Хүн болж төрнө гэдэг атга будааг зүүний үзүүрт асгахад тогтож үлддэг ширхэг будаатай адилхан гэж Монголчууд ярьдаг. Гэвч хүмүүн заяаг олоод төрсөн боловч амьдралын эрхээр хүн бүр адил тэгш хувь заяатай байддаггүй нь харамсалтай. Хоногийн хоол, талхны мөнгөө олохын тулд үүрийн таван жингээр босож, үдшийн бүрий болтол хөдөлмөрлөөд дөнгөн данган амьдралаа залгуулж яваа нэгэн байхад өдөрт хэдэн сая төгрөгийг хоол …
Мэдээ мэдээлэл
September, 2015
-
5 September
Налайх хотын Цагдаагийн хэлтсийн 80 жилийн баярын арга хэмжээ боллоо
Өнөөдөр Налайх хотын Цагдаагийн байгууллагын 80 жилийн ойн баяр болж байна. Тэртээх 1935 онд Налайх дүүрэгт анх байгуулагдсан Цагдаагийн байгууллага өнөөдөр ийнхүү 80 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Налайх хотын цагдаагийн хэлтэс түүхт 80 жилийн ойн баяраа угтан иргэдийнхээ аюулгүй амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд хэд хэдэн бүтээлч ажил хийсэн гэдгээ онцлон хэлж байлаа. Тус хэлтэс нь …
-
5 September
Галын тахилга буюу галд идээ өргөх ёс
Монголчууд эрт дээр цагаас галыг шүтэж ирсэн ард түмэн билээ. Юуны өмнө гал тахихын ач тусыг хэлэх нь зөв болов уу. Байгаль дэлхийн бүх зүйл эзэнтэй гэдгийг та бүхэн мэдэх байх. Түүний нэгэн адил галд ч бас эзэн сахиус байдаг. Yүнийг шашин болгонд өөр өөрөөр хэлдэг. Шарын шашинд бол галын бурхан бөөд бол галын эзэн сахиус гэх мэтээр. Энэ бүгд …
-
5 September
Том оврын автобус осолджээ
Гэсэр сүмийн баруун талын замд зорчигч тээвэрлэж явсан том оврын автобус өнөө өглөө замаас гарч осолдсон хэрэг гарлаа. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд зорчигчдын зүгээс тоормос нь ажиллаагүй гэх тайлбарыг өгч байгаа аж. ЗЦГ-ын ажилтнууд ослын газарт ажиллаж байгаа бөгөөд гэмтсэн зорчигч байхгүй болохыг онцоллоо. Эх сурвалж: www.TODAY.mn
-
5 September
Голд урсгасан нярайг хайх ажиллагааг зогсоожээ
Энэ сарын 2-нд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд оршин суугч 43 настай эмэгтэй дутуу төрсөн хүүхдээ голын усанд урсгасан хэрэг гарсан. Онцгойгийнхон тухайн өдрийн 20 цаг 40 минутад дуудлага хүлээж авсан даруйдаа Аврах ангийн долоон албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг гаргаж, голын дагуу эрлийн ажлыг зохион байгуулсан юм. Харин өнөөдөр нярайг хайх ажиллагааг албан ёсоор зогсоож, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэдгийг Онцгой байдлын газраас мэдээллээ. Тус хэргийн талаар БЗД-ийн …
-
5 September
Сэтгүүлчид нэр төрөө сэргээлгэнэ
Сүр дуулиантай, хэл амтай хийсэн Даншиг наадмын талаар таатай, таагүй мэдээлэл ар араасаа цуварсаар л байна. Өчигдөр л гэхэд сэтгүүлчдийн нэрийг барьж их хэмжээний мөнгө “хуссан” гэх хэрэг нийгмийн сүлжээгээр “түймэр” мэт тархаж, олон сэтгүүлчдийн уур бухимдлыг барж, учир начрыг нь олоход хүргэв. Тухайлбал, Даншиг наадмын арга хэмжээг сурвалжилсан хэвлэл мэдээллийн 20 байгууллагын 20 сэтгүүлчид НЗДТГ-аас 700 мянган төгрөг бэлнээр олгосон …
-
5 September
Оюутнуудын шаардлагын хариуг өгчээ
Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй үйчлүүлэх цахим картын асуудал шийдэгдээгүй байна. Тэд энэ асуудал хэзээ шийдэгдэж, жигдрэх тухай хариулт авахаар нийслэлийн удирдлагуудад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагынхаа хариуг авахаар өчигдөр НЗДТГ-ын өмнө суулт хийсэн. Тэгвэл НЗДТГ, нийслэлийн Тээврийн газраас МОХ-оос хүргүүлсэн шаардлагад хариу ирүүлжээ. Нийслэлийн Засаг даргын зүгээс “Нийтийн тээврээр зайлшгүй зорчих шаардлагатай оюутнуудын сургуульдаа ирж, буцах зардлыг Сангийн яамнаас шийдвэрлэж өгсний …
-
5 September
2 иргэн шороонд дарагдаж нас баржээ
1. Эрэн хайх аврах ажиллагаа: Уснаас эрэн хайх: Архангай аймгийн Батцэнгэл сумын Дайрбор багийн “Эрүү” гэдэг газар Тамирын голд /аймгийн төвөөс 71 км-т/ иргэн Л /68 настай, эрэгтэй/ осолдсон тухай дуудлагыг 2015.09.03-ны өдрийн 15:30 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, орон нутгаас 6 иргэн, 1 автомашин, нийт 12 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг …
-
5 September
Л.Отгонбаатарт ахлах дэслэгч цол олголоо
Жудо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын баг тамирчид багаараа хүрэл медаль хүртэж нутаг нэгтнүүдээ баярлуулан дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасан. Тус тэмцээнд -100 кг-ын жинд барилдан хүрэл медаль хүртсэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Орхон аймгийн Онцгой байдлын газрын Аврах, гал унтраах 56 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч Л.Отгонбаатарыг өнөөдөр ОБЕГ-ын удирдлага хүлээн авч уулзлаа. Түүнийг …
-
5 September
Өвөлжилтийн бэлтгэлээ базааж байна
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилтын хүрээнд улсын хэмжээнд хадлан бэлтгэлд 5529 хадуур, тармуур бүхий дугуйт трактор, 1100 морин хадуур, тармуур, 15000 гар болон хөдөлгөөнт хадуур, 470 хаман боогч ажиллаж, өнөөдрийн байдлаар 120.0 мянган тн өвс, 261.1 тн гар тэжээл бэлтгэсэн нь төлөвлөсөн өвсний 10 хувийг эзэлж байна. Энэ жилийн хувьд нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байсан нь малын хадлан, …
-
5 September
“Нэг хороо” аян эхэллээ
Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс санаачилан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэмжлэгтэйгээр “Амар тайван-Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд“Нэг хороо” сарын аяны нээлтийг 6 дугаар хороон дээр 9 дүгээр сарын 4-нд зохион байгуулав. Нээлтэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга …
-
5 September
НЭГ АЛХАМ – НЭГ УРАМ
Монгол Улсад 2014 оны байдлаар 130.000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас 32 мянга нь хүүхдүүд гэсэн үзүүлэлт бий. Хамгийн эмгэнэлтэй нь энэ тоо цаасан дээр л харагддаг, хүмүүс нь цаана нуугдмал амьдардаг. Тэдэнд зориулсан үйлчилгээний байгууллагууд хомс, дэд бүтэц болон хүртээмжийн байдлаас болоод ихэнх нь нийгмийн идэвхитэй амьдралд тэр бүр оролцож чаддаггүй нь гашуун үнэн. Төрийн бодлого хүлээвэл турж үхэхийн …
-
5 September
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдлаа
Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр /2015.09.04/ хуралдаж Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг томилуулах тухай асуудал, хоёрдугаарт Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан …
-
5 September
УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудал
Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2015.09.04-ний өдрийн хурлаар батлав. 2015 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 07-ООС 18-НЫ ӨДРҮҮДЭД НАМ, ЭВСЛИЙН БҮЛЭГ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт 09.00 цагаас: Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 09 дүгээр сарын 07-ны Даваа гарагт: Улсын …
-
5 September
УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай захирамж гаргалаа
2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Улсын Их Хурлын ээлжит бус чуулган товлон зарлах тухай Монгол Улсын Их Хурлын даргын 181 тоот захирамж гарлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн гаргасан тус захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2015 оны …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл