ШӨХТГ-ын дарга асан О.Магнай өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж ШӨХТГ-ын дарга асан Т.Аюурсайханыг хуулийн байгууллагад өгнө гэдгээ мэдэгдсэн юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт хэвлэл мэдээллийн хэрэгслээр Т.Аюурсайхан “О.Магнай томоохон компаниудтай шүүхийн тавцан дээр эвлэрдэг байжээ” гэсэн утгатай ярилцлага өгч тараасан юм. Уг ярилцлагадаа тэрбээр “О.Магнай нэр бүхий сүлжээ дэлгүүр, шатахуун түгээх станц, арилжааны банкуудад торгууль тавьдаг боловч дараа нь их …
Мэдээ мэдээлэл
April, 2016
-
11 April
А.Мөнхсүх: Битгий мартаасай гэсэндээ “Бүү март” киног хийлээ
Сүүлийн 25 жил уран бүтээлчдийн, тэр дундаа киночдын зүрхэлж барьж аваагүй сэдвээр түүхэн киног чадварлаг бүтээж буй залуу найруулагчтай уулзлаа. Энэ бол “Долоон бурхан харвадаггүй”, “Саятан болох дамжаа” зэрэг киног найруулсан “Хүмүүн фильм” продакшны найруулагч А.Мөнхсүх юм. 1990 оны цагаан морин жилийн Ардчилсан хувьсгал, өмнөх нийгмийн сүүлчийн удирдагч Жамбын Батмөнх агсны бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүү март” киног энэ сарын …
-
11 April
Г.Эрдэнэбаяр: Өсвөрийн шатарчид дэлхийд гарч эхэллээ
Өсвөрийн Ази тивийн Аварга шалгаруулах тэмцээн эх оронд минь зохиогдож байгаа энэ өдрүүдэд Монголын Шатрын холбооны дэд ерөнхийлөгч “Говийн өв” Группын захирал Г.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа. Л.Алтaнгэрэл: Сайн байна уу? Тэмцээний талаарх асуултаар ярилцлага эхлэх үү? Г.Эрдэнэбаяр: Сайн сайн байна уу? Монгол улсад анх удаа зохиогдож буй Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний үеэр ярилцаж байгаадаа таатай байна.Тус тэмцээнд Ази …
-
11 April
ХХААЯ-ны сайд Р.Бурмаа Бүгд найрамдах Унгар, Бүгд найрамдах Болгар улсад ажлын айлчлал хийлээ
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекашийн урилгаар энэ оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 03 дугаар сарын 31-ний өдрүүдэд Унгар улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр сайд Р.Бурмаа, Унгарын Хөдөө аж ахуйн сайд ноён Шандор Фазекаш, Гадаад харилцаа, худалдааны сайд, Монгол-Унгарын Засгийн газар хоорондын комиссын Унгарын талын тэргүүн ноён Иштван …
-
11 April
АСЕМ-ын зочдын цуваа хөтлөх машинуудыг хүлээн авлаа
Ирэх долоодугаар сард Улаанбаатар хотод болох АСЕМ-ын Дээд хэмжээний 11 дүгээр уулзалтын өндөр хэмжээний зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх авто машинуудыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т хүлээлгэн өгөх ёслол дөрөвдүгээр сарын 8-нд ЦЕГ-ын Авто баазад боллоо. Авто машин хүлээлцэх ёслолын ажиллагаанд Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ЦЕГ-ын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, хурандаа Б.Батсуурь, АСЕМ-ын Зам тээвэр, харилцаа холбоо, …
-
11 April
Нийслэлд морин тойруулга байгуулах боломжийг судлах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/270 дугаар захиамж гаргалаа. Тус захирамжаар Улаанбаатар хотын татварын бус орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлд морин тойруулгын үйл ажиллагаа явуулах боломжийг судлах зорилго бүхий Ажлын хэсгийг байгуулж, бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа, нарийн бичгийн даргаар Нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газрын даргын албан …
-
11 April
Зика вирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Зика вируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/268 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хэмжээнд “Зика” вируст халдвараас урьдчилан сэргийлэх, оношлох, эмчлэхэд чиглэсэн үйл ажиллагааны бэлэн байдлыг хангаж ажиллахад мэргэжлийн байгууллагуудтай хамтран бүх шатны Засаг дарга нар, эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүй, нэгдсэн удирдлагаар ханган ажиллахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт …
-
11 April
Цалингүй жолооч нар эрхэм хүндэт “луйварчдын золиос” биш
Нийтийн тээврийг цахим карттай болгосноос хойш элдэв “хэл ам” тасрахгүй болоод байгаа. Жолооч мөнгөнөөсөө авлаа, хулгайллаа гэх зүйл тасрахгүй байна. Тэдний цалинг өгөхгүй байгааг саяхан өлгөсөн тэдний анонс дээрээс харлаа. Дарга нар цалингаа авахгүй гурван сар болоод нэг үздээ. Гар дээр нь бэлэн мөнгө эргэлдэж байгаа жолооч гэртээ өлсөөд суух хүүхдээ хараад зүгээр сууж чадахгүй байгаа нь тодорхой. “Хорхой хүртэл …
-
11 April
Бүтээлч хот
Бүтээлч хот гэх нэр томъёо 15 жилийн өмнөөс Австралид хэрэглэгдэж эхэлсэн бол өдгөө төв Ази руу хүч түрэн орж ирж байна. Бид олон төрлийн судалгаа, дүн шинжилгээ, засаг захиргааны бодлогыг тайлбарлаж нуршилгүйгээр энэхүү нэр томъёоны талаар хялбарчилж танилцуулахаар шийдэв. Бүтээлч хот Мельбурны тухай нэгэн аялал жуулчлалын нэвтрүүлгийг үзээд манай нийслэл ч гэсэн нийгмийн хөгжлийн энэ түвшинд хүрэхээр хэрхэн чармайж буйг анзаарсан юм. Нийгмийн …
-
11 April
Б.Очбадрах: Цээж баяны сэтгэхүй биш төрийн зохицуулалтын бодлого хэрэгтэй байна
Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дэд дарга Балжиннямын Очбадрахтай цаг үеийн асуудлаар ярилцлаа -Манай улс сүүлийн жилүүдэд эдийн засгийн хямралд нэлээд гүнзгий автлаа. Дөрөвхөн жилийн дотор эдийн засгийн өндөр өсөлтүүд саарч шалдаа унатлаа буурчээ. Юунаас шалтгаалж ийм байдалд хүрэв? -Эдийн засгийн хямралд автахад хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, гадаад хүчин зүйлийн нөлөө хүчтэй хэвээр …
-
11 April
Энэтхэгт сүм шатсаны улмаас 100 гаруй хүн амь үрэгдлээ
Орон нутгийн цагаар ням гаригийн үүрээр Энэтхэгийн өмнөд хэсгийн Коллам хотын сүмд гал гарч, үүний улмаас 100 хүн амь үрэгдэн, 400 гаруй хүн түлэгдэн, бэртэж гэмтээд байгаа талаар тус улсын эрх баригчдын зүгээс мэдэгдсэн талаар BBC уламжиллаа. Путтингал сүмд гарсан гал бидний хэлж заншсан “салют”-аас үүдэн ассан байна. Тус сүмийн барилгад хадгалагдаж байсан их хэмжээний салют-д гал авалцсаны улмаас томоохон …
-
11 April
Төсөв 615 тэрбумаар тасарчээ
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний гурван сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 88.3 хувийн, нийт зарлага 73.8 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 615.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 461.0 тэрбум төгрөгөөр бага байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого 1 их наяд 95.2 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 11.7 хувиар буюу 145.8 …
-
11 April
Оросын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр тохиолоо
2016 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр, ОХУ-ын Агаар-сансарын хүчний харьяа “Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг”-ийн мэргэжлийн баярыг орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна. 1914 оны 12 дугаар сард дэлхийн I дүгээр дайнд оролцож байсан цагаан хааны армид “Герман-Австрийн холбоотны цэрэг”-ийн аэроплан/давхар далавчтай хөнгөн онгоц/-тэй тэмцэх зорилгоор пулемёт, хөнгөн их буугаар зэвсэглэсэн салбаруудыг анх бий болгосон нь орчин үеийн агаарын довтолгооноос хамгаалах …
-
11 April
Салхинцэцэг өвчнөөс урьдчилан сэргийлье
Салхин цэцгийн тууралт Амны хөндийн салст бүрхүүлд гарсан цэврүүт тууралт амархан хагарч шархлаа үүсгэснээс хоол унд идэж уухад хөндүүрлэж өвдөх, амнаас эвгүй үнэр үнэртэх, шүлс ялгаралт ихсэх, хорсох, нянгийн халдвар орсны улмаас шарх нь идээт өнгөртэй болох, халуурах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Урьдчилан сэргийлэх арга: Салхин цэцэг өвчний эсрэг амьд сулруулсан вакциныг Япон, БНСУ, АНУ болон Европын зарим орнуудад хэрэглэдэг. …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл