Мэдээ мэдээлэл

July, 2015

  • 18 July

    Хаясан хогийг эзэнд нь буцаан өгчээ

    Австралийн Күинслэнд мужийн оршин суугч Фредерик Томлинсон ой дотроос овоолготой хог олжээ. Загасны шилэн аквариум, хүүхдийн тоглоом зэрэг эд зүйлсийн дотроос тэрбээр эзнийх нь нэрийг тогтоох боломжтой бичиг баримтыг олсон байна. Байнга архи дарс ууж, хэрүүл үүсгэдэг байсан эрээс эхнэр нь хүүхдүүдээ аваад явжээ. Фредерик тэрхүү сайн эрийн хаясан хогийг цуглуулаад гэрийнх нь хаягаар хүргэн өгч, гадаа нь буулгасан аж. эх …

  • 18 July

    Батлан хамгаалах сайд Ц.Цолмон “Алдар”-ын тамирчдыг шагнаж урамшууллаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадамд амжилттай оролцсон Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчдыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон  өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Түүний хамт ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд байлцав.  Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон …

  • 18 July

    Хоёр салхин парк ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-ын Женерал Электрик Глобал Гроф Оперэйшн Монгол компанийн Санхүү хариуцсан захирал Тү Мин болон холбогдох албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар 2013 онд байгуулсан санамж бичгийн хүрээнд хийгдсэн ажлын урьдчилсан тайлангийн талаар ярилцаж, Улаанбаатар хоттой эрчим хүч, сэргээгдэх болон дижитал эрчим хүч, ус дахин ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай ярилцав. Мөн эрүүл …

  • 18 July

    Хууль зүйн байнгын хороо ажлаа тайлагналаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2015 оны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар тус Байнгын хорооны дарга Д.Ганбат өнөөдөр /2015.07.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы хугацаанд Байнгын хороо 19 удаа хуралдаж, 85 асуудлыг хэлэлцсэн бөгөөд 64 хуулийн төсөл, Улсын Их Хурлын 13 тогтоолын төслийг  хэлэлцэн, 37 санал, дүгнэлт, 8 танилцуулга, зарчмын зөрүүтэй 317 саналын томьёоллыг бэлтгэн чуулганы нэгдсэн хуралдаанаар …

  • 18 July

    Боомоор өвчилсөн иргэний бие сайжирчээ

    Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Хотон багт нутаглаж байсан 37 настай иргэн Б нь малын гоц халдварт өвчин болох боомоор өвчилсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.  Түүнийг аймгийн Халдвартын эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа бөгөөд 10 гаруй хоногийн хугацаанд биеийн байдал нь харьцангүй дээрдэж, сайжирч байгаа аж. Тус сумын Зуслан гол, Жарын-Өвөр гэдэг газар зусаж байгаа иргэн Ц, Б нарын есөн адуу өнгөрсөн …

  • 18 July

    “Нарантуул” зах өнөөдрөөс ажиллаж эхэллээ

    Баяр наадмын өдрүүдэд амарсан зарим худалдааны байгууллагууд энэ сарын 16-наас эхлэн ажиллаж эхэлсэн. Харин “Нарантуул” олон улсын худалдааны төв өнөөдрөөс эхлэн худалдаа үйлчилгээгээ явуулж эхэллээ.

  • 17 July

    Баярын өдрүүдэд 377 эх төржээ

    Баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн Түргэн тусламжийн төв нийт 7605 дуудлага хүлээн авснаас  1375 буюу 18.1 хувь  хүүхдийн дуудлага ,1277  нь зүрх судасны өвчлөлийн дуудлага  дийлэнх хувийг эзэлсэн бол  12.6 хувь нь осол гэмтэл, 8.5 хувь нь архины хордлого , 8.1 хувь нь хоолны хордлого, 5.0 хувь нь төрөх, бусад дуудлага 47.6 хувийг тус тус эзэлсэн байна.  Нийслэлийн Амаржих газруудад нийт …

  • 17 July

    О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” яруу найргийн наадам маргааш болно

    Монголын яруу найргийн урлагийн Дашбалбаргүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Тэгвэл Монгол улсын төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит “Оддын аялгуу” найргийн наадмыг түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт маргааш буюу 18-ны өдөр зохион байгуулагдах юм байна Иймд яруу найрагт дуртай, сонирхолтой хэн бүхнийг оролцохыг урьж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг:  94445597, 96960133, 91919391 утаснаас авах боломжтой www.urlag.mn

  • 17 July

    Арслан Э.Оюунболд, МУГЖ Г.Ариунбаатар нар цол нэмлээ

    Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга …

  • 17 July

    Нийслэлд ном уншингаа тухлах боломжтой кофе шопууд

    Анхны болзоо, найз, нөхдийн уулзалт хийх, түнштэйгээ уулзах, ажлаа амжуулангаа амттай кофегоор биеэ “цэнэглэх” хамгийн тохиромжтой газар бол кофе шоп. Сүүлийн үед Улаанбаатар хотод кофе шопууд олноор нээгдэж байна. Нийслэл хотын аль хэсэгт ном уншингаа тухлах боломжтой кофе шопууд байдаг вэ? Bean Tree. Энэ кофе шопод аяга кофе аваад өдөржин суусан ч болохоор. “Бид кофе биш хайр зардаг” гэж хэлэх …

  • 17 July

    Мэдлэггүй сайдын хариуцлагагүй үйлдэл

    Давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан гишүүн өдгөө “давхар дээл” нөмрөөд хэдэн сарыг ардаа үдлээ. Энэ бол УИХ-ын гишүүн, ХХАА-н сайд Р.Бурмаа юм. Нэг хэсэг экспорт, импортоо ялгаж салгахгүй тариалан эрхлэгчиддээ “салбарын ажлаа мэддэггүй сайд”-аараа цоллуулж байсан тэрбээр саяхан бас дахин “онигоо”-нд оров. Улс хоорондын хамтарсан хэлэлцээрийг танилцуулах арга хэмжээний үеэр салбарын яамны зохион байгуулагч нөхдүүд нь “Бизнес” гэдэг үгийг …

  • 17 July

    Баяр наадмын өдрүүдээр улсын хилийн хэсэгт түймэртэй байлаа

    Баяр наадмын өдрүүдэд улсын хилийн хэсгээр хээрийн болон ой хээрийн түймэртэй байлаа. Тухайлбал, Дорнод аймаг буюу Хилийн 0306 ангийн хариуцсан хэсэгт улсын хилээс 2,4 километрт энэ сарын 10-ны өдөр аянга буусны улмаас 13 км өргөн, 16 км урт нийт 20.800 га талбайг хамарсан тал хээрийн түймэр гарчээ. Хээрийн түймрийг унтраахад тус ангиас гурван бүлгийн 15 хүн, орон нутгаас мөн бүлэг …

  • 17 July

    Засгийн газрын автобаазыг Алтангадас одонгоор шагналаа

    Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой, Монгол Улсын Засгийн газрын автобааз УТҮГ байгуулагдсаны 80 жилийн ойг өнөөдөр тэмдэглэж байна. Засгийн газрын автобааз 80 жилийн өмнөх энэ өдөр найман автомашинтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан бол өнөөдөр 210 ажилтан, 180 гаруй автомашинтай, 17,4 тэрбум төгрөгийн үндсэн хөрөнгөтэй, 75 хувийн парк ашиглалттай орчин цагийн том цогцолбор болжээ. Өнгөрсөн хугацаанд энэ …

  • 17 July

    Хөдөө орон нутгийг зорьж амарч, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

    Өнгөрөгч баяр наадмын өдрүүдэд (2015.07.10-2015.07.13 ны) Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст иргэдээс нийт 1194 (2014 онд 1235) дуудлага иржээ. Үүнээс 822 нь зам тээврийн осол дуудлага байв. Өнгөрсөн жил энэ тоо 959 байсан юм. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргасан 13 (2014 онд 12), хүүхэд өртсөн ослын 16 (2014 онд 22)  тохиолдол бүртгэгджээ. Гудамж, замд хийсэн хяналт …

  • 17 July

    Монголын багийнхан “Говь”-ийн ноолуураар гангарна

    Дэлхийн ур чадварын олимпод анх удаа оролцох гэж буй Монголын багийнхны Бразилийн Сан Паулуд гоёх ноолууран цамцыг урласнаа үндэсний үйлдвэрлэгч “Говь” компанийнхан өнөөдөр гардуулж өглөө. Манай гаригийн 70 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн ур чадварын байгууллагаас гишүүн орнуудынхаа дунд хоёр жил тутам зохион байгуулдаг Дэлхийн ур чадварын 43 дахь тэмцээн энэ жил Бразилийн Сан Паулу хотноо ирэх наймдугаар сарын 11-16-нд болох …