Мэдээ мэдээлэл

May, 2015

  • 8 May

    УИХ-ын дарга мод тарина

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн Бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан бөгөөд энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон сурталчилдаг билээ. Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд жил бүр оролцож …

  • 8 May

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт Монгол Улсын Ерөнхий прокуророос танилцуулга ирүүллээ

    2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Шийдлийн цаг”-аар Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол хүнд дэлхий нээлттэй, дэлхийн хүнд монгол нээлттэй байх учиртай. Монголчууд өөрийн хүн байтугай малаа ч удаан хашдаггүй ард түмэн. Гэтэл шүүх, прокурорын бүрэн эрхийг булаалдан хэн дуртай нь хилийн хориг тавиулах тохиолдол олон байна” гээд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Тагнуулын ерөнхий …

  • 8 May

    Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг хэлэлцэв

    Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний хоёрдугаар илтгэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар энэ оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэлээр ахлуулсан Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, УЕПГ, ЦЕГ, Жендерийн үндэсний албаны төлөөлөгчид …

  • 8 May

    Цэцэрлэгийн багш нар сургалтад хамрагдлаа

    Цэцэрлэг бол хүүхэд саатуулах газар бус тэнд хүүхдүүд хөгжих ёстой. Үүний тулд багш өөрөө хөгжсөн байх шаардлага тавигдаж байгаа юм. БСШУЯ-аас багшийн хөгжилд зориулсан олон ажлыг үе шаттай явуулж байна. Энэ удаа БНСУ-ын Глокал олон улсын нийгмийн халамжийн төвтэй  хамтран сургуулийн өмнөх боловсролын багш нарт зориулан “Урлагаар дамжуулан хүүхдийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус  сургалтыг БНСУ-ын урлагийн дээд …

  • 8 May

    Азийн Залуучуудад Монгол соёлоо сурталчилна

    Монгол Улсын Засгийн Газар, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран Азийн Залуучуудын Зөвлөлийн ээлжит XIII Ерөнхий Ассамблейг 5-р сарын 18-21-ний өдрүүдэд “Нэг Ази 2015: Тогтвортой хөгжлийн зорилтод залуучуудын оролцоо” сэдвийн дор зохион байгуулахаар болсон билээ. Уг чуулганд Азийн 23 улсын бодлого боловсруулагч, судлаач эрдэмтэд болон шийдвэр гаргах түвшний нийт 600 зочид төлөөлөгч оролцох юм. Ассамблейн зочид төлөөлөгчид тавдугаар сарын …

  • 8 May

    Жэки Чан хар тамхины хэрэгт ялын дээд хэмжээ оноохыг дэмжжээ

    Гонгконгийн жүжигчин Жэки Чан хар тамхины зарим хэрэгт ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял ногдуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн байна. Ноён Чан мэдэгдэхдээ, “Та нар мянга мянган хүүхэд залуусыг зовлон руу түлхэж байна” хэмээн хэлжээ. Түүний хүү Жейси Чаны гэрээс цагдаагийнхан хар тамхи олсны дараа Хятадын шүүх түүнд зургаан сар шоронд хоригдох ял ногдуулсан билээ. Харин Жэки Чаны хувьд Сингапур …

  • 8 May

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар уулзлаа

    Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт хийж, зоог барилаа. Уулзалтын эхэнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин ”Эрхэм Ерөнхийлөгч таныг бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлье. Дайны хүнд жилүүдэд Зөвлөлт Холбоот Улсад …

  • 8 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа

    Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан  Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Евразийн Эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга В.Б.Христенко бараалхлаа. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх чиглэлийн энэхүү бүтэц нь сүүлийн гурван жил “Гаалийн холбоо” нэрээр явсан бөгөөд энэ оны эхээр Евразийн эдийн засгийн холбоо болж байгуулагдсан. Манай улсын …

  • 8 May

    “Гэгээн муза -12” наадам айсуй

    Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох ажээ.   Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Гэгээн муза” академи ажиллаж байгаа бол хамтран зохион байгуулагчаар  Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Боловсрол, Соёл, Шинжлэх, Ухааны Яам, Улсын Драмын Эрдмийн Театр, дэмжигч байгууллагаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Хүүхдийн Төлөө Үндэсний Газар, Улсын Хүүхэлдэйн …

  • 8 May

    Шатахууны дутуу шахах явдал эрс багасчээ

    Стандартчилал хэмжилзүйн газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад өчигдөр шалгалт хийсэн юм. Тус байгууллагаас шатахуун түгээх станцуудын баталгаажилтыг хийхээр зургаан сар тутамд энэ шалгалтыг явуулдаг юм. Энэ удаагийн шалгалтаар станцуудаас ноцтой зөрчил илрээгүй гэж байна. Ер нь сүүлийн үед шатахуун дутуу шахах асуудал гараагүй гэдгийг Стандартчилал хэмжилзүйн газрын байцаагч хэлж байна. Гол нь зарим иргэд дутуу мэдээллээс …

  • 8 May

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд С.Е.Донской бараалхав

    Оросын Холбооны Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос Монголын Засгийн газар хоорондын комиссын оросын хэсгийн дарга С.Е.Донской бараалхлаа. Уулзалтад Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгийн Газрын дарга П.Цагаан, Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ОХУ-ын талаас ОХУ-ын Байгалийн нөөц,экологийн яамны Гадаад хамтын …

  • 8 May

    Ялалтын баярын өдөр бүх нийтээрээ мод тарина

    -Шинээр тарьсан моддод бар код олгож, цахим бүртгэлжүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо- Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаригийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.  Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу энэ тавдугаар сарын 9-ний бямба гаригт буюу Аугаа их эх орны дайны ялалтын 70 жилийн ойн өдөр Монгол орон …

  • 8 May

    Зам тээврийн 14 осол гарчээ

    2015 оны 05-р сарын 07-с 08-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1652 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 50 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 40 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 4 хүн, дээрэмдэх гэмт хэрэг 1, булаах гэмт хэрэг 1, хүчиндэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 14, бусдын биед гэмтэл учруулах …

  • 8 May

    СБД – ийн эрүүл мэндийн төвд их засвар хийнэ

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай” А/362 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд санхүүжүүлэх Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн барилгын их засварын 250 сая 441 мянган төгрөгийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт үүрэг болгов. …

  • 8 May

    Мөрдөн байцаалтын шатанд 411 сая 500 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэв

    Авлигатай тэмцэх газар 2015 оны эхний 4 сард хуульд заасан харьяаллын 194 үйлдэл, 190 холбогдогчтой эрүүгийн 127 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Мөрдөн шалгасан эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл 21 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлсэн бөгөөд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 9.5 хувиар өсчээ. Яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн хэргээс 2015 оны эхний 4 сард Эрүүл мэндийн …