Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 12 May

    Монгол, Болгарын бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа Ерөнхий сайд илэрхийллээ

    Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевын Монгол Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Өнөөдөр “Монгол-Болгарын бизнес форум” Гадаад хэргийн яаманд боллоо. Худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гол салбарууд болох уул уурхай, харилцаа холбоо, мэдээлэл технологи, барилгын салбарын хүрээнд хоёр орны бизнес эрхлэгчдэд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх боломж олгох тус форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож …

  • 12 May

    Ерөнхийлөгчийн зарлигаар Хутагтын нутагт мод тарив

    Мод ба Амьдрал Модон байшин, модон хашаа, модон жорлон, мод түлээ гэх мэтээр монголчууд бидний модны хэрэглээ мондохгүй. Ширээ, сандал, хоолны савх, шүдний чигчлүүр, ном, дэвтрийн цаас, сав баглаа гээд олон зүйлийг модоор хийдэг. Харахад мод биш боловч гоо сайхны бүтээгдэхүүн, эмчилгээний зүйлсийн заримыг ч модноос гарган авчээ. Модыг байгалийн ээж гэсэн үг байдаг. Хүнээс гадна өчүүхэн өтнөөс эхлээд аварга …

  • 12 May

    “Эмоци” продакшн 2 нас хүрлээ

    Монголын хамгийн отгон хошин урлагийн хамтлаг болох “Эмоци” продакшн  байгуулагдаад 2 жил өнгөрчээ. Саяхан л “Эрчүүдийг уучил” нэртэй хамгийн анхны  тоглолтоо үзэгчдэд хүргэж байсан тус продакшн 2 жилийг ардаа үджээ. “ЭМОЦИ” продакшн байгуулагдсан цагаасаа хойш нэлээд хэдэн уран бүтээлийг үзэгч олондоо танилцуулаад байгаа. Саяхан “Гурван Найз: Яасан байх нь уу” хэмээх инээдмийн киногоо үзэгч олонд хүргэж олон нийтийн дундаас нэлээд …

  • 12 May

    Чанар, аюулгүй байдал нь хангагдаагүй хүнсний бүтээгдэхүүнээс болгоомжил

    Мэргэжлийн хяналтын байгууллагын хяналт шалгалт, тандалт судалгаа, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх явцад хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний борлуулалт буурч, худалдааны газруудад үлдэгдэл нөөц ихээр хуримтлагдаж байгаагаас үүдэн хүнсний чанар, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, буруу шошголсон, хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэх явдал гарч болзошгүй байна. Дулааны улиралд хадгалалтын онцгой горим, нөхцөл …

  • 12 May

    Занданшуулсан шарилыг зарах гэж байсан Д.Энхтөрд 6 сарын баривчлах ял оноолоо

    Цорж аграмба Санжжавын занданшуулсан шарилыг сүйтгэсэн гэх Д.Энхтөрд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.  Д.Энхтөрийг  Эрүүгийн хуулийн  129.1 дэхь зүйл ангийг үндэслэн  өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2-р шүүхэд шүүх хурал боллоо. Улмаар Д.Энхтөрийг буруутай гэж үзэн зургаан сарын баривчлах ялаар шийтгэлээ. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС УНШИНА УУ

  • 12 May

    Стокхольм хотноо Архангай аймгийн нутгийн зөвлөл байгуулагдлаа

    Шведийн Вант улсын Стокхольм хотын Соллентуна номын санд өнгөрсөн ням гарагт “Алтан нутаг-Архангай” Монгол иргэдийн уулзалт өдөрлөг боллоо. Өдөрлөгийг Стокхольм хотноо идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг “Дэгжих амьдрал” клубын залуус санаачлан зохион байгуулж “Алтан нутаг” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Тэд төслийнхөө хүрээнд Стокхольм хотноо суудаг Архангай аймгийн уугуул иргэдийн Нутгийн Зөвлөлийг байгуулсан юм. Арга хэмжээнд эх нутгаасаа алс хол ажиллаж амьдарч …

  • 12 May

    Хүүхдийн баяр Чингисийн талбайд болно

    Энэ жил “Эх үрсийн баяр”-ыг Хүй долоон худагт тэмдэглэх тухай мэдээлэл багагүй гарсан. Энэ талаар Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээс тодруулахад “ Ийм ташаа мэдээлэл яваад байгаа. Энэ жилийн хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ Их эзэн Чингис хааны талбайд зургадугаар сарын 1-ний өдрийн 11.00-16.00 цагийн хооронд болно” гэсэн юм. Хүүхдийн баярын өдөр 1500 гаруй авьяаслаг уран бүтээлч хүүхэд урлагийн тоглолт толилуулахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой …

  • 12 May

    2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна

    Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу энэ пүрэв гаригт 2014 оны шилдэг уран бүтээлчдийг тодруулна. Энэ жил 7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “Мөнгөн мод” цомыг гардуулах ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 14-ний өдрийн 10:00 цагт Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа зохион байгуулагдах юм. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас шилдэг уран …

  • 12 May

    МХЕГ аж ахуйн нэгжүүдээ дэмжин ажиллаж байна

    Мэргэжлийн хяналтын байгууллага нэмүү өртөг шингэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргах аж ахуйн нэгжүүдээ анхнаас нь дэмжиж мэргэжил, арга зүйгээр ханган, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж байна. Үүний дүнд манай улс өнгөрсөн онд ОХУ-д 2217 тонн, БНХАУ-д 779 тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Одоогоор ОХУ-д “Преком”, “Эрдэмийт”, “Завхан хүнс”, “Монтува”, БНХАУ-д “Мах маркет”, “Монгол эко”, “Дархан фүүд мийт”, “Монтува”, “Хаан …

  • 12 May

    Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн компани байгуулна

    Монгол Улс далайд гарцгүй орны эрхээ эдлэх, их далайд гарах, өөрийн улсын далбааг мандуулсан хөлөг онгоцоор далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох, далайн нөөц баялгийг ашиглах зорилго тавьж, сүүлийн жилүүдэд тодорхой үр дүнд хүрч байна. Далайн эрх зүйн олон улсын 20 гаруй гэрээ, конвенцид манай улс нэгдэн орж, Далай ашиглах тухай хууль, “Хөлөг онгоц бүртгэх журам”-ыг баталсан нь …

  • 12 May

    Төсвөөс санхүүждэг байгууллага шатахуун их зарцуулдаг автомашин хэрэглэхийг хориглолоо

    Төрийн өмчит нийт 823 хуулийн этгээдэд 5259 автомашин бүртгэлтэй байна. Үүний 921 нь том оврын жип машин, 162 нь дунд оврын жип машин байгаа юм. 2014 онд автомашины зардалд 59 тэрбум төгрөг гаргасан нь суудлын автомашины ашиглалтад онцгой анхаарал хандуулж холбогдох шийдвэр гэргэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Төрийн захиргааны байгууллагуудын суудлын автомашиныг зориулалтаар нь албан тушаалын, албан ажлын, дуудлагын …

  • 12 May

    Ялтан шилжүүлэх конвенцид нэгдэн орно

    Монгол Улс “Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн Конвенц”-д нэгдэн орохыг хэлэлцээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Гадаад харилцаа өргөжин хөгжихийн хэрээр манай иргэд гадаадад суралцах, ажиллах болон бизнес эрхлэх зорилгоор зорчих явдал нэмэгдэж байгааг харгалзан, монгол иргэд олноор зорчдог, аливаа төрлийн гэмт хэрэгт холбогдох болсон зарим орнуудтай эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, ялтан шилжүүлэх тухай гэрээ байгуулах чиглэлээр хамтран …

  • 12 May

    2015 онд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоолоо

    Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд 418 671 иргэн 44659,73 га газрыг өмчилж авчээ. 2014 онд 46693 иргэн газар өмчилж авсан нь өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөн үзүүлэлт юм. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 онд улсын хэмжээнд нийт 6357,39 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар, 520,88 га газрыг аж ахуйн зориулалтаар тус тус өмчлүүлэхээр …

  • 12 May

    Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулна

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын Энэтхэг-Монголын найрамдалт дунд сургууль байгуулах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурах бүрэн эрхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт олголоо.  Тус сургууль нь нээлттэй, хүртээмжтэй, уян хатан сургалтын хөтөлбөртэй байх бөгөөд хүүхэд бүрийн чадавхид үндэслэн хувь хүний болон мэргэжлийн хувьд өсөх таатай боломжийг бүрдүүлсэн байна. Сургуулийн хөтөлбөр …

  • 12 May

    Шаардлага хангаагүй эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлээс эргүүлэн татах эрх зүйн орчин бүрдэнэ

    Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. 2010 онд батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль нь эм зүйн салбарын эрх зүйн орчныг бүрдүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн ч хурдацтай өсөн тэлж байгаа эм хангамжийн тогтолцоотой эмийн зохицуулалтыг уялдуулах, эмийн …