Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 12 October

    Хуулийн эзэнт гүрэн бүтээл хэвлэгдлээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн үндэсний хүрээлэн, Эрх зүйт ёс сантай хамтран шүүгч, хуульч, судлаачдын улс төр, эрх зүйн шинжлэх ухааны мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор дэлхийн нэртэй, сонгодог бүтээлүүдээс эх хэлнээ орчуулан, хэвлүүлж, уншигчдын хүртээл болгох ажлыг эхлүүллээ. Энэ удаад эрх зүйн нэрт философич Роналд Дворкины “Хуулийн эзэнт гүрэн” хэмээх бүтээлийг хэвлэн гаргасан бөгөөд номын утга агуулга, хэвлүүлэх болсон шалтгааны …

  • 12 October

    Ч.Сайханбилэг: “Оюутолгой” нь тогтвортой байдлын гэрээтэй цорын ганц компани

    Монгол Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы анхны нэгдсэн хуралдаан Баасан гаригт цаг сунган хуралдаж, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Ганбаатар, Г.Уянга, Л.Цог нараас Оюутолгой төслийн хэрэгжилтийн өнөөгийн явц, татвар төлөлтийн байдал болон “Эвлэрлийн гэрээ”-ний талаар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тавьсан асуулгын хариуг сонсов. Энэ талаарх гишүүдийн асуулгын хариуг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан …

  • 12 October

    Явган хүний зам барих боломж бүрдүүлэхийг үүрэг болголоо

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачилгаар Хайлааст-Чингэлтэйг холбосон байгалийн чулуун автозамын ажил 9 дүгээр сарын 16-наас эхэлсэн. 10 дугаар сарын 27-нд хүлээлгэж өгөх автозамын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажиллаж байгаа юм. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд 10 дугаар сарын 8-ны өдөр тус замын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэр явган хүний зам тавих боломжгүй, автозамтай тулгасан Яргайтын-19, 22 дугаар гудамжны зааг …

  • 12 October

    Х.Тэмүүжин сайд байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, ах дүү нартаа найман байр олгожээ

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийг оффис болгох шийдвэр гарган дуулиан тарьж байсан  Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй холбоотой нэгэн ноцтой баримтыг хуульчид өөрсдөө дэлгээд байна. УИХ-ын эрхэм гишүүн Х.Тэмүүжин хууль зүйн сайд байхдаа хуулийг гууль болгон хувиргаж, эрх ашгийнхаа төлөө чамгүй зүйл хийж амжсан хэмээн тэд ярьж байгаа юм. Төрсөн хүүхдээ гадаадад үнэгүй сургуульд сургахын тулд бусдын нэр …

  • 12 October

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг мод тарих үндэсний өдөр болгосон билээ. Уг зарлигийн дагуу өнөөдөр орон даяар иргэд, аж ахуйн нэгжүүд мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Тасганы овооны бичил цэцэрлэгт хүрээлэнд мод тарив. “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийн хүрээнд уг бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулж тохижуулан …

  • 12 October

    Зарим гудамж, замыг нэршүүллээ

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын зарим гудамж, байгууламжийг шинээр нэршүүллээ. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 123 дугаар тогтоолоор Монголын Ардчилсан хувьсгалыг манлайлагчдын төлөөлөл болох Хонх хамтлагийн ахлагч С.Цогтсайханы хөшөөг байрлуулах тухай баталсан бөгөөд Баянгол дүүргийн ИТХ болон Засаг дарга нь Баянгол дүүрэг 2, 3 дугаар хороо, Гранд плаза их дэлгүүрийн зүүн урд уулзвараас баруун …

  • 12 October

    10 сарын 15-наас дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжинэ

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08.00-20.00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээгөвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийж байна. Үүний дагуу 10 сарын 15-ны өдрөөс дугаарын хязгаарлалт өвлийн бүсчлэлд шилжих бөгөөд тус бүсэд …

  • 11 October

    “Сандэй плаза” долоо хоног ажиллахгүй

    “Сандэй плаза” төвийн нэг давхар бүхэлдээ шатаж, 1-4 хүртэлх давхар галд өртсөн байна. Хэргийн газарт мэргэжлийн шинжээчид ажиллаж байгаа бөгөөд ойролцоогоор долоо хоногийн хугацаанд тус төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэр гаргасан байна. Худалдааны төвийн гадна цугласан түрээслэгчдийг дотогш ээлжлэн оруулж, бараа, лангууг нь бүртгэн, гарын үсэг зуруулан, хянуулж байгаа аж. Өнгөрсөн шөнө буюу аравдугаар сарын 10-11-нд шилжих шөнийн 01-03 цагийн …

  • 11 October

    Хэлсэн үгэндээ хүрсэн “Хүрхрээ”…

    МХБХ 2015 оны үндэсний дээд лигийн тэмцээнээ хүнсний манлай үйлдвэр “Арвайн Үндэс” компанитай хамтран амжилттай зохион байгууллаа. “Арвайн Үндэс” компани хөлбөмбөгийн спортыг дэмжиж дотоодын лигийг өндөр түвшинд хүргэх хэтийн төлөвийг баримтлан улмаар 4 жилийн 500 сая төгрөгний гэрээг Монголын Хөлбөмбөгийн Холбоотой байгуулж байлаа. “Хүрхрээ” үндэсний дээд лигийн шагналын нийт сан 100 сая төгрөг бөгөөд  “Хүрхрээ 1-Р ЛИГ” тэмцээний шагналын сан …

  • 11 October

    “Доха-2015” боксийн тэмцээнд манай тамирчид “луйвардуулжээ”

    “Доха-2015″ Боксын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын 4 тамирчин маань ШҮҮГЧИДИЙН увайгүй үйлдэлээс болж тэмцээнээ дуусгалаа. Би боксын спорттой амьдарлаа холбоод 30 гаруй жил болохдоо ийм муухай заваан хэт нэг талыг барьсан тэмцээн үзэж байсангүй. Энэ нь AIBA буюу Олон улсын боксын холбооны шүүгчид (мэдээж бүгд биш) авилгал хээл хахуульд хэт автасныг харуулсан ялзарсан үйлдэл байлаа. AIBA-д …

  • 11 October

    “Аз хур” номын их дэлгүүрийн хямдралт худалдаа даваа гарагийн 09:00 хүртэл үргэлжилнэ

    Монголчууд маань нэг үеэ бодвол оюунлаг болж байгааг илэрхийлэх мэт үйл явдал “Аз хур” номын их дэлгүүрт үргэлжилж байна.  Саяхан шинээр нээгдсэн “Аз хур” номын их дэлгүүр  худалдаалж байгаа бүх номдоо 10-72 хувийн хямдралыг 10 сарын 09-12 ны өдрүүдэд зарласан нь ном уншигч, сонирхогч олныг татсан сайхан үйл явдал болжээ. Өчигдөр өдөр тус  дэлгүүрээр үйлчүүлэхээр очиход гадаа нь нэлээд урт …

  • 10 October

    Хятадууд Австралийн газрыг анаж сууна

    Хятадын өсөн нэмэгдэж буй дунд ангийнхны махны хэрэгцээг хангах зорилгоор тус улсын наймаачид Австралийн газрын хамгийн том наймааг анаж сууна. S Kidman & Co гэр бүлийн компани эзэмшдэг, 200 мянган толгой үхэр сүрэг бүхий 100 мянган хавтгай дөрвөлжин километр талбайтай бэлчээрийг 231 сая ам.доллараар зарахаар төлөвлөжээ. Үнэ хаялцах худалдаанд Гуанжоугийн Donlinks үр тариа, ургамлын тосны компани, Шанхайн Pengxin компани болон …

  • 10 October

    Барак Обама Орегонд очин, болсон явдалд харамсаж буйгаа илэрхийллээ

    Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Орегон мужийн “Umpqua Community” коллежид зэвсэгтэй этгээд гал нээн, 10 хүн нас барж, 8 хүн бэртэж гэмтсэн билээ. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хохирогчдын ар гэрийнхэнтэй энэ баасан гарагт уулзан цаг гаран ярилцсан байна. Ерөнхийлөгч Обома гэмт этгээд Крис Харпер Мэркэрийг гэмт хэрэг үйлдсэнээс хойш 9 хоногийн дараа Орегон мужид очжээ. Түүнийг онгоцны буудал дээр ундууцаж …

  • 10 October

    Ц.Элбэгдорж: Мод тарина, суулгац бэлдэнэ гэдэг бол үйлдвэрлэл юм

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Мод тарих үндэсний өдөр зарлах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63, Засгийн газарт чиглэл өгөх тухай 2013 оны 178 дугаар зарлигийн хэрэгжилтийн талаар Иргэний танхимд мэдээлэл сонслоо. Уг мэдээлэлд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг, Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газрын хэлтсийн дарга Ч.Болдбаатар нар …

  • 10 October

    Ерөнхийлөгч НҮБ-ын Суурин зохицуулагч хатагтай Биата Транкманыг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биата Транкман өнөөдөр бараалхлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Биата Транкманд Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгчөөр томилогдсонд баяр хүргэн түүнийг Монгол Улс, НҮБ хоорондын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт найдаж буйгаа илэрхийлэв. Түүний ажил …