Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 22 March

    Өнөөдөр дэлхийн усны өдөр

    Цэвэр усны гачигдалд байгаа олон улс орнуудыг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор НҮБ-аас 1993 онд жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг “Дэлхийн усны өдөр” болгон,жил бүр өөр өөр уриан дор тэмдэглэж байхааршийдвэрлэсэн ба НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, манай улс 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэж ирлээ. Энэ жил “Ус ба ажлын …

  • 22 March

    Оюутолгой нэг секунт тутамд 873 литр ус хэрэглэж байна

    Оюутолгой өмнийн говийн цэнхэр сувдаар ямар ч хяналтгүй “тоглож” байна Өнөөдөр Дэлхийн усны өдөр. Эл өдрийг тохиолдуулан манай мэдээллийн сайт Оюутолгойн төслийн нөлөөллөөр бий болсон Өмнөговь аймгийн Ханбогд сумын усны хомсдол болон Галбын говийн заган ойг тэжээгч ус далд уурхайн бүтээн байгуулалтад ашиглагдахаар яригдаж буй сэдвийг баримтаар сөхөж байна. Уг нийтлэлийг манай сурвалжлах баг Ханбогд суманд хийсэн сэдэвчилсэн сурвалжлагын хүрээнд бэлтгэж байгаа …

  • 22 March

    Ноцтой ослын улмаас нэг хүн нас барж 14 хүн бэртлээ

    БЗД-ийн нутаг дэвсгэр Налайхын зам, Канад хаусын урд замд H.Sonata маркийн авто машины жолооч Э нь Морь барьдаг ХХК-ны H.Aero city -540 маркийн Б жолоочтой автобустай мөргөлдөж зорчигч 37 настай эрэгтэй Б газар дээрээ нас барж 14 хүн гэмтсэн ноцтой осол өчигдөр гарчээ. Хэргийг Замын цагдаагийн хэлтсээс шалгаж байна. Мөн түүнчлэн ХУД-ийн нутаг 19-н үйлчилгээний төвийн урд замд Т.Prado маркийн …

  • 22 March

    2020 гэхэд элэгний өвчлөлөөр нас баралтыг 50 хувиар бууруулна

    Өнөөдөр “Элэг бүтэн Монгол” Зөвлөлдөх ардчиллын хэлэлцүүлэг зохион байгуулагдана. Энэхүү уулзалтыг “Оном сан”, “Монголын зөвлөлдөх ардчиллын хүрээлэн” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Элэгний вирүсийн оношилгоо, эмчилгээний зардлын 80%-с багагүй хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх, Элэгний хорт хавдар үүсгэгч хепатитын С вирүсийн халдварын тархалтыг бүрэн зогсоож, элэгний хавдар, хатуурлын шалтгаант нас баралтыг бууруулж, ЭРҮҮЛ ЭЛЭГ хөтөлбөрийг Монгол орон даяар хэрэгжүүлэх …

  • 22 March

    Ц.Элбэгдорж: Баян-Өлгийнхний бүтээсэн баялаг баруун бүсийн ДНБ-д давамгайлж байна

    Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Казах түмний ёслон тэмдэглэдэг Наурызын баярт зориулсан хүндэтгэлийн хурал өнөөдөр Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд боллоо. Уг хурлын үеэр Ерөнхийлөгчийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын зөвлөх Р.Болд Казах зонд илгээсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уншиж сонсгов. Төрийн тэргүүний мэндчилгээнд: “Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүд ээ, Монгол Улсын нийт Казах иргэд ээ, Та бүхэнд эрт үеэс уламжлагдан ирсэн казах …

  • 22 March

    Өнөөдөр болох үйл явдал

    09.00 цагт: ХХААЯ, Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдийн нэгдсэн холбоо болон Монголын Хүнсчдийн холбоотой хамтран зохион байгуулах “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн төслийн хэлэлцүүлэг ХААЯ-ны хурлын их танхимд болно. Утас: 99072224 09.00 цагт: “Дэлхийн усны өдөр”-ийг тохиолдуулан Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, JCI конгресс салбар байгууллага хамтран “Усны хомсдол ба хүн амын ус хангамжийн асуудал” сэдэвт нээлттэй форумыг …

  • 22 March

    Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр

    Өнөөдөр Наурызын баярын өдөр. Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. “Наурыз” гэдэг үг анх персийн сурвалж бичигт манай эриний хоёрдугаар зуунд бичигджээ. Харин энэ баярыг тэмдэглэдэг явдал дэлхийн олон орны ахуй, зан заншилд манай цаг тооллын өмнөх, барагцаалбал 648-330 оны үеэс орж иржээ. Наурыз дорнодын ард түмэн ислам шашныг шүтэж эхлэхээс олон жилийн өмнө үүссэн учраас энэ баяр …

  • 22 March

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

    Өнөөдөр буюу гуравдугаар сарын 22-ны мягмар гарагт дараах байршил дахь хэрэглэгчдийг цахилгаанаар хангадаг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10:30-17:30 цагт: 18-р хороо Бэлхийн 48, 49-р гудамж, Сэлхийн зуслан Чингэлтэй дүүрэг 10:30-16:00   цагт: 1, 3-р хороо 2-40 мянгат,  Баруун сэлбийн 8/8, 8/9, 15,  39, 40, Хүрээ 2-30, 16,  6А-р …

  • 21 March

    “Ан их хийдэг” залуучууд сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн үг

     Эр хүн байгалынхаа жамаар эмэгтэй хүнд дурлах, хайрлах, итгэх явц өндөртэй байдаг хүмүүс. Харин эрчүүдийн дунд нэгэн сонирхолтой судалгааг Калифорнын их сургуулийн эрдэм шинжилгээний танхим хийжээ. Судалгаанд 1023 эрэгтэйг хамруулсан бөгөөд хөөрхөн хүүхэн хараад байгалын даавар нь илүү ялгардаг өөрөөр хэлбэл шууд хүсэмжилдэг эрчүүдийн ажил үйлс бүтэмж муутай байдгийг тогтоосон байна. Энэхүү судалгааг эрэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагууд эсэргүүцэж байгаа бөгөөд …

  • 21 March

    АСЕМ-ын зочдод Приус-30 машинаар үйлчилнэ

    АСЕМ-ын Дээд түвшний 11 дэх уулзалт ирэх оны долоодугаар сарын 15, 16-нд Улаанбаатар хотод болно. Энэхүү уулзалтад дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын төрийн тэргүүн болон өндөр албан тушаалтнууд, албаныхан нийлсэн 4000 орчим зочид төлөөлөгч ирнэ гэсэн урьдчилсан тооцоог хийгээд буй. Үүнтэй холбогдуулан, тэдэнд үйлчлүүлэхээр өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн машин машинуудыг оруулж ирэх санал иргэдийн дунд багагүй шүүмжлэл дагуулсан. Тэгвэл энэ асуудлыг …

  • 21 March

    “Монгол” хэмээн овоглуулахын тулд 15 000 000 төгрөг ирээдүйд төлнө

    Монгол улсын өрийн хэмжээ хэрээс хэтэрч иргэд ихээхэн бухимдах болсон. Удирдаж чадахгүй бол олон улсаас тусламж хүсье, олон улсын нэртэй аудит оруулая гэх мэтээр бухимдлаа илэрхийлэх иргэд олширсоор. Амьдрал ядуураад инфляци өсч, дотоодын нийт бүтээгдэхүүний нэгж өртөг буурч, аж ахуй нэгжүүд дампуурч, ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсөж байгаа энэ үед эдийн засаг хүчээ алдаж байгааг учир мэдэх үе үеийн …

  • 21 March

    Хөгшин ойг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар 150 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой

     Манай улс ойн сангаа эдийн засгийн эргэлтэд оруулж жилдээ 150 гаруй тэрбум төгрөг олох боломж байгааг мэргэжилтнүүд тогтоосон байна.  Манай орны нийт ойн сангийн 3/1 нь хөгширсөн, нас гүйцсэн мод байдаг. Тиймээс  ойг эдийн засгийн эргэлтэд оруулах саналыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан УИХ-д суудалтай намын удирдлагуудад хүргүүллээ. 2014-2015 онд хийсэн Үндэсний ойн тооллогод  нутгийн хойд хэсгийн тайгын …

  • 21 March

    Монгол туургатны шатрын анхдугаар наадмын шилдгүүд тодорлоо

    Монгол Туургатны шатрын анхдугаар наадам “Чингис” зочид буудалд энэ сарын 13-21-ний хооронд амжилттай болж өндөрлөлөө.  Монгол, Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриад улсуудын шилдэг шатарчид “Монгол Туургатны шатрын аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдлөө. Наадамд Тува, Өвөр Монгол, Монгол, Халимаг, Буриадын шилдэг нэг эмэгтэй, нэг эрэгтэй тамирчид, монголын шилдэг 4 эрэгтэй, 4 эмэгтэй тамирчин оролцон нийт 7 өрөг тойргийн журмаар тоглож шилдгээ …

  • 21 March

    Хүн амины хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Түдгэлзүүлсэн хэргийг шийдвэрлэх аяны хүрээнд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт 2008 оны 06 дугаар сарын 29-ний өдөр О гэгч нь иргэн У-г хүчиндэх явцдаа боомилж санаатай алсан гэмт хэрэгт тус аймгийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, яллагдагч О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах …

  • 21 March

    Г.Баярсайхан: Монгол Улсын хөгжлийг тодорхойлох ач холбогдолтой төсөл

    Монгол Улсын Хөдөлмөрийн яам мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт хэрэгжиж буй шинэчлэлийг үргэлжлүүлэх, зарим үйл ажиллагааг шинээр хэрэгжүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр  “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн зорилго, үйл ажиллагааг танилцуулах уулзалт сургалтыг өнгөрсөн баасан гаригт “Бишрэлт плаза” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа. Уг төсөлд хамрагдахаар шалгарсан мэргэжлийн сургалтын 25 байгууллагын удирдлагууд болон …