Мэдээ мэдээлэл

September, 2015

  • 7 September

    Хөлөг онгоц осолдож 24 хүн амиа алджээ

    Малайзын Селангор мужийн Сабак Бернам дүүргийн ойролцоо энэ сарын 4-нд 80 гаруй хүн тээвэрлэж явсан хөлөг онгоц осолдсон билээ. Өнөөдөр тус улсын Тээврийн яам осолдсон хөлөг онгоцтой холбоотой мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн байна. Осолдсон хөлөг онгоцонд багийн таван гишүүн болон 81 зорчигч зорчиж явжээ.  Ослын улмаас 24 хүн амиа алдаж, 11 сураггүй алга болсон байна.  Харин онгоц осолдсон шалтгааныг цаг агаарын …

  • 7 September

    Зүүн бүсийн залуус Чингис хотноо чуулна

    Монголын Залуучуудын Холбооны зүүн бүсийн залуус энэ сарын 11, 12, 13-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотноо чуулахаар болжээ. Уг чуулганыг Монголын Залуучуудын Холбоо, Хэнтий аймгийн залуучуудын холбоо, Хэнтий аймгийн Засаг Даргын Тамгын газар хамтран зургаан жилийн дараа зохион байгуулж байгаа бөгөөд чуулганд 6 аймгийн 200 гаруй төлөөлөгчид оролцох юм. Зүүн бүсийн чуулганаар залуучуудад тулгамдаж буй асуудлаар орон нутгийн залуучуудын дунд …

  • 7 September

    Багануур дүүрэг унадаг дугуйн замтай болно

    Монголын Залуучуудын Холбоо болон бусад холбогдох байгууллагууд хамтран “Унадаг дугуйтай Улаанбаатар” хөтөлбөрийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд алслагдсан гэх тодотголтой Багануур дүүрэгт дугуйн зам баригдаж байна. Тодруулбал, тус дүүргийн 2, 4, 5-р хороонд баригдаж байгаа авто замын зураг төсөлд дугуйн зам барих саналыг тусгаснаар өдгөө ажил хэрэг болж, Багануур дүүргийн залуус унадаг дугуйгаар зорчих боломж бүрдэх нь. Дээрх …

  • 7 September

    МАН-ын бүлэг хоригийг 100 хувь дэмжлээ

    УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг 100 хувь дэмжлээ гэж  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Хаянхярваа нар мэдээллээ. МАН-ын бүлэг авлигын хэрэг, албан тушаалтнуудыг өршөөж болохгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Удирдах зөвлөлөөс Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан.             Энэ талаар …

  • 7 September

    Бидэнтэйгээ цуг зовж, жаргаж яваа соён гэгээрүүлэгч

    1990 онд Ардын их хурлын депутатаар ажиллаж эхэлснээс өнөөг хүртэл тэрбээр төр засагт өөрийн мэдлэг боловсрол, хувь нэмрийг оруулж яваа юм. Төрд ажилласан хугацаандаа олон улс орноор явж, танин мэдэх, соёл, нийгмийн байдалтай танилцсан тухай эссэ тэмдэглэлээ УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан манай сайтаар дамжуулан уншигч та бүхэнд хүргэж байна. Өнгөрсөн  хоногуудад түүний “Гал ус хоёр”, Монгол хуулийн “Архитектор”, Шопены гэрт, Хөшгөө бүү …

  • 7 September

    Шуурхай удирдлагын төвийн мэдээ /2015.09.07/

    2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад:  Улсын хэмжээнд Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, халдварт өвчний дэгдэлт, химийн болон цацрагийн хордлого, олныг хамарсан осол гэмтлийн талаар албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна. Дэлхий дахинд: Хүний Коронавирүст халдвар: Хүний Коронавирүст халдварын шинэчлэгдсэн мэдээллээр Иордан улсад 2 батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 1 хүн нас барсан байна. Мөн …

  • 7 September

    Гэмтлийн эмнэлгийн цонхоор хүн үсэрч, амиа алджээ

    Өнгөрсөн пүрэв гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зургадугаар давхарын цонхоор нэгэн настай эмэгтэй үсэрч амиа алдсан гэнэ. Тэрбээр амиа хорлох оролдлого хийгээд гэмтсэнээр эмнэлэгт хүргэгдэн ирсэн байжээ. Талийгаач 54 настай эмэгтэй Ш эмнэлэгт гарынхаа судсыг ханасан байдалтай ирсэн гэх бөгөөд оёдол тавиад явуулах гэтэл шөрмөс нь тасарсан байсан тул мэс засалд оруулахаар гар сарвууны тасагт хэвтүүлжээ. Гэвч тэрээр амиа …

  • 7 September

    Дэлхий дээрх модны нөөцийн 46 хувь нь устжээ

    Иргэншил эхэлснээс хойш дэлхийн модны нөөцийн 46% нь үгүй болжээ. Мод хүний амьдралд хэрхэн нөлөөлдгийг бид бүгд сайн мэднэ. Харин дэлхийн бөмбөрцөг дээрх мод, ургамлын нөөц хэр их вэ гэвэл тийм ч таатай дүн гарахгүй л болов уу. Саяхан “Nature” сэтгүүлийн мэдээлснээр дэлхий дээр өнөөдрийн байдлаар гурван триллион гаруй мод байгаа юм байна. Мөн жил бүр дэлхий дээр нийт 15 тэрбум …

  • 7 September

    “Монголын мистер 2015” Бодибилдингийн спортын шилдгийн шилдгүүд тодорлоо

    “МОНГОЛЫН МИСТЕР-2015” 24 дэхь удаагийн бодибилдинг фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа. Тэмцээнд нийт 31 клубын 105 тамирчин 13 жингийн ангилалд өрсөлдөж багийн дүнгээр 1-р байранд Чийрэг монгол, 2-р байранд Perfect body клуб, 3-р байранд Голден жим клуб шалгарлаа. Мөн тус тэмцээний үеэр МҮОХорооны Алтан Очир одонгоор Монголын мистер Б.Батсуурь, Олимпын …

  • 7 September

    Дүрвэгсэд Европын хил хаахаас өмнө Австри болон Герман руу цувж байна

    Сүүлийн хэдэн өдөр Будапештын галт тэрэгний буудалд Австрийг зорих гэсэн Сири, Ирак, Афганистан зэрэг Дундад Ази болон Африкийн дүрвэгчид бужигнаж байна. Баруун Европыг зорих галт тэргэнд хэдэн зуун мянган дүрвэгч өдөр бүр зорчих болов. Австри болон ХБНГУ  хилээ дүрвэгчдэд нээсэн ба Австрид өнгөрсөн гурван хоногт л гэхэд нийтдээ 12,000 гаруй дүрвэгч хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Унгарын төв галт тэрэгний буудалд мянга мянган …

  • 7 September

    Автобусны шинэчилсэн чиглэлийг нийслэлийн цахим хуудсанд байршууллаа

    SMART UB гар утасны аппликэйшнээс нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг харах боломжтой боллоо.  Шинэчлэгдсэн чиглэлүүдийг илүү ойлгомжтой болгохын тулд Нийслэлийн  Мэдээллийн технологийн газраас Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны цахим хуудас болох www.ulaanbaatar.mn-нд шинэчилсэн чиглэл тус бүрийг Gооgle-ийн газрын зурагт тэмдэглэн харуулсан бөгөөд энэ тэмдэглэл бүрэн эхээрээ SMART UB аппликэйшнд багтжээ. Энэхүү аппликэйш нь хаанаас ямар автобусанд сууж зорьсон газраа …

  • 7 September

    Эдийн засгийн хүндрэлийн шалтгаан төсвийн алдагдал

    Эдийн засгийн хүндрэлийг иргэд аяганы хийц, халаасан дахь мөнгөөрөө мэдэрч ёстой л урд хойд хормойгоо хэсэгчлэн нөхөж цойлдож суугаа. Гэтэл өнөөдөр Сангийн яам, БОАЖНХЯ зэрэг зургаан яам  толгойлох сайдгүй, Засгийн газар бүрдээгүй байна. Ийнхүү төр засаг бүрэн эмхрээгүй тул уг хүндрэлийг даван туулах хууль, бодлого хэрэгжихгүй байгаа. Өөрөөр хэлбэл, шаварт суусан машин шиг хий эргэж буй юм. Тэгвэл манай улсын …

  • 7 September

    Жүжигчин Асигийн хамгийн сүүлд ажилласан “уран бүтээл”

    “Twins Film” студийн бүтээл “Такси” инээдмийн уран сайхны өнгөрөгч 7 хоногт нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болсон билээ. Уг киноны продюсерээр жүжигчин Аси буюу СТА Р.Алтансүх ажилласан юм. Учир нь тус киног бүтээсэн ихэр ахан дүүс бол түүний гарын шавь нар билээ.    Гэвч энэ бол түүний сүүлчийн ажил байна гэж хэн мэдэх билээ. Эрхэм жүжигчин маань өнгөрөгч долоо хоногт өвчний улмаас …

  • 7 September

    Баруун бүсийн эмэгтэйчүүд амжилттай чууллаа

    Нийгэм хурдацтай өөрчлөгдөхийн хирээр хүмүүсийн харилцаанд ч гүнзгий өөрчлөлтүүд гарч байна. 2016 оны бүх шатны сонгуулийн буухиа ойртсон энэ цаг үед Монгол Улсын тогтвортой хөгжлийн баталгаа болж ирсэн улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын дэргэдэх НАМЭХолбоо “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” уриан дор нэгдэж МАН-ын “Бид хамтдаа” аяны хүрээнд монгол орон даяар удирдах ажилтнуудаа идэвхжүүлэн чадавхижуулж бүсчилсэн чуулгануудыг зохион байгуулж …

  • 7 September

    Амиа алдсан Сирийн бяцхан хүүгийн араас бөмбөлөг хөөргөжээ

    Дэлхийн нийтийг цочроож олон мянган хүний зүрхийг шимшрүүлсэн гурван настай бяцхан хүүгийн араас цагаан бөмбөлөг хөөргөжээ. Гэр бүлээрээ Сирийн иргэний дайнаас болж улсаасаа дүрвэж байсан бяцхан хүү мөрөөдөж байсан тайван амгалан хотод очиж амжилгүй мөрөөдлөө тээсээр тэнгэрийн оронд очсон. Түүний нагац ах Канадад амьдардаг байсан бөгөөд тэднийг байгаа газраа авчирч тайван амьдруулахыг хүссэнээ мэдэгдсэн юм. Бяцхан хүүгийн аав маш их …