Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 28 September

    Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нар 10 дугаар сарын онцгой өдрийг зарлалаа

    Монголын хошин урлаг болоод нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгоцгоож чадсан авъяаслаг уран бүтээлчид болох Шинэ продакшны жүжигчин МУСТА Лхагвацогтын Сөрөлт, МУСТА Алгаагийн Түмэн-Өлзий нар уншигч танд 2015 оны 10-р сарын онцлох өдрийг алдаршуулан зарлаж байна. Тодруулбал тэр өдөр авъяаслаг уран бүтээлчид маань хамтран “Хайрын тэнгэр диваажин” хэмээх нэртэй уран бүтээлийн тоглолтоо “Монгол бөхийн өргөө”-нд …

  • 28 September

    Сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн засварын ажлын санхүүжилтийг шийдвэрлэхийг даалгалаа

    “Хариуцлага, хяналт, хэрэгжилт” цахим хурал болж, хөдөө аж ахуйн салбар болон төв суурин газрын  өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа. Хуралд яам, агентлаг, нийслэлийн удирдлагууд оролцож, өвөлжилтийн бэлтгэлийг хангуулж, биелэлтийг зохион байгуулах Засгийн газрын тогтоол, шийдвэрийн биелэлт ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. Холбогдох хүмүүсийн мэдээллийг сонссоны дараагаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт яам, агентлаг, аймаг, нийслэлийн …

  • 28 September

    “Miss Mongolia 2015”-ын шилдэг оролцогчдын “Fashion show” болно

    Монголын мянга мянган охид бүсгүйчүүдээс шилдгүүдийг нь тодруулж алдаршуулсаар 12 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн “Miss Mongolia” наадмын энэ жилийн шилдэг оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Өнгөрөгч өдрүүдэд шилдэг оролцогчдын дунд Мисс фото, Мисс спорт, Мисс оюунлаг, Мисс авъяас зэрэг төрлүүдийн шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагджээ. Харин шилдэг оролцогчид маань уламжлал ёсоороо Мисс бикини, Мисс …

  • 28 September

    Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

    1. Эрэн хайх, аврах ажиллагаа Сураггүй болсон: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн иргэн Э /20 настай, эмэгтэй/ 2015.09.21-ний өдрийн 16:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон мэдээллийг сумын засаг дарга Х.Дашдэлэг өөрийн биеэр аймгийн Онцгой байдлын газарт 2015.09.24-ний өдрийн 15:30 цагт өгч, тус аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн байгууллагаас 3 албан хаагч, орон нутгийн 4 иргэн нийт …

  • 28 September

    Гал авалцах болон шаталтын зүй тогтлыг Монголын нөхцөлд тодорхойлжээ

    ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгийн дулааны инженер-судлаач, онцгой байдлын дэд хурандаа С.Базаррагчаа “Пенополистирол ба пенополиуретаны шатамхай чанарыг үнэлэх судалгаа” сэдвээр доктор (Ph.D)-ын зэрэг хамгааллаа. Дэд хурандаа С.Базаррагчаа онцгой байдлын салбарт 16 дахь жилдээ галын шинжилгээ судалгааны чиглэлээр ажиллаж байна. Тэрээр судалгааны ажилдаа, барилгын салбарт нэвтэрсэн, хямд төсөр үнэтэй, гал түймрийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлж байгаа шатамхай шинж чанартай пенополистирол, пенополиуретаныг сонгон …

  • 28 September

    “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг угтуулан зайн сургалт боллоо

    “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүрийн 09 дүгээр сарын 28-нд дэлхийн улс орнууд тэмдэглэдэг. ЗӨСҮТ 2010 оноос эхлэн жил бүр энэ өдрийг угтсан сарын ажил зохион байгуулж сүүлийн жилүүдэд галзуугийн сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулж, халдварт өртсөн хүний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг өргөнөөр явуулж байна. 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 14 …

  • 28 September

    Хүүхдэд ээлтэй нохойн 10 үүлдэр

    Нохой бол хүн төрөлхтний насан туршийн үнэнч нөхөр. Нохой тэжээх шийдвэр гаргах амархан ч чухам ямар үүлдэрийн нохой сонгох вэ гэдгээ сайтар тунгаах хэрэгтэй. Ямар зорилгоор тэжээх гэж байгаагаа эхлээд шийдэх нь зүйтэй. Нохой тань хамгийн багадаа 10 жил тантай хамт амьдардаг болохоор хүүхэд өсгөхийн дайтай хичээл зүтгэл бас сэтгэл шаарддаг. Тиймээс үргэлж цаг гарган ажиллаж байх хэрэгтэй юм. Нохой …

  • 28 September

    Нийслэлд золгүй байдлаар 4 хүн нас баржээ

    2015 оны 09-р сарын 27-ноос 28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн 1209 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 45 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 34 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, хулгайлах гэмт хэрэг 13, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 3, танхайрах гэмт хэрэг 5, зам …

  • 28 September

    Төвийн бүсийн АН-ын гишүүд чууллаа

    Монгол хүн эрх чөлөөтэй болж, аюулгүй орчинд ажил орлоготой, эрүүл саруул, ирээдүй хойч нь эрдэм боловсролтой байх алсын харааг зорилгоо болгон Ардчилсан нам 2012 оны сонгуульд “Монгол хүн 2020” мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн билээ. Энэ хүрээнд “Монгол хүн 2020-Өнөөдөр, маргаааш…” бүсийн чуулганыг баруун, зүүн, хангайн бүсэд зохион байгуулсан бөгөөд өнөөдөр төвийн бүсийн аймгууд Дархан-Уул аймагт чуулж байна. Энэхүү чуулганд Өмнөговь, Орхон, …

  • 28 September

    Машин журамлах ажлыг түр зогсоолоо

    Замын хөдөлгөөний тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор өмнөх хуулийн хүрээнд гарсан дүрэм журмууд хүчингүй болсон тул автозамын нэгдүгээр эгнээнд байрлуулсан тээврийн хэрэгслийг ачиж, журамлах ажлыг энэ сарын 01-нээс түр хугацаагаар зогсоожээ. Гэхдээ энэ нь цаашдаа нэгдүгээр эгнээнд тавьсан тээврийн хэрэгслийг ачихгүй болно гэсэн үг биш аж. Ачилтын асуудлыг дахин журмаар баталж, торгуулийн асуудлыг дахин хэлэлцэж байж хэрэгжүүлэхээр болсон гэнэ. …

  • 28 September

    Чингэлтэй дүүрэг: Тусгаар тогтнолын талбайд ахмадуудаа хүндэтгэх өдөрлөг болно

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо хамтран  Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх зорилгоор “Ахмадын өдөр”-ийг 25 дахь жилдээ зохион байгуулж байна. 09 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 10-ныг хүртэл Чингэлтэй дүүргийн 13079 ахмад настанд хуваарийн дагуу хүндэтгэл үзүүлэх юм. Үүний эхлэл болгож Тусгаар тогтнолын талбай дээр 9 дүгээр сарын 28-ны өдөр 11.00-17.00 цагийн …

  • 28 September

    Оюутны картыг өдөрт 1000-аар цэнэглэнэ

    Оюутнууд МОХ-ны картаар биш, Улаанбаатар смарт картын хэвлэсэн цахим картаар зорчихоор боллоо. Нийтийн тээврийн шинэчлэлээр цахим карт нэвтрүүлсэнтэй холбоотойгоор оюутнууд хуучин хэрэглэж байсан виза картаар биш цахим картаар зорчихоор болсон. Гэвч Монголын оюутны холбоо “Улаанбаатар смарт карт” компанитай гэрээ байгуулаагүй, өмнөх жил өөр карт шинээр, олон хувиар хэвлэн гаргаснаас болоод оюутнууд одоо хүртэл нийтийн тээврээр хөнгөлттэй зорчих картаа аваагүй байсан …

  • 28 September

    Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ

    Жин хасахад арьсанд ямар өөрчлөлт гардаг вэ Жин хасахад тэр тусмаа хурдан хугацаанд жин хасахад арьсыг дүүргэж байсан өөх нь алга болоход агшиж амжилгүй суларч унждаг. Жин хасах үед арьсны агшилтад хүний нас, хоол тэжээлийн чанар, эрүүл амьдралын хэв маяг, арьсны арчилгаа зэрэг их чухал нөлөөтэй юм. Жин хассаны дараа арьсыг хэрхэн чангалах вэ Таныг жин хасахын хирээр арьс тань …

  • 28 September

    Коланы итгэмээргүй, ашигтай 10 хэрэглээ

    Секунд тутам дэлхий дээр 200.000 гаруй Кока Кола ундаа худалдаалагдаж байдаг бөгөөд Кока Кола гэдэг үг хүмүүсийн хамгийн их хэлдэг үгсийн хоёрдугаарт бичигддэг. (Нэгдүгээрт “Сайн уу?” ордог гэнэ.) Судалгаагаар Кока Колаг өдөр тутмын хүнсэндээ хэрэглэх нь маш олон сөрөг талтайг тогтоосон байдаг. Тиймээс эрхэм та хэрэглээгээ зохицуулж санал болгож буй эдгээр ашигтай бас сонирхолтой аргуудаас туршаад үзээрэй. Зэв арилгана Кока …

  • 28 September

    Хятадын Шау Кей Ванд гал гарч хэд хэдэн завь өртжээ

    Хятадын завины боомтын ойролцоох Шау Кей Ван байранд гал гарсан байна. Гал ойролцоох 200 метрт байрлах газрыг хамарч маш хүчтэй дэгджээ. Завины боомтын ойролцоо байрладаг уг байранд гал гарсанаас болж таван завь галд өртжээ. Галд хүний амь өртөөгүй бөгөөд таван хүн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгджээ. Хамгийн сүүлд мэдээлсэнээр иргэдийн амь нас аюулгүй байгаа гэнэ. Гал сөнөөгчид яаралтай ажилласан бөгөөд …