Мэдээ мэдээлэл

May, 2016

  • 19 May

    Сайн мэдээ: Ноён ууланд олборлолт явуулах “Сентерра Голд” ХХК-ийн лицензүүдийг цуцаллаа

    Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын 4 лиценз нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа …

  • 19 May

    Өмнөговийн нэр дэвшигчид шүүхэд хандлаа

    Өмнөговь аймгийн Номгон сумын 8-р тойрогт ИТХ-аас нэр дэвшсэн С.Цэрэнбаяр, 3-р тойрогт нэр дэвшсэн Б.Батаа нарыг аймгийн Сонгуулийн хороо бүртгэхээс татгалзжээ. Сонгуулийн хорооноос нэр дэвшигчийг бүртгэж аваагүй шалтгаанаар нэр дэвшигчдийн сонгуулийн хуулийн 154.3.3-т заасан “нэр дэвшигч нь аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх”,158.1.3 дахь “нэр дэвшигчийг …

  • 19 May

    Криштиан Роналдог Европын багууд сонирхож эхэллээ

            Криштиан Роналдо Мадридын “Реал” клуб-тэй хийсэн гэрээгээ дуусгаад Парисын “Сен Жермен” клубт тоглохоор болсныг “The Мirror” сонинд бичжээ. Эх сурвалжид мэдээлснээр Францын тал Португалийн супер одыг багтаа авахаар түүний агент Жорже Мендештэй аман тохиролцоонд хүрчээ. Хэрвээ Роналдо француудын урилгыг хүлээн авбал талуудын тохиролцоо амжилттай хэрэгжих юм. “Реал” клубтэй байгуулсан Криштиан Роналдогийн гэрээ 2018 онд дуусах учраас Европын багууд түүнийг багтаа …

  • 19 May

    “Худалдаа хийлгэсэнгүй” хэмээн эсэргүүцэж, автобусаа шатаана гэж “сүрдүүлэв”

    Яг одоо 3, 4-р хороололд нэгэн залуу өөрийн эзэмшлийн том оврын автобустайгаа эсэргүүцэл илэрхийлж, төр засгаас жирийн иргэдэд худалдаа эрхлэх боломж олгохгүй бол автобусаа шатаана хэмээн “сүржигнэж” байна. Тэрээр автобусандаа кофе, шорлог зэрэг хөнгөн зуушны худалдаа эрхэлдэг боловч тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан учраас цагдаагийн байгууллагаас үйл ажиллагааг нь хориглосон байна. Тиймээс л ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж байгаа аж. Залуус …

  • 19 May

    Хүний гавьяат эмч Б.Туяабадрах Ховдод нэр дэвшинэ

    Намууд тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулсаар байна. АН, МАН-ын хувьд нэг их өөрчлөлт алга. Өмнө нь л нэр дэвшиж байсан хүмүүс тойрогтоо дахин нэр дэвшихээр болж байна. Харин жижиг намууд тун сонирхолтой гэж хэлж болохуйц хүмүүсийг өрсөлдүүлэхээр зүтгүүлж байна. Жишээ нь Ховд аймагт Хүний гавьяат эмч Б.Туяабадрахыг нэр дэвшүүлэхээр болсон тухай мэдээлэл сонсогдлоо. Ховд аймгийн Мөст, Алтай сумын уугуул Гавьяат …

  • 19 May

    Египетийн онгоц радараас алга болжээ

    Парисаас Египетийн Кайро хот руу хөөрсөн Египтийн агаарын 804-р онгоц өчигдөр радараас алга болжээ. Онгоцонд 56 зорчигч 10 ажилтан байсан байна. Онгоц 34000 фиттийн өндөрт нисэж яваад Египтээс 10 милийн зайд радараас алга болсон гэж эх сурвалж мэдээллээ. Одоогоор онгоцыг хайж байгаа бөгөөд осолдсон гэх ул мөр байхгүй байгаа учир өөр тайлбар хийсэнгүй. Б.Нараа

  • 19 May

    Ургац алдаагүй яаманд “итгэл алдахгүй”

    Өнөөдөр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан Холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлаар Хүнс Хөдөө аж ахуйн яамны “булхайтай” үйлдэл гэж ирээд л ярьж гарлаа. Зорилго нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормааг албан эрх мэдэл, тушаалаа ашиглан стандартын “шаардлага хангаагүй” буудайг 2-р зэргийн болгон “хувиргалаа” гэх гомдол тээсэн хэвлэлийн хурал байв. Гэвч мэдээлэл учир дутагдал ихтэй. …

  • 19 May

    ‎Автомашиных‬ нь ‪‎толин‬ дээр ‪‎дугаар‬ ‪бичих‬ ‪‎үйлчилгээ‬ ‪‎үргэлжилж‬ ‪байна‬

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсээс авто машины эд анги, түүний дотор толь, батерей зэрэг зүйлийг хулгайд алдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн зөвшөөрлийн дагуу автомашины толь болон, түүний хавтсан дээр үнэ төлбөргүйгээр улсын дугаарыг нь бичих үйлчилгээг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүлээд байна. Ингэхдээ толин дээр мөнгөн аяган дээр бичвэр хийдэг халаагч бичвэрийн үзгээр дугаарыг нь бичиж буй юм байна. …

  • 19 May

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа

    Дархан-Уул аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах, цаашид хийх ажил болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2016.05.17/ “Малчдын зөвлөгөөн”-ийг аймгийн ЗДТГ-ын “Хурлын танхим”-д зохион байгууллаа. Малчдын зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн харьяа Орхон, Хонгор, …

  • 19 May

    АТГ Уул уурхайн яаманд ажиллаж байна

    Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийн дагуу 2016 оны төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, тогтоомжийн хэрэгжилт, тайлан мэдээний үнэн бодит байдлыг хангах зорилгоор хяналт шалгалтыг явуулж байна. Шалгалтын хүрээнд холбогдох байгууллагуудын мэдүүлгийг бүртгэх, хянах, …

  • 19 May

    Хүй долоон худагт “Монгол хүү” Үндэсний хүүхдийн баярыг тэмдэглэнэ

    “Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд …

  • 19 May

    Боко Хорам бүлэглэлийн хулгайлсан охидын нэгийг олжээ

    Исламын Боко Харом бүлэглэл 2014 онд нэг сургуулийн 276 охиныг хулгайлсан билээ. Тэдгээр охидыг одоог хүртэл эрэн сурвалжилж байгаач сураггүй хэвээр байсан юм. Зарим иргэдийн мэдээлсэн байршлын дагуу цагдаагийнхан тусгай ажиллагаа явуулсны дагуу нэг охиныг аварч гэрт нь хүргэж өгөөд байгаа гэнэ. Ами Али гэгч 14 настай охиныг олоход тэрээр өөрийн 4 сартай хүүтэйгээ хамт байжээ. Охины хэлсэнээр тэрээр барьцаалагдсаныхаа дараахан бүлэглэлийн …

  • 19 May

    1072 хувьцааг “худалдаж авна” хэмээн цуурхал тараасан хүнийг олжээ

    1072 хувьцааг худалдаж авч байна гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээллийн дагуу иргэд хотын зарим нэгэн хэсэгт шөнө өдөргүй зогсох болсон. Энэ талаар цагдаагийн байгууллагынхан шалгалт явуулсны үндсэнд цуурхал тараасан иргэнийг баривчилжээ. “Дархан Монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Дашням гэгч нь “Залуучуудын холбооноос явж байна” хэмээн “1072 хувьцааг худалдаж авна” гэж цуурхлыг тараасан байсныг цагдаагийн байгууллагаас нотолжээ. Одоогийн байдлаар …

  • 19 May

    Замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг суурилуулна

    2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулаад байна. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцсөний үндсэн дээр байрлалыг тодорхойлон байршуулж байна. Одоогоор Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт …

  • 19 May

    Олон улсад оффшортнуудад хүлээлгэж буй хариуцлага

    Оффшор тойрсон мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн халуун сэдэв байв Татварын диваажин гэгдэх бүсэд үйл ажиллагаа явуулдаг компанид хувь эзэмшдэг  улстөрчид, төр засгийн тэргүүнүүдийн талаарх мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс дэлхий нийтэд ил болгосон. Панамын “Mossack Fonceka” гэх хуулийн фирмийн татваргүй 21 бүсэд байрлуулсан 200 гаруй мянган нууц компанийн оффшор дансны мэдээлэл цацагдсан даруй уг асуудлын эргэн тойронд үйл …