Мэдээ мэдээлэл

July, 2022

  • 25 July

    Наймдугаар сард олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй

    Ус Цаг Уур, Орчны Судалгаа, Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ээс гаргасан наймдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Найм, аравдугаар сарын уур амьсгал Сарын дундаж агаарын температур наймдугаар сард Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +8…+12°C, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар +20…+24°C, бусад нутгаар +12…+20°C дулаан байдаг. Харин есдүгээр сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын …

  • 25 July

    Монгол Улсын харцага Г.Бадрах:Хавирах мэх маань намайг харцага болгосон

    Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглож, түрүү бөхөө тодруулсан. Тус наадамд зургаа давж шөвгөрсөн Хэнтийн аймгийн Батширээт сумын харьяат, Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар /Хилчин спорт хороо/-ын үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын харцага, ахлах ахлагч Г.Бадрахтай ярилцлаа. – Наадамд зургаа давж, улсын цолтны эгнээнд багтсанд тань монголынхоо нийт хилчдийн өмнөөс халуун баяр …

  • 25 July

    ХНХЯ: БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй

    Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам нь БНСУ-ын Хөдөлмөр Эрхлэлт, Хөдөлмөрийн Яамтай байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. Үүний хүрээнд ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газар/ХХҮЕГ/ Монгол Улсын иргэдийг БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр ажиллахад зуучлах үйл ажиллагааг хариуцан явуулдаг. Иймд БНСУ руу хөдөлмөрийн гэрээгээр хувийн байгууллагууд зуучилдаггүй …

  • 25 July

    Хар усан тохойд бага насны долоон хүүхэд боогдсон байсныг аварчээ

    Өчигдөр /2022.07.24/ Баянзүрх дүүргийн 11-р хороо Хар усан тохой Туул голд хүүхдүүд боогдсон, гарч чадахгүй байна гэсэн дуудлага 16:14 цагт ирсэн. Дуудлагын дагуу Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 5-13 насны долоон хүүхэд голын салаанд усанд боогдож, урсах эрсдэлтэй байсныг аврах ажиллагааг шуурхай зохион байгуулан аюулгүй байдлыг хангаж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгч ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд 2022 оны 07 сарын 20-ны байдлаар …

  • 25 July

    Л.Оюун-Эрдэнэ:Монгол Улсад шатрын спортыг хөгжүүлэхэд Засгийн газар дэмжиж ажиллах болно

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад оролцохоор удахгүй эх орноосоо мордох гэж байгаа шатарчид болон БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Э.Гурванбаатар, гүйцэтгэх захирал Ц.Батсайхан нарыг хүлээн авч уулзан амжилт хүслээ. Ерөнхий сайд энэ үеэр үг хэлэхдээ Монгол Улсын Засгийн газраас шатрын спортод ихээхэн анхаарч БТСУХ-ны дэргэд Үндэсний шигшээ багийг ажиллуулж байгааг онцлоод оюуны спортын …

  • 25 July

    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 300 айлын орон сууц ашиглалтад орлоо

    Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Баянзүрх дүүргийн наймдугаар хороонд 300 айлын орон сууц ашиглалтад орлоо. Төсөл гүйцэтгэгч “Баганат өргөө” ХХК нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд өмнөх онуудад 1000 айлын орон сууцыг хүлээлгэн өгсөн. Тус аж ахуйн нэгж нийт 5000 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ондоо багтаж 2500 айлын орон сууцыг хүлээлгэн өгөх юм. Ингэхдээ олон …

  • 25 July

    Зээлийн гэрээнд гарын үсэг зурсан бол үүрэг хүлээнэ

    Иргэн Б.С нь өөрийн хүү (хариуцагч) С.Б-тэй хамтран 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр ХХБ банкнаас өөрийн цалингаа барьцаалан 8 сая төгрөгийн зээлийг 26 сарын хугацаатай,  сарын 1.7 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээл авснаас жил гаруйн дараа Б.С өвчний улмаас нас барснаас болж зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхээ больжээ. Иймд банкнаас зээлийн төлбөрийг хариуцагч С.Б-ээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагч С.Б нь шүүхэд …

  • 22 July

    З.Төмөртөмөө:Үндэсний шигшээ багийн тамирчдыг бүх талаар дэмжин ажиллах болно

    “Парис-2024” зуны олимп, паралимп болон “Милан-2026” өвлийн олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын тангараг өргөх хүндэтгэлийн ёслол өнөөдөр боллоо. Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, спортын 24 төрлөөр 48 дасгалжуулагч, залуучуудын 15, насанд хүрэгчдийн ангилалд 167 тамирчин буюу нийт 234 хүнийг шалгаруулаад буй. Тангараг өргөх ёслолын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, …

  • 22 July

    Б.Наранзун:Нүдээ нээсэн цагаасаа би урлагаар хүмүүжсэн

    Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр энгэрээ мялаасан хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзунтай ярилцлаа. -Юуны өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм хүндтэй шагналын эзэн болсонд тань баяр хүргэе. Энэхүү шагналыг хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцаач? -Нүдээ нээсэн цагаасаа л би урлагаар хүмүүжсэн хүн. Өнөөдрийг хүртэл урлаг гэдэг хүн төрөлхтний баяр жаргал, зовлон гуниг, сэтгэл хөдлөл бүхний илэрхийлэл болсоор ирсэн. Соёлын өвийг тээгч энэхүү гайхалтай …

  • 22 July

    “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө”-г Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд босгов

    Монгол Улсад орчин цагийн Дотоодын цэрэг үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан улс эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн үе үеийн ахмад дайчид, одоо ажиллаж байгаа алба хаагчдын гэгээн үйлсийг алдаршуулах зорилгоор “Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолбор”-ын нээлт /2022.07.21/ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм …

  • 22 July

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн EPC-1 төслийн явц 63 хувийн гүйцэтгэлтэй байна

    Газрын тос боловсруулах үйлдвэр нь EPC-1,2,3,4 гэсэн дөрвөн багц төслөөс бүрдэж буй бөгөөд үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, талбайн дэд бүтэц зам, ус хангамжийн системийн цогц төсөл болох EPC-1 төслийн ажилд төслийн менежмэнтийн зөвлөх Энэтхэг улсын “И Ай Эл” компани олон улсын норм дүрэм, стандартын дагуу гүйцэтгэлд хяналт тавьж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Энэтхэг улсын ““Жэй Эм Си Прожэктс” ХХК, …

  • 22 July

    КОВИД-19 өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлж ажиллахыг анхаарууллаа

    ЭМЯ-ны удирдлагууд  шуурхай  цахим хурлыг Аймгуудын  ЭМГ, НЭ-ийн дарга, БОЭТ-ийн удирдлагуудыг оролцуулан зохион байгууллаа.    Энэхүү хурлаар  Коронавируст халдвар (КОВИД-19)-ын тархалтын Дэлхий дахины нөхцөл байдлын мэдээллийг ЭМЯ-ны Нийтийн Эрүүл мэндийн газрын Халдварт өвчний хэлтсийн дарга Л.Энхсайхан хийлээ. Сүүлийн 5 долоо хоногт дэлхий дахины тохиолдлын тоо тасралтгүй өсөж байгаа бол БНСУ ба Япон улсад тохиолдлын тоо 7 хоногийн дотор 2-3 дахин …

  • 22 July

    Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 6 сараар бүрдүүлэхийг даалгалаа

    Шадар сайд С.Амарсайхан бүх төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг 6 сараар бүрдүүлэх ажлын явцтай танилцлаа. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас улсын эмийн нөөцийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Шадар сайдад мэдээлэв. Өнөөдрийн байдлаар Ковид-19 халдварт цар тахлын шалтгаанаар 519 хүн хэвтэн эмчүүлж байгаа ч Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас өнгөрсөн оны мөн үеийн хэвтэн эмчлүүлэгчдийн 50 хувьтай тэнцэх буюу …

  • 22 July

    Шадар сайд С.Амарсайхан үер усны ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Нэгдсэн шуурхай штабт ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, иргэд, олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэргэжлийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Аялал жуулчлал, амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд усанд осолдож, амиа алдах тохиолдол цөөнгүй гарч байгаа бөгөөд зөвхөн 07 дугаар сарын 08-18-ны хооронд …

  • 22 July

    Налайх дүүргийн 208-р цэцэрлэгийн дулаалгын ажил дууслаа

    Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийн хүрээнд 2021-2022 онд нийслэлийн гэр хорооллын бүсэд байрлах есөн сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан алдагдлыг бууруулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн наймдугаар хороонд байрлах 208-р цэцэрлэгийн барилгад дулаан алдагдлыг бууруулах их засвар хийж дууслаа. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө тэргүүтэй албаныхан тус цэцэрлэгт ажилласан …