Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 15 December

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 14-нд болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдааны талаар Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлэл хийлээ.       “Хүний хөгжил” сангаас хүүхдэд мөнгө олгох журамд нэмэлт, өөрчлөлт орууллаа Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Хүний хөгжил сангийн 2016 оны Төсвийн тухай хууль, …

  • 15 December

    Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээ авна

    2015-2016 онд 21 аймаг, нийслэлийн 145.2 мянган малчин өрхөд 56.2 сая мал өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.7 хувьтай хангагдсан, Засгийн газрын 2015 оны 292 дугаар тогтоолоор аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 29.454 тонн өвс бэлтгэхээс 23.044 тонн буюу 78.2 хувийг, 11.115 тонн тэжээл бэлтгэхээс 3.345 тонн буюу 30.1 хувийг тус тус бэлтгэсэн мэдээтэй байна. Гэвч 12 …

  • 15 December

    “Мах хөтөлбөр”-ийг баталлаа

    100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг “Мах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулан  олгож, зээлийн эргэн төлөлтөд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа болон Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгалаа. Энэ жил Монгол Улсын хэмжээнд дотооддоо 10 сая толгой мал хүнсэнд хэрэглэж, 5.6 сая толгой мал буюу 128.5 мянган тонн мах экспортод гаргах боломжтой байна. Гэвч гадаад хорио цээрийн …

  • 15 December

    Хурдны авто зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

    Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудал чиглэлийн хурдны зам барихад шаардагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг баталлаа. Улсын тусгай хэрэгцээний газарт газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Нийслэлийн болон Төв аймгийн Засаг дарга нарт даалгалаа. Монгол Улс Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг 2016 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахтай холбогдуулан Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ …

  • 15 December

    Сонгуулийн санхүүжилтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулав

    лсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Их Британийн Элчин сайдын яам, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран “Улс төрийн санхүүжилт:-Сонгуулийн санхүүжилтийн шинэчлэлийн асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.12.14/ Төрийн ордонд зохион байгуулав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын зарим гишүүд болон сонгуулийн хуулийн ажлын дэд хэсгийн гишүүд, мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Сонгуулийн ерөнхий хорооны ажилтнууд, төрийн зарим байгууллагууд, улс төрийн …

  • 15 December

    Сойсон морь хурдтай байна

    Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану загварын даашинзын гараанд топ 10-т багтжээ. Энэ гараанд Босни ба Херцеговина, Бразил, Бүгд Найрамдах Кот-Дивуар, Гваделупа, Энэтхэг, Индонез, Итали, Монгол, Пуэ́рто-Ри́ко, Вьетнам улсын миссүүд бус “Дэлхийн мисс-2015” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний …

  • 15 December

    МАН-ыхан хуралд суухгүй

    УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн хуульд сонгогчдын саналыг гараар тоолж баталгаажуулах заалт нэмж тусгахыг эрх баригчдаас шаардаж байгаа. Тиймээс өнгөрсөн пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх байсан 10 гаруй асуудалд бүгдэд нь ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагааны хугацаа түрүүчээсээ дуусгавар болж байгаа ч тэд энэ долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдлээ. Учир нь, УИХ дахь АН-ын бүлэг Сонгуулийн …

  • 15 December

    БНСУ-ын Ерөнхий сайд айлчилж байна

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан манай улсад албан ёсны айлчлал энэ сарын 14-17-ныг хүртэл хийнэ. Айлчлалын үеэр БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт Бараалхаж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийх аж. БНСУ-ын Ерөнхий сайд Ли Хан Дон 2001 онд манай улсад айлчилснаас хойш 14 жилийн дараа хийгдэж буй хоёр …

  • 15 December

    Архинд “найр тавьж”, шар айрагийг “шахах” хуулийн төсөл боловсрогджээ

    Монголын эдийн засаг хямралд өртөж  хүндхэн байгааг иргэд олон нийт сайн ойлгож байгаа. Ийм нөхцөл байдалд  засаг төрийн бодлого аль болох  төсөв хөрөнгө  хэмнэх горимд шилжихийн зэрэгцээгээр төсвийн орлогыг   тасралтгүй бүрдүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг. Эл шалтгааны улмаас Монгол улсын Сангийн сайд болон Хууль зүйн сайд нар “Онцгой  албан татварын  нэмэлт өөрчлөлт оруулах” төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь …

  • 15 December

    Иргэд ирэх сараас төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авдаг болно

    Нийслэлийн “Иргэд хүлээн авах төв”-ийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрийн 200 гаруй үйлчилгээг төвлөрүүлсэн  “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тус төвийг нийслэлийн гурван цэгт төвлөрүүлэх бөгөөд эхний төвийг Дүнжингарав худалдааны төвд байгуулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар тус төвийн бэлтгэл ажилтай танилцлаа. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” нь Баянзүрх дүүргийн …

  • 15 December

    Газар өмчлөх хүсэлтээ гар утаснаасаа өгөх боломжтой боллоо

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Нийслэлийн 7 дүүргийн 52 байршил бүхий 153 09 га газарт иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх ажлыг 2014 оноос эхлэн нийт 4 удаа  зохион байгуулсан. Өчигдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 14-ний 12:00 цагаас эхлэн 5 дугаар ээлжийн цахим газар өмчлөл эхэлж,  7 дүүргийн 32 байршилд 7 449 нэгж талбарт газар өмчлөх …

  • 15 December

    УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны тов

    Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд: Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд; Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд …

  • 15 December

    Өнөөдөр болох үйл явдал

    09.30 цагт: Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” Зөвлөлдөх Ардчиллын танхим, Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг Иргэний танхимд эхэлнэ. Утас: 99666553 10.00 цагт: Дэлхий улс оронд нэгэн зэрэг нээж буй “Дэлхийн хүний хөгжлийн 2015 оны илтгэл” танилцуулах ажиллагаа, илтгэл, хэлэлцүүлэг НҮБ-ын байрны Хурлын танхимд болно. Утас: 99003052 10.30 цагт: …

  • 14 December

    “Ноёд Констракшн” Барилгын ТОП-1 компаниар шалгарлаа

    Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс санаачлан зохион байгуулдаг “GrandExpo-2015”  үндэсний бизнес фестиваль амжилттай болж, олон нийтийн интернэт санал асуулгаар тодорсон Үндэсний шилдэг аж ахуйн нэгжүүдэд 2015 оны 12 дугаар сарын 10-нд шагналаа гардууллаа. Монгол улсад барилгын салбар эрчимтэй хөгжиж байгаатай холбогдуулан барилга, хот байгуулалтын салбарын санал асуулга нэлээд өрсөлдөөнтэй болжээ. Хамгийн гол нь чанартай бөгөөд хямд орон сууцаар иргэдээ хангах чиглэлд амжилттай ажиллаж …

  • 14 December

    Банкнаас 380 сая төгрөг дээрэмдсэн этгээдүүд төрсөн ах, дүү хоёр байжээ

      Худалдаа Хөгжлийн Банкны салбараас 360 гаруй сая төгрөг дээрэмдсэн этгээдүүдийн талаар Цагдаагийн Ерөнхий Газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Банк дээрэмдсэн этгээдүүдийг өнөөдөр Улаанбаатар хотоос баривчилсан байна.  Хэрэгтэн Э, Б нар нь 1985, 1992 онд мэндэлсэн, төрсөн ах дүү хоёр байжээ. Цагдаагийн эх сурвалж банкнаас дээрэмдсэн мөнгөний хэмжээг 380 сая төгрөг байсан гэж албан ёсоор мэдэгдлээ. …