Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 11 December

    Хүчтэй газар хөдлөлт болжээ

      Баянхонгор аймгийн Баянговь суманд газар хөдөлжээ. Сумын төвөөс баруун хойд зүгт 28 км-т / Ө-44095/00//, У-100024/00/// өнгөрөгч шөнө 22:47 цагт 4.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгээс мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчтэй чичирхийлэл Баянговь, Баянлиг, Богд, Баянхонгор сумын иргэдэд мэдрэгдсэн. Гэхдээ учирсан хохирол байхгүй гэж тус аймгийн Онцгой байдлын газраас 11-ний өдрийн 02:10 цагт Онцгой байдлын ерөнхий …

  • 11 December

    Ирэх оноос 115 нийтийн тээврийг үйлчилгээнээс хасна

    Сүүлийн үед нийтийн тээврийн автобуснууд техникийн асуудлаас болж нэлээдгүй осол гаргах болсон. Тэгвэл ирэх оноос эхлэн 115 микро автобуснууд үйлчилгээнд явахгүй гэнэ. Тодруулбал, үйлдвэрлэгдсэнээсээ хойш 12 жил нийтийн тээврийн үйлчилгээнд явсан нийтийн тээврийг халах гэнэ. Мөн үүнтэй адил 2003 онд үйлдвэрлэгдсэн 115 автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдах аж. Одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны ихэнх нь буюу 223 нь 2005 оных …

  • 11 December

    Нийтийн тээврийн хэрэгслүүдэд өдөр бүр гэнэтийн шалгалт хийж байна

    Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцан орлогч Н.Гантөмөр “Нийтийн тээврийн үйлчилгээний сахилга харицлагыг дээшлүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  албан даалгаврыг энэ сарын 05-ны өдөр гаргасан. Уг даалгавраар нийслэлийн Тээврийн газар болон гэрээт байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллахыг үүрэг болгосон юм. Энэхүү ажлын хүрээнд 12 сарын 10-ны өдрийн 06:40 цагаас 22:40 …

  • 11 December

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтооно

    Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат “Ажил эрчимжүүлэх тухай” А/945 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны дотор эцэслэн тогтоож хот байгуулалтын мэдээллийн санд хүлээлгэн өгөхийг шугам сүлжээний байгууллагуудад үүрэг болгов. Шугам сүлжээний байгууллагуудаас ирүүлсэн инженерийн шугам сүлжээ, түүний хамгаалалтын зурвасын байр зүйн …

  • 11 December

    “Нээлттэй Улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-нд болно

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Ил тод Улаанбаатар Академи” – Зөвлөлдөх ардчиллын танхим, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн хамтран зохион байгуулж байгаа “Нээлттэй-улаанбаатар” хэлэлцүүлэг энэ сарын 15-ны өдөр буюу Мягмар гарагт нийслэлийн Иргэний танхимд болно. Хэлэлцүүлгээр Нийслэлээс авлигыг бууруулах чиглэлээр хийж буй багц ажлууд, Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн танилцуулга, Эдийн засгийн хамтын …

  • 11 December

    Ипотекийн зээлийн асуудлаар мэдэгдэл гаргажээ

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийн тухай Монгол Улсын Үндсэн хуулинд тунхагласан иргэн өмчтэй байх, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах зарчмыг ардчиллын үнэт зүйл хэмээн Улсын Их Хурал дахь Ардчилсан намын болон МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд бид үзэж байна. Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим зүйл заалт Үндсэн хууль зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцээс гаргасан дүгнэлтийг Улсын Их …

  • 10 December

    Зөвлөлдөх санал асуулгад түүвэрчилсэн аргаар санамсаргүй сонгогдсон 400 иргэн оролцоно

    Нийслэлийн Засаг даргын санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран Улаанбаатар хотод анх удаа “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” Зөвлөлдөх санал асуулга 2015 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдөр Төрийн ордны Их танхимд зохион байгуулна.Зөвлөлдөх санал асуулгаар нийслэлээс хэрэгжүүлэх урт хугацааны 14 томоохон төсөл хөтөлбөрийг иргэдэд танилцуулж, тэдний санал тус бүрийг тусгах бөгөөд санал асуулгын бэлтгэл ажил явагдаж байна. …

  • 10 December

    БНСУ-д газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл мэргэжил дээшлүүлж байна

    Хан-Уул дүүрэгтэй эгч дүүсийн харилцаатай БНСУ-ын өмнөд Генгсан аймгийн Хаман сумын захиргааны урилгаар дүүргийн газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл 9 иргэн хүлэмжийн аж ахуй эрхлэх нарийн ногоо тарьж ургуулах технологи эзэмших 21 хоногийн онол практик хосолсон сургалтанд хамрагдаж байна. Төлөөлөгчид хүлэмж барих технологи.хөрс судлал .тарвас болон бусад жимс жимсгэнэ.нарийн ногоо тариалах технологиудыг багтаасан хичээлийг заалгаж байна. Уг сургалтанд хамрагдсан хүмүүс цаашлаад …

  • 10 December

    Тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад батламж гардуулав

    Оюутолгой” компаниас тав дахь жилдээ зохион байгуулж буй “Оюунлиг хүмүүн Монголын баялаг” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутан залууст батламж гардуулах ёслол “Шангрила” зочид буудлын хүндэтгэлийн танхимд болов.  Уг ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, дотоод, гадаадын их дээд сургуульд “Оюутолгой” компанийн тэтгэлгээр суралцах эрх авсан залууст батламжийг нь гардуулж баяр хүргэлээ.  Тэрбээр хэлсэн үгэндээ “Оюутолгой” бол Монголын нэрийг дэлхийд гаргаж буй том …

  • 10 December

    “Miss World”: Ануг дэмжээрэй

    Дэлхий ертөнц дээр хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану одоогоор явцын үнэлгээгээр 8-р байранд бичигдлээ. Дэлхийн миссийн тэмцээнд Vote (АНУ-г дэмжих www.lvka168.com/missworld/vote/mgl) хамгийн их цугуулсан оролцогч шууд шилдэг 25-д орох хэмжээний оноог авах юм. Одоогоор тэмцээнийг зохион байгуулагч орны мисс 1-р …

  • 10 December

    Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг үргэлжлүүлэн хэлэлцэж, гишүүдийн 72.3 хувийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг гаргаж, Цэцэд хүргүүлэхээр боллоо. Эл асуудлыг өнгөрсөн долоо хоногт чуулганаар хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлэг ажлын …

  • 10 December

    Эрчүүдэд “хүүхэд хийх цаг” гэж бий

    Дархлаажин хамгаалагдсан гэсэн өрөөсгөл үзэл дунд амар амгалан амьдарсаар ирсэн улс бол эрчүүд. Гэвч сүүлд хийгдсэн судалгаа энэ бүхнийг өөрчиллөө. (Бидний ертөнцөд тавтай морил, залуусаа!) Эмэгтэй хүний хувьд үргүй болох вий гэсэн айдас бараг өсвөр наснаас нь эхлэн сууж эхэлдэг. Эцэг эх, сайхан сэтгэлтэй эмч домч нар, инээдмийн кино гээд бараг бүгд л хүүхэдтэй болохыг хүсвэл 35 хүрэхээсээ өмнө амжуул …

  • 10 December

    “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгцууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2015 оны 28 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдан, хувьчлуулахаар шийдвэрлэсэн юм. Эдгээр барилга байгууламжууд нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд ашиглалтад орсон байна. Нийт 8 барилга байгууламжтай, Улаанбаатар хотын А бүсэд …

  • 10 December

    Бээжин хотод аюулын харанга дэгдлээ

    Бээжин хотын захиргаанаас өчигдөр агаарын бохирдлоос улбаалж анх удаа “Улаан түгшүүр” зарлалаа. “Улаан түгшүүр”-ийн үеэр Бээжин хотын сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоож, баригдаж буй барилгууд ажилтнуудаа тарааж, улсын замаар зорчих автомашины тоог хязгаарласан байна. Бээжин хотын цаг уурын хамгаалах албанаас даваа гарагт мягмар гарагийн өглөөнөөс эхэлж нийслэл хотыг маш ноцтой хорт утаа бүрхэнэ гэдгийг анхааруулжээ. Үнэлгээний системийн хамгийн өндөр түвшний улаан түгшүүр …

  • 10 December

    Хуурамч өндөг биш болох нь тогтоогджээ

    Баянзүрх дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.Цэцэгмаа, Ж.Алтанзул нар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр иргэн Энхтуяагийн гаргасан “БЗД-ийн 6 хорооны нутаг дэвсгэр “Маркет плейс менежмент” ХХК-ний “Баянзүрх” худалдааны төв дээр “Хуурамч өндөг зарж байна” гэсэн гомдлын мөрөөр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн байна. Хяналт шалгалтын явцад тус худалдааны төвд өндөг худалдан борлуулагч иргэн н.Бадамцэцэг, н.Тунгалагтуул, …