Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 31 July

    “U money” картыг худалдах, цэнэглэх цэгүүдийн байршил

    “Улаанбаатар смарт карт” ухаалаг системийн нээлт өнгөрсөн долоо хоногт Чингисийн талбайд болж, БНСУ-ын зочид төлөөлөгчид, Нийслэлийн нийтийн тээврийн удирдлага болон бусад албаны хүмүүс оролцсон. Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж, дэлхийн стандартад нийцсэн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих боломж Улаанбаатарчуудад ийнхүү нээлттэй болсон юм. Өчигдрөөс эхлэн иргэд нийтийн тээврийн автобусанд суухдаа картаа цахим машинд уншуулах эсвэл задгай 500 төгрөгөө автобусны урд байрлах …

  • 31 July

    Чингисийн талбайд “Алдрын хүндэтгэл” тоглолт боллоо

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол Улсад анхны Ардчилсан чөлөөт сонгууль болсон түүхэн үйл явдлын 25 жилийн ойг энэ сарын 29,30 – ны өдөр нийслэлд зохион байгуулахаар болсон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлаг “Алдрын од” – оор шагнуулсан баярт үйл явдалд зориулж “Алдрын хүндэтгэл” рок, поп оддын амьд …

  • 31 July

    1957-1963 оны үеийн Улаанбаатар хотыг гэрэл зургаар харуулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Бүгд Найрамдах Чех Улсын Парламентийн Доод танхимын дарга ноён Ян Хамаачек тэргүүтэй төлөөлөгчидтэй  уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга Чех Улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил, төсөл, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ. Харин ноён Ян Хамаачек Улаанбаатар хоттой …

  • 31 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы Ерөнхий сайдын тусгай элчийг хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Япон улсын Ерөнхий сайдын тусгай элчийн хувиар манай оронд хүрэлцэн ирсэн Такэбэ Цүтомүг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, үүнд өндөр, дээд түвшний харилцан айлчлалууд чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд айлчлал идэвхиж байгааг тэмдэглэлээ. Монгол Улсын Ерөнхий сайд энэ оны хоёрдугаар сард …

  • 31 July

    “Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцлоо

    “Сайдын цаг” уулзалтад ХХАА-н сайд Р.Бурмаа оролцож, ургацын төлөв байдал, хаврын тариалалтад дэмжлэг үзүүлсэн болон тус салбарт яамнаас хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Архангай, Өвөрхангай аймгийн нутгаар зуншлага сайн, ургац хэвийн байна. Харин газар тариалангийн бүс нутаг болох Төв, Сэлэнгэ, Булган аймгууд нийт талбайн ургацынхаа 50-70 хувийг хураан авах төлөв байна. Энэ тоо нэмэгдэх боломжтой. Ургацын төлөв байдлын мэдээ …

  • 31 July

    Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд

    Долоодугаар сарын 31-ны Баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Сүхбаатар дүүрэг 10.30-17.30 цагт: 18-р хороо Сэлбийн зуслан, Цолмонгийн ам, Хадатын ам, ДЦС-3 ТӨХК-ийн зуслан, Хан-Уул дүүрэг 11.00-18.00 цагт: 14, 15-р хороо Барилгын 0-5, Бурхантын 1-10, Дэнж задгайн гудамж орчмоор, Төв аймаг 09.00-18.00 цагт: Лүн …

  • 31 July

    Өнөөдөр болох зарим үйл явдлууд

    10:00 цагт: Гадаад хэргийн яамны “Мутрын түшээ” зааланд Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Энх тайвны корпус хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулагдсаны 25 жилийн ойн хэвлэлийн бага хурал болно. 11:00 цагт: БОНХАЖ-ын яам, Ашигтмалын газар, МХЕГ-ын нэр бүхий албан тушаалтнууд хууль зөрчсөн тогтоол шийдвэр гаргасаны улмаас үүсээд байгаа асуудлын талаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 12:00 цагт: …

  • 30 July

    Хамгийн анхны “Алдрын од” шагналыг “Соёл-эрдэнэ” хамтлагт гардууллаа

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор жил бүрийн долдугаар сарын 29, 30-ны өдрийг бүрэн эрхт байдал, чөлөөт сонгуулийн тэмдэглэлт өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэ жилээс эхлэн жил бүрийн долдугаар сарын 30-ны өдөр рок, попын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хамтлаг, дуучдыг “Алдрын од” шагналаар өргөмжлөхөөр болсон юм. Хамгийн анхны шагналыг “Соёл – Эрдэнэ” хамтлагт гардуулж, “Соёлын төв өргөө”-ний урд тус хамтлагийн …

  • 30 July

    Даншиг наадмын хөтөлбөр гарчээ

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Даншиг наадам-Хүрээ цам” наймдугаар сарын 7-9-нд болно. Ингээд наадмын нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна. “Даншиг наадам-Хүрээ цам”-ын хөтөлбөр Наймдугаар сарын 7-ны өдөр 09.00-15.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна Гандантэгчинлэн хийдэд Наймдугаар сарын 8-ны өдөр 06.00-08.00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана /Итгэл, Ганданлхавжаа, …

  • 30 July

    Балбад хүүхдээр тахил өргөжээ

    Балбын нэгэн тосгонд 10 настай Живан Кохар гэдэг хүүгээр тахил өргөсөн байна гэж Reuters агентлаг мэдээлэв. Цагдаагийнхан хүүгийн цогцсыг олоход толгойг нь тасадсан байжээ. Уг аллагыг Кодай Харижан гэдэг хүн захиалжээ. Хэд хоногийн өмнө өвчтэй хүүгээ эмчлэх гээд тэр хүүд 50 рупий өгнө гэж амлан хуурч тосгоны захын сүмд авчирсан гэнэ. Тэнд хүлээж байсан төлөгч гэх этгээд хүүгээр тахил өргөх ёслолыг хийжээ. …

  • 30 July

    Галзуугийн 11 тохиолдол бүртгэгджээ

    Энэ сарын байдлаар Баянхонгор аймагт малын галзуу өвчнөөр нийт 11 мал амьтан өвчилжээ. Үхэр хамгийн олон буюу 5 галзуугийн тохиолдол гарсан бол 2 үнэг, 2 чоно, 3 нохой галзуурчээ. Галзуу өвчнөөс гадна гадна Баянцагаан сумд цусан халдварт өвчний 2 тохиолдол илэрсэн байна. Мөн Баян-Овоо, Бөмбөгөр, Баянхонгор сумдад Коли иж балнадын тус бүр нэг тохиолдол, Галуут сумд Боом өвчний нэг тохиолдол …

  • 30 July

    Хүүхдийн амбулаторийн барилгын ханыг үлгэрийн баатруудаар чимж байна

    Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн 500 мянган ам.долларын буцалтгүй тусламжаар Хүүхдийн амбулаторийн барилга барьж байгаа. Барилгын ажил хурдацтай явагдаж, дотоод засал чимэглэл хийгдэж байна. Хүүхдийн амбулаторийн дотор хана, өрөө, тасалгааны ханануудыг Хүүхэлдэйн кино болон Монгол ардын үлгэрийн баатруудын зургаар чимж буй нь өнгө үзэмжийг улам нэмэгдүүлжээ.

  • 30 July

    Залуу эмэгтэйн үхэлд худалдааны төв буруутай

    БЭЭЖИН. /ВВС/. Залуу эмэгтэйн үхэлд Хятадын худалдааны төв буруутай гэж мөрдөн байцаагчид мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Хятад улсын “AZG” худалдааны төвийн урсдаг шатны тавцан унаж, шатны завсарт нэгэн эмэгтэй гацаж амиа алдсан юм. Эмэгтэй хүүтэйгээ явж байсан бөгөөд хүүгээ түлхэж дээшээ гаргаж аварсан билээ. Мөрдөн байцаагчид, “Энэ худалдааны төв ажилчдаа сургалтад сайн хамруулаагүй байсан бөгөөд урсдаг шатыг тэр …

  • 30 July

    Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна./2015.07.30/

    2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 10 цагийн байдлаар Монгол улсад: Улаанбурхан өвчин: -Улсын хэмжээнд 21029 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1191 хүн лабораторийн шинжилгээгээр, 8416 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ. -ХӨСҮТ-д нийт 94 хүн хандаж, 3 хүн шинээр хэвтэж, 11 хүн эмчлэгдэн гарч, 46 хүн одоо эмчлэгдэж байна. Үүнээс 20 өвчтөн хүнд болон хүндэвтэр явцтай, 9 …

  • 30 July

    Хан-уул дүүргийн XI хорооны иргэд хэвлэлийн бага хурал хийлээ

    Хан-Уул дүүргийн XI хорооны гэр хороололд нийт 706 өрх айл амьдардаг. Гэвч БОНХАЖЯ-наас тэдгээрийн 182-т нь газрын гэрчилгээ олгохоор болсон аж. Тодруулбал, 305 өрх айл давхцалтай гэдэг шалтгаанаар үлдэж, ямар ч шалтгаангүйгээр 219 өрх айл хоосон үлдэх болоод байгаа гэнэ. Мөн БОНХАЖЯам тус хорооны нутаг дэвсгэрт байгаа 130 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн гэрчилгээг цуцална гэсэн боловч өнөөдрийг хүртэл цуцлаагүй, …