Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 16 March

    Нэгэн хужаагаас болж Монгол төрийн ажил гацаанд орчихжээ

    Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг шинэчлэх хөтөлбөрийг Нийслэлээс зохион байгуулан, энэхүү ажлыг нь УИХ-аас дэмжин 5 хувийн зээл хүртэл гаргаад байна. Түлээ, нүүрс түлэн олон жил гэр хороололд амьдарсан айлууд будаг нь ханхалсан шинэ сууцанд орж, хэзээ мөдгүй нурж мэдэх хуучин байрандаа түгшин суугаа гэр бүл шинэ байрныхаа түлхүүрийг гардаж эхлээд байна. Энэхүү бүтээн байгуулалтыг төрийн …

  • 16 March

    Шадар сайд Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Шадар сайд Д. Оюунбаатар, Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин болон Дорнод Казахстан мужийн захирагч Д.К.Ахметов нартай уулзлаа. Уулзалтад Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын Засаг дарга нар болон БИПЕК АВТО-АЗИЯ группийн төлөөлөгчид оролцсон юм. Тус улсаас Дорнод Казахстаны Монгол Улстай хиллэж байгаа аймгуудтай бүс нутгийн хамтын ажиллагааг тодорхой чиглэлээр бэхжүүлэн ажиллах, машин үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл …

  • 16 March

    81 иргэнд 5 хувийн хүүтэй зээл олгосон байна

    Арилжааны банкууд өчигдөр буюу энэ сарын 15-нд орон сууцны 5 хувийн хүүтэй зээлд хамрах хүсэлтэй 81 иргэний хүсэлтийг хүлээн авч 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор шийдвэрлэсэн талаар өнөөдөр Монголбанк мэдээлэв. Засгийн газраас гаргасан орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийг 5 хувь болгох журам энэ сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Уг журмаар Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Багануур, Багахангай, Налайх …

  • 16 March

    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Мөнгөний сонгууль болохгүй гэдэг худлаа л байхгүй юу

    Сонгуульд яавал би гарах вэ гэдгээ бодоод хуулиа өөрчлөөд байх шаардлагагүй. Харин одоо байгаа хуульдаа нийцүүлээд юуг хийсэн, юу хийх гэж байгаагаа ярь л даа. Таны хийсэн болон хийх ажлыг дэнсэлж байж сонгоно уу гэхээс та компанийн захирал байна уу гэдэг нь хэнд ч хамаагүй. 1000 хүнд нэг нэг сая төгрөг өгөөд Их хурлын гишүүн болсон хүн манай 76 дотор …

  • 16 March

    Жүжигчин бүсгүй бэлхүүсээ нарийсгаснаас болж амиа алдах шахжээ

    Африкийн 24 настай жүжигчин бүсгүй Шенглэ бэлхүүс нарийхан болгодог даруулга тасралтгүй зүүдэг байснаасаа болж амиа алдах шахжээ. Тэрхүү даруулга түүний 44 инч байсан бэлхүүсийг бүхэл бүтэн нэг дахин нарийсгаж, 22 инч болгосон аж. Гэвч тэрбээр тэрхүү амжилтандаа сэтгэл ханалгүй байнга даруулга зүүдэг байсан гэнэ. Эмч нарын ярьж буйгаар тэрбээр бөөрний дутагдалд орсон бөгөөд энэ нь түүний маш удаан хугацааны турш …

  • 16 March

    Шар усны аюулаас сэрэмжлүүлж байна

    Энэ сарын эхээр цасаар шуурч, нийт нутгаар цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Тэгвэл ойрын өдрүүдэд дулаарахыг Ус,цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.  Өнөөдрөөс баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн болон зүүн зүгийн нутгаар бага зэрэг сэрүүсч, хангайд цас,говьд бага зэргийн шороон шуурга шуурна. Үүнээс хойш дулаан өдрүүд үргэлжлэх аж.Өнөөдөр нийслэлд өдөртөө 4-9 градусын дулаан байна. Дулаараад ирэхээр голын мөс …

  • 16 March

    Энэ сарын 24-нд дуут дохио ажиллана

            Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригт улс орон даяар гамшиг, ослын дуут дохиог ажилуулж, гамшгийн үеийн бэлтгэл сургуулилт хийдэг. Энэ жил уг өдөр 24-нд тохионо. Дуут дохио 16 цагт  дуугарах бөгөөд энэ үеэр иргэд гэр болон албан тасалгаанаасаа задгай талбайд гарч зогсох ёстой юм. Энэ нь гамшиг ослын үед өөрийнхөө болон бусдын амь насыг …

  • 16 March

    Хорих ангиас суллагдаж буй хүмүүсийг ажилд зуулчилна

    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа П.Хосбаяр, нийслэлийн Хөдөлмөрийн газрын дарга Г.Гэрэлмаа нар 2016 онд хамтран ажиллах талаар санал солилцож, гэрээнд гарын үсэг зуржээ. Хоёр тал хорих ангиас суллагдагсдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамруулах, ажлын байранд зуучлах чиглэлээр хамтран ажиллах аж. Сүүлийн жилүүдэд хорих ангид ял эдэлж буй хүмүүст …

  • 16 March

    Микронуудыг шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ

    Нийслэлийн захиргаанаас нийтийн тээвэрт микро автобус явуулахгүй байх тухай захирамж гаргасан ч энэ төрлийн бизнес эрхлэгчдийн хүсэлтээр хугацааг сунгаж, стандарт тогтоосон. Үүнийг эсэргүүцсэн цуглаан өчигдөр Сүхбаатарын талбайд болж, цөөнгүй тооны микрочид ирсэн байлаа. Стандарт ёсоор 100 гаруй микрог наймдугаар сарын 1 хүртэл үйлчилгээнд явуулж, бусдыг нь “жагсаал”-аас хасах юм байна. Энэ талаар хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн дарга Ц.Батчулуун хэлэхдээ, …

  • 16 March

    Харилцаа холбооны зохицуулах хорооноос С1 телевизэд шаардлага хүргүүлжээ

    Монгол Улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг гаргаагүйтэй холбогдуулан С1 телевизэд шаардлага хүргүүлжээ. Тус шаардлагад “Сүүлийн үед олон нийтийн дунд Мүүний урсгалын талаар хүчтэй яригдаж, энэхүү сэдвийг баримт нотолгоотойгоор олон нийтэд хүргэнэ хэмээн зарлаад байсан “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлгийг хөтөлбөрт туссан цагийн хуваарийн дагуу нэвтрүүлээгүй, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдлаа, ямар нэгэн эрх бүхий байгууллага албан тушаалтан телевизээр гарах, …

  • 16 March

    Л.Гансүх нарыг шүүх хурал ирэх лхагва гаригт болно

    Засгийн газраас 2012 онд хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр Л.Гансүхэд шүүхээс 4.6 жилийн хорих ял оноосон. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гаргасан дээрх шийдвэрийг яллагдагч талаас эсэргүүцэн Улсын Дээд шүүхэд хандсан юм. Шүүх хурлыг хоёрдугаар сарын 25-ны дотор товлох ёстой байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас 14 хоног хойшлуулжээ. Тэгвэл уг хугацаа …

  • 16 March

    АН-ынхан 5 хувиар ард иргэдийг барицаалж байна уу

    Сонгууль болоход гуравхан сар үлдлээ. Зургадугаар сарын 29 буюу бариа ойртох тутам АН-ын сонгуулийн суртал чилгааны арга улам нарийсч эхэллээ. Нэгэн жишээ нь ипотекийн зээлийн найман хувийг тав болгосон явдал. Ингэхдээ нийтэд нь бус хэсэгчилж таван хувь руу шилжүүлж иргэдийн амыг тагласан нь цаанаа учиртай. Тодруулбал, 21 аймаг болон нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүрэгт орон сууц худал дан авсан иргэдийн …

  • 16 March

    Монголын циркчид 5 цомын баяраа тэмдэглэнэ

    Монголын Үндэсний Циркийн жүжигчид өнгөрсөн 6 сарын хугацаанд нийтдээ 5 цомыг олон улсын дээд зэрэглэлийн циркийн тэмцээнүүдээс хүртсэн байна. ОХУ-ын Идол тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид мөнгөн цом, БНХАУ-ын Вучиао тэмцээнээс Б.Золбаяр ахлагчтай жүжигчид мөнгөн цом, Францын Масси тэмцээнээс Ц.Пүрэвжаргал ахлагчтай жүжигчид алтан цом, Испанийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид алтан цом, ОХУ-ын Ижевскийн тэмцээнээс Т.Номуунбаатар ахлагчтай жүжигчид тус тус алтан цом …

  • 16 March

    “Мүүн”-ийн байгууллагаас тайлбар хийжээ

    Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Мүүний шашинтай холбоотой олон баримтуудыг дэлгэж, олныг цочирдуулсан. Тухайлбал, хүүхдүүдээр худлаа хэлүүлж бараа заруулан, хөдөлмөрийг нь шулдаг, залуусыг гэрээслэл бичүүлэн, ухсан нүхэнд авсанд хэвтүүлээд шороогоор булдаг, хүний наймаа эрхэлдэг гэх зэрэг мэдээллүүд нийгмийг сэрдхийлгэн, уг шашны талаар олон хүнд нэгийг бодогдуулсан билээ. Тэгвэл Монгол дахь Мүүний шашны байгууллагаас дээрх үйлдлүүдийнхээ талаар тайлбар хийжээ. Уг тайлбарт “Энэ …

  • 16 March

    Олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалт ирэх сарын 1-6-ны өдрүүдэд болно

     Улаанбаатар хотын цагдаагийн газраас олон нийтийн цагдаагийн ажилтны сонгон шалгаруулалтыг 2016 оны 04 дүгээр сарын 01-06-ны өдрүүдэд  зохион байгуулах гэж байна. Нийслэлийн харьяа, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой, 20 нас хүрсэн, 168-аас дээш өндөртэй иргэдийг  бүртгэлд хамруулж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд зааснаар судалгааг хийх юм. Иргэдийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 5 дугаар зүйл болон Цагдаагийн ерөнхий газрын даргын …