Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 29 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг NHK телевизэд ярилцлага өглөө

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд оролцох үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Японы NHK телевизийн сурвалжлах багийнханд ярилцлага өглөө. Тус телевизийн сэтгүүлч, Ардчилсан сонгуулийн 25 жилийн ой болоод хоёр  орны харилцааны талаар Ерөнхий сайдаас сонирхсон байна. 1989 онд Берлиний хана нуран унасны дараа Зүүн Европын орнуудад эхэлсэн ардчилсан хувьсгалын буухиаг Ази тивд зөвхөн Монгол Улс үргэлжлүүлж чадсан юм.  Тоталитар …

  • 29 July

    Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурлаа

    Өнөөдөр ДЦС-5 төслийн Цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд нэг талаас, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Диспетчерийн Үндэсний Төв ХХК, Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн Өмчит Хувьцаат Компани, нөгөө талаас, ЭНЖИЕ (хуучнаар Жи-Ди-Эф Суез,30хувийгэзэмшигч), СОЖИЦ КОРПОРАЦИ (30 хувийгэзэмшигч), ПОСКО ЭНЕРЖИ (30хувийгэзэмшигч), НЬЮКОМ ХХК (10 хувийгэзэмшигч) компаниудаас бүрдсэн Концесс эзэмшигчтэй гарын үсэг зурлаа. Консорциум нь 450 МВт цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх …

  • 29 July

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн баярын хуралд илтгэл тавилаа

    Анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ой өнөөдөр тохиож, энэхүү түүхэн өдөрт зориулсан баярын хурал “Шангри Ла” зочид буудалд боллоо. Монгол Улсын анхны Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монголын ардчиллын 25 жил: Ололт амжилт, туршлага сургамж” сэдвээр илтгэл тавилаа. Тэрээр илтгэлийнхээ эхэнд ардчиллыг манлайлж, дэмжиж, уухайлж, зүрх сэтгэлдээ тээж явсан хүн …

  • 29 July

    Ухаалаг картыг ашиглах зорчигч бараг алга

    Өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчигсод ухаалаг картыг ашиглаж эхэлсэн. Автобусны урд хаалгаар орж картаа уншуулах, эсвэл 500 төгрөгөө тааруулж хайрцганд хийх ёстой. Гэтэл картаа худалдаж авсан иргэд цөөхөн дээр мөнгөө төлөхгүй явах зорчигсод олон байна. Өнөө өглөө гэхэд Таван шарын автобусанд суусан зорчигчдын ихэнх нь мөнгө төлсөнгүй, камер суулгасан байгаад ч тэр нь ямар хэрэг тус болох юм бэ. Ухамсартай …

  • 29 July

    2050 он гэхэд томоохон хотууд усанд автаж болзошгүй

    ВАШИНГТОН. /Sputnik/. “Дэлхийн далай”-н усны түвшин урьд нь тооцоолж байснаас хамаагүй хурдацтай нэмэгдэж байгаа бөгөөд дэлхийн томоохон хэдэн арван хот 2050 он гэхэд усанд автаж болзошгүй гэж АНУ-ын эрдэмтэн судлаачид анхаарууллаа. Ирэх хэдхэн жилийн дотор “дэлхийн далай”-н усны түвшин урьд өмнө байгаагүйгээр буюу зургаа гаруй метрээр нэмэгдэх хандлагатай байна. Урьд нь хоёр хүртэлх метрээр нэмэгдэнэ гэж тооцоолж байжээ. Усны түвшин …

  • 29 July

    Балбад хүүхдээр тахил өргөжээ

    Балбын нэгэн тосгонд 10 настай Живан Кохар гэдэг хүүгээр тахил өргөсөн байна гэж Reuters агентлаг мэдээлэв. Цагдаагийнхан хүүгийн цогцсыг олоход толгойг нь тасадсан байжээ. Уг аллагыг Кодай Харижан гэдэг хүн захиалжээ. Хэд хоногийн өмнө өвчтэй хүүгээ эмчлэх гээд тэр хүүд 50 рупий өгнө гэж амлан хуурч тосгоны захын сүмд авчирсан гэнэ. Тэнд хүлээж байсан төлөгч гэх этгээд хүүгээр тахил өргөх ёслолыг хийжээ. …

  • 29 July

    Ц.Элбэгдорж: Монголын ардчилал бол ард түмний нэг удаагийн сонголт биш

    Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн үйл явдалд зориулсан олон улсын хүндэтгэлийн хуралдаан “Шангри Ла” зочид буудалд болж байна. Хүндэтгэлийн хуралдааны эхэнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “25 жилийн өмнө болсон анхны ардчилсан сонгууль бол монголчуудын түүхэн сонголт, монголчууд бүх нийтээр оролцсон анхны ардчилсан чөлөөт сонголт байсан” …

  • 29 July

    Солонгосын жүжигчин Ютунг юуны учир монгол эхнэрээ буцаасан бэ, тэр уйлж байна/видео/

    Солонгос улсын хэвлэл мэдээллээр өөрөөсөө 33 насаар дүү Монгол улсын иргэн бүсгүйтэй суусан жүжигчин Ютунгийн мэдээлэл ихээхэн тархлаа. Жүжигчин Ютунг өнгөрсөн 12 сард телевизийн сурвалжлагчдыг Чежү арал дах гэртээ урин эхнэрийн хамт аз жаргалтай амьдарч байгаагаа үзүүлж байсан бол өнөөдөр MBC телевизийн оддын мэдээнд ярилцлага өгчээ.Эхнэр, охин 2-оо Солонгост авчрахын тулд өөрийн талаас ихээхэн хичээсний хүчээр виз олгох хугацаанааа өмнө …

  • 29 July

    Ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагджээ

    Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны Дэнжийн мянгын авто замын хажуу руу 76-21 УНР улсын дугаартай ачааны автомашин онхолдож жолооч нь автомашины эд ангид хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 2015.07.28-ны өдрийн 17:54 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 2 автомашинтай ажиллаж иргэн Э /27 настай, эрэгтэй/ автомашины эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг гаргаж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн ГССҮТ-д …

  • 29 July

    Зөрчил гаргасан албан тушаалтанд арга хэмжээ авсан байна

    Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй асуудлыг хянан шалгахад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Засаг дарга С.Пүрэвхүү, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын сургуулийн захирал Д.Энхжаргал нар нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаал, шийдвэр гаргасан, ашиг сонирхлын зөрчил үүссэн нөхцөлд мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил илэрснийг холбогдох байгууллагын удирдлагад нь мэдэгдсэнээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, …

  • 29 July

    Дахин хоёр иргэн голд живж амиа алджээ

    Өчигдөр буюу долдугаар сарын 28-ны өдрийн 01 цагийн үед 27 настай, эрэгтэй Б гэгч Булган аймгийн Хангал сумын Эргэл багийн “Хар-Усны тохой” гэдэг газар Хар-Ус голын усанд живж нас барсан байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид цогцсыг уснаас гаргаж сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Мөн өдрийн 10 цагийн үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн задгайд оршин суугч, …

  • 29 July

    Хүндэтгэлийн хурал завсарлалаа

    Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй хүндэтгэлийн хурал түр завсарлалаа. Тус хуралд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын улс төрийн асуудал хариуцсан орлогч Жеффри Фелтман, БНЭУ-ын Мэдээлэл, өргөн нэвтрүүлгийн Төрийн сайд Ражевардхан, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Сузан Торнтон, БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мен Баг зэрэг гадны хүндтэй зочид уригдан оролцож байгаа юм. Хүндэтгэлийн хуралд Ерөнхийлөгч …

  • 29 July

    Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар албан бичиг хүргүүлэв

     Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжид зааснаар Төрийн захиргааны болон нутгийн захиргааны байгууллагаас гадна Төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтнууд нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах үүрэгтэй байдаг.           “Мон-Атом” ТӨХХК–нд хуулийн үйлчлэлд хамрагдах …

  • 29 July

    Мэдэгдлийн хариу

    www.trends.mn цахим хуудасны 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Миний цагдаа миний эрхийг зөрчихгүй ажиллаж байна уу?” гэсэн гарчиг бүхий мэдээлэлд АТГ-ын  үйл ажиллагаатай холбоотой бодит  бус, үндэслэлгүй тоо баримтыг ашигласанд залруулга хийлгэхээр албан ёсны мэдэгдлийг www.trends.mn цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнийн өөрийн болон тус сайтын contact@trends.mn цахим шуудангаар хүргүүлсэн. Уг мэдэгдлийн дагуу тус цахим хуудасны ерөнхий редактор Б.Болор-Эрдэнэ …

  • 29 July

    Цахим картаа уншуулан автобусаар зорчиж эхэллээ

    Нийслэлчүүд өнөөдрөөс эхлэн нийтийн тээврээр зорчихдоо бэлэн мөнгөний хайрцагт мөнгөө хийж ба цахим картаа уншуулан зорчих хэлбэрт шилжиж байна. Одоогийн байдлаар Нийслэлийн хэмжээнд цахим карт унших төхөөрөмж 1100 автобусанд суурилуулаад байгаа. Иргэдэд цахим картаа хэрхэн ашиглах талаар зөвлөгөө өгөхөөр карт борлуулах цэгийн ажилтан болоод кондукторууд ажиллаж байгаа юм. Энэ өдрүүдэд кондукторууд мөнгө хураан авч, тасалбар борлуулалгүйгээр иргэдийг цахим картаа ашиглаж сурах хүртэл …