Москва дахь Оросын армийн шүүхээс ОХУ-ын Хуурай замын зэвсэгт хүчний командлагч асан Владимир Чиркинийг хээл хахууль авсан хэрэгт буруутган 5 жилийн ял ногдуулсан болохыг тус шүүхийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. 59 настай Чиркин нь 2012 оны 4 дүгээр сараас эхлэн 2013 оны сүүлээр авлигын хэрэгт буруутгагдах хүртлээ Хуурай замын зэвсэгт хүчнийг тэргүүлж байсан билээ. Чиркин нь Оросын армиас авлигын хэрэгт холбогдсон …
Мэдээ мэдээлэл
August, 2015
-
26 August
Авлигын улмаас Ерөнхийлөгчөө огцрохыг шаардан Бразилчууд жагсав
Латин Америкийн хамгийн том улс Бразилд томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаал болсоор байна. Авлигын улмаас иргэдийн итгэл буурч, Ерөнхийлөгч Дилма Руссэффийг огцрохыг шаардаж байгаа ажээ. Жагсагчид төрийн дууллаа дуулан тайван замаар жагсч байна. Энэ нь Дилма Руссэффийг эсэргүүцсэн 3 дахь удаагийн жагсаал бөгөөд өмнө нь энэ оны 3, 4 дүгээр сард болж байжээ. “Бидний зорилго бол Бразилийг өөрчлөх. Конгресс үүнд анхаарал …
-
26 August
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы эдийн засгийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы эдийн засгийн холбоо /KЭЙДАНРЭН/-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл гэдгийг Ерөнхий сайд уулзалтын эхэнд тодотгоод хоёр орны цаашдын харилцааг стратегийн түншлэлийн зарчмаар өргөжүүлж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн харилцаа холбоог шинэ түвшинд гаргахад …
-
26 August
Дотуур байрны бүртгэл нөгөөдөр эхлэнэ
Их, дээд сургуулиудын дотуур байрны бүртгэл энэ сарын 28-нд эхлэнэ. Харин “Оюутны хотхон”-д байрлах 1000 оюутны байрны бүртгэл хичээл эхэлсний дараа эхлэх аж. БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТ: • Иргэний үнэмлэхний хуулбар • Сургуулийн томилолт • 4 хувь цээж зураг • Төлбөр төлсөн баримт • Оюутны хувийн өргөдөл зэрэг баримтыг бүрдүүлэх юм. Нийслэлд жилдээ 40-50 мянган оюутан орон нутгаас ирж суралцдаг. …
-
26 August
Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн өрөөнд өнжжээ
МАХН-ын дарга Н.Энхбаяр гадаадаас ирж, Төрийн ордноор үзэгдэх нь ихэссэн. Өчигдөр л гэхэд Ерөнхий сайдын өрөөнд өнжсөн сурагтай. Н.Энхбаяр болон Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өрөөгөөр орж гарч өнжжээ. Тэд Ерөнхий сайдын өрөөгөөр яагаад эргэлдэх болсон нь улс төрийн хүрээнийхэний сонирхолыг ихэд татаж буй юм. Үндсэндээ ээлжит бус чуулган хаасан энэ үед Төрийн ордонд Шударга …
-
26 August
Нийслэлд сүрьеэгийн тархалт өндөр байна
ЭМСЯ-наас хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшин тогтоох үндэсний судалгаа хийж байна. Энэ нь хоёр дахь удаагийн судалгаа аж. Хоёр жил дамнах уг судалгааг ДЭМБ-ын мэргэжил, арга зүйгээр Засгийн газар, олон улсын Глобаль сангийн санхүүгийн дэмжлэгээр явуулж байна. Судалгаанд нийслэлийн 8 дүүргийн 45 хороо, 15 аймгийн төвийн 21 баг, 18 аймгийн 32 сум, нийт 98 нэгжээс 49 мянган хүн хамруулахаар төлөвлөж, …
-
26 August
Гурван толгойтой, нэг сүүлтэй “ардчилсан мангас”
Арван таван толгойтой атгаалжин хар мангасны үлгэрийг бид мэдэх билээ. 15 толгой нь 15 тийш зүтгэсээр байгаад өлбөрч үхдэг. Харамсмаар нь өнөөгийн Монголын төр энэ үлгэрийг давтах шиг. Төрийн 3 өндөрлөг нь нэгдмэл байр суурьтай байж чадахгүй, бие биенийхээ эсрэг бичиг цаас чулуудалцсаар атал хямарсан, ядуурсан, Засаг нь бүрэлдээгүй, “задарсан” Монголыг бий болгож орхисноо анзаарах ч сөхөө алга. Өнөөгийн нөхцөл …
-
26 August
Хоёр настай охины цогцосыг байшингийнх нь дээврээс олжээ
Охиноо алга болсоноос хоёр цагийн дараа түүний цогцсыг дээврийн хөндийгөөсөө олсон байна. Түүнийг аав нь олсон бөгөөд маш их цочирджээ. АНУ-ын Викториа мужийн зүүн хойд хэсэгт байрлах Орам Мидура дүүрэгт байрлах гэрээсээ 3 цаг 15 минутад охиноо алдсан мэдээллийг өгсөн байна. Цагдаагийн ажилтан ирж мэдүүлэг аван эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэний дараа 5,30 минутын үед охины цогцосыг дээврийн хөндийгөөс олсон аж. …
-
26 August
Тэмцээний гурав дахь өдөр Монголын дөрвөн жүдоч зодоглоно
Казахстаны Астана хотноо зохиогдож буй Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилнэ. Тэмцээний эхний өдрүүдэд эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52 кг-ын жингийн аваргууд тодорсон билээ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, дэлхийн аваргын медальтнууд тодорно. Энэ өдөр манай дөрвөн жүдоч барилдахаас эрэгтэйчүүдийн 73 кг-д олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин …
-
26 August
Эмоцийн Ариука сүй тавьжээ
Урлагийнхан хоорондоо үерхэж гэрлэх нь түгээмэл байдаг. Тэгвэл урлагийн хосуудын халааг Оutlow хамтлагийн гишүүн Чинзо, Эмоци продакшны залуу жүжигчин, Амьдралд тавтай морил киноны цуйван хийдэг тамирчин охины дүрээр олонд танигдсан Ариука нар залгамжилж байна. Залуухан хосууд өөрсдийн цахим ертөнцөөр харилцаагаа аль хэдийн ил болгожээ. Урлагийн гал тогооноос төрөн гарч буй хосдоо уншигчдынхаа өмнөөс аз жаргалын хүсэн ерөөе. Г.Эрдэм
-
26 August
80 настай ахмад дайчдын мөрөөдлийг биелүүлж өгчээ
Жежян мужийн Багшийн их сургуулийн оюутнуудын тусламжтайгаар 80 гаруй настай дөрвөн хосын хуримын зургийг авч өгчээ. Ингэж зураг авхуулах нь эдгээр настнуудын мөрөөдөл байсан юм. Тэдний зургыг 2015 оны 8 сарын дундуур авсан байна. Эдгээр дөрвөн хос нь Японы түрэмгийллийг эсэргүүцэж байсан, Хятадын ардын дайн, чөлөөлөх дайн болон АНУ-ын түрэмгийлэл, Солонгосыг эсэргүүцэх хөдөлгөөнд оролцож байсан аж. Жежян Багшийн их сургуулийн …
-
26 August
Харангийн Лхагваа эх орныхоо төлөө “хашгирч” байна
“Харанга” хамтлагын нэрээр 20 гаруй жил овоглосон Хатанбаатарын Лхагвасүрэн бол бидний мэддэг хэрнээ мэддэггүй нэгэн. Х.Лхагвасүрэнг хар савхи, хар шилтэйгээр нүдэндээ төсөөлөх ч дууг нь сонсоод ондоо мэдрэмжээр “амьсгалдаг” хүн олон. “Харанга”-ын Лхагваа сүүлийн үед эх орноо магтан дуулж,элгэн саднаа нэгтгэж буй.Тэрээр энэ удаа “Босуул” уран сайхны киноны дууг болох “Хүнээс аваагүй Монгол” дуугаа фэнүүдийнхээ хүртээл болгоход бэлэн болжээ. www.paparatsi.mn
-
26 August
Монгол Улсын Ерөнхийлөгчид Катарын Батлан хамгаалахын сайд бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Катар Улсын Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттияг хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттия тэргүүтэй төлөөлөгчдөд Монголд албан ёсны айлчлал хийж буйд баяртай байгаагаа илэрхийлж, тавтай морилохыг хүслээ. Батлан хамгаалахын сайд Хамад Бин Али Аль Аттиягийн энэхүү айлчлал хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаанд томоохон түлхэц …
-
26 August
Японы эдийн засгийн байгууллагын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Японы Эдийн засгийн байгууллагуудын холбоо “Кэйданрэн”-ны ерөнхийлөгч С.Сакакибара тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2015.08.26/ хүлээн авч уулзав. УИХ-ын дарга төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг уриад, гуравдагч хөрш Япон Улстай бүх талын харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд Монгол Улс Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд өндөр ач холбогдол өгдгийг тэмдэглэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл