Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 10 December

    Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын …

  • 10 December

    Эрчүүдэд “хүүхэд хийх цаг” гэж бий

    Дархлаажин хамгаалагдсан гэсэн өрөөсгөл үзэл дунд амар амгалан амьдарсаар ирсэн улс бол эрчүүд. Гэвч сүүлд хийгдсэн судалгаа энэ бүхнийг өөрчиллөө. (Бидний ертөнцөд тавтай морил, залуусаа!) Эмэгтэй хүний хувьд үргүй болох вий гэсэн айдас бараг өсвөр наснаас нь эхлэн сууж эхэлдэг. Эцэг эх, сайхан сэтгэлтэй эмч домч нар, инээдмийн кино гээд бараг бүгд л хүүхэдтэй болохыг хүсвэл 35 хүрэхээсээ өмнө амжуул …

  • 10 December

    “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгцууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд …

  • 10 December

    Бээжин хотод аюулын харанга дэгдлээ

    Бээжин хотын захиргаанаас өчигдөр агаарын бохирдлоос улбаалж анх удаа “Улаан түгшүүр” зарлалаа. “Улаан түгшүүр”-ийн үеэр Бээжин хотын сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, баригдаж буй барилгууд ажилтнуудаа тарааж, улсын замаар зорчих автомашины тоог хязгаарласан байна. Бээжин хотын цаг уурын хамгаалах албанаас даваа гарагт мягмар гарагийн өглөөнөөс эхэлж нийслэл хотыг маш ноцтой хорт утаа бүрхэнэ гэдгийг анхааруулжээ. Үнэлгээний системийн хамгийн өндөр түвшний улаан түгшүүр …

  • 10 December

    Хуурамч өндөг биш болох нь тогтоогджээ

    Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, Ж.Алтанзул нар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Энхтуяагийн гаргасан “БЗД-ийн 6 хорооны нутаг дэвсгэр “Маркет плейс менежмент” ХХК-ний “Баянзүрх” худалдааны төв дээр “Хуурамч өндөг зарж байна” гэсэн гомдлын мөрөөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтын явцад тус худалдааны төвд өндөг худалдан борлуулагч иргэн н.Бадамцэцэг, н.Тунгалагтуул, …

  • 10 December

    Нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг хаасан хашаа, хаалт, хайсыг чөлөөлж ажиллалаа

    Нийслэлийн Засаг даргын 2015 оны “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/76 дугаар захирамж, нийслэлийн Онцгой байдлын газрын даргын “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд барилга байгууламж, гэр хороолол, авто зам, нийтийн эзэмшлийн зам талбайн авралтын гарцыг шалгах тухай” А/101 дүгээр тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас томилогдсон 2 ажлын хэсгийн гишүүд 9 дүүрэгт 2015 оны 10 дугаар сарын 28-ны …

  • 10 December

    ОХУ “Исламын улс”-д цохилт өгөв

    Өнгөрсөн мягмар гаригт ОХУ анх удаа “БН-521” шумбагч хөлгөөс пуужин харваж, “Исламын улс” бүлэглэлийн хэт даврагчдад цохилт өгсөн тухай “TASS” агентлаг мэдээлжээ. ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу “Пуужингийн бай хэт даврагсдын төв Сирийн Ракка хот байсан. Ажиллагааны үеэр цөмийн шумбагч усан дор үүрэг гүйцэтгэв” гэж мэдэгдсэн байна. Оросууд агаарын цохилт өгөхдөө ихэнхдээ бөмбөгдөгч, дайрагч онгоцуудаар довтолж, үе үе Каспийн …

  • 10 December

    Full the different club “Гранд экспо 2015” -ын шилдгээр шалгарлаа

    Өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийж, хөгжмийн ертөнцийнхний цугларалт гэмээр томоохон шоуг зохион байгуулсан Full the different club жинхэнэ доргио залуусын сонгож очдог газрын нэг болжээ. Тус клуб зорин очих хэн бүхэнд шинэлэг үйлчилгээ, содон шийдэл бүхий тохижилттой тав тухтай орчин, онцгой үнийн саналаар үйлчилж, өдөр бүр өөр мэдрэмжүүдийг бэлэглэх тоглолтыг зохион байгуулдаг юм байна. Тиймдээ ч “Гранд экспо 2015” Үндэсний …

  • 10 December

    “Архигүй амьдрал-Бидний ирээдүй” өдөрлөг зохион байгууллаа

    Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Архигүй баасан гараг” хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд ЗДТГ-аас дүүргийн Цагдаагийн 3-р хэлтэстэй хамтран “Архигүй амьдрал-Бидний ирээдүй” өдөрлөгийг өнгөрөгч Баасан гаригт буюу 12-р сарын 04-ний өдөр зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг их дээд сургуулийн 120 гаруй оюутан сурагч хамрагдан оролцсон бөгөөд зохион байгуулагчдын зүгээс оюутан …

  • 10 December

    “Монгол туургатны боксын их наадам” энэ сарын 12-нд эхлэнэ

    “Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” буюу “World Mongolians Global Association” нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хонтоо зохион байгуулахаар товоо зарлаад байгаа билээ. Энэ сарын 12-14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болох энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын …

  • 10 December

    Авлигын эсрэг ажлаараа ХХААЯ тэргүүллээ

    Авилгатай тэмцэх газраас 12 дугаар сарын 09-ний өдөр Төрийн байгууллагуудын авилгатай тэмцэх үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний дүнгээ танилцууллаа. Энэ жил Авилгатай тэмцэх газраас “MDS and Khanlex” нийгэмлэг, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв”, “SICA” компанитай  хамтран улсын хэмжээнд авлигын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагаанд үнэлгээ хийжээ. Энэ нь төрийн байгууллагуудын авилгын эсрэг авч хэрэгжүүлсэн ажиллагааны үнэлэх аргачлалын …

  • 10 December

    ОХУ-ын тусламжийн байлдааны зэвсэг, техникийг хүлээн авлаа

    ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас манай Зэвсэгт хүчинд цэрэг-техникийн тусламжийн хүрээнд нийлүүлж буй зэвсэг, байлдааны техникийн зарим хэсгийг хүлээн авах арга хэмжээ  2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Зэвсэгт хүчний 016 дугаар бригадад боллоо. Арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарам, БХЯ-ны Бодлогын …

  • 10 December

    Ипотекийн 8 хувийн зээл зогсохоор болчихлоо

    Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаар өчигдөр Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн асуудлыг хэлэлцлээ. Ингээд Цэц тус хуулийн зарим зүйл заалт Үндсэн хуультай зөрчилдсөн гэж үзэж, дахин баталгаажууллаа. Үндсэн хуулийн Цэц өмнө нь Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт иргэний өмчлөх эрхтэй байх Үндсэн хуулийн зүйл заалттай зөрчилдөж байна гэж үзээд байсан. Уг шийдвэрийг УИХ хүлээж …

  • 10 December

    Цас мөсөө цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцон ажиллаж байна

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 61,63-р тогтоолын дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн хальтиргаа гулгааг арилган, цэвэрлэгээ,тохижилт засвар үйлчилгээ хамгаалалтыг нь хариуцах үүрэгтэй.Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50м хүртлэх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, …

  • 10 December

    “Цөмөөхэй” балет энэ сарын 12-нд нээлтээ хийнэ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Монголын балетын хөгжил сан” хамтран зохион байгуулж байгаа дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг 12 дугаар сарын 12,13, 19, 20, 26, 27-ны өдрүүдэд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт тоглох гэж байна. Дэлхийн 5 тивийн улсад зэрэг тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат Жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм. 2014 онд “Цөмөөхэй” балетын …