Мэдээ мэдээлэл

July, 2023

  • 5 July

    Д.Сумъяабазар:Үерийн асуудал хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нь үнэн

    Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа, …

  • 5 July

    Сэлбэ, Дунд гол дагуух авто замыг түр хугацаагаар хаалаа

    Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, зам, замын байгууламж болон авто тээврийн хөдөлгөөнд аюул учирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд буй. Үүнтэй холбогдуулан долоодугаар сарын 5-ны 00:00 цагаас эхлэн нөхцөл байдал сайжрах хүртэл тодорхойгүй хугацаагаар зарим авто зам, замын байгууламжийг хаах тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар гаргалаа. Тодруулбал: Баянзүрх …

  • 5 July

    Усанд автсан байршлуудад далан босгох, ус боох арга хэмжээ авч байна

    Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:Сүүлийн 2-3 хоног бороо орсны улмаас зарим байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Ер нь …

  • 4 July

    БОХХААБХ:Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2023.07.04/ 14 цаг 39 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж,  зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2022 оны санхүүгийн нэгтгэсэн …

  • 4 July

    “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Багануур” ХК НЭГ САЯ мод тарьж ургуулна

    Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос санаачлан эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клубийн гишүүн сэтгүүлчид Монгол Улсын эрчим хүчний нүүрсний хэрэгцээний 60 хувь, төвийн бүсийн нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангадаг “Багануур” ХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани нь 1978 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ 45 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулан, улсын төсөвт жил бүр 30-33 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, Топ …

  • 4 July

    Ерөнхий сайдын хэлсэнчлэн “Шүүх томилсон хүмүүсийнхээ эсрэг шийдвэр гаргаж чадах уу“ гэдэг асуултанд шүүх бүдэрсэн үү?

    “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дандаа авлига, гэмт хэрэг ярьдаг” гэдэг шүүмжлэл бий. Тэр үнэн. Тэрбээр 60 тэрбум, Эрдэнэтийн 49, Хөгжлийн банк, нүүрсний хулгай, шүүхийн булхай гээд ер нь ийм сэдвээр л голдуу ярьдаг. Энэ талаараа хамгийн сүүлд УИХ дээр “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд өмч хувьчлалаас эхлээд ашигт малтмалын лицензүүд, нийслэл Улаанбаатар хотын газрын наймаанаас эхлээд төрийн тендерүүд, Хөгжлийн банкнаас эхлээд ЖДҮ-ийн зээл, …

  • 4 July

    “ХУРД” хамтлаг наадмаар Д.Сүхбаатарын талбайд тоглоно

    Монголын рок поп урлагийн амьд домог “ХУРД” хамтлаг түүхт 30 жилийн ойн тоглолтоо өнгөрсөн сард Төв цэнгэлдэх хүрээлэнд 40 гаруй мянган сонсогч фенүүддээ зориулан амжилттай зохион байгуулсан билээ. Тус тоглолтын дараа “ХУРД” хамтлагийн мянга мянган сонсогч, фенүүдээс төв талбайд тоглож өгөх хүсэлтийн давлагаа цахим орчинд өрнүүлж байсан тул Нийслэлийн Соёл, урлагийн газраас албан ёсоор хүсэлт тавьж, Д.Сүхбаатарын талбайд 2023 оны …

  • 4 July

    Улаанбаатарт өдөртөө 12-14 хэм дулаан байна

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын 3 хоногтоо ихэнх нутгаар бороо, нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2023 оны долоодугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр …

  • 3 July

    “МЕТА МЕДИА” платформын албан ёсны нээлт боллоо

    “Мета медиа” OTT платформын албан ёсны нээлт 7-р сарын 1-ны өдөр боллоо. Тус платформын хувьд интернэт орчинд гадаад, дотоодын төрөл бүрийн кино, контент болон телевизийн сувгуудыг веб сайт болон гар утсаараа хүссэн газраасаа хандах боломжийг бүрдүүлээд байна. Одоогийн байдлаар www.metamedia.mn веб сайтаар болон PLAY STORE-с  / https://play.google.com/store/apps/details?id=com.metamedia / шууд татан хэрэглэх боломжтой ба тун удахгүй IOS хувилбарыг ашиглалтад оруулах юм. …

  • 3 July

    СБД-ийн 2, 7-р хороонд их багтаамжийн зогсоол барих асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XIX хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 2,7-р хорооны нутаг дэвсгэр дэх хоёр байршилд “Их багтаамжийн давхар авто зогсоол шинээр барьж, менежментийг сайжруулах” төслийн талаар хэлэлэхээр танилцуулав. Төслийн эрэлт хэрэгцээ, инженерийн шугам, сүлжээний төлөв байдал, газар эзэмшлийн мэдээлэл зэргийг хамруулан үзэж, нийтийн болон төрийн байгууллагын эзэмшлийн 26 байршилд их багтаамжийн авто зогсоолын хэрэгцээ шаардлага байгааг тодорхойлон гаргажээ. Эдгээрээс эхний ээлжид Сүхбаатар …

  • 3 July

    О.Цагаанхүү: Эцэг эхийн анхаарал болгоомжгүй байдал, ААН байгууллагын хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээгүйгээс бага насны хүүхдийн осол, гэмтэл гарч байна

    Энэ оны эхний  6 сарын байдлаар  улсын хэмжээнд усны ослоор 12,  хөдөө орон нутагт мал  маллах  болон хурдан морины  ажил хийх явцдаа 13, ахуйн бусад төрлийн осол гэмтлийн улмаас 16,  нийт 41 хүүхэд  амь насаа  алдсан  гэж цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Эдгээр осол  гэмтэл нь эцэг,  эх асран хамгаалагчийн хүүхдэд тавих хараа хяналт сул, иргэн,  аж ахуйн  нэгж байгууллагын хүүхдэд  …

  • 3 July

    Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван дэлгэцийн бүтээлийг найруулан үзэгчдийн хүртээл болгож, урлаг судлал, эрдэм шинжилгээний өгүүлэл, шүүмж бичин, кино урлагийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан, Кино урлагийн дээд сургуулийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэнд Монгол Улсын …

  • 3 July

    Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлсэн баг хамт олонд Төрийн соёрхол хүртээлээ

    Монголын анагаах ухааны салбарт цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэн нутагшуулж, цусны өвчний оношилгоо, эмчилгээний чанар, хими эмчилгээний протоколыг олон улсын түвшинд ойртуулж цус судлал, удам зүй, молекул биологи, лаборатори, дархлаа судлал, эмгэг физиологи зэрэг салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан Анагаахын шинжлэх ухааны салбарын эрдэмтэн, эмч нарын туурвисан “АЛЛО болон АУТО цусны үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг Монгол Улсад …

  • 3 July

    Хөгжмийн зохиолч Л.Балхжавын бүтээлүүдэд Төрийн соёрхол хүртээлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  өнөөдөр шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв. Энэ үеэр Монголын соёл, урлагийн салбарт авьяас билэг, хөдөлмөр бүтээлээ олон жил зориулж, хөгжмийн урлагт туульсын төрлийн шинэ урсгал чиглэл гарган, орчин цагийн рок поп хөгжмийг хөгжүүлэх, шинэ залуу авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэхэд идэвх санаачилгатай ажиллаж байгаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Лхагвадоржийн Балхжавын  “Амин хайрын эх орон”, …

  • 3 July

    Гангийн үйлдвэр байгуулах чиглэлд БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хоттой хамтран ажиллахаар тохиролцов

    БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр БНХАУ-ын Жөжян мужийн Нинбо хотод зочиллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нарын албан ёсны хэлэлцээгээр боомт, эрчим хүчний сэргэлтийг шийдсэн бол аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хамтын ажиллагаа эхлүүлэхээр Монгол Улсын Ерөнхий сайд …