Мэдээ мэдээлэл

August, 2015

  • 17 August

    Амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2015-2016 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын түр арга хэмжээ авахаар А/674 дугаар захирамж гаргалаа. Хичээлийн шинэ жилийн өмнөх хоёр долоо хоногт орон нутгаас нийслэлийг зорих иргэдийн тоо эрс нэмэгддэг бөгөөд автозамын хөдөлгөөнд ачаалал үүсч иргэд цаг хугацаа алдах эрсдэлтэй болдог. Тиймээс өмнөх жилүүдэд …

  • 17 August

    Бурхан бологсдыг дурсах олон улсын өдрийг тэмдэглэнэ

    Оршихуй одохуйн дунд орчлон багтдаг. Хүмүүн биднээс алсран  одож, тэнгэрийн орноо заларсан өвөг дээдэс, эцэг эх, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, ойр дотныхоо хүмүүсийг эргэн дурсах дэлхийн өдрийг Буяны зан үйлийн холбооноос санаачлан зохион байгуулж, Монголд анх удаа тэмдэглэх гэж байна. Дэлхий дахинаа  жил бүрийн 8 дугаар сарын 23-ны өдрийг Бурхан бологсдоо дурсах олон улсын өдөр болгон …

  • 17 August

    Сонгууль – 2012 /зурагт самбарын фото/

    Улс төрчдийн дунд сонгуулийн  уур амьсгал хэдийнэ “оржээ”. Тэд  удахгүй өчнөөн сайн сайхан  популист амлалтуудаа өгч эхлэнэ. Тэгвэл өмнөх сонгуулиар  тэдний хэлж амлаж байсныг сануулах үүднээс  тухайн үед нэр дэвшихдээ  гаргаж байсан самбарын зургийг та бүхэндээ хүргэе. Эдгээр самбарт нэр зургаа гарагж байсан эрхэмүүдийн нэлээдгүй нь өдгөө төр түшилцэж байгаа. Магадгүй  тэд нар өмнө нь юу ярьж байснаа мартсан байх эсвэл …

  • 17 August

    Нийслэлд болон Сүхбаатар, Дорноговь аймагт ялалтын баярыг тэмдэглэнэ

    Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолын дагуу 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойн баярыг хоёр үе шаттайгаар тэмдэглэж байна. Ойн баярын эхний шатанд  ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин зарлиг гаргаж манай ахмад дайчдад түүхт ойн хүндэт  медаль гардуулсан, мөн монгол цэргүүд  Москвагийн  Улаан талбайд цэргийн ёслолын жагсаал хийсэн зэрэг олон түүхт үйл явдал өрнөсөн билээ. Тэгвэл 5-8 дугаар сард   дараагийн …

  • 17 August

    “Монгол дуу дэлхийд” дууны уралдаан зарлажээ

    “МОНГОЛ ДУУ ДЭЛХИЙД” ДУУНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ Нэг. “Уралдаан зохион байгуулах үндэслэл Монголчууд бидэнд өвөг дээдсээс уламжлагдан ирсэн уртын болон ардын дуунаас эхтэй орчин цагийн дуу хуурын асар их өв сан бий. Өнөөдөр дэлхийн сонгодог дуурийг чадварлагаар дуулж олон улсад гайхуулж буй монгол уран бүтээлч, тухайн үндэстэн болоод дэлхийд алдартай дуучдын урын санг эх хэл дээр нь гайхалтай дуулах авьяаслаг хүүхэд залуус …

  • 17 August

    Жолоочгүй машиныг зогсоосон цагдаагийн албан хаагчийгшагналаа

    Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт албаны авто машинаа жолоодон явж байх үед том оврын авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь авхаалж самбаа гарган хааж зогсоон, болзошгүй аюулаас иргэдийн амь нас, өмч хөрөнгийг хамгаалж, албан үүргээ нэр төртэй биелүүлэн, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгааг нь өндөрөөр үнэлэн Хууль …

  • 17 August

    Өнөөдөр нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчид хуралдана

    Нийслэлийн ИТХ – ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 17-ны өдөр буюу өнөөдөр болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Хөтөлбөр батлах тухай / “Нийслэлийн Үйлдвэрлэл, технологийн парк хөгжүүлэх хөтөлбөр / Барилга худалдах тухай / “Эрхэмжаргалан” өрхийн эмнэлгийн балансад бүртгэлтэй барилгыг худалдах тухай / Журам батлах тухай / “Нийслэл, дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгийн төлөвлөлт, зориулалт, зарцуулалт, гүйцэтгэлийг тооцох” журам / Барилга …

  • 17 August

    Рекордын “чимээгүй ангууч” Кёкүтэнхо Цэвэгням

    Рекордын чимээгүй ангууч Кёкүтэнхо Масару Өнгөрөгч Нагояа башёгоор өөрийн 23 жилийн сүмо бөхийн амьдралаа дуусгаж ояакатагийн амьдралаа эхлүүлсэн манай  сумо бөхийн тамирчдын  Алтан хараацай, МУГТ Кёкүтэнхо Н.Цэвэгнямын рекорд амжилтуудыг танилцуулья: – Жилийн 6 башётой болсоноос хойш хамгийн ахмад насандаа буюу 37 насандаа анхны түрүүгээ хүртсэн. – Нийт мэргэжлийн сүмод 927 ялалт авсанаараа рекордын 6-рт. Түүний өмнө Хакухо 934, Китаноүми 951, …

  • 17 August

    Өнөөдөр болох зарим үйл явдал

    11:00 цагт: Хэвлэлийн Хүрээлэнд Ургацын цаг үеийн байдлаар “Газар тариалан холбоо”-ны ерөнхийлөгч, УЗ-ийн гишүүд мэдээлэл хийнэ. 11:00 цагт: Монголын Чөлөөт Ахмадын Холбооны тэргүүн Г.Баасан “Ахмадын тэмцэл” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Хэвлэлийн бага хурал МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд болно. 11:30 цагт: “Монгол Ньюс” Мэдээллийн төвд Налайх хотод анх удаа зохиогдох гэж буй “Happy Hanso Rainbow Party”-г зохион байгуулагчид хэвлэлийн …

  • 17 August

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Наймдугаар сарын 17-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.30-17.30 цагт: 4, 5, 7-р хороо 15-р хороолол 1, 5, 8, 10, 11, 13, 14, 23, 24, 35, 60, 61, 66/5, 75, 85Б, 87-р байр, Шавь цогцолбор, Сажабандидын хийд, Дүүргийн нэгдсэн эмнэлэг, ЭМН, …

  • 15 August

    “UB food FESTIVAL 2015” болж байна

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна. Энэхүү фестиваль нь  3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж, 1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” – д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний үйлдвэрлэгч, нийлүүлэгч компаниуд оролцох юм. …

  • 15 August

    Өнөөдөр А.Нэргүйбаатар, Б.Бямбадорж нар барилдана

    2015 оны залуучуудын ДАШТ гурван төрлөөр Бразил улсын Салвадор-да-Бахиа хотын “Pan-American Judo Center” спортын ордонд үргэлжилж байна. Өчигдөр эмэгтэй 48, 55, 63, 72 кг-ын жингүүдийн барилдаан болж 48 кг-ын жинд Г.Отгонжаргал барилдсан ч медальд хүрсэнгүй. 48 кг 1. Михо Игараши /Япон/ 2. Ирина Борисова /Казахстан/ 3. Оксана Ливач /Украин/ 3. Милина Дадашева /ОХУ, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/ 8. Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” …

  • 15 August

    Парагвай улсад 11 настай охин хүүхэд төрүүлжээ

    Эмч нар үр хөндөлт хийхээс татгалзсаны улмаас Парагвай улсад хойд эцэгтээ хүчиндүүлсэн 11 настай охин хүүхэд төрүүлсэн байна. Ромын Католик шашинтай Парагвай улс эхийн биеийн байдал маш хүнд, хүүхэд төрүүлэх боломжгүй тохиолдолд л үр хөндөлт хийдэг. Парагвай бол үр хөндөлтийн эсрэг дэлхийн хамгийн хатуу хуультай орнуудын нэг. Эх хүүхдийн биеийн байдал харин сайн байгаа аж. Тэрээр 10 настай байхдаа 42 …

  • 15 August

    Cмарт карт аваагүй иргэд 1000 төгрөгөөр зорчдог болж магадгүй

    “Танаар автобусанд зорчдог картаа өчигдөр 90 мянган төг-рөгөөр цэнэглүүлсэн. Өнөөдөр автобусанд сууж яваад алдчихлаа. Тэгээд карт дээр байгаа хэрэглэгчийн төвийн утас 7811-1289 дугаар руу зөндөө залгалаа. Утсаа ерөөсөө авахгүй юм. Цахим сайт руу нь ч хандаад хариу ямар ч мэдээлэл ирээгүй. Нууцлал байхгүй болохоор олсон хүн нь эзэмших боломжтой. Би одоо яах ёстой вэ” гэж 18 орчим настай хүү Багшийн …

  • 15 August

    Иргэдийг самар түүхгүй, идэхгүй байхыг анхаарууллаа

    Сүүлийн өдрүүдэд гудамжинд болц нь гүйцээгүй самар зарах нь олширч байгаа тул иргэдийг түүхий самар түүхгүй, идэхгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна. Одоогоор самар боловсорч гүйцээгүйн дээр хотын ойролцоох зарим ойд шавьжны хор цацсан нь иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай аж. Хуш модны самрыг журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. …