Мэдээ мэдээлэл

October, 2015

  • 3 October

    Чимх инээд

    Ясли -Өмдөндөө шээсэн хэн байна? Хүүхдүүд гараа өргөнө. -За.., нэг, хоёр ..таван хүн. Хэн өмдөндөө баасан бэ? Хүүхдүүд гараа өргөнө. -Нэг хоёр… дөрвөн хүн байна. -За түдгэлзсэн хэд байна? Туйлшрал -Бяцxан хүү лууван идэхгүй гэж чарлана. Хоолноос нь бүх лууванг түүж байж арай гэж идүүлэв. -За одоо хичээлдээ явья, хоцорлоо хувцсаа өмс. Май энэ оймс. -Аа..аа…. өмсөхгүй ээ! -Яагаад? -Энэ …

  • 3 October

    Хилийн боомтууд хаалттай байна

    Энэ өдрүүдэд Хятад улсын баярын өдөр тохиож байна. Тиймээс Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ өдрүүдэд хоёр улсын хилийг хаагаад байгаа юм.  Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу автозамын боомтуудыг тодорхой өдрүүдэд хаадаг. Тухайлбал, Монгол Улсын зүгээс цагаан сар, эмэгтэйчүүдийн баяр, эх үрсийн баяр, наадам, улс тунхагласны баяраар хилээ …

  • 3 October

    “Цэвэр агаар эрүүл амьдрал” марафон болж байна

    “Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийн тэмцээний нээлт өнөөдөр өглөө 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ийн гадна талбай, Спортын төв ордны үүдэнд боллоо. Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж.  Энэхүү марафон гүйлтийн тэмцээнд нийтдээ  …

  • 3 October

    Цацрагийн хэмжилт хийлгэсэн автомашин авч байхыг зөвлөж байна

    Япон Улсад үйлдвэрлэсэн автомашины импорт, худалдаа эрхэлдэг болон худалдан авах иргэн, аж ахуйн нэгж цацрагийн хэмжилт хийлгэсэн, хэмжилтийг нь баталгаажуулсан гэрчилгээтэй эсэхийг нягталж байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Зөвлөгөө, мэдээллийн төв зөвлөж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага цацрагийн аюулгүй байдлыг хангуулах, иргэдийг цацрагийн бохирдолд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гаалийн хяналтын бүс, авто техникийн захуудад эрсдэлд суурилсан хяналт шалгалт хийж байгаа юм. …

  • 3 October

    Эх орны хөрсөнд ургасан эрүүл ногоотой “Намрын ногоон өдрүүд”

    Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ зургаа дахь өдрөө “Мишээл экспо”-д үргэлжилж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр өдөр бүр бүтээгдэхүүний онцлогийг илтгэсэн өдөрлөг зохион байгуулагдаж байгаа юм. Тухайлбал, өчигдөр “Халуун зайдас, хачиртай хиам” өдөрлөг зохион байгуулагдсан бол өнөөдөр эх орны хөрсөнд ургасан хүнсний ногооны ач тус, шинэ төрөл зүйлийг таниулах “Ногоон хүнс-Эрүүл амьдрал” …

  • 3 October

    Монгол улс бодибилдингийн Азийн аваргатай боллоо

    Одоогоос 54 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан Азийн Бодибилдингийн Холбооноос зохион байгуулж байгаа 49 дэх удаагийн бодибилдинг фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Узвекстан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээнд  55 кг-ын жинд улсаа төлөөлөн оролцсон Дорноговь аймгийн харьяат тамирчин Ч.Мянганбилэг Бодибилдингийн Азийн аварга шалгаруулах тэмцээний  55кг жингийн ангилалд амжилттай оролцож АЛТАН медаль хүрэн Ази тивийн аварга тамирчин боллоо. Түүний урьд …

  • 2 October

    “Авто худалдааны цогцолбор” ням гарагт нээлтээ хийнэ

    Улаанбаатар хотын хэмжээнд автомашин худалдаа үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгж байгууллагын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байна. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт 6000-10000 хүн үйлчлүүлдэг нь захуудыг …

  • 2 October

    Асбестийн сорьц цуглуулах, шинжилгээний аргын үндэсний стандарттай боллоо

    Барилгын салбарт өргөн хэрэглэж байсан асбестийг Засгийн газрын 2010 оны 192 тоот тогтоолоор хэрэглэхийг хориглосон хорт бодисын жагсаалтад оруулсан. Гэхдээ зайлшгүй хэрэглээнээс шалтгаалан Засгийн газрын 2011 оны 176 тоот тогтоолоор хязгаарлагдмал байдлаар эрчим хүчний үйлдвэрлэлд ашиглахыг зөвшөөрсөн байдаг юм. АШУҮИС-ийн НЭМС-ийн хийсэн судалгаагаар манай улсад асбестийг дулааны цахилгаан станц, төмөр зам, шинжилгээний лабораториуд дулаан тусгаарлагч, дулаалгын материалд өргөн хэрэглэж байна. …

  • 2 October

    С.Бямбацогт: “Хариуцлагагүйн зуд”, хахир өвөл, хямрал хүндрэлийг ч хохирол багатай давцгаая

    2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаарх Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан хийсэн УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт уншиж танилцууллаа. Дүгнэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын дарга, Эрхэм гишүүд ээ! Та бид Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацааны отгон намрын чуулганыхаа нээлтийг хийлээ. Энэхүү нээлт олон улсын ахмадын баярын өдөртэй давхцан …

  • 2 October

    Хивэгний экспортыг хязгаарлалаа

    Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгч, фермерүүдийг төлөөлөн “Сүү” хувьцаат компаниас хивэгний гадаад экспортод хяналт тавих санаачлагыг гаргасан. Учир нь хивэгний экспорт жилээс жилд үнэ өсөх гол хүчин зүйл болдог байна. Тиймээс энэхүү асуудалд анхаарал хандуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад уламжилсан юм. Тус хүсэлтийн дагуу ХХААЯ-аас хивэгний экспортыг энэ сарын 1-ний өдрөөс ирэх гуравдугаар сарын …

  • 2 October

    Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд анхаарч ажиллана

    Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхтэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа. Уулзалтанд Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, БОНХАЖ-ын  Яамны  Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнх-Эрдэм, тус газрын Мега төсөл хариуцсан мэргэжилтэн П.Бадамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Нийслэлийн …

  • 2 October

    Халх гол сумын 1600 гаруй иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө

    Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүд өнөөдөр /2015.10.02/ Дорнод аймгийн Халх гол сумын иргэдийн өргөдлийг хүлээлгэн өглөө. Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун “Чуулганы завсарлагааны хугацаанд тойрогтоо ажиллах үеэр нутгийн 1600 гаруй иргэдийн гарын үсэг бүхий Халх голын чөлөөт бүстэй холбоотой асуудлаар гаргасан өргөдлийг надад өгсөн. Энэ өргөдлийн нэг хувийг албан ёсоор Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд …

  • 2 October

    Аяллын клубууд өрсөлдөнө

    Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг …

  • 2 October

    М.Уранцэцэг Ташкентийн Гранприд түрүүллээ

    ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн болох Ташкентийн Гран-при өчигдөр эхэллээ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэж байгаа бол Монголын арван жүдоч тэдний дунд багтаж байна. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, …

  • 2 October

    Эв эеийг хичээж, эдийн засгийн хүндрэлийг хамтдаа давахыг уриалав

    Монгол Улсын Засгийн газраас улс эх оронд нүүрэлсэн эдийн засгийн хүндрэлийг хамтын хүчээр, хохирол багатай даван туулахын тулд нийгмийн түншлэгч талууд хамтран ажиллахыг санал болгосон. Тэр дагуу Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой энэ асуудлаар яриа хэлэлцээрийг тодорхой түвшинд өрнүүлсэн билээ. Яриа хэлэлцээрийн үр дүнд нийгмийн түншлэгч талууд …