Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 8 September

    МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авлаа

    Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.09.08/ хуралдаан 10 цаг 25 минутад, 63.2 хувийн ирцтэй эхэлсэн юм. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байв. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга хэлэлцэх асуудлыг танилцуулж, батлах явцад …

  • 8 September

    УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатарыг шадар сайдаар томилуулахыг дэмжлээ

    Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2015.09.08/ хуралдаж, Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Засгийн газрын гишүүн, Шадар сайдаар Цэрэндашийн Оюунбаатарыг томилуулах тухай тогтоолын төслийг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг танилцуулсан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Цог, Су.Батболд, Н.Энхболд, С.Дэмбэрэл нар асуулт асууж, үг хэллээ. Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Шадар сайдаар Улсын …

  • 8 September

    Г.Дэнзэн хагалгаанд орсон гэнэ

    “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг өнгөрсөн сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу батлан даалтад гаргаад байгаа. Баттай эх сурвалжийн хэлснээр, тэрбээр өнгөрсөн даваа гаригт Улсын Клиникийн төв эмнэлэгт хагалгаанд орсон байна. Албан тушаалаа урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг завшиж үрэгдүүлсэн байж болзошгүй хэмээн түүнийг АТГ-аас шалгаж буй. Г.Дэнзэн шүүхийн шийдвэр гараагүй байхад хугацаа сунган …

  • 8 September

    Сэтгүүлчдэд мөнгө өгсөн баримтыг хуурамчаар үйлдсэн байна гэжээ

    Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр нийслэлээс зохион байгуулсан Даншиг наадам болон Алдрын од үйл ажиллагааг сурвалжлахад сэтгүүлчдэд мөнгө тараасан талаар гарын үсэг бүхий баримт дэлгэгдсэн. Энэ талаар зарим хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдээс МСНЭ-д гомдол гаргасан байна. Мөн сүүлийн үед хэн дуртай нь МСНЭ-ийн нэрийг барьж үйл ажиллагаа явуулах, ашиг хонжоо хайх болсон талаар өнөөдөр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, дэд Ерөнхийлөгч Х.Батхишиг, С.Шаравдорж …

  • 8 September

    Зам тээврийн ослын гэмт хэргийн гаралтыг судалж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авчээ

    Орхон аймгийн Прокурорын газраас тус аймагт үйлдэгдсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн гаралтыг 2015 оны эхний хагас жилийн байдлаар судлан судалгааны дүнгийн талаар болон цаашид анхаарах асуудлын талаар  орон нутгийн “Өнөөгийн Эрдэнэт” сонинд нийтлүүлж, аймгийнхаа 10,000 орчим үүрэн телефон хэрэглэгч нарт зам тээврийн ослын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мессэжийг “Мобиком” ХХК-иар дамжуулан хүргэн ажилласан …

  • 8 September

    МСНЭ-ийн уриалга

    УРИАЛГА Эрхэм сэтгүүлчид ээ! Та бид чин шудрагыг дээдлэж,гагцхүү Үнэнд үйлчлэх эрхэм хариуцлагыг нийгмийн өмнө хүлээсэн онцгой салбарынхан билээ. Гэтэл улс орны хөгжил дэвшил, ардчиллын хувь заяатай холбоотой амин чухал асуудлуудын талаархи бодит үнэнийг олон нийтэд хүргэхгүй байх зорилгоор элдэв хэлбэрийн гэрээ тохиролцоо хийх, хэвлэл мэдээллийнхний амыг мөнгөөр таглах оролдлого сүүлийн үед эрс идэвхжиж эхэлсэн мэдээлэл бидэнд олноор ирж байна. …

  • 8 September

    Л.Гансүх шүүх хурлыг шоронд хийхийг эсэргүүцжээ

    Өнгөрсөн 7 хоногт экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ойр дотны хүмүүсийг хэрэгт унагаж байна” гэж мэдэгдсэн. Үүний гол төлөөлөгч гэж хэлж болох хүн бол түүний ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүх билээ. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийн хөрөнгөнөөс 3,6 тэрбум төгрөг завшсан хэргээр буруутгагдан Ганц-д хоригдож байгаа. Л.Гансүх нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн 2-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй …

  • 8 September

    Төсвөө алдагдалгүй болгож, өрөө хүндрэлгүй төлөх боломж бидэнд бий юу

    Эдийн засаг энэ онд таван хувийн өсөлттэй гарах төсөөлөл хийж байв. Гэвч оны эхний хагас жилээр гурван хувийн өсөлттэй гарсан. Ийнхүү доогуур гарсанд томоохон төсөл хөтөлбөрүүдийн ажил удааширсан нь нөлөөлжээ. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар төсвийн зарлага, санхүүжилт төлөвлөсөн хэмжээнээс 1.2 их наяд төгрөгөөр дутуу хийгдсэн байна. Энэ нь төсвийн орлого бүрдэхгүй байгаатай холбоотой.  Засгийн газар улсын төсвийн төлөвлөсөн …

  • 8 September

    Инээмсэглэлийн ач тус

    Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв. Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө …

  • 8 September

    Р.Бурмаа сайд зөвхөн “Цандэлэгийн синдром” биш, талх иддэг хүн бүрийн синдром боллоо

    Р.Бурмааг өмөөрч ханалаа. Одоо үнэхээр “өлсөж” байна. Тээр жил гэхэд дэндүү ойрхон 2009 оны намар Оюутолгойн гэрээ ч зурагдаж, Атрын гуравдугаар аян ч амжилттай өрнөж нэг их халгиж цалгин “үсрэнгүй” хөгжиж билээ. Тухайн үеийн ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга нь 255.5 мянган га газраас үр тариа, төмс, хүнсний ногоо хураах ёстой. Урьдчилсан балансаар 355.5 мянган тонныг хураах …

  • 8 September

    Налайхын цагдаагийн байгууллагад олон сувгийн телевизийн хүлээн авагч төхөөрөмж бэлэглэлээ

    Өнгөрөгч бямба гариг буюу есдүгээр сарын 5-ны өдөр Налайх хотын цагдаагийн хэлтсийн 80 жилийн ойн арга хэмжээ болсон. Ойн арга хэмжээнд Налайх дүүргээс сонгогдсон НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан оролцож, нийгмийн болон ард иргэдийн амар амгалан амьдрах боломжийг 24 цагийн турш хамгаалж, хоёргүй сэтгэлээр ажиллаж байдаг цагдаагийн албан хаагчиддаа 80 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн Налайхын Цагдаагийн байгууллагын хүн хүч, техникийн …

  • 8 September

    Самар зардаг бяцхан охин сургуулийн сурагч боллоо

    Монголчууд бид нэгнээ гэсэн сэтгэлтэй, бусдыг энэрч хайрлан, тусалж дэмжиж чаддаг өгөөмөр сэтгэлтэй ард түмэн юм. Бусдыг хүнд хэцүү, мөн боломж бололцоогүй болсон үед сэтгэл санаа, эд хөрөнгөөр тусалж дэмжин нэгэндээ итгэл, урам зориг хайрласаар байгаа билээ. Үүний нэг тод жишээ нь бидний өмнөх нийтлэлүүдээр уншигч танд хүргэж байсан, өдөржин самар заран сууж гэрээ тэжээдэг бяцхан охин Зулаа юм. Зулаа: Сургуульд сурмаар …

  • 8 September

    Засгийн газрын хуралдаан боллоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 9 дүгээр сарын 7-нд болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн хуралдаан дээр гаргасан саналын тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тариалангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь нийтлэг үндэслэл, тариалангийн газар, тариалангийн үйлдвэрлэл, тариалангийн газрын хөрсийг хамгаалах, бусад …

  • 8 September

    Улаанбаатар их сургуулийг өөрчлөн байгууллаа

    Төрийн өмчит Улаанбаатар их сургуулийн сургалтын үйл ажиллагааг 2015-2016 оны хичээлийн жилээс эхлэн бие даалган зохион байгуулж ажиллуулж, одоогийн орон тоонд багтаан өөрчлөн зохион байгуулах арга хэмжээ авч, сургалт эрхлэх зөвшөөрөл олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт даалгалаа. Монгол Улсын их сургуулийн балансаас Улаанбаатар их сургуулийн барилга, эд хөрөнгө, холбогдох техник, тоног төхөөрөмжийг тухайн сургуулийн балансад шилжүүлэхийг Төрийн өмчийн …

  • 8 September

    Шилдэг тохижилттой аж ахуйн нэгжийг шалгаруулахаар иргэдээс санал авч байна

    Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгуулага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж байгууллагууд 30.1 тэрбум төгрөгийн тохижилтын ажил хийлээ. Мөн 204.8 га талбайд цэвэрлэгээ, угаалга хийж, 33.4 га талбайд ногоон байгууламж байгуулсан. Нийт 5408 байгууллагын тохижилтыг үнэлэн “смайл” нааж урамшуулан, 2568 аж ахуйн нэгжид “гахай” наалт нааж орчны 50 м газраа тохижуулж, цэвэрлэх …