Мэдээ мэдээлэл

March, 2016

  • 1 March

    “Оюутан цэрэг 2016” Ховд, Дорнодоос эхэллээ

    “Оюутан цэрэг”-ийн бүртгэл нийслэлд болон Ховд, Дорнод аймагт өнөөдрөөс эхэлж байна. Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдах боломжтой юм. Их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн сургалтын алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэнэ. …

  • 1 March

    Хог хаягдалыг ил хаях, шатаахад ч мөн торгуультай

    “Ариун цэврийн тухай” хуулийг “Эрүүл ахуйн тухай хууль” болгон шинэчлэн найруулж өчигдрөөс эхлэн орон даяар мөрдөж эхэллээ. Дээрх хуулийг шинэчлэн найруулах болсон шалтгаан нь хотжилт, бүтээн байгуулалт, үйлдвэржилт, техник, технологийн дэвшилтэд суурилсан хөгжил өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд одоогийн мөрдөж байгаа хүчин төгөлдөр хууль нь цаг үеийн шаардлагыг бүрэн хангахгүй байсан аж. Хүн ам өсч, бүтээн байгуулалтын ажил өрнөж, хотжилт, …

  • 1 March

    Элэгний өвчин хоёрхон шалтгаанаар үүсгэгддэг

    эрүүл элэг Архи уусаар байгад элэгний циррозтой болчихсон гэнэ ээ гэх яриаг та лав энд тэнд явж байгаад сонсож байсан биз.  Үнэхээр ч согтууруулах ундаа, түүний дотор архийг хэтрүүлэн хэрэглэх нь элэгний циррозд хүргэх аюултай юм. Гэвч хүмүүс энэ аймшигтай өвчний талаар сайн мэддэггүй, аюулыг нь ойлгодоггүй болохоор “Сүх далайтал үхэр амар” гэдгээр анхаардаггүй. Гэтэл судалгаанаас үзвэл элэгний хатуурал буюу …

  • 1 March

    Ц.Хулан: Ядарч байна гэвэл худлаа сонсогдох, жаргаж байна гэвэл гангадахаар амьдарч байна даа

    –Та сайхан харагдаж байна шүү? -Тэгцгээдэг юм (инээв) –Өдий насны бүсгүй хүний нүдээр харахад энэ хорвоо ертөнц өөр өнгөөрхарагдаж байгаа даа гэж бодлоо? -Бас ч гэж Монголд төдийгүй Азийн элгэн дээр хатуухан өвөл болох шиг боллоо. Зэргэлдээ Өмнөд Монгол, Орос руу ч зөндөө их цас зудтай дуулдаад, зам хаагдсан боогдсон гэсэн мэдээ сонсогдсон. Тэнгэрийн муухай арилдаг гэж монголчууд хэлдэг. Гэсэн …

  • 1 March

    Монголын сэтгүүл зүйн 103 жилийн ой соёлын төв өргөөнд болно

      Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран 3 сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах юм. …

  • 1 March

    “Монголиа Опен-2016” энэ амралтын өдрүүдэд болно

    Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Ү дахь удаагаа 2016 оны гуравдугаар сарын 5-6-ны өдөр “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. МЧБХ-ноос Биеийн тамир, спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа уламжлалт олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.  Эх сурвалж: mnb.mn

  • 1 March

    Өмнөговь аймагт 60 орчим цоохор ирвэс нутагшиж байна

    Дэлхийн хэмжээнд 4300 орчим тоо толгой байгаа цоохор ирвэсийн 60 нь Өмнөговь аймагт байгааг дүрс бичлэгийн тооллогын тусламжтай тогтоосон байна. Тухайлбал, Гурвантэс сумын Тостын нуруунд 26 бие гүйцсэн ирвэс, зургаан зулзага буюу гүем нийт 32-34 ирвэс, Сэврэй сумын Сэврэй ууланд нас бие гүйцсэн 17 ирвэс байгаагаас нэг эм ирвэс, хоёр зулзагатай, Ноён сумын Хүрэн ханын хэцэд зургаан бие гүйцсэн ирвэс, дөрвөн зулзага байгаа нь тогтоогджээ. Ирвэсэнд камер зүүх …

  • 1 March

    У.Доржханд: Би лист зараагүй, надад тийм эрх нь ч байхгүй

      ХҮН–ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Доржхандтай ярилцлаа. –Танай нам доторх хагарал, хуйвалдаан болон тантай холбоотой гэхасуудлуудад Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд албан ёсны тайлбархийвэл…? -Эхлээд ХҮН-ын тухай болон энэ нам ямар учраас байгуулагдсан юм, энд би яагаад явж байгаа юм гэдэгт хувь хүний зүгээс өөрийн ойлголтыг өгөх нь зөв байх. Цаасан дээр байсан намыг бид ярьж байгаад “Энэ нам …

  • 1 March

    Өнөөдөр болох үйл явдал

    11.00 цагт: АСЕМ-ын хэвлэл мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаа МОНЦАМЭ агентлагийн байранд болно. “АСЕМ-ын өдөр”-ийг тохиолдуулан нээж буй тус мэдээллийн төв нь АСЕМ-ын үйл ажиллагаа, ач холбогдол, цаашдын зорилго болон Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаарх мэдээлэл авахыг хүссэн дотоодын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд нээлттэй ажиллах юм. Утас: 88080619, 89010515 11.30 цагт: Хангайн бүсийн хурдан морины уралдааны талаар “Арвагар хээр”холбооноос …

February, 2016

  • 29 February

    Хүүхдийн нэрийг бүтэн заяатай яваг гэж бүтнээр нь дууд

    Ахмадууд бидэнд хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө нэрийг ч бүтэн дуудаж бай хэмээн сануулдаг. Ийн сануулах, шаардахын учир нь хүний нэрийг хагасласнаас нэрийн бэлэгшээлт утга нь гажих, уг хүний заяа тавилан нь хагасрах, хазайх, ажил үйлс нь дутуу дулимаг байх, буян хишиг нь дундрах, бүр цаашилбал нас нь богиносох зэрэг таагүй муу ёроос цээрлэж буй чин санааны хэрэг. Бидний эцэг эхчүүд хүүхдээ өхөөрдөн нэрийн …

  • 29 February

    Турк улсад тэтгэлгээр суралцахын тулд дараахь шаардлагыг биелүүлсэн байна

    Өнөөдөр Бүгд найрамдах Турк Улсын Элчин Сайдын Яам, Туркэд төгсөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгээс Турк улсад баклавар, магистр, докторын зэрэг хамгаалах тэтгэлэгт хөтөлбөрийн талаар хийх хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр Туркэд төсгөгчдийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч С. Анхсайхан, Туркийн ЭСЯ-ны нарийн бичгийн дарга Г.Од-Эрдэнэ, Туркийн ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга Хилал Изжи нар Турк Улсын Засгийн газрын тэтгэлэг, …

  • 29 February

    Манай улс их өрийн үлдэгдэл болох 3.8 сая ам.долларыг ОХУ-д бүрэн төллөө

    Өнгөрөгч нэгдүгээр сард ОХУ-ын Төрийн дум “Орос, Монголын Засгийн газар хоорондын санхүүгийн харилцааг зохицуулах тухай хуулийн төсөл”-ийг дэмжиж баталснаар манай улсаас  ОХУ-д төлөх ёстой нийт өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг тэглэхээр болж байгаа талаар бид мэдээлсэн. Ингэснээр манай улс ОХУ-д төлөх ёстой 3.8 сая ам.доллар буюу нийт өрийн гурван хувийг энэ сард багтааж төлөх болзол хүлээсэн. Харин манай …

  • 29 February

    “Атганд үлдсэн эрдэнэ” кино холливудын стандартаар бүтээгджээ

    “Хувьсал” продакшны дэлгэцийн 4 дэх уран бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” УСК-ны хэвлэлийн бага хурал сэтгүүлч болон үзэгчдийн дунд нээлттэй болж өндөрлөлөө. Тус хэвлэлийн бага хуралд хамтран ажилласан нийт уран бүтээлчид болон Америкийн кино зураглаачдын холбооны ASC тойргийн дарга Saul Molina, “616 Music Lab” студийн дууны найруулагч Recardo Mejia нар хүрэлцэн ирж сэтгүүлчдийн сонирхсон асуултанд дэлгэрэнгүй хариулт өглөө. “Атганд үлдсэн эрдэнэ” …

  • 29 February

    “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлаас гарч буй нунтаг эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна гэв

    УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн иргэдээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдал шавраас цагаан нунтаг салхинд босч иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, эрүүл мэндээрээ хохирч байгаа талаар гомдол ирүүлсэн байна. Энэ талаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хууль эрх зүй, хүний нөөцийн хэлтсийн дарга Л.Сангирагчаа “Цагаан тоосны тухайд “Эрдэнэт” үйлдвэр дээр 2016 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний …

  • 29 February

    Фулбрайтын тэтгэлэгийн талаар сонсоорой

    Фулбрайтын тэтгэлэгийн талаар АНУ-ын Мизүри мужийн Сэйнт Луйс дэх Вашингтоны Их сургуулийг нийгмийн ажилтны магистрийн зэрэгтэйгээр дүүргэсэн Б.Нандинцэцэг лекц уншина. Тэрбээр Фулбрайтын тэтгэлэгээр Америкт нийгмийн ажлын магистрийн зэрэгт сурах болон Вашингтоны Их Сургуулийн талаар мэдээлэл өгөх юм. Лекц Д.Нацагдоржийн төв номын сангийн “Америкийн Корнер” зааланд ирэх сарын 4-нд болно. Эх сурвалж: MNB.mn