Хүн амины хэрэг энэ байшинд гарчээ- Гэр бүлийн гурван хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “Хөндлөн” хэмээх газарт гарсан юм. Манай сайтын сурвалжлах групп хэргийн газраас хийсэн дэлгэрэнгүй сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Өмнөх сурвалжлага http://www.eagle.mn/content/read/33740.htm Гэмт этгээдийг нийслэлд архидан согтуурч байхад нь баривчилжээ Талийгаачдын том охины нөхөр нь үхрээ хайж явахдаа …
Мэдээ мэдээлэл
July, 2015
-
20 July
Хувцасныхаа шошгыг тайлж уншмаар байна уу
Хувцасны шошгон дээрх элдэв зургуудад хэрхэн яаж арчлах талаар дэлгэрэнгүй хэлээд өгчихсөн байдаг. Гэхдээ бид тэр зургуудын утга учрыг төдийлөн сайн мэддэггүй. Тэгвэл бид танд учрыг нь хэлж өгье. Дөрвөлжин доторх дугуй дүрс Ийм тэмдэгтэй хувцсыг угаалгын машиндаа санаа зоволтгүй хийж болно. Дугуй дотор “Р” гэсэн үсэг байвал цайруулагч болон бусад химийн бодисоор цэвэрлэж болно гэсэн үг. Индүү Хэрээсээр хаасан …
-
20 July
Япончууд хөгжлийн бэрхшээлтэй тамирчин хүүхдүүдийг дэмжив
Энэ оны 7-р сарын 25-аас 8-р сарын 2-нд АНУ-ын Лос-Анжелес хотноо болох Дэлхийн Тусгай Олимпийн Зуны Наадамд Монгол улсаас 14 тамирчин оролцох гэж байна. Энэ Наадамд оролцох дэлхийн 177 орны 7000 тамирчин дасгалжуулагч нарын дотор Монголын тамирчид гүйлт, бөөрөнцөг шидэлт, ширээний теннис, жүдо гэсэн 4 төрөлд өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаж байна. Тусгай Олимп бол оюуны бэрхшээлтэй тамирчдын дунд зохион байгуулагддаг олон …
-
20 July
Гурван уут хог түүх аянд нэгдээрэй
Фэйсбүүк хэрэглэгч залуус групп дээрээ хог bucket challenge зарлажээ. Дүрэм нь энгийн бөгөөд тухайн хүний дуудсан хүн нь гурав хоногийн дотор гурван уут хог түүж зургаа фэйсбүүкийн групптээ оруулж, дараагийн хүмүүсээ дуудна. Энэхүү олон нийтийн ажилд залуус сүүлийн үед идэвхтэй оролцож байгаа юм. Тухайлбал, хамгийн сүүлд Хан-Уул дүүргийн XVI хорооны Хүүхэд залуучуудын холбооны залуучууд тус аянд нэгдэж баяр наадмын өдрүүдээр …
-
20 July
Чингис хааны талбайд “Сэтгүүлчийг сулла” суулт болж байна
Яг одоо Чингис хааны талбайд “Сэтгүүлчийг сулла” чимээгүй суулт болж байна. Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хууль зөрчин байж хорьсныг эсэргүүцэж ийнхүү хэвлэл мэдээллийн үзэг нэгт нөхөд нь суулт хийж буй юм. Энэхүү арга хэмжээнд Монголын сайтын холбоо, Монголын сайтын ассиосаци, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг цахим орчинд үйл ажиллагаа явуулдаг холбоодууд өргөнөөр оролцож байна.
-
20 July
“Ухаалаг анги” төслийн нээлт боллоо
Нийслэлийн 23 дугаар дунд сургууль дээр өнөөдөр “Ухаалаг анги” төслийн нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, БСШУ-ны дэд сайд Б.Тулга БНСУ-ын Гёнги аймгийн засаг дарга Нам Гён Пил нар оролцсон юм. Уг төслийн хүрээнд Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн сургалтад зориулсан смарт анги нээн тохижуулах, Солонгос хэлний сургалтын арга зүй сайжруулах, орчин үеийн смарт тоног төхөөрөмж дээр …
-
20 July
ШЕЗ-өөс Ерөнхийлөгчид шүүгчдийг томилох тухай саналыг өргөн мэдүүллээ
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зарим анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.
-
20 July
Алга болсон иргэдийг хайх ажиллагаа үргэлжилж байна
Амралт зугаалгын улирал эхэлж, мөн ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй борооны улмаас иргэд төөрч алга болох, усанд живж амиа алдах дуудлага өдөр бүр бүртгэгдэх болсныг албаны хүмүүс хэлж, ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Үүнтэй холбоотойгоор алга болсон, усанд живсэн иргэдийг авран хайх ажиллагааг явуулсаар байна. Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын Баянгол багийн нутаг “Буга боодог” гэдэг газар амарч явсан …
-
20 July
Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн алба авто машинаар хангагдлаа
Улаанбаатар хотын цагдаагийн газар Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн санхүүжилтээр Хьюндай Старекс авто машин 3 ширхэг, Уаз фургон авто машин 2 ширхэгийг худалдан авч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн жижүүрийн албанд хүлээлгэн өглөө.
-
20 July
Ховд, Баян-Өлгийн уулчид эмгэнэл илэрхийлжээ
ЭМГЭНЭЛ Алтай таван богдын “Хүйтэн”-ий оргилд авиралт хийгээд бууж явах замдаа осолдож, харамсалтайгаар амь үрэгдсэн уулчин Долгорханд, П.Батболд, Уянга, Гомбосүрэн, Гантөмөр нарын төлөө тэдний гэр бүл, эцэг эх, төрөл төрөгсөд найз нөхөд, ойр дотнынхонд гүн эмгэнэл илэрхийлье. . Та бүхний уулын спортын төлөө, эр зориг, эрэлхэг жавхаагаа гайхуулан зорьж зүтгэж явсан үйл хэргийг үргэлжлүүлж, өндөр уулын авиралтын үед …
-
20 July
”Ромео Жульетта” Таж Махалд амиа хорлохыг завджээ
Энэтхэгийн залуу хос хайр сэтгэлийн бэлгэдэл болсон Таж Махал дотор амиа хорлохыг завджээ. Хинди болон исламын шашинт хосуудын гэрлэлтийгэцэг, эхчүүд нь эсэргүүцсэн тул хамтдаа амиа хорлохоор шийдсэн аж. Энэтхэгт шашин ондоотой хосуудын гэрлэлтийг эсэргүүцэх нь элбэг байдаг юм. Хосууд хоолойгоо хэрчсэнээс их хэмжээний цус алдсан байдалтай олдсон байна. Тэднийг яаралтай эмнэлэгт хүргэсэнээр амийг нь аварч чаджээ. Дэлхийн долоон гайхамшгийн нэр …
-
20 July
Автобусны цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авна
Энэ сарын 24-ний өдрөөс нийтийн тээвэр цахим төлбөрийн системд албан ёсоор шилжинэ. Одоогоор том оврын 1100 автобусанд цахим системийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Иргэд нийтийн тээвэрт зорчих цахим картыг автобусны буудлын ойролцоо байрлах “Карт борлуулах төв”-өөс авах боломжтой юм байна. Цахим картыг 3600 төгрөгөөр худалдан авч, өөрийн боломжоороо цэнэглэх гэнэ. Картыг цэнэглүүлэхдээ ч “Карт борлуулах төв”-д хандана. Гэхдээ картын цэнэглэлтийн асуудлыг …
-
20 July
Эмэгтэйг зодсон цагдааг ажлаас нь халж, цолыг нь хураалаа
ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн ахлах, цагдаагийн ахмад Э.Баасандоржийн эмэгтэй хүн зодож байгаа бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, олны эгдүүцлийг хүргэсэн. Түүний өмнөөс ЦЕГ-аас албан ёсоор уучлал гуйж, ахмад Э.Баасандоржийг шалгаж байгаагаа мэдэгдсэн юм. Тэгвэл ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт аюулгүй байдлын хэлтсээс цагдаагийн ахмад Э.Баасандоржийг төрийн албанд нэг жил орох эрхгүйгээр ажлаас нь халах сахилгын шийтгэл ногдуулж, цагдаагийн ахмад цолыг …
-
20 July
“Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/612 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумын “Хотын ногоон хөгжил” сэдэвчилсэн хуралдааныг 2015 оны 09 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар шийдвэрлэлээ. “Хотын ногоон хөгжил” сэдэвт хуралдааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Нийслэлийн Засаг даргын экологи, ногоон …
-
20 July
Увс аймгийн сумдын 90 жилийн ойн баяр наадмын түрүү бөхчүүд хэн байв
Өнгөрсөн амралтын өдрүүдэд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэсэн Увс аймгийн Завхан, Малчин, Сагил, Түргэн, Тариалан, Давс сумдын наадам сайхан болж өнгөрчээ. Ингээд наадмын бөхийн мэдээг хүргэж байна. Завхан сум: Аймгийн хурц арслан Жаргалбаяр, шинэхэн аймгийн арслан Цэ.Мөнхбаяр нараар манлайлуулсан Завхан, Ховд аймгийн аймгийн цолтой бөхчүүд зодоглосон 128 бөхийн барилдаанд Аймгийн арслан Цэ.Мөнхбаяр түрүүлж, Хурц арслан Н.Жаргалбаяр үзүүрлэжээ. Давст сум: Улсын үлэмж бадрах арслан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл