалгүйгээр нийтэлсэн алдааг гаргажээ. Тиймээс нэр дэвшигч Л.Мөнхбаатараас хүлцэл …

  • 24 June

    Зуслангийн газар өмчлүүлэх ажил 9 сар хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн хэмжээнд өмнө нь эзэмшиж байсан зуслангийн газрыг өмчлүүлэх ажлыг 2016 оны 04-р сарын 18-нд албан ёсоор эхлүүслэн. Өмчүүлэх ажлыг цахим хэлбэрээр болон цаасан хэлбэрээр Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд явуулж байна. Чингэлтэй дүүргийн хувьд эзэмшиж байсан газрыг нь өмчлүүлэх боломжтой 200 гаруй материалыг хүлээн авч захирамжийн төсөлд танилцуулахад бэлдэж байгаа бөгөөд 1800 орчим хүсэлтийг цахимаар хүлээн авсанаас 800 иргэний эзэмшлийн зуслангийн …

  • 24 June

    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлсэн иргэдийн 77,1 хувь нь талархал илэрхийлжээ

    Нийслэлээс үзүүлдэг төрийн бүх үйлчилгээг хурдан, тэгш, нээлттэй үзүүлэх зорилгоор Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн 3 салбарыг  Дүнжингарав, Мишээл, Драгон төвүүдэд байгуулсан. Эдгээр төвүүдээр дамжуулан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлдэг 382 төрлийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс үзүүлж байна. Үйлчилгээтэй холбоотой асуудлаар амаар болон бичгээр  нийт 1038 иргэн хандсанаас 77,1 хувь нь талархал, 10,9 хувь нь гомдол  ирүүлжээ. Ирсэн гомдол, санал хүсэлт …