Мэдээ мэдээлэл

December, 2015

  • 2 December

    Хоёр иргэнийиг эсэн мэнд оллоо

    Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн харьяат иргэн, 26 настай, эрэгтэй С, 25 настай, эрэгтэй Б нар сумаас хойш 80 км зайд байх Хавцгайтын гол гэдэг газар хөдөө гэртээ очихоор арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цагт “Ланд-77” маркийн машинтай гараад сураггүй болсон юм. Уг дуудлагын дагуу энэ сарын 01-ний 21:35 цагт аймгийн ОБГ-т өгснөөр тус сумын Засаг даргын Тамгын газрын …

  • 2 December

    Б.Энхтайван: Тайваны шүүхийн туршлагаас суралцах зүйл их байна

    Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Энхтайван Тайвань улсад 2015 оны 11 дүгээр сарын 08-19-ны өдрүүдэд зохион байгуулагдсан сургалтад хамрагдсан бөгөөд энэхүү сургалтын талаар бичиж ирүүлсэн сэтгэгдлийг нь хүргэж байна. Тайвань улсын нийслэл Тайпэй хотод байрлах Шүүгчдийн сургалтын академид зохион байгуулагдсан сургалтаар Шүүхийн хараат бус байдлын тухай Тайвань туршлага, Цахим шүүхийн үйл ажиллагаа, шүүх хуралдааны танхимын …

  • 2 December

    Хятад эр агаар дахь тоосонцор цуглуулж тоосго хийжээ

    Хятад Шэньжэнь хотын нэгэн эр нийслэл Бээжингийн агаар дахь тоосонцор, утааг цуглуулан тоосго хийсэн байна. Тэрээр нэг тоосго хийхийн тулд нийслэл хотод 100 хоногийг өнгөрөөжээ. Энэ бүхий л хугацаанд тэрээр хүн олон хөлхдөг газар, нийслэлийн төв Тяньаньмэнийн талбай, бээжингийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн орчмоор тоос сорогч үүрэн явж агаарын тооосонцор, утаа тортог соруулж авчээ. Хэрэгцээт “түүхий эд”-ээ цуглуулсны дараа тусгай …

  • 2 December

    Нийгмийн даатгалын дэвтэрээрээ БНСУ-ын виз авч болно

    БНСУ-руу 90 хоногийн хугацаатай зорчих визний журамд өөрчлөлт оруулсан байгаа. Үүний нэг нь урилгагүй виз мэдүүлдэг болсон. Санхүүгийн чадварыг илтгэх бичиг баримтаас чөлөөлдөг хөнгөвчилсөн нөхцөлд хамрагдах иргэдийн хүрээг нэмсэн. Тухайлбал, өндөр насны тэтгэвэрт гарсан хүн эмчилгээний журмаар Солонгос руу гарахдаа тэтгэврийнхээ дансанд мөнгө байршуулж, түүнийг нь барьцаалдаг байсан бол байхгүй болгосон. Мөн 500 мянган төгрөгөөс дээш цалинтай иргэн нийгмийн даатгалаа …

  • 2 December

    Байнгын хороодын хэлэлцэх асуудал

    БАЙНГЫН ХОРООДЫН ХУРАЛДААН: 12 дугаар сарын 02-ны Лхагва гарагт: 1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний …

  • 2 December

    “Сүмтэй” будааг “заантай” будааны уутанд савлан зарж байна

    Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд “Заантай будаа хуурамч байна, гэр бүлээрээ хордлоо” гэх мэдээлэл тарсан. Ер нь цагаан будаа хуурамч байна, дотроос нь өт гарж ирлээ гэх мэдээллүүд сүүлийн үед мэр сэр гарах болсон. Энэ талаар мэдээллийг анх тараасан фэйсбүүк хэрэглэгчээс тодруулах гэсэн боловч хаягаа устгасан байсан тул Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас лавлалаа. НМХГ-ын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр үйлчилгээний …

  • 2 December

    Төв талбайн сүлд модны гэрлийг энэ сарын 15-нд асаана

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/926 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах нийслэлийн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Шинэ жилийн баярын сүлд модны гэрэл асаах ёслолыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр, цэнгүүнийг 12 …

  • 2 December

    Өнөөдөр болох үйл явдал

    09.30 цагт: Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, үйлчилгээ, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал, тэдэнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдэл, бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэх “Бичил уурхайг албажуулах замаар бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг …

  • 1 December

    Түүний хүсэл мөрөөдөл биелэхэд хэдхэн хоног үлдлээ

      Ямар ч байсан дуурийн урлагт хөл тавина. Гэхдээ яг хэзээ гэдэг нь тодорхой бус байна… хэмээн ярьж байсан дуучин Төмөрийн Батсайхны хүсэл мөрөөдөл биелэхэд хэдхэн хоног үлдлээ. Миний… Сонгодог тоглолтондоо дуучин олон улсын уралдаанд тенор хоолойтнууд дуулж хүч чадлаа үздэг  алдартай дуурийн аринуудыг сонгон дуулах гэж байна. Дж Пуччини Тоска дуурийн Каварадоссийн ари, Турандот дуурийн Калафийн ари,Дж Верди Риголетто дуурийн …

  • 1 December

    “Хан Хэнтий-2015” аялалын тэмдэглэл-5

    Та бүхэнд “Хан Хэнтий 2015” гэрэл зургийн аялалын тэмдэглэлийг цувралаар хүргэж байгаа билээ. Аялалын тэмдэглэл – 4 -ийн үргэлжлэл болгон 5 дахь цувралыг танд хүргэж байна. Өглөө нарнаар эртлэн босож Агацын гацааны том эрэг дээрээс том дурангаар гүн ногоон усан дотор хэвтэх загасны зургийг буулган байгаад яаравчлан цааш Онон-Балжийн бэлчирийн зүг буцаж Агацын голоо гатлан зүтгүүлж эхэллээ. Хөтчийн хэлж буйгаар бэлчирийг бараг л анх …

  • 1 December

    Баян айлын хүүхдүүд 20 мянган төгрөг авах боломжтой

    Засгийн газар “Хүүхдийн мөнгө” гэж сар бүр 20 мянган төгрөг олгох ажилд 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг байсан ч эдийн засгийн хямралтай холбогдуулан танаж, 144 тэрбум болгохоор болсон. Ингэхдээ амьжиргааны түвшнээр ялгаж олгохоор болсон бөгөөд ирэх оны эхнээс Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн өрхийн мэдээллийн сангийн судалгаанд үндэслэн олгохоор болсон юм. Тухайлбал, Монгол улсын нийт айл өрхийн амьжиргааны …

  • 1 December

    БНХАУ-д цас их орж байгаа учир онц шаардлагагүй бол зорчихгүй байхыг анхаарууллаа

    БНХАУ-ын зарим бүс нутгаар сүүлийн жилүүдийн дунджаас илүү цас орж замын халтиргаа ноцтой байдалд хүрчээ. Үүний улмаас зам тээврийн осол цөөнгүй гарч, монгол иргэд осолд өртөх, зам цасанд боогдох, олон хоногоор саатах зэрэг тохиолдлууд гарч байгаа аж. Ялангуяа БНХАУ-ын хойд нутагт байрлах Эрээн хотоос Хөххот болон Бээжин хот руу зорчих хурдны замууд цасанд боогдох, халтиргаа их хэмжээгээр үүсч байгаатай холбогдуулан …

  • 1 December

    Өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулна

    Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл агаарын бохирдлыг бууруулах хэд хэдэн арга замыг хэрэгжүүлж эхлээд байна. Үүний нэг нь гэр хорооллын иргэдийн цахилгааны тарифыг бууруулах явдал гэж Засгийн газраас үзсэн. Энэ дагуу арванхоёрдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс эхлэн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар бууруулна.Өөрөөр хэлбэл, 1 кв/цагийн үнэ 77.10 төгрөгийг 38.55 төгрөг болгож бууруулах юм. Ингэснээр гэр хороололд нүүрс түлэх иргэд …

  • 1 December

    Юанийг нөөцийн валют болгоно

    Олон улсын валютын сан /ОУВС/ Хятадын мөнгөн тэмдэгт юанийг сангийн нөөцийн валютад багтаахаар болсныг мэдэгдлээ. Юань 2016 оны аравдугаар сард албан ёсоор нөөцийн валют болох аж. ОУВС-гийн нөөцөд ам.доллар, евро, иен, фунт-стерлинг багтсан байдаг юм.  Ийнхүү Хятадын юань ОУВС-ын Зээлжих тусгай эрх хэмээх зохиомол нөөцөд багтах болов. ОУВС анх Зээлжих тусгай эрх хэмээх “зохиомол” нөөцийн валютыг 1969 онд гаргасан байдаг …