Мэдээ мэдээлэл

December, 2022

  • 22 December

    Дэлхийн ур чадварын тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдад “ҮНДЭСНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ” шагнал гардуулав

    Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээнд амжилттай оролцсон баг, тамирчдыг хүлээн авч уулзан, “Үндэсний шилдэг оролцогч” шагнал гардууллаа. “Дэлхийн ур чадвар-2022” тэмцээн энэ оны 9-11 дүгээр сард Европ, Хойд Америк, Зүүн Азийн 15 улсад 61 мэргэжлээр зохион байгуулагдсан. Тэмцээнд нийт 58 улсын 1000 гаруй оролцогчид өрсөлдcөн юм. Манай улсын тухайд дөрөв …

  • 22 December

    Г.Занданшатар: Сэтгэлийн хөдөлгөөн, уур бухимдлаар, аль эсвэл үзэн ядалтаар асуудлыг шийдэхгүй

    Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2022.12.22/ нэгдсэн хуралдаанаар “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталлаа. Тогтоол батлагдсантай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, “…Хөгжил дэвшлийн шинэ ирээдүйг тодорхойлох асуудлыг ард түмэнтэйгээ ярьж, санал бодлыг сонсож, тэднийг мэдлэг мэдээлэлтэй болгож, хамтран хэлэлцэж шийдвэрлэхийн тулд Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай тогтоолыг баталлаа.  Улс орны …

  • 22 December

    Амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын тусламж, үйлчилгээг ЭМД-ын сангаас бүрэн хариуцна

    ЭМДҮЗ-ийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор амьсгалын ба цээжний хөндийн эрхтэний хорт хавдрын эмийн эмчилгээг 708 мянган төгрөг, мэс заслын тусламж үйлчилгээ 2.5 – 6.4 сая төгрөг бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувь санхүүжүүлдэг.  2022 оны эхний 10 сарын байдлаар энэхүү тусламж, үйлчилгээний 4539 тохиолдол бүртгэгдэж, ЭМД-ын сангаас 591.5 сая төгрөгийн санхүүжилт олгосон байна.  Даатгуулагч та дээрх тусламж үйлчилгээ …

  • 22 December

    Р.Отгонжаргал:2010-2011 онд 379 мянган тонн нүүрсийг гаалийн бүрдүүлэлт хийлгүй гаргасан байж болзошгүй байна

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм. Ерөнхий хяналтын сонсголд Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал танилцуулга хийлээ. Нүүрс экспортлох үйл ажиллагаанд тус байгууллагаас хэрэгжүүлсэн дотоод хяналт шалгалтын тухай мэдээлэлдээ тэрбээр, талуудын бүртгэлийн аргачлал, гаалийн хууль, журам, горимын онцлогоос …

  • 22 December

    Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгаруулав

    Мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг, спорт болон бусад чиглэлд  амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг НЗДТГ, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шалгарууллаа. Авьяаслаг, тэргүүний хүүхдүүдийг олон нийтэд алдаршуулах, үе тэнгийнхэнд нь үлгэр дуурайлал үзүүлэх зорилготой “Нийслэлийн оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр зохион байгуулсан юм. 2022 оны “Нийслэлийн онцлох хүүхэд”-ээр: Нандинжаргалын Оюундарь / “Бритиш” сургуулийн 4 …

  • 22 December

    Д.Цогтбаатар:Нүүрсний үнийн хамгийн доод, дээд цэг нь хэзээ байсан бэ гэдгийг тооцож байж хулгайчийг олж болно

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм. Ерөнхий хяналтын сонсголд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар оролцож байр сууриа илэрхийллээ.

  • 22 December

    Б.Жавхлан:12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн экспортолсон

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос “Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах” ерөнхий хяналтын сонсголыг өчигдөр /2022.12.21/ Төрийн ордонд зохион байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ” Хэдий хэмжээний нүүрс хууль бусаар хил гаргасан бэ?” гэж асуув. Гишүүний асуусан асуултанд Сангийн сайд Б.Жавхлан дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр “Нэр бүхий 21 компани …

  • 22 December

    Б.Баярдаваа: Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа. –Өнгөрсөн сард УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж эдийн засаг амаргүй байх хандлагатай байгаа ирэх оны хувьд төсвийн бодлого нь Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлоготой хэр уялдаатай батлагдаж чадсан гэж үзэж байна вэ. Тодруулбал, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнгээ мөнгөний бодлогод дэмжлэг болж чадах уу? -Асуудлын …

  • 22 December

    Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2022 оны 12-р сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтайн уулархаг нутгаар цас орно. Нутгийн зүүн хэсгээр салхи баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын …

  • 21 December

    Узбекистан улсад нийлүүлэх халал махны экспортыг нэмэгдүүлнэ

    Хүнс, хөдөө аж  ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хөдөө аж ахуйн сайд Воитов Азиз Ботировичтай энэ оны 11 дүгээр сард хийсэн цахим уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мал эмнэлгийн дэглэм бүхий хорио цээрт эрүүл бүс” байгуулах төслийн хүрээнд хамтран ажиллах тухай санал солилцсон билээ.  Үүний дагуу Бодлого, …

  • 21 December

    Улаанбаатар-Истанбул чиглэлд өдөр бүр нислэг үйлдэх боломжтой боллоо

     Зам, тээврийн хөгжлийн сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан тэргүүтэй төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Иргэний нисэхийн ерөнхий газрын төлөөлөгчидтэй Агаарын харилцааны тухай уулзалт  зохион байгуулж дараах зүйлсийг тохирлоо. Өсөн нэмэгдэж буй зорчигч урсгал, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор хоёр талаас томилогдсон агаарын тээвэрлэгчид Истанбул–Улаанбаатар чиглэлд дурын агаарын хөлгөөр долоо хоногт …

  • 21 December

    Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв ХОЁР ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ

    Эх нярай эмэгтэйчүүдийн үндэсний төв ХОЁР нь ПГУ-н шинжилгээг хийж эхэллээ. Үүнд: Хүний Хөхөнцөр Вирусийн 28 хэв шинж (өндөр эрсдэлт-19, бага эрсдэлт-9), БЗХӨ-ний үндсэн долоон үүсгэгч /Trichmonas vaginalis, Mycoplasma hominis, Mycoplasma genitalium, Chlamydia trachomatis, Neisseria gonorrhoeae, Ureaplasma parvum Ureaplasma urealyticum/, КОВИД-19 (Covid-19 / SARS-CoV-2) халдвар РНХ илрүүлэх шинжилгээ Молекул биологийн лабораторид төлбөртэй хийгдэж байна. ПГУ-н шинжилгээгээр халдварын үүсгэгчийг найдвартай илрүүлэхээс гадна …

  • 21 December

    Өвчтэй хүн эдгэрээд инээгээд гарах шиг сайхан зүйл байдаггүй

    ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникийн мэс заслын зөвлөх, их эмч Б.Цагааныг урьж, ярилцлаа.   Тэрбээр монгол хүний эрүүл мэндийн манаанд 32 дахь жилдээ зүтгэж буй туршлагатай эмч нарын нэг.    Б.Цагаан хэмээх эрхмийн амьдралын хуудсыг эргүүлж суухдаа хүн аав ээжийнхээ ярьж хэлснийг дагаснаар бурууддаггүй, хань ижил, эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, тууштай байснаар гунддаггүй, үр хүүхэд, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлснээр ямагт эгэл атлаа …

  • 21 December

    Энэ сарын эхний хагаст 2.1 сая тн нүүрс экспортолжээ

    Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж буй. Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн тус тогтоол хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ТӨҮГ, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иуд энэ сарын 20-ны байдлаар Монголбанканд 567.9 сая ам.доллар …

  • 21 December

    ЗГ:“Шинэ тойрог зам” төслийн 83 км замыг нэг жилийн хугацаанд барьж байгуулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 17-нд Улаанбаатар хотын түгжрэл, төвлөрөл болон шинээр барьж байгуулах зам, замын байгууламжийн чиг (трасс)-ийн төлөвлөлттэй танилцсан. Тус арга хэмжээний дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  хэлэлцүүлж дараах шийдвэрийг гаргалаа. Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх эхний үе шатны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Шинэ тойрог зам” төслийн Туул голын эрэг дагуух авто зам, …