Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 25 May

    СЕХ, сонгуулийн хороодод МАН-аас шаардлага хүргүүлэхээр боллоо

    МАН-ын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд Говь-Алтай болон Дархан-Уул аймгийн төлөөлөл мэдээлэл өглөө. Говь-Алтай аймгийн гурван нэр дэвшигч, Дархан-Уул аймгийн зургаан нэр дэвшигчийг сонгуулийн хорооноос бүртгэхээс татгалзсан хариу өгсөн байна.  Энэ тухай МАН-ын Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ “УИХ болон орон нутгийн сонгуулийг МАН шударга явуулах талд анхаарал тавин ажиллаж байгаа. Гэтэл  тойргийн хороодод хууль зөрчсөн …

  • 25 May

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдэд үнэмлэх гардууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр Н.Лүндэндорж, Д.Эрдэнэчулуун, О.Зандраа, П.Батсайхан нарыг томилсон юм. Дээрх гишүүдийг сонгон шалгаруулахдаа шүүгч нар өөрсдөө нууц санал хураалт явуулан шалгаруулсан бөгөөд цаашдаа энэ зарчмыг жишиг болгохоор тогтсон байна.  Үнэмлэх гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хамгийн гол зүйл бол өнгөрсөн жилүүдэд явуулж ирсэн шинэтгэлийн үйл ажиллагааг …

  • 25 May

    Ипотекийн зээлээс үүдэлтэй эдийн засгийн хямрал

    Өдөр тутамд бидний идэх хоолноос хороож, олох орлогноос минь хумсалж, ирээдүйг маань улам бүр эрсдэлд оруулж байгаа, бидний хэлдэгээр хямрал гэж нэрлээд байгаа үзэгдлийнхээ тухай бид хэр их зүйл мэдэх вэ. Түүний бий болох явцыг засгийн газрын зүгээс гадаадын шууд хөрөнгө оруулалт зогссон, ашигт малтмалын үнэ унасан гэдэг хоёр шалтгаанаар тайлбарласан бол сөрөг хүчний зүгээс их хэмжээний зээл авч эдийн …

  • 25 May

    Намууд энэ сарын 27-нд хуралдана

    Сонгуулийн хуульд зааснаар намууд нэр дэвшигчээ энэ сарын 23-наас эхэлж тав хоногт багтаан тодруулах юм. Нэр дэвшигчдийг тодруулах сүүлийн хугацаа тавдугаар сарын 27-ноор дуусгавар болж буй учир намууд тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой. Энэ сарын 28-н бямба гарагт таарч буй учир намууд нэр дэвшигчээ ирэх пүрэв гарагт тодруулахаар болсон байна. Тодруулбал, …

  • 25 May

    Хоолойны ангина эмчлэх арга

    Хүмүүсийн хоолойны ангина үе мөч, зүрхэндээ ордог гэж ярьдаг өвчний талаар бага зэргийн мэдээллийг оруулъя. Энэ бол А бүлгийн цус задлагч стрептококкоор (Streptococcus pyogenes)-ээр үүсгэгдсэн залгиурын үрэвслээс хойш 1-5 долоо хоногийн дараа үүсдэг, үе мөч, зүрх, арьс, мэдрэлийн тогтолцооны зовиуруудыг үүсгэдэг “Ревматизм” гэдэг өвчин юм. Цочмог үрэвслийг Англиар rheumatic fever, Оросоор Острый ревматизм гэж нэрлэдэг. Стрептококкын дараах залгиурын үрэвслийн дараа …

  • 25 May

    Гэр хороолол болон орон сууцанд 3752 гэрэлтүүлэг шинээр тавина

    Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хороолол болон орон сууцанд 2016 онд 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 3752 гэрэлтүүлэг шинээр хийхээр төлөвлөн ажиллаж байна. Үүнээс нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн гэр хороололд нийт 2 тэрбум төсөвт өртөг бүхий 1130 гэрэлтүүлгийг шинээр тавина.  Харин нийслэлийн төвийн 6 дүүргийн болон орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 4.9 тэрбум төгрөгийн …

  • 25 May

    Ганцхан цахилгаан утас дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ?

    172 жилийн тэртээМорзегийн аппаратаар хүн төрөлхтөний түүхэнд анхны цахилгаан утас илгээжээ. Гайхалтай ч, өнөөдрийн холбооны бүх хэрэгсэл нь чухамхүү энэ үйл явдалтай холбоотой. 1844 оны тавдугаар сарын 24-ндВашингтон, Балтиморын хоорондох 64 километрийн урт анхны шугамаар дэлхийн түүхэнд анхны цахилгаан утсыг баяр ёслолын байдалтай илгээжээ.Энэ “гайхамшигийг” бүтээгч нь Сэмюэл Финли Бриз Морзе юм.Гайхалтай нь,анх нь зураач Морзе цахилгаан дамжуулдаг аппарат бүтээчих …

  • 25 May

    Хурд хэтрүүлж камерт бичигдэхэд жолоодох эрхийг шууд хасна

    Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж  нэг удаа хурд хэтрүүлж камерт бичигдэхэд жолоочийн жолоодох эрхийг шууд зургаан сарын хугацаагаар хасч байна.  Тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл хүлээлгэж байна. Түүнчлэн  жолооч нар хяналтын камергүй Нисэх-Яармаг, Баянхошууны замд хурд хэтрүүлсний …

  • 25 May

    Хүрээлэн буй орчны бохирдол дайнаас 200 дахин их үхэл авчирч байна

    Хүрээлэн буй орчин, агаарын бохирдол жил бүр дай­наас 200 дахин их үхэл учруулж байгааг өчигдөр Найробид эхэлсэн Хүрээлэн буй орчны НҮБ-ын хоёрдугаар ассамблейн (UNEA-2) илтгэлд онцол­жээ. 170 гаруй орны төлөө­лөг­ч оролцож байгаа энэхүү уулзалтын зорил­го нь НҮБ-аас өнгөр­сөн есдүгээр сард батал­сан Тогтвортой хөгж­лийн зорилгод хүрэх хөтөл­бөрийг боловсруулж, 2030 он хүртэл хүрээлэн буй орчны талаар баримтлах бодлогыг тодорхойлох юм. 2012 онд …

  • 25 May

    Нэр дэвшигчид сурталчилгаандаа цацах “энэ их” мөнгөөр Эх орноо “архинаас гаргая”

    Сонгуулийн сурталчилганд нэг нэр дэвшигч хичнээн төгрөг зарцуулдаг бол. Хуулиараа хааж боосон ч гэсэн өөрийгөө бусдад таниулахын тулд нэр дэвшигчид заавал реклам сурталчилгаа хийхээс өөр аргагүй байдалд хүрнэ. Нэр дэвшигчид УИХ болон орон нутгийн гээд сонгуульд нэрээ дэвшүүлж байгаа. Тэд намын гишүүний татвар гэж 100 000 000 төгрөг төлөх нь энүүхэнд. Мөн дээр нь сурталчилгаа тараах материал, ард иргэдтэй уулзах уулзалтууд, гарын …

  • 25 May

    Улаан бурханы эсрэг вакцин хийлгээгүй иргэдийг 20-30 мянган төгрөгөөр торгоно

    Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст вакцин хийж эхэлсэн.  Улаан бурхны эсрэг нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхэлсэн бөгөөд товлосон хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Өчигдрийн байдлаар улсын хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 74 хувь нь буюу 466 мянган иргэн хамрагджээ. Тиймээс Засгийн газраас орон даяар …

  • 25 May

    Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэв

    Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А/409 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Орон сууцны хороолол доторх инженерийн шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, …

  • 25 May

    Тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газруудад аттестатчилал явуулна

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас архи согтууруулах ундаа худалдах болон түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудыг хамруулсан нэгдсэн сургалтыг нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд зохион байгуулж байна. Эхний сургалтыг Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгжүүдийг хамруулан зохион байгуулав. Сургалтын үеэр 2016 онд явуулах аттестатчиллын удирдамжийг танилцуулан холбогдох зөвлөмжийг өгч, санал солилцсон юм. Аттестатчиллыг 2016 оны 07 дугаар …

  • 25 May

    “Монголболгаргео” ХХК-ийг “луйвардах” гэсэн Л.Пүрэвгял удаа дараа хууль зөрчиж байна

    Монгол Улсын Засгийн газар 2011 онд “МонголБолгаргео “ХХК-ийн өөрийн мэдлийн 50 хувийг хувьчлахаар өмч хувьчлалын жагсаалтад оруулсан. Улмаар 2011 онд ТӨХ-ны 438 дугаар тогтоол гарч 85,420 ширхэг хувьцааг нэг багц болгон нээлттэй дуудлага худалдаа зарласан. Хэд хэдэн удаагийн дуудлага худалдаа зарлагдсан ч амжилтгүй болж , Монгол-Хятадын хамтарсан “Жинлиань” ХХК  тус  компанийн 50 хувийг Засгийн Газраас 2 тэрбум 950 сая төгрөгөөр буюу …

  • 25 May

    Хаврын тариалалт 60.1 хувьтай үргэлжилж байна

    Хаврын тариалалт ид явагдаж буй энэ үед газар тариалангийн бүс нутгуудад хур тунадастай, газарт чийг өгч байгаа нь тариалалт хийхэд таатай нөхцөл болж байна. Энэ онд улсын хэмжээгээр 323 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 13.4мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 16.3мянган га-д тэжээлийн, 25.3 мянган га-д тосны ургамал, нийтдээ 385.2 мянган га-д тариалалт хийхээр …