Архангай аймгийн Хотонт сумын Бургалтай багийн “Талын хар балгас” гэдэг газар Ө /13 настай, эрэгтэй/ “Орхон” голын усанд живсэн тухай дуудлагыг 2015.08.21-ний өдрийн 21:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 8 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг ар гэрийхэнтэй нь хамтран зохион байгуулж байна. Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн “Хорголын-Ам” гэдэг газар иргэн М /41 настай, …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
27 August
“ЧИНГИС ХААН КАП-2015” тэмцээн өчигдөр эхэллээ
МҮСБХ-ноос зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН КАП-2015” тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэллээ. Энэхүү тэмцээн энэ сарын 26-30ны өдрүүдэд Спортын төв ордон болон Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн орднуудад зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд оролцохоор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсын сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ баг болон ОХУ-ын Эрхүү хотын шигшээ баг манай эх оронд ирээд байгаа билээ. Чингис хаан кап-д …
-
27 August
Энхийг сахиулагчдыг “Энхийн төлөө” медалиар шагнав
Даян дэлхийн улс орнуудын амар амгалан, эв нэгдэл, энхтайвны төлөө Бүгд Найрамдах Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг халуун цэгт авхаалж самбаа, сонор сэрэмж алдалгүй ажил үүргээ нэр төртэй биелүүлэн Мотобуудлагын дөрөвдүгээр ээлжинд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын албаны 29 албан хаагчийг өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзлаа. Энхийг сахиулах ажиллагаанд амжилт …
-
27 August
Сэтгүүлч зураглаач хоёрыг шууд нэвтрүүлгийн үеэр буудан хөнөөжээ /бичлэг/
АНУ-ын Виржиниа хотод шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлч, зураглаач хоёрыг буудан хөнөөжээ. Сэжигтэн болох Брайс Виллиамс /ажилчдын дууддаг байсан нэр/ нь уг сэтгүүлчдийг арьс өнгөний үзэл гаргасан хэмээн мөн өөрийнх нь ажлаас гарах болсон шалтгаан гэж үзэн ийнхүү хөнөөсөн байна. Брайс болон хөнөөгдсөн сэтгүүлч нь WDBJ7 ажилладаг байсан аж. Брайс ажилд ороод жил гаруй хугацааны дараа ажлаас халагдсан бөгөөд халагдахдаа цагдаагийн …
-
27 August
С.Ням-Очир гавьяат хүрэл медаль хүртсэний дараагаар багшдаа мөргөлөө /фото/
Казахстаны Астана хотноо болж буй жүдогийн ДАШТ-ээс өчигдөр манай 2 тамирчин хүрэл медаль хүртсэн. Ард олныхоо итгэлийг дааж Астанагийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулж чадсан тамирчны нэг бол гавьяат тамирчин Сайнжаргалын Ням-Очир. Лондонгийн олимпийн анхны медалийг түүчээлүүлж байсан тэрбээр ийнхүү олимп, дэлхийн аваргын хос медальтан боллоо. Астанагийн татамигаас хүрэл медаль хүртсэний дараа С.Ням-Очир гавьяат ийнхүү багшдаа, бас дэвжээндээ, үзэгч олондоо хүндэтгэл үзүүлж …
-
27 August
Өнөөдөр манай 3 тамирчин зодоглоно
Казахстаны нийслэл Астана хотноо болж буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд гавьяат тамирчин С.Ням-Очир, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн олон улсын хэмжээний мастер Д.Сумъяа нар хос хүрэл медаль хүртсэн бол өнөөдөр энэ амжилтын буухиа үргэлжилнэ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Мөнхзаяа, Ц.Цэрэннадмид нар Астанагийн …
-
27 August
Ж.Энхбат:Зорчих тасалбараа аваагүй иргэдийг 5000 төгрөгөөр торгоно
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналт, шалгалтыг эрчимжүүлэх “Оюутан тээвэр-2” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээний хүрээнд Автотээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Ж.Энхбаттай ярилцлаа. -“Оюутан тээвэр-2” арга хэмжээ хэзээнээс эхлэн зохион байгуулагдсан бэ? -“Оюутан тээвэр-2” арга хэмжээг 2015 …
-
27 August
Б.Сэмжидмаа:3000 багшийн хүүхдийг хувийн цэцэрлэгүүд үнэ төлбөргүй элсүүлнэ
Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед Монголын сургуулийн өмнөх боловсролын хувийн хэвшлийн байгууллагуудын холбооноос 3000 багшийн хүүхдийг үнэ төлбөргүй хамруулахаар “ Залуу багшаа дэмжье” сайн үйлсийн аян эхлүүлж байна.БГД- ийн хувийн цэцэрлэгүүдийн холбооны тэргүүн Б.Сэмжидмаатай цэцэрлэгийн хүрэлцээ, стандартын талаар ярилцлаа. -Танай холбооноос 3000 хүүхдийг хувийн цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулахаар болсон байна. Ямар хүүхдүүд хамрагдах боломжтой вэ? -Манай холбооноос санаачлан …
-
27 August
Төмс хүнсний ногооны үнэ буурч байна
Төмс, хүнсний ногоо 2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмс 11.6 хувиар буюу 190 төгрөгөөр, монгол лууван 2.7 хувиар буюу 55 төгрөгөөр, монгол манжин 2.0 хувиар буюу 45 төгрөгөөр, хятад сонгино 4.5 хувиар буюу 65 төгрөгөөр тус тус буурч, харин монгол байцааны үнэ 2.8 хувиар буюу 45 төгрөгөөр өсчээ. Гурилын үнэ 2015 оны 8-р …
-
27 August
Хонины махны үнэ 510 төгрөгөөр буурчээ
2015 оны 8-р сарын 4-р долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 5660 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7005 төгрөгийн үнэтэй байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 1.5 хувиар буюу 110 төгрөгөөр, үхрийн цул мах 5.2 хувиар буюу 450 төгрөгөөр тус тус буурсан байна. Энэ 7 хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин”, “Баянзүрх” хүнсний …
-
27 August
“МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг фитнессийн УАШТ-д оролцогчдын танилцуулга /III хэсэг/
Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооноос зохион байгуулж буй “МОНГОЛЫН МИСТЕР-2015″ Бодибилдинг Фитнессийн УАШТэмцээн 2015 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Бөхийн Өргөөнөө зохион байгуулагдах гэж байна. Тус тэмцээнд үе үеийн Мистер цолтнууд болон шинээр хүч түрэн гарч ирж буй шилдэг тамирчид 13 жингийн ангилалаар өрсөлдөж аваргуудаа тодруулахаар болсон. Үүнтэй холбогдуулан манай сайтын зүгээс тус тэмцээнд оролцогч шилдэг тамирчдын хувийн амжилтаас танилцуулж …
-
27 August
Жүдогийн дэлхийн аваргын дэвжээнээс хос хүрэл медаль хүртлээ
Казахстаны нийслэл Астана хотноо жүдо бөхийн ДАШТ өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр манай тамирчид Астанагийн тэнгэрт Монгол Улсынхаа төрийн далбааг хоёронтоо мандуулж, хос хүрэл медаль хүртлээ. Тодруулбал эмэгтэйчүүдийн -57 кг-ийн жинд барилдсан Д.Сумъяа энэ дэлхийн аваргын анхны “булган сүүлтэй” хүрэл медалийг хүртэж, Монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Тэрбээр Канадын жүдоч Катерин Бушемин-Пинардтай учраа таарч нэмэлт цагт илт илүүрхэн дэлхийн аваргаас анхны медалиа …
-
27 August
Нийтийн тээврийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна
Өнөөдөр өглөөнөөс эхлэн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 20 аж ахуйн нэгж үйлчилгээнд гарахгүй гэдгээ мэдэгдээд байсан юм. Харин энэ талаар нийслэлийн Тээврийн газраас тодруулахад, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч зөвшилцөлд хүрсэн. Тэд үйлчилгээгээ хэвийн үргэлжлүүлж байгаа гэсэн тайлбар өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
27 August
Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологий паркийн удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо
“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн, үйлдвэрлэл технологийн парк” ОНӨТҮГ-ын Удирдах Зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Удирдах зөвлөлийн хоёрдугаар хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, Удирдах зөвлөлийн дарга Т.Бат-Эрдэнэ, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Төлөөлөгч Б.Энх-Амгалан, Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаа, Хөдөө, аж ахуйн биржийн Захиргааны албаны захирал Д.Батжаргал, Арьс ширний үйлдвэрлэлийн холбооны …
-
27 August
Барилгачдын талбайд хүнсний ногооны үзэсгэлэн худалдаа гарч байна
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Барилгачдын талбай дээр шинэ ургацын хүнсний ногооны үзэсгэлэн худалдааг гаргаж байна. 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1 хүртэл үргэлжлэх үзэсгэлэн худалдааны гол зорилго нь иргэдэд үндэсний үйлдвэрлэгчдийн чанартай, хямд өртөгтэй хүнсний ногоог худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн болон нийт 28 иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл